| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2018/0079/Э |
| Дугаар | 64 |
| Огноо | 2018-04-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Я.Сансар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 64
2018 оны 04 сарын 09 өдөр 2018/ШЦТ/64 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0079/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн "А" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Уламбаяр,
Улсын яллагч Я.Сансар,
Шүүгдэгч А.Ө нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Алтангэрэлийн Өд холбогдох 1839001260063 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд 1974 оны 10 дугаар сарын 14-ны өдөр төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 6 дугаар хороо нүхт 17 дугаар гудамж 307 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, 2013 оны 07 дугаар сарын 09-ны өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 196 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялыг 2 жилийн хугацаар тэнсэж хянан харгалзаж байсан, Боржигон овогт Алтангэрэлийн Ө /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч А.Ө нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 3Б-19 тоотод оршин суух иргэн Ж.Хүрэлтогоогийн гэрт гар цүнхнээс нь нууцаар, хууль бусаар Хаан банкны виза картыг авч картнаас нь 1.000.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ж.Хүрэлтогоогийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр би гэртээ манай хүү Баатарын найз гэх Ө гэдэг 40 гаран насны залуутай байж байгаад хамт 12 цаг өнгөрч байхад гараад Эрчим дээр очоод гэрлийн мөнгөө өгөх гэхэд үдийн цайны цаг болсон байхаар нь бид хоёр Зүүн захын хажуу талын хаан банкинд очоод би өөрийнхөө виза картаар тэнд байсан танихгүй залууг гуйгаад өөрийнхөө 5954162664 дугаартай данснаас 150.000 төгрөг аваад өгөөч гээд өгөхөд тэр эрэгтэй надад андуураад миний данснаас 1.500.000 төгрөг гаргаад өгөхөөр нь би буцааж өөр эмэгтэй хүнээр гуйгаад буцааж бүх мөнгөө хийлгээд тэр эмэгтэйгээрээ 150.000 төгрөг авхуулсан. Надтай хамт манай хүүгийн найз Ө хамт зогсож байсан. Тэгээд би 150.000 төгрөгнөөсөө 50.000 төгрөгийг нь Өд зээлүүлсэн. Би тэгээд гэртээ хариад байж байхад манайд хүмүүс ирж бид нар хөзөр тоглосон юм. Тэгээд байж байхад Ө ээж надруу 150.000 төгрөг банкаар шилжүүлсэн байна би банк ороод ирье гээд гараад явсан тэгээд би ганцаараа гэртээ хоносон харин өнөө өглөө би цүнхээ үзтэл миний виза карт байхгүй байсан. Тэгээд манайд цагдаа ирээд таны данснаас 1.000.000 төгрөг хүн хулгайлсан байна гэхээр нь би миний картнаас мөнгө алга болсныг мэдсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 12-14 хуудас/
2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн эд зүйл хураан авсан тэмдэглэл /ХХ-ийн 5,6 хуудас/
2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /ХХ-ийн 7,8 хуудас/
Сэжигтэн А.Бат-Эрдэний мөрдөн байцаалтан өгсөн: “...Тэгээд би Баатарын ээжийн цүнхний цахилгааныг янзалж байх үедээ цүнхэнд нь байсан виза картыг хэлэлгүй авсан. Тэгээд 16 цаг өнгөрч байхад Баатарын ээжийн виза Картнаас 1.000.000 төгрөг уншуулж аваад хот явдаг таксины зогсоол руу очоод унаанд суугаад Улаанбаатар хотруу явж байтал миний суусан машиныг Жаргалтхаан суман дээр зогсоогоод намайг тухайн машинаас буулгаж авч үлдсэн. Тэгээд би Хэнтий аймгийн цагдаагийн газар ирсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 21-22 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч А.Ө нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 3Б-19 тоотод оршин суух иргэн Ж.Хүрэлтогоогийн гар цүнхнээс виза картыг нь нууцаар авч данснаас нь 1.000.000 төгрөгийг хулгайлсан болох нь шүүгдэгч А.Бат-Эрдэний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.Хүрэлтогоогийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Хүрэлтогоод 1.000.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь 1.000.000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирлыг төлсөг байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Алтангэрэлийн Бат-Эрдэнийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А. Бат-Эрдэнийг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Өд оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Өд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ