| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2018/0081/Э |
| Дугаар | 65 |
| Огноо | 2018-04-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 65
2018 оны 04 сарын 11 өдөр 2018/ШЦТ/65 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0081/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн "А" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгч Э.Ө нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цогт овогт Элчтуулын Өд холбогдох 1839001380069 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Мөрөн суманд 1992 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, өвөө, хүүхэд нарын хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийтийн 14-06 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, Цогт овогт Элчтуулын Ө /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.Ө нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийтийн 14-06 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.Урантуяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Урантуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би нөхөр Э.Өтэй хамт амьдраад 8 жил болж байна. 2018 оны 03 сарын 15-ны өдөр 12 цагийн үед нөхөр маань хүүхдээ авна гэж яваад орой 21 цагийн орчим үед архи уусан байдалтай ирсэн. Тэгэхээр би хүүхдээ яасан юм бэ гэхэд чимээгүй суугаад байсан. Би хүүхдээ олоод ирье гэтэл намайг явуулахгүй гэсэн. Тэгэхээр би хэлэлгүй гараад такси бариад хайж байгаад буцаад гэртээ иртэл манай нөхөр гарч ирээд гичий минь гэртээ ор ална чамайг нааш ир гэхээр нь би айгаад зугтаасан чинь араас ирээд түлхэж унагаад нуруун тус газар 3-4 удаа өшиглөсөн. Намайг таксины жолоочтой явдалдсан гэж хардан уурласан.......” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 11-12 хуудас/
Гэрч Б.Чүнсрийгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “.... Тэгэхээр нь яваад очтол нөгөө эмэгтэй нь нөхөр бололтой нэг эрэгтэй гудамжинд хэвтүүлчихсэн дээрээс нь өшиглөж байсан. Тэгэхээр нь юу болж байна гэж хэлтэл нөгөө эрэгтэй чамд ямар ч хамаагүй зайл гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 15 хуудас/
2018 оны 03 дугаар сарын 19-ны №120 Шүүх эмнэлгийн дүгнэлтэнд
Б.Урантуяагийн биед шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулна.... /ХХ-18 хуудас/
Сэжигтэн Э.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтан өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 13 цагийн үед найз Дөлгөөнтэй 4 дүгээр сургууль дээр таараад 1 шил архи хувааж уусан. Тэгээд буцаад сургууль орж хүүгээ авах гэхэд ангийнхаа хүүхдийнд очсон байсан. Би гэртээ ирэхэд эхнэр над руу архи уулаа гэж уурлахаар нь чамайг ална гичий минь гэж хэлээд зугтахаар нь араас нь гүйж очоод алгадаж унагаагаад нуруун тус газар нь 3 удаа өшиглөсөн ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 15 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Э.Ө нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийтийн 14-06 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.Урантуяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Э.Бат-Эрдэнийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Урантуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн 2018 оны 03 дугаар сарын 19-ны №120 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Хохирогч Б.Урантуяагийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цогт овогт Элчтуулын Бат-Эрдэнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э. Бат-Эрдэнийг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Э.Өд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 сарын хугацаанд төлж дуусгахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Өд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ