Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 301/ШШ2025/00421

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 301/ШШ2025/00421

Архангай аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг

баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг

 баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор би

Нэхэмжлэгч: У хотын С дүүргийн ..-р хороо, Сын талбай-02, :.. тауэр, ... давхарт байрлах “Т ББСБ” ХХК /регистрийн дугаар: ......../-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: А аймгийн Б сумын З ..-р баг, Х гудамж  ........ тоотод оршин суух М овогт Бын Дд холбогдох

 2,847,247.59 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

“Т ББСБ” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Б.Д нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөр үлдэгдэлтэй байх тул зээлийн гэрээний үүрэгт  2,847,247.59 төгрөгийг  гаргуулж өгнө үү гэжээ... гэжээ.

 

Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Д 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Т ББСБ-аас гар утас зээлийн гэрээ байгуулан 30 сарын хугацаатай авсан. Сар бүрийн төлөлтөөс тодорхой шалтгааны улмаас тухайн үед нь хийлгүй гэрээний үүргээ зөрчсөн. 5 сарын хугацаанд нэхэмжилсэн 2,847,247.59 төгрөгийг төлж барагдуулах хүсэлттэй байна. 2025 оны 08 дугаар сард 570,000 төгрөг,  09 дүгээр сард 570,000 төгрөг, 10 дугаар сард 570,000 төгрөг, 11 дүгээр сард 570,000 төгрөг, 12 дугаар сард 569,500  төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Т ББСБ” ХХК-н  хариуцагч Б.Дгаас 2,847,247.59 төгрөгийг гаргуулахаар  нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 2,847,247.59 төгрөгийг 5 хувааж төлж барагдуулахаар тайлбар ирүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК нь хариуцагч Б.Дд холбогдуулан 2,847,247.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Д нь нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-н нэхэмжилсэн 2,847,247.59 төгрөгийг 2025 оны 08 сард 570,000 төгрөг, 09 сард 570,000 төгрөг, 10 сард 570,000 төгрөг, 11 сард 570,000 төгрөг, 12 сард 569,500 төгрөг, нийт 5 сарын хугацаанд төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,506 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 30,253 төгрөг, хариуцагч Б.Дгаас 30,253 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Т ББСБ” ХХКолгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75, 758.1 дүгээр зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                              

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Дд холбогдуулан 2,847,247.59  /хоёр сая найман зуун дөчин долоон мянга хоёр зуун дөчин долоон мянга тавин ес/  төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Д 2025 оны 08 сард 570,000 төгрөг, 09 сард 570,000 төгрөг, 10 сард 570,000 төгрөг, 11 сард 570,000 төгрөг, 12 сард 569,500 төгрөгийг, нийт 5 сарын хугацаанд төлөхөөр зөвшөөрсөн  хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “Т ББСБ” ХХК-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,506 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 30,253 төгрөг, хариуцагч Б.Дгаас 30,253 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Т ББСБ” ХХКолгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                       П.ГАНДОЛГОР