| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 301/2025/00430/И |
| Дугаар | 301/ШШ2025/00376 |
| Огноо | 2025-07-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 301/ШШ2025/00376
| 2025 оны 07 сарын 09 өдөр | Дугаар 301/ШШ2025/00376 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: А аймгийн Т сумын ... дүгээр багт оршин суух хаягтай, Б овогт Бгийн Нгийн хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага: ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Б.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Н А аймгийн Т сумын ерөнхий боловсролын сургуульд үйлчлэгчээр 1990 оны 09 дүгээр 01-ний өдрөөс 1994 оны 11 сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон байна.
Б.Н миний бие 1971 онд төрсөн. Одоо өндөр насныхаа тэтгэврийг тогтоолгож авах нас дөхөж байна. Би 1990 оны 09 сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд А аймгийн Т сумын 10-н жилийн сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч аймгийн архиваас ажиллаж байсан хугацааны лавлагаа гарахгүй байгаа тул ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. Би өндөр насны тэтгэвэрт гарах нас дөхөж байгаа тул өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор шүүхэд хандаж байна. Нийгмийн даатгалын газраас ажилласан жил шүүлгэхэд гарч ирэхгүй байгаа тул шүүхээр тогтоолгох хүсэлт гаргаж байна. Иймд архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр бусад нотлох баримтуудыг миний үндэслэн дагуу малчнаар тэтгэвэрт гарах гэсэн боловч А данс гарч ирээгүйгээс болж Нийгмийн даатгалаас мал маллаж байснаа шүүхээр тогтоолго гэсэн учир шүүхэд хандаж байна. Иймд архивын лавлагаа болон бусад баримтуудыг үндэслэн миний А аймгийн Т сумын 10-н жилийн сургуульд үйлчлэгчээр 1990 оны 09 дүгээр 01-ний өдрөөс 1994 оны 11 сарын 30-ны өдрийг дуустал ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчаас:
- А аймгийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 373 тоот тодорхойлолт,
- Бгийн Нгийн 1989 оны 09 сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар
Шүүхээс хүсэлт гаргагч Б.Нгийн хүсэлтээр Ц.О, Ж.С нараас авсан гэрчийн мэдүүлэг,
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу
- Б.Н нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1991 оны 01 сараас 12 сар, 1994 оны 12 дугаар сараас 1999 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу ажилласан жилээ нөхөн тооцуулсан байна гэх 2025 оны 06 сарын 25-ны өдрийн 01/303 дугаартай албан бичиг
- А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Б.Нгийн ХААТР-1, ХААТР-15 маягт
- А аймгийн Т сумын ерөнхий боловсролын сургуулийн 1990 оноос 1994 оны баримтууд А аймгийн Архивт шилжсэн тул гаргаж өгөх боломжгүй байна гэх 2025 оны 07 сарын 04-ны өдрийн 68 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Нгийн А аймгийн Т сумын 10-н жилийн сургуульд үйлчлэгч 1990 оны 09 дүгээр 01-ний өдрөөс 1994 оны 11 сарын 30-ны өдрийг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
- А аймгийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 373 тоот тодорхойлолт, Бгийн Нгийн 1989 оны 09 сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Н.Ариунаа нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1991 оны 01 сараас 12 сар, 1994 оны 12 дугаар сараас 1999 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу ажилласан жилээ нөхөн тооцуулсан байна гэх 2025 оны 06 сарын 25-ны өдрийн 01/303 дугаартай албан бичиг, А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Б.Нгийн ХААТР-1, ХААТР-15 маягт, А аймгийн Т сумын ерөнхий боловсролын сургуулийн 1990 оноос 1994 оны баримтууд А аймгийн Архивт шилжсэн тул гаргаж өгөх боломжгүй байна гэх 2025 оны 07 сарын 04-ны өдрийн 68 дугаартай албан бичиг, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Ц.О, Ж.С нарын мэдүүлэг, зэрэг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зүйлд заасан шаардлагыг хангасан нотлох баримт байна.
Б.Н нь А аймгийн Т сумын 10-н жилийн сургуульд үйлчлэгч 1990 оны 09 дүгээр 01-ний өдрөөс 1994 оны 11 сарын 30-ны өдрийг дуустал ажиллаж байсан болох нь “...Т сумын 10-н жилийн сургуульд үйлчлэгчээр авч ажиллуулав гэсэн бичиглэл бүхий түүний 1989 оны 09 сарын 01-ний өдөр нээсэн 314673 дугаартай хөдөлмөрийн дэвтэр...” А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “...Б.Н нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1991 оны 01 сараас 12 сар, 1994 оны 12 дугаар сараас 1999 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу ажилласан жилээ нөхөн тооцуулсан байна гэх...” гэсэн 01/303 албан бичигт, А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2025 оны 06 сарын 26-ны өдрийн 11/481 дугаар албан бичгээр ирүүлсэн ХААТР-15 маягтад “...Бгийн Н ажил эрхлэлт ажилчин гэсэн ХААТР-1 маягтад Т сумын 10-н жилийн сургуульд сурагч гэсэн, хаягийн хуудсанд Т сумын Ө хороололд оршин суудаг гэх тодорхойлолт, хүсэлт гаргагчийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хуульд заасан нөхцөл болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг баталгаажуулсан баталгааны хуудас, гэрч “...Би 1966 оноос Ц.Оы “..Би 1982 оноос 2016 он хүртэл А аймгийн Т сумын 10 жилийн сургуульд номын санч, байрны хүмүүжүүлэгч зэрэг ажил хийж байгаад 2016 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. Б.Нгийн хувьд 1990 оны намар А аймгийн Т сумын 10 жилийн сургуульд үйлчлэгчээр ажилд орсон. 4 жил ажиллаад 1994 оныг дуустал ажиллаад өөрийн хүсэлтээр сургуульд сурна гээд ажлаас чөлөөлөгдөж байсан. Энэ хугацаанд өөр ажил төрөл хийж байгаагүй. Ээж нь сургуулийн байрны тогоочоор ажиллад өөрөө сургуулийн үйлчлэгчээр ажиллаж байсан. Манайхтай нэг хороололд амьдардаг байсан. Би А аймгийн Т сумын 10 жилийн сургуульд 1982-2016 оны хугацаанд номын санч, байрны хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан учраас Б.Нг 1990 оны намраас 1994 оныг дуустал хугацаанд А аймгийн Т сумын 10 жилийн сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан талаар сайн мэдэж байна...” гэх мэдүүлэг, Ж.Сгийн “...Би 1989 оноос 2016 он хүртэл А аймгийн Т сумын 10 жилийн сургуульд бага ангийн багшаар тасралтгүй ажилласан. 2016 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. Б.Нгийн хувьд 1990 онд А аймгийн Т сумын 10 жилийн сургуульд үйлчлэгчээр ажилд ороод 1994 оныг дуустал ажиллаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Энэ хугацаанд өөр ажил хийж байгаагүй, бид хоёр нэг хороололд амьдардаг байсан. Би өөрөө Т сумын 10 жилийн сургуульд 1989-2016 оны хугацаанд багшаар ажиллаж байсан учраас Б.Нг тус сургуульд 1990 оноос 1994 оныг дуустал хугацаанд А аймгийн Т сумын 10 жилийн сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан талаар сайн мэдэж байна...” гэх мэдүүлгүүд болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Б.Нгийн А аймгийн Т сумын 10-н жилийн сургуульд үйлчлэгч 1990 оны 09 дүгээр 01-ний өдрөөс 1994 оны 11 сарын 30-ны өдрийг дуустал ажиллаж ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан Б овогт Бгийн Нг А аймгийн Т сумын ..:.-н жилийн сургуульд 1990 оны 09 дүгээр 01-ний өдрөөс 1994 оны 11 сарын 30-ны өдрийг дуустал үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР