| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/00453/И |
| Дугаар | 301/ШШ2025/00420 |
| Огноо | 2025-08-22 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 301/ШШ2025/00420
| 2025 оны 08 сарын 22 өдөр | Дугаар 301/ШШ2025/00420 | Архангай аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир би
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, .. дугаар хороо, С Тауэр .. давхарт байх “Т ББСБ” ХХК ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: А аймгийн Э сум, ... дугаар баг, Н-ийн ... дүгээр гудамж, ... тоотод оршин суух, Б.Ад холбогдох
4,702,066.77 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Үндсэн зээл 4,852,859.57 төгрөг, зээлийн хүү 143,026.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,766.22 төгрөг, нийт 4,702,066.77 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Б.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ Хариуцагч Б.А миний бие Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 4,702,066.77 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Би уг мөнгийг 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлнө. Уг мөнгийг 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 783,677 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 783,677 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 783,677 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 783,677 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 783,677 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 783,677 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК нь хариуцагч Б.А-д холбогдуулан 4,702,066.77 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 4,702,066.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч Б.А нь нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 4,702,066.77 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд хэсэгчлэн хувааж төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,183 төгрөгөөс 45,091 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 45,091 төгрөг, хариуцагч Б.А-аас 45,091 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 4,702,066.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.А нь 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлнө. Уг мөнгийг 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 783,677 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 783,677 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 783,677 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 783,677 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 783,677 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 783,677 төгрөгийг хувааж төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,183 төгрөгөөс 45,091 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 45,091 төгрөг, хариуцагч Б.А-аас 45,091 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Б.А нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР