| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 301/2025/00434/И |
| Дугаар | 301/ШШ2025/00423 |
| Огноо | 2025-08-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 301/ШШ2025/00423
| 2025 оны 08 сарын 26 өдөр | Дугаар 301/ШШ2025/00423 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: А аймгийн Э сумын ... баг Ө хороололд оршин суух М овогт Бгийн Сгийн хүсэлттэй /РД: ........./
Хүсэлтийн шаардлага: ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Б.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.С нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэл гаргасан.
Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Хүсэлт гаргагч Б.С миний бие 1960 онд төрсөн, 2015 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ажилласан жил гүйцэхгүй учир хувь тэнцүүлснээр тэтгэвэрт орсон. Миний бие 1987 оны 09 сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-нийг хүртэл хугацаанд А аймгийн Э сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар, 1992 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 30 хүртэл хугацаанд Э сумын И хоршоонд худалдагчаар тасралтгүй ажилласан. Энэ байдал хөдөлмөрийн дэвтэрт дутуу бичигдсэн, аймгийн архивийн тасгаас ажиллаж байсан хугацааны лавлагаа гарахгүй байгаа тул ажилласан жил орохгүй хохироод байна. Ажилласан жилээ нэмүүлэх гэсэн боловч дээрх хугацааны баримт гарч ирэхгүй байгаа учраас нийгмийн даатгалаас ажилласан жилээ шүүхээр тогтоолго гэсний дагуу шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Архивын лавлагаа, цалингийн жагсаалт болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний 1987 оны 09 сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-нийг хүртэл хугацаанд А аймгийн Э сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар, 1992 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Э сумын И хоршоонд худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ
Хүсэлт гаргагчаас:
- А аймгийн архивын тасгийн 2018 оны 12 сарын 12-ны өдрийн 1064 дугаартай Э сумын Худалдаа бэлтгэлийн ангид касс, буфетчинээр ажиллаж байсан Б.Сгийн 1987, 1988, 1991 онуудын цалингийн тодорхойлолт
- А аймгийн Архивын тасгийн 2025 оны 05 сарын 21-ний өдрийн 435, 434 дугаартай тодорхойлолт
- Б.Сгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар
Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу
- Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон гэх А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 06 сарын 25-ний өдрийн 01/302 тоот лавлагаа,
- А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 07 сарын 01-ний өдрийн 11/500 тоот Б.Сгийн ХААТР-1, ХААТР-15 хаягийн хуудсыг хүргүүлсэн тухай албан бичиг,
- Архивын ерөнхий газар, Үндэсний төв архивын 2025 оны 06 сарын 27-ны өдрийн 02/4711 дугаартай тус архивын сан хөмрөгт Хүн ам, орон сууцны1989 оны тооллогын эх баримтаас хуулбарлан хүргүүлсэн тухай албан бичиг, тэдгээрийн хавсралт, хүсэлт гаргагчийн хүсэлтээр Г.А, Г.Д нараас авсан гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.С нь А аймгийн Э сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1987 оны 09 сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал худалдагчаар, А аймгийн Э сумын З хоршоонд 1992 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Үндэсний төв архивын лавлагаа, 1989 оны хүн амын тооллогын баримт, А аймгийн Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн баримт, А аймгийн архивын газрын цалингийн тодорхойлолт, Архивын газрын хуулбар үнэн тэмдэгт бүхий Худалдаа бэлтгэлийн удирдах газрын даргын тушаал, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Г.А, Г.Д нарын мэдүүлэг зэрэг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан нотлох баримт байна.
Үндэсний төв архиваас ирүүлсэн А аймгийн Э сумын 1989 оны хүн амын тооллогын баримтад А Э сум Бын С 28 настай гэж бичигдсэн лавлагаа, ХААТР-1 маягтад Бын С ажилладаг байгууллага Э сум, худалдаа бэлтгэлийн анги, худалдагч, ажиллаж эхэлсэн 1980 он гэсн, хаягийн хуудсанд 1960 оны 04 сарын 28-ны өдөр төрсөн, А аймгийн Э сумын Алаг-Уул бригад, Бын С эмэгтэй гэсэн, Б.Сгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Худалдаа бэлтгэлийн удирдах газрын даргын 1988 оны 02 сарын 08-ны өдрийн 11 дугаартай А аймгийн Архивын тасаг хуулбар үнэн тэмдэг бүхий тушаал, түүний хавсралт А аймгийн Архивын тасгийн 2018 оны 12 сарын 12-ны өдрийн 1064 дугаартай 1987, 1988, 1991 онуудын цалингийн хуулбарын тодорхойлолт
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
- гэрч Г.Аийн “...Би 1987 оноос 1995 оныг хүртэл А аймгийн Э сумын Худалдаа бэлтгэлийн анги, Э сумын З хоршоонд үйлчлэгчээр ажиллаж байсан. Б.С нь 1987 оноос 1994 оныг дуустал А аймгийн Э сумын Худалдаа бэлтгэлийн ангид хүнсний худалдагчаар, Э сумын З хоршоонд худалдагчаар тус тус ажиллаж байсан. А аймгийн Э сумын Худалдаа бэлтгэлийн анги 1992 онд З хоршоо болж байсан. Б.С бид хоёр 1987 оноос 1994 оныг дуустал хамт ажиллаж байсан. А аймгийн Э сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргаар н.Р гэдэг хүн ажиллаж байсан. А аймгийн Э суманд И хоршоо гэж байгаагүй, З хоршоо л гэж байсан. Б.С нь ажиллаж байх хугацаандаа А аймгийн Э сумаас шилжиж ажиллаж байгаагүй. Би Б.Стай хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна гэв...” гэх мэдүүлэг,
- гэрч Г.Дын “...Би 1987 оноос 1995 оныг хүртэл А аймгийн Э сумын Худалдаа бэлтгэлийн анги, Э сумын З хоршоонд чанарын цехийн ажилтан, аж ахуйн нярваар тус тус ажиллаж байсан. Б.С нь 1987 оноос 1992 оныг хүртэл А аймгийн Э сумын Худалдаа бэлтгэлийн ангид хүнсний худалдагчаар, 1992 оноос 1994 оныг дуустал Э сумын З хоршоонд худалдагчаар тус тус ажиллаж байсан. А аймгийн Э сумын Худалдаа бэлтгэлийн анги 1992 онд З хоршоо болж байсан. Б.С бид хоёр 1987 оноос 1994 оныг дуустал хамт ажиллаж байсан. А аймгийн Э сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргаар н.Р гэдэг хүн ажиллаж байсан. Би И хоршооны талаар сайн мэдэхгүй байна. Б.С нь ажлаа сайн хийдэг хүн байсан. Б.С нь ажиллаж байх хугацаандаа А аймгийн Э сумаас шилжиж ажиллаж байгаагүй. Би Б.Стай хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна гэв.
...” гэх мэдүүлгүүд болон хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр түүний А аймгийн Техник мэргэжлийн дунд сургуулийн оюутны дотуур байранд хоол бэлтгэгч, тогоочоор 1986 оны 09 сарын 01-ний өдрөөс 1988 оны 06 сарын 25-ны өдөр хүртэл, А аймгийн Техник мэргэжлийн дунд сургуулийн аж ахуйн няраваар 1988 оны 06 сарын 25-ны өдрөөс 1989 оны 01 сарын 05-ны өдрийг хүртэл, С.М.НЕМОЙН нэрэмжит А аймгийн Нэгдсэн эмнэлгийн хаалттай аптект шил угаагчаар 1989 оны 01 сарын 10-ны өдрөөс 1989 оны 01 сарын 30-ны өдөр хүртэл, С.М.НЕМОЙН нэрэмжит А аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүнсний няраваар 1989 оны 01 сарын 30-ны өдрөөс 1995 оны 08 сарын 15-ны өдөр хүртэл тус тус ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Б.Сийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан М овогт Бын Сг А аймгийн Э сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1987 оны 09 сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал худалдагчаар, А аймгийн Э сумын З хоршоонд 1992 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР