| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 301/2025/00435/И |
| Дугаар | 301/ШШ2025/00397 |
| Огноо | 2025-07-29 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 301/ШШ2025/00397
| 2025 оны 07 сарын 29 өдөр | Дугаар 301/ШШ2025/00397 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: А аймгийн Х сумын НХ баг Д гэх газар оршин суух Б овогт Лн Ж /Иргэний бүртгэлийн дугаар ....../
Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Л.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч нь шүүхэд хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргаж хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
- Л.Ж миний бие 1973 онд төрсөн. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах нас болсон. Би өөрийн нөхөр болох Нгийн Дтэй 2011 оноос хамтран амьдрах болсон. Бид хамтран амьдрах хугацаанаас эхлэн одоог хүртэл хувийн малаа маллан амьдарч байна. Би одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл малын А данс нөхрийн нэр дээр гардаг бөгөөд бид хоёр гэрлэлтээ бүртгүүлээгүйн улмаас тухайн онуудын А данс надад хамааралгүй болоод байна. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах зорилгоор нөхөр Н.Дтэй А аймгийн Х сумын НХ багт 2011 оноос одоог хүртэл хугацаанд хамтын амьдаралтай байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Иймд биднийг 2011 оноос хамтын амьдралтай байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас:
- А аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэгтэй А аймгийн Х сумын 2012 оны хүн ам, орон сууцны тооллогын лавлагаа
- А аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэгтэй А аймгийн Х сумын Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр 2019, 2021 он, Мал, тэжээвэр амьтан, хашаа худгийн 2023, 2024 оны тооллогын лавлагаа
- А аймгийн Х сумын НХ багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 7/49 дугаар тодорхойлолт,
- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа
- Л.Ж, Н.Д нарын нарын Иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
Хүсэлт гаргагчийн хүсэлтээр В.Ц, Н.Д нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлт гаргагч Л.Жыг Н.Дтэй 2011 оноос 2025 оны 07 сар хүртэл хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай амьдралтай байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний Н.Дтэй хамтын амьдралтай байсан байдал тогтоогдож байна.
Үүнд:
- Л.Жыг Н.Д нарын гэрлэлтийн бүртгэлгүй лавлагаа
- Л.Жыг Н.Д иргэний үнэмлэхнийн хуулбар”,
- А аймгийн Х сумын НХ багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 7/49 дугаар тодорхойлолт,
- А аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэгтэй А аймгийн Х сумын 2012 оны хүн ам, орон сууцны тооллогын лавлагаа
- А аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэгтэй А аймгийн Х сумын Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр 2019 оны дэвтрийн хуулбарт “...Өрхийн тэргүүн Нгийн Д, өрхийн гишүүд Лгийн Ж... гэсэн 2019 оны дэвтрийн хуулбар, мөн 2021 оны А аймгийн Х сумын Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбарт “...өрхийн тэргүүн Н.Д 64 настай малчин,өрхийн гишүүн Лгийн Ж 48 настай, малчин...” гэж бичигдсэн, Мал, тэжээвэр амьтан, хашаа худгийн 2023, 2024 оны тооллогын лавлагаанд “...Өрхийн тэргүүлэгч Нгийн Д, өрхийн гишүүн Лгийн Жаргалсйхан...” гэж бичигдсэн.
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
Гэрч В.Цийн: “...: Л.Ж, Н.Д нар нь 2010 оноос хойш гэр бүл болж, одоог хүртэл хамт амьдарч байгаа. Гэр бүл болсноос хойш хүүхэд гараагүй, Л.Ж нь гэр бүл болохоосоо 2 хүүхэдтэй байсан. Нэг нутагт амьдардаг учраас Л.Ж, Н.Д нарыг хамтын амьдралтай талаар сайн мэдэж байна. Зун болохоор айл саахалт байдаг ...” гэх мэдүүлэг
Гэрч Н.Дгийн “...Гэрч: Би Л.Жтай 2010 оноос гэр бүлж, одоог хүртэл хамт амьдарч байгаа, Л.Ж надтай гэр бүл болохдоо 2 хүүхэдтэй, том хүүхэд Ж.Оэ 1990 онд төрсөн, бага хүүхэд Ж.Эа 1994 онд төрсөн. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй. Бид хоёр одоог хүртэл хамт амьдарч байгаа...” гэх мэдүүлэг зэргээр Л.Ж, Н.Д нар нь хамтын амьдралтай байсан байдал тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч Л.Ж нь Н.Дтэй 2011 оноос гэр бүл болж хамт амьдарснаас хойш гэрлэлтээ төрийн байгууллагад албан ёсоор бүртгүүлээгүй хамт амьдарч байгаа болох нь дээрх нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Б овогт Лгийн Жыг Б овогт Нгийн Дтэй 2011 оноос 2025 оны 07 сар хүртэл хамтын амьдралтай байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР