| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 301/2025/00448/И |
| Дугаар | 301/ШШ2025/00422 |
| Огноо | 2025-08-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 301/ШШ2025/00422
| 2025 оны 08 сарын 25 өдөр | Дугаар 301/ШШ2025/00422 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: А аймгийн Пын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А аймгийн Ө сумын .... дугаар баг З..эй гудамжны .... тоотод оршин суух Эийн Дад холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “7,550,802 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У, хариуцагч Э.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А аймгийн Пын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Тус сургуулийн захирлаар Э.Д томилогдсонтой холбоотойгоор Ө сумын засаг дарга Ш. нь 2023 оны 01 сарын 31-ний өдрийн Б/04 дугаартай тушаалаар Ш.Бийг тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн ба тус сургуулийн захирлаар томилогдсон Э.Д нь түүнийг эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилоогүй байна. Ш.Бь нь уг өдрөөс эхлэн ажилгүй болсон бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тус сургуулийн захиргаанд ....йн багшийн үүрэгт ажилд томилуулах тухай хүсэлтийг гаргасан боловч захирал Э.Д нь түүний хүсэлтийг хүлээн авч, ажлын байраар хангах боломжгүй байгаа талаар хариу өгсөн тул Ш.Бь нь А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “.......йн багшаар ажиллуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, А аймгийн Ө сумын .......ын сургуулийн ....йн багшаар ажиллуулах, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгох, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг А аймгийн Ө сумын .......ын сургуульд даалгах...” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 129/ШШ2023/00260 дугаартай шийдвэрээр Ш.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ш.Бийг А аймгийн Ө сумын .......ын сургуулийн ....йн багшийн орон тоонд үргэлжлүүлэн ажиллуулахыг А аймгийн Ө сумын .......ын сургуульд даалгаж, ажилгүй байсан хугацаанд дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгож, уг хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж шимтгэл төлснөө баталгаажуулж бичилт хийхийг хариуцагч Ө сумын Ерөнхий сургуульд даалгаж шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрийн дагуу А аймгийн Ө сумын .......ын сургуулийн захирал Э.Д нь 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/39 дугаартай тушаалаар Ш.Бийг тус сургуулийн ....йн багшийн ажилд эгүүлэн томилсон байна. Мөн ажилгүй байсан хугацааны цалин болох 7,550,802 төгрөгийг А аймгийн Ө сумын .......ын сургуулийн цалингийн төсвөөс гаргаж Ш.Бьд олгожээ. Иймд эрх бүхий албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас төрийн ашиг сонирхол зөрчигдөж төрд бодит хохирол учирсан гэж үзэн өөрийн санаачилгаар Пын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна ...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А аймгийн Пын газрын Ө сумын .......ын сургуулийн захиралд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Энэ нь төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн албан бичигтэй холбоотойгоор төрд учирсан хохирлыг гаргуулах талаар тухай юм. А аймгийн Ө сумын .......ын сургуулийн багшаар ажиллаж байсан Ш.Бь гэх иргэнийг тус сургуулийн захирлын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 31 дугаартай тушаалаар тус сургуулийн ....йн багшийн албан тушаалд томилсон. Ө сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 7 дугаартай захирамжаар захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Ш.Бийг тус сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байхад нь тус аймгийн төрийн албаны салбар зөвлөлөөс 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 2 дугаартай тогтоолоор Ө сумын .......ын захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан. Уг сонгон шалгаруулалтаар хариуцагч буюу иргэн Э.Д нэгдүгээрт жагсаж захирлын албан тушаалд томилогдсон. Улмаар Ш.Бь нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/2 дугаартай захирамжаар сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн атал урьд эрхэлж байсан ажилдаа томилогдоогүй гэх шалтгааны улмаас иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж, түүнд ажилгүй байсан хугацааны цалин нийт 7,550,200 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Уг үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогддог. Уг хохирлыг Э.Д захирал .......ын сургуулийн данснаас буюу төсвийн мөнгөнөөс гаргуулж шийдвэрлэсэн гэх баримтууд тогтоогддог. Иймд төрд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулах хуулийн зохицуулалтын дагуу А аймгийн Пын газар нэхэмжлэл гаргасан. Төр, нийтийн эрх ашигт нийт 7,550,200 төгрөгийн хохирол учирсныг гэм буруутай этгээд буюу .......ын сургуулийн захирал Э.Даас гаргуулах нь зүйтэй. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 2022 оны өөрчлөлтөөс үзэхэд, тус хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т энэ талаар тодорхой заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч Э.Д шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ш.Бь нь Ө сумын .......ын сургуулийн захирлын тушаал шийдвэрээс болж ажилгүй болоогүй, өөрөө сумын засаг даргын 2021.02.19-ний өдрийн захирамжид өөрчлөлт оруулах тухай захирамжийн дагуу Захирлын түр орлон гүйцэтгэгчээр томилогдон захирал болохоос өмнө гүйцэтгэж байсан .... биологийн багшийн ажлыг зохих багшид хүлээлцэх тухай захирамжийн дагуу захирлын албан тушаалд томилогдсоноор ....йн багшийн орон тоон дээр өөр хүнийг багшаар авсан байсан нь ....йн багшаар ажиллуулахгүй байх үндэслэл болсон. Би 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд хариу тайлбар гаргасан. А аймгийн Пын газрын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн нэхэмжлэл гаргах тухай 1/364 дугаартай албан бичигтэй танилцсан. Нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир хариу тайлбар гаргасан. Ө сумын .......ын сургуулийн түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ш.Бь нь Ө сумын .......ын сургуулийн захирлын тушаал шийдвэрийн улмаас ....йн багшийн албан тушаалаас чөлөөлөгдөөгүй. Тэрээр тус сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн захирамжид өөрчлөлт оруулах тухай захирамжийн дагуу захирлын түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, захирал болохоос өмнө гүйцэтгэж байсан ...., биологийн багшийн ажлыг зохих багшид хүлээлцсэн. Улмаар ....йн багшийн орон тоонд өөр хүнийг ажилд авах шаардлагатай болсон. Ш.Бь нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн тус сумын Засаг даргын Б/0 дугаартай захирамж, 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/11 дугаартай захирамжийн дагуу өөрийн хүсэлтээр Ө сумын .......ын сургуулийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл ажиллаад Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/04 дугаартай тушаалаар захирлын түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөгдсөн. 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Ш.Бь захирлын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон тул тус сургуульд х-н багшийн орон тоо гарсан. Тус орон тоонд ....йн багшийн мэргэжилтэн А.Дашдуламыг 2021 оны 03 дугаар сарын 01-ний Б/08 дугаартай захирлын тушаалаар 40 хувийн цалинтайгаар түр томилсон. Улмаар 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн сургуулийн захирлын Б/25 дугаартай тушаалаар ....йн багшийн үндсэн цалинг өгч, ....йн багшаар түр томилон ажиллуулсан. Тухайн үед захирал Э.Д миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 80 дугаар зүйлийн 80.3-т заасны дагуу захирал болсноор ....йн багш А.Дын сургуулийн түр орлон гүйцэтгэгч Ш.Бьтай байгуулсан хамтын гэрээг цуцлах үндэслэл байгаагүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасны дагуу А.Дын хөдөлмөрийн гэрээ сунгагдсан гэж үзэж байсан учир 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тус сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилд ....йн багшийн орон тоо байхгүй байхгүй талаарх хариуг өгсөн. 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр тус сумын Засаг даргын захирамжаар захирлын түр орлон гүйцэтгэгчээр томилогдон өмнө нь гүйцэтгэж байсан ....йн багшийн ажлаа зохих багшид хүлээлцэх шаардлагатай болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 60, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу ....йн багшийн ажилд эргэн авах үндэслэлгүй гэж үзсэн. А аймгийн Ө сумын .......ын сургуулийн захирал Э.Д миний бие 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулагдсан төрийн үйлчилгээний төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтад орж тэнцсэн тул төрийн албаны зөвлөлийн шийдвэрийн дагуу 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн тус сумын Засаг даргын захирамж гарсан. Улмаар 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Ө сумын .......ын сургуулийн захирлаар томилогдон ажилласан. Томилогдон ажилласнаасаа хойш хэн нэгнийг үндэслэлгүйгээр ажлаас нь халсан болон чөлөөлсөн тушаал шийдвэр гаргаагүй. Харин намайг захирлын ажлыг авахаас өмнө захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Ш.Бь нь өөрийн үндсэн ажлыг хүлээлцэх тухай Засаг даргын захирамжийн дагуу ....йн багшийн орон тоон дээр тушаал гаргаж өөр багшийг ....йн багшаар томилж 2 жилийн турш ажиллуулсан байх нь түүнийг ....йн багшаар эргүүлэн томилох боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн. Гэвч Ш.Бь багш шүүхэд ....йн багшийн ажилдаа эргэн орох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн. Тухайн үед шүүхэд гуравдагч этгээдээр эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй байгаа А.Д багшийг хэрэгт татан оролцуулах хүсэлтийг гаргасан ч шүүх хангахаас татгалзсан. Миний бие шүүхийн шийдвэрийг хүндэтгэж, Давж заалдах шатын шүүхэд хандаагүй. Улмаар шүүхийн шийдвэрийг биелүүлж .......ын сургуулийн төсвөөс Ш.Бь багшийн ажилгүй байсан хугацааны цалинг нь гаргуулж өгсөн нь үнэн болно. Шүүхийн шийдвэрт Э.Дын гаргасан тушаал шийдвэрээс болж Ш.Бь нь ....йн багшийн ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд түүний ажилгүй байсан хугацааных нь цалинг Э.Д төлөх ёстой гэсэн үг, өгүүлбэр байхгүй. Энэ нь Э.Д миний гаргасан тушаал шийдвэрээс болж Ш.Бь багш ....йн багшаасаа чөлөөлөгдөж, хохирсон тухай асуудал биш гэж үзэж байна. Түүний шүүхэд хандсан асуудал надад хамааралгүй. Анхан шатны шүүх тухайн байгууллагаас хохирлыг төлж барагдуулах ёстой гэж шийдвэрлэсэн. Мөн уг үүссэн хөдөлмөрийн маргаан нь зөвхөн надтай холбоогүй. Ө сумын Засаг дарга, сургуулийн өмнөх захирлын шийдвэр зэрэг холбогдон үүссэн маргаан юм. Хамгийн эцэст нь хэлэхэд би ямар нэгэн тушаал шийдвэр гаргаж Ш.Бь багшийг ....йн багшаас нь чөлөөлсөн зүйл байхгүй. Ш.Бь багш өөрийнхөө үндсэн орон тоонд өөр хүнийг авч ажиллуулсан. Мөн Засаг даргын захирамжийн дагуу 40 хувиар цалинжуулж ажиллуулж байсан А.Дашдулам багшид ажлаа хүлээлцэх шаардлагатай болсон. Мөн Ш.Бь багшид энэ хичээлийн жилд ажлын байраар хангах боломжгүй тул ирэх хичээлийн жилээс ажлын байраар хангахаа мэдэгдсэн гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах
- Ө сумын захирлын 2002 оны 08 сарын 23-ны өдрийн 31 тоот тушаал
-Ө сумын засаг даргын 2021 оны 02 сарын 10-ны өдрийн 07 дугаар, 2023 оны 01 сарын 31-ний өдрийн Б/04 дугаартай тушаал,
-Сонгон шалгаруулалт зарласан талаар 3 хуудас баримт
- Ш.Бийн үндсэн ажилдаа орох талаар гаргасан хүсэлт, түүнийг шийдвэрлэсэн албан бичиг,
-тус сумын .......ын сургуулийн захирлын 2023 оны 08 сарын 21-ний өдрийн Б/39 дугаар тушаал,
- Ш.Бийн ажилгүй байсан хугацааны цалинг олгосон баримт
-А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэр
- гэрчилгээний хуулбар, итгэмжлэл зэрэг нотлох баримтуудыг
Хариуцагч шүүх хуралдаанд Ө сумын засаг даргын 2021 оны 02 сарын 19-ний өдрийн “захирамжид өөрчлөлт оруулах тухай” захирамжийн хуулбарыг гаргаж өгсөн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А аймгийн Пын газар нь төр, нийтийн эрх ашигт нийт 7,550,200 төгрөгийн хохирол учирсныг гэм буруутай этгээдээс гаргуулахаар хариуцагч Э.Дад холбогдуулан “7,550,802 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч А аймгийн Ө сумын .......ын сургуулийн захирал Э.Д нь тухайн сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Ш.Бийг түүний урьд эрхэлж байсан үндсэн ажилд эгүүлэн томилохоос татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 129/ШШ2023/00260 дугаартай шийдвэрээр тогтоож, Ш.Бийг А аймгийн Ө сумын .......ын сургуулийн ....йн багшийн орон тоонд үргэлжлүүлэн ажиллуулах, ажилгүй байсан хугацаанд дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгохыг тус сургуульд даалгаж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон.
Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заажээ.
Хариуцагч Э.Д нь багш Ш.Бийг ажлаас халаагүй гэж маргаж байх боловч түүнийг захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаад хугацаа дуусч, үндсэн орон тоонд эгүүлэн орох хүсэлт гаргасныг хүлээн авахаас татгалзаж 2023 оны 02 сарын 15-ны өдрийн 03 дугаартай албан бичгээр ажиллуулах боломжгүй гэж хариу хүргүүлсэн байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудад үндэслэн нэхэмжлэгч А аймгийн Пын газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж хариуцагч Э.Даас 7,550,802 төгрөг гаргуулан улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Э.Даас 135,763 төгрөг гаргуулан улсын орлогод олгохоор шийдвэрлэв.
Шийдвэрийг танилцуулан сонсгосноос хойш 10 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлэхийг тайлбарлаж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 7 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг баримтлан хариуцагч Э.Даас 7,550,802 /долоон сая таван тавин мянга найман зуун хоёр/ төгрөгийг гаргуулж, улсын төсөвт оруулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Э.Даас 135,763 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноос хойш 10 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 7 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР