| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2024/06252/И |
| Дугаар | 102/ШШ2024/05758 |
| Огноо | 2024-12-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2024/05758
| 2024 оны 12 сарын 09 өдөр | Дугаар 102/ШШ2024/05758 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул би,
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******нарт холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэл 7 005 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь 2025.01.05-ны өдөр 800 000 төгрөг, 2025.02.05-ны өдөр 800 000 төгрөг, 2025.03.05-ны өдөр 800 000 төгрөг, 2025.04.05-ны өдөр 800 000 төгрөг, 2025.05.05-ны өдөр 800 000 төгрөг, 2025.06.05-ны өдөр 800 000 төгрөг, 2025.07.05-ны өдөр 800 000 төгрөг, 2025.08.05-ны өдөр 800 000 төгрөг, 2025.09.05-ны өдөр 605 000 төгрөгөөр хэсэгчлэн нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлага 7 005 000 төгрөгийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128 154 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 64 077 төгрөгийг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 64 077 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ