| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Байгалмаа |
| Хэргийн индекс | 191/2025/00915/И |
| Дугаар | 191/ШШ2025/02787 |
| Огноо | 2025-04-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 191/ШШ2025/02787
| 2025 04 03 | 191/ШШ2025/02787 |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* хаягт байрлах М ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, 1*******, *******, , хаягт оршин суух Б овогт Бын Б /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 26 676 551.51 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 01 сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Бын Б нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2023.06.14-нд 1 000 000 төгрөг, 2023.06.20-нд 1 100 000 төгрөг, 2023.06.03-нд 1 000 000 төгрөг, 2023.06.20-нд 1 250 000 төгрөг, 2023.05.09-нд 6 000 000 төгрөг, 2023.05.20-нд 1 520 000 төгрөг, 2023.06.30-нд 350 000 төгрөг, 2023.05.16-нд 2 550 000 төгрөг, 2023.04.28-нд 6 000 000 төгрөг, 2023.05.16-нд 4 790 000 төгрөгийг тус тус 30 сарын хугацаатай зээлдэн авсан.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 225.2., 226.1. дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ-ний 8.3 дахь заалтыг тус тус үндэслэн дээрх цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.
Иймд дээрх зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 26 676 551.51 төгрөгийг зээлдэгч Б.Баас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: М ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б би хариуцагч Б.Бын 2025.02.11-нд төлөлт хийсэн 1 200 000 төгрөгийг үндсэн нэхэмжлэлийн дүнгээс хасаж, 25 476 551.6 төгрөг дээр 18 сарын хугацаанд сар бүрийн 25-ны өдрийн дотор тэнцүү тус бүр 1 415 363.98 төгрөгөөр хуваан төлөх саналыг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Мөн шүүх хуралдааныг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
3.Хариуцагчаас шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Бын Б миний бие М *******наас зээл авсан бөгөөд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 26 676 551.51 төгрөг байгаагаас 2 дугаар сард 1 200 000 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг 18 сарын хугацаанд тэнцүү дүнгээр төлж барагдуулахаар тохирсон.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралдааныг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
4.Зохигчдын байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд:
М ******* ХК-ийн нэхэмжлэлтэй Б.Бт холбогдох 26 676 551.58 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:
1.Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас 1 200 000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 1 200 000 төгрөгөөс татгалзав.
2.Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25 476 551.58 төгрөгийг 18 сарын хугацаанд буюу 2025.04.25-ны өдрийн дотор 1 415 363.98 төгрөг, 2025.05.25-ны өдрийн дотор 1 415 363.98 төгрөг, 2025.06.25-ны өдрийн дотор 1 415 363.98 төгрөг, 2025.07.25-ны өдрийн дотор 1 415 363.98 төгрөг, 2025.08.25-ны өдрийн дотор 1 415 363.98 төгрөг, 2025.09.25-ны өдрийн дотор 1 415 363.98 төгрөг, 2025.10.25-ны өдрийн дотор 1 415 363.98 төгрөг, 2025.11.25-ны өдрийн дотор 1 415 363.98 төгрөг, 2025.12.25-ны өдрийн дотор 1 415 363.98 төгрөг, 2026.01.25-ны өдрийн дотор 1 415 363.98 төгрөг, 2026.02.25-ны өдрийн дотор 1 415 363.98 төгрөг, 2026.03.25-ны өдрийн дотор 1 415 363.98 төгрөг, 2026.04.25-ны өдрийн дотор 1 415 363.98 төгрөг, 2026.05.25-ны өдрийн дотор 1 415 363.98 төгрөг, 2026.06.25-ны өдрийн дотор 1 415 363.98 төгрөг, 2026.07.25-ны өдрийн дотор 1 415 363.98 төгрөг, 2026.08.25-ны өдрийн дотор 1 415 363.98 төгрөг, 2026.09.25-ны өдрийн дотор 1 415 363.98 төгрөгөөр тус тус төлж барагдуулна.
2.Талууд энэхүү эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан бөгөөд хуульд заасан үр дагаврыг бүрэн ойлгосон болно. гэжээ.
5.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, иргэний үнэмлэхийн хуулбар, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, талуудын хооронд байгуулагдсан Цахим зээлийн гэрээ, хүү тооцооллын хүснэгт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөгчид олгосон итгэмжлэлийг гаргаж, хариуцагч талаас баримт гаргаагүй болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ******* ХК нь хариуцагч Б.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 26 676 551.51 төгрөг тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Зохигчид хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож эвлэрэн, нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаас 1 200 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25 476 551.58 төгрөгийг 18 сарын хугацаанд буюу 2025.04.25-ны өдрөөс 2026.09.25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-ны өдөр 1 415 363.98 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болох нь талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ, зохигчдын тайлбараар нотлогдсон байна.
Зохигч талуудын эвлэрэл нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бөгөөд Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292 191 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 292 191 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч М ******* ХК нь нэхэмжлэлийн шаардлага 26 676 551.51 төгрөгөөс 1 200 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25 476 551.58 төгрөгийг 18 сарын хугацаанд буюу 2025.04.25-ны өдрөөс 2026.09.25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-ны өдөр 1 415 363.98 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг зохигчдод мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292 191 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 292 191 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА