2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2025/03360

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 22 191/ШШ2025/03360

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, *******ын гудамж, ******* ******* *******ийн ******* давхарт байрлах, ******* ББСБ ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн ******* дугаар хороо, *******ын дугаар гудамжны тоотод оршин суух, овогт ийн //-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 29,301,308 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б. нь манай байгууллагатай 2024.03.21-ний өдөр цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу покет аппликейшнаас 2024.06.4-ний өдөр 580,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 3.55 хувийн хүүтэй, 2024.04.27-ны өдөр 89,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, 2024.04.22-ны өдөр 2,476,500 төгрөгийг 90 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй, 1,630,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 3.55 хувийн хүүтэй, 2024.04.11-ний өдөр 6,460,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 3.55 хувийн хүүтэй, 2024.03.24-ний өдөр *******,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 3.55 хувийн хүүтэй, 2024.03.21-ний өдөр 1,000,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр тус тус зээлдэгчийн банкны дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэхгүй байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 29,301,308 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Б. нь 2024 оны 07 сар хүртэл зээлээ хэвийн төлж байсан. 2024.07.04-ний өдөр ажил дээрээ автомашин унагаасан осол гаргаж, 40 сая орчим төгрөгийн өр төлбөр барагдуулах болж байгууллагаас цалинг нь хаасан. Энэ. Үеэс хойш 4 сарын хугацаанд цалин аваагүй ажилласан бөгөөд дээрх зээлүүд нь хугацаа хэтрэлттэй болсон. 2025 оны 05 сараас машин унагасан өр төлбөр төлөгдөж дуусаад 06 сараас эхлэн цалин хэвийн олгогдож эхэлнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 29,301,308 төгрөгийг 2025.05.25-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025.06.25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025.07.25-ны өдөр 3,966,881 төгрөг, 2025.08.25-ны өдөр 3,966,881 төгрөг, 2025.09.25-ны өдөр 3,966,881 төгрөг, 2025.10.25-ны өдөр 3,966,881 төгрөг, 2025.11.25-ны өдөр 3,966,881 төгрөг, 2025.12.25-ны өдөр 3,966,903 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.

 

3.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбар, хүсэлтдээ: Төлбөрийн графиктай танилцаад зөвшөөрч байна гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч хэтэвч ББСБ ХХК нь хариуцагч Б.ид холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 29,301,308 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байх ба, хэтэвч ББСБ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025.04.04-ний өдөр оноосон нэрээ ******* ББСБ ХХК болгон өөрчилсөн болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон.

 

Зохигчид шүүх хуралдаанаас өмнө буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан тохиролцсон байх ба, хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага болох 29,301,308 төгрөгийг 2025.05.25-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025.06.25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025.07.25-ны өдөр 3,966,881 төгрөг, 2025.08.25-ны өдөр 3,966,881 төгрөг, 2025.09.25-ны өдөр 3,966,881 төгрөг, 2025.10.25-ны өдөр 3,966,881 төгрөг, 2025.11.25-ны өдөр 3,966,881 төгрөг, 2025.12.25-ны өдөр 3,966,903 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-нд төлөх тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч татгалзаагүй, түүнд итгэмжлэлээр эвлэрэх эрх олгогдсон байх тул зохигчийг тухайн нөхцөлөөр эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

2.Дээрх байдал нь зохигчийн гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх бөгөөд энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

3.Зохигчид шүүх хуралдааны товыг мэдсэн бөгөөд шүүх хуралдаанаас өмнө эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 100.5-д зааснаар эвлэрлийн гэрээг үндэслэн зохигчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага болох 29,301,308 төгрөгийг 2025.05.25-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025.06.25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025.07.25-ны өдөр 3,966,881 төгрөг, 2025.08.25-ны өдөр 3,966,881 төгрөг, 2025.09.25-ны өдөр 3,966,881 төгрөг, 2025.10.25-ны өдөр 3,966,881 төгрөг, 2025.11.25-ны өдөр 3,966,881 төгрөг, 2025.12.25-ны өдөр 3,966,903 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-нд төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6.-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 304,456 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.аас 304,456 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА