| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/00335/И |
| Дугаар | 301/ШШ2025/00434 |
| Огноо | 2025-08-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 301/ШШ2025/00434
| 2025 оны 08 сарын 28 өдөр | Дугаар 301/ШШ2025/00434 | Архангай аймаг |
2025 08 28 301/ШШ2025/00434
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир би,
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, .. дүгээр хороо, Ю-ийн гудамж-28, МПМ цогцолбор “М ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А аймаг, Э сум, .. дүгээр баг, Б тоотод оршин суух, Д.А-д холбогдох
491,425 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Үндсэн зээл 397,705 төгрөг, зээлийн хүү 84,126 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,594 төгрөг, нийт 491,425 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 491,425 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК нь Д.А-д холбогдуулан 491,425 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 491,425 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, нэхэмжлэгч “М ББСБ” ХХК нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаарх тайлбараа шүүхэд ирүүлсэн. Уг нэхэмжлэгчийн хүсэлт тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,393 /арван таван мянга гурван зуун ерэн гурав/ төгрөгөөс 7,696.5 /долоон мянга зургаан зуун ерэн зургаан мянга тав/ төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 7,696.5 /долоон мянга зургаан зуун ерэн зургаан мянга тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “М ББСБ” ХХК нэхэмжлэлтэй, хариуцагч Д.А-д холбогдох 491,425 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч “М ББСБ” ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйл ийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн “М ББСБ” ХХК улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,393 /арван таван мянга гурван зуун ерэн гурав/ төгрөгөөс 7,696.5 /долоон мянга зургаан зуун ерэн зургаан мянга тав/ төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 7,696.5 /долоон мянга зургаан зуун ерэн зургаан мянга тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-д олгосугай.
3.Нэхэмжлэгч шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР