| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2018/0076/Э |
| Дугаар | 58 |
| Огноо | 2018-04-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Сансар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 58
2018 оны 04 сарын 05 өдөр 2018/ШЦТ/58 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0076/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Уламбаяр,
Улсын яллагч Я.Сансар,
Шүүгдэгч Б.Ө нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Найрангийнхан овогт Борчулууны Өт холбогдох 1939000940073 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1975 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, Найрангийнхан овогт Борчулууны Ө /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Ө нь 2018 оны 02 дугаар сарны 19-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын төвд иргэн Ц.Тогоог зодож дээд уруулын шарх, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал, дух, хацар, хамрын зулгарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Ц.Тогоогийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018.02.19-ний өдөр 20 цагийн орчимд Жаргалтхаан сумын төвд Баасанжав гэх айлд орж золгохоор орсон тэгтэл Баасанжав гуайнд Ө гэх хүн байж байсан. ... Ө намайг гарч уулзъя гэсэн тэгэхээр нь юм бодоогүйхаврын ажлын талаар ярих гэж байгаа юм байна гэж бодоод дагаад гарсан. Гадаа гараад тамхи татах гээд тамхиа гаргаж иртэл газар унагаад авах гээд тонгойтол миний нүүр рүү 1удаа өшиглөсөн дараа нь миний зүүн талын чих рүү 1 удаа өшиглөсөн намайг газар унасны дараа Ө ах минийнуруу болон гар руу өшиглөөд байсан. гадаа гараад Ө ахтай онц юм яриагүй тэгээд Ө ах явсан байсан, би нүүрээ дараад газар хэвтэж байтал Баасанжав гуай машинаа асаагаад намайг гэрт маань хүргэж өгсөн.... Ө надад эмнэлэгийн тусламж үзүүлээгүй, надад эмчид үзүүлж эм тариа аваарай гээд 200.000 төгрөг өгсөн ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 9-11 хуудас/
Гэрч Б.Дашдуламын мөрдөн байцаалтанд өгсөн: “...гэрийн ард талд түжигнээд чимээ гараад байхаар нь би гараад хартал Ө ах Тогоо ахыг газар унагаад толгой дээр нь хөлөөрөө дэвсээд байсан тэгээд би болиоч ээ хүн аллаа гэхэд надруу дайраад байсан..” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 12-14 хуудас/
Гэрч Н.Баасанжавын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ө, Тогоо хоёр гарцгаасан яах гэж гарсаныг мэдэхгүй, тэр хоёр гарцгаая гээд гарсан. Тэгээд удалгүй Тогоо орж ирсэн нүүр нь их цус болсон байсан. Тогоог өөрийнхөө машинаар гэр рүү нь хүргэж өгсөн..” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 15-17 хуудас/
2018 оны 02 дугаар сарын 24-ны №78 Шүүх эмнэлгийн дүгнэлтэнд
“...Ц.Тогоогийн биед дээд уруулын шарх, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал, дух, хацар, хамрын зулгарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
Дээрх гэмтлүүд хөнгөн зэрэгт хамаарна...” /ХХ-24 хуудас/
Сэжигтэн Б.Өийн мөрдөн байцаалтан өгсөн: “...Тогоог аваад гарсан. Гараад юунаас болж муудсанаа санахгүй байна. Би тухайн үед их архи уугаад согтуу өөрийн гэсэн ухаангүй болсон. Нэг мэдэхэд гэртээ хэвтэж байсан манайд цагдаа орж ирээд байж байхыг мэдэж байгаа юм...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 28 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Ө нь 2018 оны 02 дугаар сарны 19-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын төвд иргэн Ц.Тогоог зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Б.Өийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Б.Дашдулам, Н.Баасанжав, хохирогч Ц.Тогоогийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн 2018 оны 02 дугаар сарын 24-ны 78 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Хохирогч Ц.Тогоогийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Б.Өийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас болон хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Найрангийнхан овогт Борчулууны Өийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Өт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Өт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ