2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2025/03528

 

 

2025 04 25

191/ШШ2025/03528

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: *** тоотод оршин суух, Ж******* овогт Б*******гийн Б*******/регистрийн дугаар: *******/-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З*******ын нэхэмжлэлтэй,

 

Г.Г*******, О.Т*******, Оргил смарт солюшн ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Б.Б******* нь 2022 онд Юу би эйч проперти ХХК-д холбогдуулан өмчлөх эрхийг гэрээний үүргийн дагуу шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 01 дүгээр сарын 15-нд Д.Б*******, О.Т*******, Н.Т******* болон Оргил смарт солюшн ХХК-ийг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргаснаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 101/ШЗ2024/03254 тоот захирамжаар нэр бүхий хүмүүс, хуулийн этгээдийг хамтран хариуцагчаар татан оролцуулсан. Үүний дараа шүүхээс нэхэмжлэл гардуулах ажиллагаа явуулсан боловч Н.Т******* нас барсан, бусад хүн, хуулийн этгээд нь нэхэмжлэлд тусгасан хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх Засаг даргын тодорхойлолт, Монгол шуудангийн 40, 51 дүгээр салбарын эрхлэгчийн магадлагаагаар тогтоогдож хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШЗ2024/10900 тоот хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжид заасны дагуу Г.Г*******, О.Т*******, Оргил стар солюшн ХХК-ийг эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Б.Б*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Г*******, О.Т******* нарыг болон Оргил стар солюшн ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

2. Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 18-ы өдрийн 101/ШЗ2024/10900 дүгээр захирамжаас үзэхэд, хариуцагч Юу би эйч проперти ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Г овогт Г Г******* нь нэхэмжлэлд дурдсан *** тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, хариуцагч Д.Б******* нь *** тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй, Н.Т******* нь нас барсан, О.Т******* нь *** тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь *** хорооны Засаг даргын тодорхойлолт, Монгол шуудан ХК-ийн 40, 51 дүгээр салбарын эрхлэгчийн магадлагаагаар тогтоогдож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргын 2024.07.31№556 тоот тодорхойлолтоор Г Г******* рд: *** тоотод оршин суудаг болохыг, Хан-уул дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын 2024.07.29№401 тоот тодорхойлолтоор О овогтой Т******* нь *** тоотод оршин суудаг болохыг тус тус тодорхойлсон байна.

4. Хан-уул дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын 2024.07.29№401 тоот тодорхойлолтыг өөрийн иргэний үнэмлэхийн хуулбарын хамт О овогтой Т******* нь шүүгчийн туслахад нотлох баримтаар өгсөн.

5. Харин Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргын 2024.07.31№556 тоот тодорхойлолтоор Г Г******* рд: *** тоотод оршин суудаг болохыг тодорхойлсон байх боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 18-ы өдрийн 101/ШЗ2024/10900 дүгээр захирамжид хариуцагч Юу би эйч проперти ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Г овогт Г Г******* нь нэхэмжлэлд дурдсан *** тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй нь тогтоогдсон болохыг дүгнэсэн, түүний оршин сууж буй хаяг тодорхойгүй гэж үзэхээр байна.

6. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 18-ы өдрийн 101/ШЗ2024/10900 дүгээр захирамжид хариуцагч Оргил смарт солюшн ХХК-ийн оршин байрлах хаяг, тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн оршин суух хаяг тодорхойгүй гэх дүгнэлт хийгээгүй байна.

7. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид дээрх байдлыг тодруулах, хамтран хариуцагч нарын хаяг тодорхойгүй гэх байдлаа тодруулах хугацаа өгч шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...Г.Г*******т, О.Т*******, Д.Б*******, Оргил смарт солюшн ХХК-ийг тус тус эрэн сурвалжлуулах... тухай нэхэмжлэлийн шаардлагыг Г.Г*******, О.Т******* нарыг болон Оргил стар солюшн ХХК-ийг эрэн сурвалжлуулах-аар тодруулсан нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр тус шүүхэд гаргасан.

8. Дээр дурдсанаас үзэхэд хариуцагч Юу би эйч проперти ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Г овогт Г Г*******ийн оршин суух хаяг тодорхойгүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах болмжгүй гэж үзэхээр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т зааснаар эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.

9. Хариуцагч О.Т******* нь өөрийн оршин суугаа хаягийн мэдээллийг шүүхэд авч ирж өгсөн, хариуцагч Оргил стар солюшн ХХК-ийн оршин байрлах хаяг тодорхойгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул тэднийг эрэн сурвалжлуулах шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан, Юу би эйч проперти ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Г овогт Г Г******* /рд:/-г эрэн эрэн сурвалжилсугай.

2. Хариуцагч О.Т*******, Оргил стар солюшн ХХК-ийг эрэн сурвалжлуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Г.Г*******ийг эрэн сурвалжилж, оршин суух газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА