Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2024/05759

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 09 өдөр

          Дугаар 102/ШШ2024/05759

Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул би,

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

                                                                                                                       

1. Нэхэмжлэгч ****-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 12 531 569 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт 12 531 569 төгрөгийг 2024.12.21-ний өдөр 950 000 төгрөг, 2025.01.21-ний өдөр 950 000 төгрөг, 2025.02.21-ний өдөр 950 000 төгрөг, 2025.03.21-ний өдөр 950 000 төгрөг, 2025.04.21-ний өдөр 950 000 төгрөг, 2025.05.21-ний өдөр 950 000 төгрөг, 2025.06.21-ний өдөр 950 000 төгрөг, 2025.07.21-ний өдөр 950 000 төгрөг, 2025.08.21-ний өдөр 950 000 төгрөг, 2025.09.21-ний өдөр 950 000 төгрөг, 2025.10.21-ний өдөр 950 000 төгрөг, 2025.11.21-ний өдөр 950 000 төгрөг, 2025.12.21-ний өдөр 1 131 569 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид хуваан төлж барагдуулахаар нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215 455 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 107 727.5 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 107 727.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

                                                                                    

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Ш.ОЮУНТУУЛ