Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/40

 

Р.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд     

                                              Прокурор А.Алтангэрэл

              Шүүгдэгч Р.А

   Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо

   Хохирогч Н.Г

            Хохирогчийн өмгөөлөгч Б.Хандмаа /цахимаар/

     Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/142 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч  Р.А, хохирогчийн өмгөөлөгч Б.Хандмаа нарын гомдлоор Р.А-т холбогдох эрүүгийн 2326003170239 тоот хэргийг 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр, Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, *** мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл ***, *** хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, *** овгийн Р.А /РД: ***/.

Р.А нь 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт засмал зам дээр *** улсын дугаартай, Тоёота Приус-20 маркын автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж хөдөлгөөнд аюул, саад тулгарсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас хохирогч Н.Г-ийн эзэмшлийн *** улсын дугаартай Даюун маркын мотоциклийг мөргөж, хохирогч Н.Г-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Р.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Шаргачин овгийн Р.А-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зааснаар шүүгдэгч Р.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая төгрөгөөр торгох ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу гурван сая төгрөгөөр торгох ялаар тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэн, шүүгдэгч Р.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.Г-т 4776700 төгрөгийг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдан, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.А-аас хохирогч Н.Г-ийн сэтгэцэд учирсан хор уршигт 7700000 төгрөг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 6842283 төгрөг, нийт 14542283 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Г-т олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Г-ийн нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 16232118 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нотлох баримтын шаардлага хангаагүй 2498500 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Н.Г нь хэлэлцэхгүй орхисон 2498500 төгрөгийг нэхэмжлэлийг, уг гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Р.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЗ/501 дугаартай захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч Ц.Нэргүйн шүүхийн шийдвэрийг залруулах тухай саналыг хүлээн авч, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/142 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт /Шийтгэх тогтоолын 19 дүгээр хуудсанд/   “....Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Г-ийн нэхэмжилсэн 15740601 төгрөгийн нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 16232118 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож...” гэснийг “...хохирогч Н.Г-ийн нэхэмжилсэн 15740601 төгрөгийн нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 1623118 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож...” гэж,

Тодорхойлох хэсэгт /Шийтгэх тогтоолын 23 дугаар хуудсанд/   “....Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Г-ийн нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 16232118 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож...” гэснийг “....хохирогч Н.Гийн нэхэмжилсэн 15740601 төгрөгийн нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 1623118 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож....” гэж,

Тогтоох хэсэгт /Шийтгэх тогтоолын 25 дугаар хуудсанд/ “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Г-ийн нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 16232118 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож....” гэснийг “...хохирогч Н.Г-ийн нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 1623118 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” гэж тус тус залруулсан.

Шүүгдэгч Р.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие болгоомжгүйгээс Н.Г-т хүндэвтэр гэмтэл учруулсан, мөн хэргийн газраас зугтсан буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй хохирлыг өөрийн хэмжээнд төлж байсан. Хохирогчийн талаас эхний удаа шүүхэд гаргаж өгсөн эрүүл мэнд, хоол хүнс, унааны зардал гэх 9642226 төгрөг гэж нэхэмжилсэн боловч бүх баритмууд нь энэ дүндээ хүрэхгүй байна. Мөн хэргийн материалд хавсаргаж өгсөн баримттай нэг бүрчлэн танилцахад эргэлзээтэй, ялангуяа эмчилгээний зардал гэх 7245741 төгрөгөөс эмийн сангуудаас авсан эм тариа 2351621 төгрөгийн нотлох баримтын шаардлага хангаагүй. Өөрөөр хэлбэл Н.Г ийм хэмжээний эм тариа хэрэглэсэнийг нотлоогүй эмчлүүлэгчийн карт байхгүй, түүн дээр эм тарианы ямар ч тэмдэглэл байхгүй, зүгээр л эмийн сангуудын (Е-barimt) гэх баримтууд хавсаргасан байсан. Мэдээж гэмтэл авсан хүн эм, эмчилгээ хийлгэх нь зүйн хэрэг боловч нотлоогүй байхад шүүх бүх зардлыг гаргасан. Жишээ нь 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 14 цаг 44 минутад Гэмтэл судлалд үзүүлж байсан хүн аймгийн төвд “Асури арвай фарм” эмийн сангаас 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 12 цаг 47 минут, 13 цаг 09 минут, 18 цагуудад нийт 583450 төгрөгийн эм тариа авсан нь итгэл үнэмшил төрүүлэхгүй байна. Мөн Фолийн хүчил гэх 37000 төгрөгийн эмийг жирэмсэн эмэгтэй хүн уудаг байтал ийм баримт хүртэл байна. Мөн өөрийн данснаас бэлэн авсан 210000 төгрөгийн гүйлгээ хийсэн банкны баримт хавсаргасан гэх мэт зайлшгүй хасах ёстой мөнгөн дүнг хасаагүй. Асралт-мэд, Энх-Ундарга зэрэг эмнэлэгүүдийн НӨАТ-ийн баримтгүй төлбөрийн хуудас, мөн шатахууны 1,104,466 гэх төгрөгийг нэхэмжлэх боловч хэрэгт 605717 төгрөгийн баримт байдаг. Шүүх намайг гэм буруутайд тооцож 6842283 төгрөгийг төлөх шийдвэр гаргахад миний бие шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж завсарлага авч 4,000,000 төгрөгийг одоо шилжүүлье үлдсэнийг нь тогтоол гардан авахаас өмнө төлье гэсэн боловч хохирогч тал зөвшөөрөөгүй. Иймд хэргийн материалд байгаа нийт баримтыг нягтлан үзээд 5,470,438 төгрөг байгаагаас А миний бэлэн болон бэлэн бусаар өгсөн нийт 4,776,700 төгрөгийг хасч үлдэгдэл болох төлбөрийг төлөх болно.

Ял шийтгэлийн талаар шүүх яллах, цагаатгах талыг үнэлж ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ. Хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж дүгнэсэн атлаа улсын яллагчийн гаргасан саналаас дээгүүр торгож миний эрх зүйн байдлыг дордууллаа. Миний бие төрийн албанд 15 дахь жилдээ ажиллаж байна. Сарын үндсэн цалин 1200000 төгрөг үүнээс орон сууцны зээл 320000 төгрөг, цалингийн зээл 630000 төгрөгийг төлдөг. Эхнэр бага насны гурван хүүхэдтэй, эхнэр маань ажил хийх боломжгүй хэрэгт тодорхой байгаа гэх зэрэг байдлуудыг харгалзан үзэж хохирол болон торгуулын ялаас багасгаж өгнө үү гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Хандмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 сарын 17-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолын эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3-т заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүгдэгч Р.А нь анхан шатны шүүхэд хохирогчид төлүүлэхээр тогтоосон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болох 14,542,283 төгрөгийг төлөөгүй байхад нийт 3 сая төгрөгийн торгох ял оногдуулсан нь хохирлыг төлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж байна.

Шүүгдэгч Р.А-т оногдуулсан эрүүгийн хариуцлага нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж байна. Учир нь хохирогчийн талаас банкнаас зээл авч эмчилгээ хийлгэсэн тул хохирол төлөхөө илэрхийлсэн гэрээг бичгээр байгуулах санал тавихад шүүгдэгч Р.А нь санал хүлээн аваагүй. Энэ нь хохирол төлөх ямар ч хүсэлгүй байгааг илтгэж байна. Харин ч ар гэрийн зовлон тоочиж хохирогч Н.Г болон түүний охин Н.Б нарын гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээс хамаарч олон удаа эмнэлэгт хэвтэж, банкнаас зээл авч эмчилгээ хийлгэж, одоогоороо гэмтлээс үлдсэн үлдэц уршиг арилаагүй нөхцөл байдлыг үл тоож шүүх хуралдаан дуусахад хурлын танхимд өмгөөлөгчтэйгээ 4 сая төгрөгөө хохиролд өгөөд хэрэггүй, торгуулиа төлсөн нь дээр гэж ярилцаж байгааг сонссон хохирогчийн тал шүүгдэгч Р.А болон түүний өмгөөлөгчид, мөн шүүхийн гаргасан шийдвэрт маш их гомдолтой байгаа болно. Иймд шүүхээс оногдуулсан ял хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж байна.

Хохирогч Н.Г нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндээрээ маш их хохирч 10 гаруй жил хийж байсан ажлаа хийх боломжгүй болсон ч эмчилгээний зардал төлбөл хатуурхаад яахав гэж байсан. Гэтэл Р.А нь албан бус мэдээллээр гэмт хэрэг үйлдэгдэх үед нэр бүхий цагдаагийн ажилтантай хамт явж байсан, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тул хэргийн газрыг орхиж зугтаасан гэж яригдаж байхад өөрийнхөө гэмт бурууг огтоосоо ч ухаараагүйгээр үл барам хуулийн байгууллагууд Р.А-т хэтэрхий зөөлөн хандаж байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Хандмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирогчийн зүгээс Р.А-т ял шийтгэл оногдуулах нь гол биш эмчилгээний зардлуудыг төлж өгнө үү гэсэн хүсэлт тавьсан. Шүүгдэгч Р.А нь сард 1,200,000 төгрөгийн цалин авдаг, цалингаасаа 600,000 төгрөгийг банкны зээл, 300,000 төгрөгийг байрны зээл төлдөг гэсэн. Тэгэхээр нийт 900,000 төгрөг болж, цаана нь 300,000 төгрөг үлдэж байна. Шүүгдэгчийн эхнэр нь ажил хийх боломжгүй, бага насны 3-н хүүхэдтэй хүн. Үүнээс шүүгдэгч нь Р.А торгох ялыг төлөх боломжгүй нөхцөл байдал харагдаж байна. Шүүгдэгч Р.А-т оногдуулсан ял шийтгэл тохироогүй, улсын яллагч ч гэсэн торгох ял өгөх боломжгүй хүнд торгох ял оногдуулахаар дүгнэлт гаргасан нь түүний үйлдсэн гэмт хэргийн онцлог, үйлдсэн гэмт хэрэгт нь ял нь тохироогүй, шүүгдэгчийн хувийн байдалтай ч нийцээгүй. Тэгэхээр торгох ял биш зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зөв гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Р.А-ыг 4,777,000 төгрөг төлчихсөн гээд шийдвэрлэсэн нь буруу байсан. 1,300,000 төгрөгийн зөрүү гарч байгаа. 4,777,000 төгрөгийг бэлэн өгөөгүй. Шүүгдэгч Р.А нь 3,000,000 төгрөгийг хохирогчид бэлнээр өгч, үлдсэн мөнгөнд нь эм тариа авч өгсөн. Гэтэл эм тариа авч өгсөн мөнгийг нь хохирогч хохиролдоо оруулаагүй байсан. Үүнийг тухайн үедээ хэрэглээд дуусчихсан. Эм тарианд өгсөн 300,000 төгрөгийг нийтээр нь нэхэмжилсэн үнийн дүнгээс нь хасчихсан. Хохирогч Н.Г-ийн охин Г.Б нь 7,000,000 төгрөгийн цалингийн зээл авч аавыгаа эмчлүүлсэн. Охин Г.Б нь өнөө маргаашгүй төрнө. Гэтэл хохирогч Н.Г хуучин ажлаа хийх боломжгүй, хөдөлмөрийн чадвар нь тодорхой хэмжээгээр алдагдчихсан. Тархи мэдрэлийн үйл ажиллагааны чиглэлээр нарийвчилсан шинжилгээнүүд өгч, группид орох хэмжээний асуудал яригдаж байна. Иймд шүүгдэгч Р.А-аас хохирлыг төлүүлмээр байна. Мөн хохирогч Н.Г-ийн охин Г.Б-ийн банкнаас авсан 7,000,000 төгрөгийн зээлийг төлүүлмээр байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч 4,000,000 төгрөг авахгүй гэсэн гээд яриад байсан. Бид 4,000,000 төгрөгийг нь авъя, үлдсэн хохирол дээр нь  хохирол төлөхөө илэрхийлсэн гэрээ байгуулъя гэхэд өөрсдөө гэрээ байгуулаагүй болохоор нь хохиролд өгөх 4,000,000 төгрөгийг нь авах боломжгүй гэж хэлсэн.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/142 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Р.А-аас хохирлыг нь  төлүүлж, эрүүгийн хариуцлагын зорилгыг биелүүлэх зорилгод нийцсэн ял шийтгэлийг нь оногдуулах саналтай байна гэв.

Хохирогч Н.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдлуудтай холбогдуулж хэлэх тайлбар байхгүй гэв.

Шүүгдэгч Р.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Г-ийн биед хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Н.Г-т хохирол учруулсан гэмт үйлдэлдээ ямар нэгэн маргаан, гомдол гаргаагүй. Хохирогчийн эмчилгээ хийлгэж байсан баримтууд нь эргэлзээтэй байсан. Тухайлбал он, сар, өдөр давхацсан баримтуудыг анхан шатны шүүх нягталж үзээгүй гэдэг үндэслэлээр би давж заалдах гомдол гаргасан. Манай эхнэр ажил эрхэлдэггүй нь үнэн, манайх хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй. Эхнэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хардаг. Тэгэхээр эхнэр ажил хийх боломж байхгүй байдаг. Сэтгэцэд учирсан хохирлыг хүлээн зөвшөөрч байгаа. Эмчилгээний зардлын талаар нягталж үзэх зүйл их байгаа. Үүнийг би гомдолдоо бичсэн. Үүнийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Мөн анхан шатны шүүхээс надад оногдуулсан торгуулийн ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч Р.А-ыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэнд маргаан байхгүй. Шүүгдэгч Р.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид учирсан хохирол төлбөрийг боломжийн хэмжээнд төлж барагдуулж ирсэн. Хохирогчийн өмгөөлөгч Б.Хандмаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн талаар гомдол гаргасан байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хохирогч Н.Г болон түүний охин Г.Б нарын гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос хамаарч гэж бичсэн байсан. Энэ хэрэгт Н.Г хохирогч болохоос Г.Б энэ хэрэгт хамааралгүй. Дүгнэлтээр хохирогч Н.Г-т гэмтэл учирсан байна гэдгийг тогтоосон. Гомдол гаргаж байгаа гол үндэслэл нь хохирлын асуудал юм. Анхан шатны шүүх хуралдаан болоход хохирогч талаас баахан баримтууд гаргаж өгсөн. Энэ баримттай өмгөөлөгч, прокурор танилцах ямар ч боломж байгаагүй.

Хэрэгт эмнэлэгт үзүүлсэн баримтууд нь хангалттай байдаг. Эмч ямар тариа бичиж өгсөн гэдэг нь асуудалтай байдаг. Эмчлүүлэгчийн карт дээр бичигдсэн эм тариаг эмийн сангаас авах ёстой. Энэ баримт байхгүй байхад эмийн сангийн баримтуудаар хохирол гаргасан нь үндэслэлгүй болж байна. Давж заалдах гомдолд дурдсан 500,000 төгрөг, 119,000 төгрөг, 210,000 төгрөг гэх мэт баримтууд байдаг. Давхардсан баримтууд байгаа учраас хохирогчийн өмгөөлөгчтэй зөвшилцье, ярилцъя гэхэд зөвшөөрдөггүй. Бид анхан шатны шүүх дээр хохирол төлбөр 4,000,000 төгрөгийг өгье гэсэн. Хохирогч тал 6,000,000 төгрөгөө бүгдийг нь авна гэдэг. Би шүүхийн дансанд хохирол 4,000,000 төгрөгийг байршуулчихъя гэхэд шүүх дансаа өгөөгүй. Эм тарианы эмийн сангийн баримтаар холбогдох хохирол төлье гэхээр уг гэмтэлд хамааралгүй эм авсан, хотод эмнэлэгт хэвтэж байхдаа аймгийн эмийн сангаас эм авсан. Бидний гол маргаад байгаа зүйл нь баримтууд нь хуульд нийцсэн, үнэн бодитой байвал төлнө. Гэтэл хохирогчийн бүрдүүлж байгаа баримт нь янз бүрийн баримтууд байгаа болохоор бид нотлох баримт хангахгүй гэж үзсэн. Хохирлын тооцоон дээр шүүгдэгч Р.А-ын гомдолд дурдсан хохирлын төлбөрийг хасаж тооцох нь зүйтэй. Ялын тухайд хуульд заагаагүй эрх хэмжээг Б.Хандмаа өмгөөлөгч эдлээд байна. Хохирогчийн өмгөөлөгч хохирлынхоо талаар шүүхэд нотлох баримтын хэмжээнд үнэлж энэ талаараа дүгнэлт өгөх ёстой болохоос биш прокуророос давсан зүйл ярьж байна. Хохирогчийн өмгөөлөгч Б.Хандмаа нь зорчих эрхийг нь хязгаарлах ял оногдуулах ёстой гээд байдаг. Шүүгдэгч Р.А нь төрийн албанд ажилладаг, тодорхой хэмжээгээр хөдөө томилолтоор явдаг, ажлаа хийдэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ зөөдөг учир зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулбал эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй. Хохирогчийн өмгөөлөгч улсын яллагч биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Анхан шатны шүүх ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан тодорхой хэмжээгээр хэсэгчлэн төлөх хуулийн заалтаар төлүүлэхгүйгээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Мөн анхан шатны шүүх хохирол төлбөрийг нарийн тооцохгүйгээр гаргасан. Мөн хавтаст хэрэгт хүнсний янз бүрийн зардал байгаа. Мөн 1,600,000 төгрөгийн зардал давхардсан. Хохирогч Н.Г-ийн 3-н сарын цалинг нэхэмжилсэн. Иймд төлбөр, хохирлын хэмжээг бодитойгоор тогтоолгох саналтай байна. Ажил хийж байгаа хүнд торгуулийн ял оногдуулах боломжтой.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж торгох ялын хэмжээг багасгаж, хохирлын хэмжээг багасгаж бодитоор тооцож гаргуулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгч Р.А, хохирогчийн өмгөөлөгч Б.Хандмаа нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Р.А нь 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт засмал зам дээр *** улсын дугаартай, Тоёота Приус-20 маркын автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж хөдөлгөөнд аюул, саад тулгарсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас хохирогч Н.Г-ийн эзэмшлийн *** улсын дугаартай Даюун маркын мотоциклийг мөргөж, хохирогч Н.Г-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь хохирогч Н.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .... 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр би ажил руугаа өөрийн эзэмшлийн Даюун маркын *** дугаартай мотоциклийг унаад 6-р багийн хажуугийн засмал замаар урагшаа явж байтал урдуур машин ороод ирсэн. Би зөөлөн явж байсан. Тэгсэн араас машин мөргөсөн. Ямар машин мөргөснийг хараагүй ойччихсон. Тэгээд намайг тархины няцралттай гэсэн. Баруун гар даагдахгүй, хүзүү хөшиж байгаа. Хамар гэмтэлтэй гэсэн. Уруул сэтэрсэн байсан. Оёдол тавиулсан. Үүдний дээд шүд хугарсан зэрэг гэмтлүүд байгаа. Мөн зүүн талын 3 дугаар хавирга хугарсан. Би жолоодох эрхийн үнэмлэхгүй. Улаан өнгийн каск өмссөн байсан. Эрүүл саруул байсан болохоор эрүүл мэндэд учирсан хохирлоо нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

Гэрч Г.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Өнөөдөр 12 цаг 30 минутын үед би нөхөр А луу ирэх болж байна уу хүүхэд уйлаад бид 3 тэвдүү байна шүү гэж ярьсан чинь одоо очлоо гэсэн. Тэрнээс хойш би 2-3-н удаа залгасан. Очиж явна гээд байсан. Тэгээд 13 цаг болчихоор нь яачихав гэсэн чинь одоо хүн хүргэж өгөх гэж байна. Хүн хүргэж өгчихөөд очлоо гэсэн. Тэгээд байж байтал өөрөө над руу залгаад уйлаад “би хүн мөргөчихлөө” гэсэн. Би тухайн үедээ итгээгүй. Хаана байгаа юм гэсэн чинь “хойно” л гээд байсан. Тэгээд манай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд уйлаад байсан болохоор би утсаа салгасан. Би том охин Х руугаа миний охин хүрээд ир. Ээж нь дүүг нь хүргэж өгөх гээд аав нь амжихгүй байна гэж ярьсан. Охин ирээд би хүүгээ авч гараад 2 дугаар сургуульд өгчихөөд А луу ярихад МТ колонкийн худагтай дэлгүүрийн тэнд байна гэсэн. Намайг очиход машиныхаа урд талыг хараад зогсоод байсан. Чи яах гэж хэнтэй явж байсан юм гэсэн чинь би Батсуурь ахыг хүргэж өгчихөөд харих гээд яарч явсан чинь чи залгасан. Тэгээд утсаа авах гэсэн чинь мотоцикль тулаад ирсэн. Би мотоцикль мөргөсөн гээд уйлаад байсан. Бид хоёр машинаа тэр дэлгүүрийн хашаа руу оруулаад тавьсан. Тэр хашаа нь эзэнгүй байсан байх. Хүн гарч ирээгүй. Би тэр айлыг таньдаг юм. Тэндээс А “би явлаа жаахан тайвшраадахъя” гэсэн. Би бас хүүхэд рүүгээ явсан. Тэгээд над руу цагдаагаас яриад би машин нь байгаа газрыг зааж өгөөд, дүү Багаажавыг дуудаад машиныг нь хашаанаас нь гаргуулсан. Тэгээд цагдаад машины түлхүүрийг нь өгсөн. А одоо болтол гэртээ очоогүй. Хаана байгааг нь мэдээгүй. Нэг ярьсан чинь тэр хүн гайгүй байгаасай гээд байсан. Манай хүн стресстхээрээ нүүр нь улайгаад юм ярьж чаддаггүй. Сандардаг зүрх муутай гар нь салгалаад байдаг. Би айгаад гээд шоконд орчихсон юм ярихгүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,

            2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн ... Зам тээврийн осол болсон газар нь Өвөрхангай аймгийн *** сумын ***-р багийн нутаг дэвсгэрт байрлах ба зүүн хойноос баруун урд зүгт налуу засмал замд байрлана. Уг осол болсон хэсэг нь засмал замын баруун зүүн тал руу харсан зам руу гарсан гарцтай байна. А цэгийн урд хэсэгт байх хагархай бутархай хэсгүүдийг автомашиных байж болохыг нь тусад нь, мотоциклийнх байж болохыг нь тусад нь уутанд хэсэгчлэн авав гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 4-8-р хуудас/,

            2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн ... Өвөрхангай аймгийн *** суманд байрлах *** дэлгүүрийн зүүн талд *** улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашин ертөнцийн зүгээр урд зүгт харсан байдалтай зогссон байна. Уг автомашины урд талаас харахад гуперийн доод хэсгээр нугаларсан, урд талын *** улсын дугаар зурагдсан, хонхойсон, копудны урд үзүүрийн хэсэг гол хэсгээрээ арагш цөмөрч хонхойсон. Гуперийн баруун талын хэсэг салсан, булангийн хэсгийн доод урд хэсэг ховхорсон хагарсан байв. Уг автомашины 2 хажуу талд гэмтэл үгүй, жолоочийн голын эсрэг урд талын эсрэг хойд талын хаалганы шилийг бага зэрэг доош буулгасан байв. Хойд талаас харахад жолоочийн эсрэг талын хойд гуперийн булангийн хэсэг будаг нь халзарч ховхорсон байна. Автомашины дотор талыг үзэхэд урд 2 суудлын бүсийг зүүсэн. Урд хянах болон хайрцагны дээд хэсгүүд тоосоор бохирлогдсон байна. Автомашины багажинд хүүхдийн дугуй, гэрээ, мишок байв. *** улсын дугаартай Г.Д гэсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээ байв. Мотоциклийг араас нь мөргөж, тойрч гарч ослын газрыг орхиж байгаа байдлыг харуулсан бичлэгт үзлэг хийж тэмдэглэл үйлдэв гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-12-р хуудас/,

            Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 570 дугаартай ... Н.Г-ийн биед баруун талын чамархайн урд хэсэг, зүүн духны дэлбэн, зүүн талын бөмбөлгийн зулайн оройн тархины эдийн няцралын голомт, баруун тал бөмбөлгийн чамархайн суурийн урд хэсэгт тархины кортикал, субортикал хэсгийн цус харвалт, зүүн дух, зүүн хөмсөг зүүн хацар, зүүн шанаа, дээд уруул, хамар, доод эрүү хэсэг, шарх, зулгаралт, цус хуралт, дээд эрүүнд 2:3 дугаар шүд бүрэн булгарал, хэвлий, зүүн гарын сарвуу хэсгийн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /хх-ийн 27-30-р хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч С.Эрдэнэцэцэг, Д.Сэвжидмаа, Ц.Бадрал, Ч.Эрдэмболор, Б.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 431 дугаартай:... Урьд гарсан 570 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, 217 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. Учир нь Н.Г-ийн эмнэлгийн бичиг баримтуудтай танилцахад гэмтэл үүсэх үед амь насанд аюултай байдал үүсээгүй байна. Н.Г-ийн биед тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэн, зүүн бөмбөлгийн зулайн дэлбэнд эдийн няцрал, зүүн 3-р хавирганы хугарал, зүүн зовхи, хөмсөгний зүүн хэсэгт зулгаралт, цус хуралт, уруулд шарх, дээд 23-р шүдний булгарал, өвдөг, ташаа, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн дүгнэлт /2хх-ийн 62-66-р хуудас/,

            Техникийн шинжээч Ц.Болдбаатарын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 57 дугаартай:... *** улсын дугаартай Тоёота Приус-20 маркын тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Р.А нь замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтыг зөрчсөний улмаас энэ зам тээврийн осол гарсан байна. Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36-р хуудас/,      

            Техникийн шинжээч Ц.Болдбаатарын 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 11 дугаартай:... *** улсын дугаартай Даюун маркын тээврийн хэрэгсэл жолоодож явсан Н.Г нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Үүнд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн. Энэ заалтыг зөрчсөн нь осол гарахад нөлөөлөөгүй байна гэсэн шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 23-24-р хуудас/ болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

                        Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Р.А-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Р.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч Р.А нь ... анхан шатны шүүх яллах, цагаатгах талыг үнэлж ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ. Хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж дүгнэсэн атлаа улсын яллагчийн гаргасан саналаас дээгүүр торгох ял оногдуулсан нь миний эрх зүйн байдлыг дордуулсан. Мөн хохирогчоос гаргаж өгсөн хохирлын баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй, цаг хугацааны хувьд тохирохгүй баримтууд олон байгаа учир хохирлыг хасаж тооцож өгнө үү ...гэх,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Хандмаа нь ...анхан шатны шүүхээс шүүгдэгч Р.А-т оногдуулсан ял шийтгэл нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй, мөн хохирогч Н.Г-ийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилаагүй учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү... гэх агуулга бүхий гомдлуудыг гаргажээ.

Давж заалдах шатны шүүхээс хавтас хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг үнэлээд эмнэлгийн тусламж үйлчилгээний үнэ болох 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд MRI толгой үзүүлсэн 100,000 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Med trauma эмнэлэгт толгойн дүрс оношилгоонд үзүүлсэн 140,000 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд КТГ хүзүү цээж үзүүлсэн 40,000 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд КТГ цээж үзүүлсэн 40,000 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд MRI хүзүү, бүсэлхий нуруу үзүүлсэн 200,000 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Асралт мед эмнэлэгт үзүүлсэн 40,000 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Асралт мед эмнэлэгт үзүүлсэн 119,500 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэгт үзүүлсэн 14,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Гялс төвд үзүүлсэн 36,400 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Болор мэлмий эмнэлэгт үзүүлсэн 95,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Солонго нүдний эмнэлэгт үзүүлсэн 80,000 төгрөг, Улсын гуравдугаар төв эмнэлэгт төлсөн төлбөр 210,500 төгрөг зэрэг хохирол нийт 1,115,400 төгрөгийг,  

            Тээврийн зардал болох хот хооронд орон нутгийн нийтийн тээврээр зорчсон төлбөр 6x43000=258000 төгрөгийг,

Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 94 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон хохирогч Н.Г-ийн эзэмшлийн улсын дугааргүй, Даюун маркын мотоциклийн хохирлын  үнэ болох 350000 төгрөгийг,

            Хохирогч Н.Г-ийг асарсан Г.Б-ийн ажилгүй байсан хугацааны цалин болох 752000 төгрөгийг буюу нийт 2,475,400 төгрөгийн хохирлын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.  

Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэн шүүгдэгч нь хөнгөн төрлийн гэмт хэргийг болгоомжгүйгээр анх удаа үйлдсэн, учруулсан гэм хор, хохирлын хэмжээ, хохирогчийн бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар зэргийг харгалзан хохирогч Н.Г-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 14 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7700000 төгрөгөөр тогтоож анхан шатны шүүхээс шийдвэрлэснийг үндэслэлтэй.

Мөн анхан шатны шүүхээс уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцоогүй буюу илүү нэхэмжилсэн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Өшгөг супермаркетаас худалдан авсан жимст боорцог, туузан гоймон, бантангийн гурил, салфетканы үнэ 17050 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Авзага эмийн сангаас худалдан авсан гарын савангийн үнэ 2200 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр худалдан авсан керасес шампуны үнэ 1000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Шаргын хүлэг дэлгүүрээс худалдан авсан барааны үнэ 9000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Арвин супермаркетаас худалдан авсан лапша гоймон, хийцтэй цай, нойтон салфетканы үнэ 14400 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Орхон супермаркетаас худалдан авсан бууз, баяжуулсан бантангийн үнэ 14887 төгрөг, мөн өдрийн Орхон супермаркетаас худалдан авсан Maxim gold, Ye ye кофены үнэ 14887 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Очир дэлгүүрээс худалдан авсан шүдний ОО, лапша гоймонгийн үнэ 9200 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Баянбуурал дэлгүүрээс худалдан авсан барааны үнэ 5400 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Миний сүлжээ дэлгүүрээс худалдан авсан Bon o bon чихэр, жимст боорцог, ариун цэврийн цаас, киви, сонгино, төмс, лууван, байцаа, шар будаа, банана, өндөг, архи зэргийн үнэ 76753 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Ундрам төвөөс худалдан авсан барааны үнэ 11000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Арвин-2 супермаркетаас худалдан авсан сүү, ахуйн газны үнэ 8000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Андууд худалдааны төвөөс худалдан авсан барааны үнэ 13000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Арвин-2 супермаркетаас худалдан авсан хар талх, сүү, бохь, өндөгний үнэ 10650 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Орхон супермаркетаас худалдан авсан Punch ундаа, сүүний үнэ 7800 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Арвин-2 супермаркетаас худалдан авсан сүү, хэрчсэн гурилын үнэ 10900 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Ундрам төвөөс худалдан авсан барааны үнэ 3800 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн GS25 дэлгүүрээс худалдан авсан энергийн ундаа, бэлэн гоймон, Fuzetea цайны үнэ 14200 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Номин худалдааны төвөөс худалдан авсан нарийн боов, Coca cola, сүү, шүдний сойзны үнэ 21556 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн цуйван, өндөгтэй хуурга, цайны үнэ 50500 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Номин худалдааны төвөөс худалдан авсан Naturalis жүүс, гоё тараг, еэвэн, Алёнка чихэрний үнэ 18846 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Номин худалдааны төвөөс худалдан авсан халуун сав, тараг, 00-ын цаас, кекс, шүдний оо, нарийн боов, нойтон салфетка, тор, цай, жигнэмэгний үнэ 104339 төгрөг,  2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Арвайн сор супермаркетаас худалдан авсан салфетка, чихэр, компотны үнэ 69650 төгрөг,  2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Арвин-2 супермаркетаас худалдан авсан төмс, сонгино, бууз, сүү, лууван, манжин, эдийн савангийн үнэ 15326, 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Арвин-2 супермаркетаас худалдан авсан өндөг, жүүсний үнэ 4050 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Арвин-2 супермаркетаас худалдан авсан мөөхий, сумо, чипсний үнэ 10500 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Арвайн сор супермаркетаас худалдан авсан коровка вафли, жүүсний үнэ 3800 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Арвайн сор супермаркетаас худалдан авсан bonaqua ус, оргилуун хийжүүлсэн усны үнэ 2600 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Арвайн сор супермаркетаас худалдан авсан Bourbon печенийн үнэ 3200 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Номин супермаркетаас худалдан авсан Tess цай, коровка, нарийн боов, дээж тараг, Дарлетто жигнэмэгний үнэ 60692 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Ногоон төвөөс худалдан авсан гэрт тараг, вита цэвэр усны үнэ 4450 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Очир дэлгүүрээс худалдан авсан барааны үнэ 5000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ундрам төвөөс худалдан авсан барааны үнэ 18400 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Мишээл худалдааны төвөөс худалдан авсан ахуйн барааны үнэ 19800 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Арвин-2 супермаркетаас худалдан авсан цайны хийц, сонгино, сүү, еэвэн, шашны сүр зэргийн үнэ 14446 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Орхон супермаркетаас худалдан авсан буузны үнэ 7590 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Миний сүлжээ дэлгүүрээс худалдан авсан шар манжин, төмс, луувангийн үнэ 6180 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Монгол аагинт дэлгүүрээс худалдан авсан сүү, печень, резинен чихэрний үнэ 10100 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Өв Молор дэлгүүрээс худалдан авсан барааны үнэ 52500 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн буузны үнэ 12282 төгрөг, Номин худалдааны төвөөс худалдан авсан сүү, майонез, йогурт, талхны үнэ 53221 төгрөг, Арвин-2 супермаркетаас худалдан авсан өндөг, хатаасан аарц, улаан шошны үнэ 69700 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Арвин-2 супермаркетаас худалдан авсан будаа амтлагч, мөөг, талх, печень, торны үнэ 29400 төгрөг, Ноён пиццаны үнэ 70900 төгрөг,  2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Арвин-2 супермаркетаас худалдан авсан өндөгний үнэ 6000 төгрөг, улаан лооль, өргөст хэмхний үнэ 5855 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Орхон супермаркетаас худалдан авсан элэгний нухаш, лаа, горзок, талхны үнэ 19038 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Арвин-2 супермаркетаас худалдан авсан ковришка, талх, ундаа, печенийн үнэ 17450 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Арвин-2 супермаркетаас худалдан авсан барааны үнэ 3980 төгрөг, наадаг тоглоом, өндөгний үнэ 3500 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ноён хайрхан дэлгүүрээс худалдан авсан барааны үнэ 20000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Миний сүлжээ дэлгүүрээс худалдан авсан өндөг, гоймон, лууван, сармисны гол, сонгино, эдийн саван, хиам, сүү, төмс, броккли, улаан лооль зэргийн үнэ 32486 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Арвин супермаркетаас худалдан авсан чипс, мохито, цэвэр ус, жимстэй цай, сойз, гурвалжин будаа, давсны үнэ 31400 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Арвин-2 супермаркетаас худалдан авсан сүүний үнэ 4700 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Өрнө дорно-Арвижих дэлгүүрээс худалдан авсан барааны үнэ 18000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр худалдан авсан түмний ундаа, fuzetea цайны үнэ 7800 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Yainshidae  Kimduhan рестораны хоолны үнэ 51500 төгрөг, шарсан хавирга, сүүтэй цайны үнэ 15320 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Арвин-2 супермаркетаас худалдан авсан сүүний үнэ 4700 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Номин худалдааны төвөөс худалдан авсан Parle жигнэмэг, алоетой ундааны үнэ 4298 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Миний сүлжээ дэлгүүрээс худалдан авсан жимстэй мөөхий боорцогны үнэ 6240 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Батдаваа дэлгүүрээс худалдан авсан барааны үнэ 11800 төгрөг, Жаргалант-2 маркетаас худалдан авсан хиам, хар талх, жүүс, 00-н цаас, аквар цай, напелеоны үнэ 17598 төгрөг, мөн өдөр Арвайн сор супермаркетаас худалдан авсан чокопай, зөв аарц, аарцтай боорцогны үнэ 17400 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Миний сүлжээ дэлгүүрээс худалдан авсан гоё жүүс, төмс, ковришка, хатаасан аарц, ургамлын тос, ариун цэврийн цаас, өндөг, сонгинын үнэ 25304.9 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Мандах супермаркетаас худалдан авсан барааны үнэ 41500 төгрөг, хэрчсэн гурилын үнэ 1500 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Ундрам төвөөс худалдан авсан барааны үнэ 12150 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Миний сүлжээ дэлгүүрээс худалдан авсан бэлэн хоол, өндөг, ковришка, зайдасны үнэ 13978 төгрөг,  2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Миний сүлжээ дэлгүүрээс худалдан авсан бууз амтлагч, шар манжин, лууван, төмс, байцааны үнэ 9308 төгрөг, сонгинын  үнэ 2107 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Миний сүлжээ дэлгүүрээс худалдан авсан Өнхрүүш, саран боорцог, талх, жимсний чанамал, вафли, улаан лоолийн үнэ 28305 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Миний сүлжээ дэлгүүрээс худалдан авсан жигнэмэг, оргилуун усны үнэ 4665 төгрөг, чанадаг гойсон, өндөг, хиам, нарийн хиамны үнэ 19380 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн худалдан авсан барааны үнэ 6000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Жүр үрээс худалдан авсан капкейкны үнэ 2500 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Сакура мини маркетаас худалдан авсан бараа, сүү, сникерсийн үнэ 11600 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн талх, иогуртны үнэ 6700 төгрөг, мөн хохирлын баримтуудад давхардаж ирүүлсэн Асралт мед эмнэлгийн шинжилгээний үнэ 119500 төгрөг, Гялс анагаах ухааны төвийн үзлэгийн үнэ 36400 төгрөг нийт 1623118 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.  

Хохирогч нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох ажилгүй байсан 3-н сарын хугацааны цалин буюу 2442000 төгрөг, Голомт банк худалдан авалт, Хасбанк худалдан авалт зэрэг 56500 төгрөг, нийт 2498500 төгрөг, эм тарианы үнэ болон бензиний гэх зардал, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Энх-Ундарга эмнэлэгт үзүүлсэн 1,695,000 төгрөгийн хохирол, мөн цаашид гаргах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нь зүйтэй байна.

Учир нь: Эм тариа худалдан авсан гэх зардлыг хэрэгт авагдсан эмийн сангийн баримтаар тооцож гаргах боломжгүй. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гаргасан зарим эм, тариа нь хохирогчид учирсан гэмтэлд хэрэглэх эм тариа биш, мөн цаг хугацааны хувьд тохирохгүй, уг эм тариаг хэрэглэх талаар эмчийн амбулаторын картад тусгагдаагүй эм тарианы үнийг нэхэмжилсэн гэх гомдол нь үндэслэлтэй буюу хэрэгт хохирогчийн ямар эмчилгээ хийлгэх талаарх холбогдох баримт нь байхгүй байна. Мөн бензин худалдан авсан гэх баримт хэрэгт байгаа боловч шүүгдэгч талын гомдол, тайлбарт дурдсан хаашаа явахад зориулагдсан нь тодорхойгүй, цаг хугацааны хувьд тохироогүй, нийтийн тээврийн ирж очсон баримт байхад давхардуулан бензинийн үнэ нэхэмжилсэн гэсэн нь үндэслэлтэй байгаа учир энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар хохирогч нэхэмжлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг.

Шүүгдэгч Р.А-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын зорилго зэргийг харгалзан Эрүүгийн хуульд заасан ялын төрөл хэмжээний дотор түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/142  дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/142 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтыг бүхэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.А-т долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр /700,000/ торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр /500,000/ торгох ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зааснаар шүүгдэгч Р.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр /700,000/ торгох ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр /500,000/  торгох ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг нэг мянган хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая хоёр зуун мянган төгрөгөөр /1,200,000/ торгох ялаар тогтоосугай” гэж,

6 дахь заалтыг бүхэлд нь “Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.А-аас хохирогч Н.Г-ийн сэтгэцэд учирсан хор уршигт 7700000 төгрөг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 2,475,000 төгрөг, нийт 10,175,400 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Г-т олгосугай” гэж,

7 дахь заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Гийн нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 1,632,118 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Н.Г нь хэлэлцэхгүй орхисон 2,498,500 төгрөгийг (өөрийн цалин), гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох эм тарианы мөнгө, бензины зардал, Энх-Ундаргын гэх 1,695,000 төгрөгийн хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.