| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 191/2025/04795/И |
| Дугаар | 191/ШШ2025/05478 |
| Огноо | 2025-06-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 191/ШШ2025/05478
| 2025 06 17 | 191/ШШ2025/0547******* |
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******, ******* дугаар давхарт байрлах ******* ******* ХК /Регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дүгээр хороо, хотхон, байр, *******2 тоотод оршин суух /Регистрийн дугаар: *******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд 23,341,454.96 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024-05-14-нд 60001*******7*******96 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 24,300,000 төгрөгийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 60001*******7*******96 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүргийг 165 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 60001*******7*******96 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2026-*******-05- нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний ******* дугаар зүйлийн *******.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Иймд, Дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 60001*******7*******96 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 21,241,704.7 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 2,032,643.*******4 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 50,106.42 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 23,341,454.96 төгрөгийг зээлдэгч -с гаргуулж өгнө үү. гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 06 сарын 17-ны өдөр зохигчид бичгээр тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ: *******иний бие нь ******* ******* ХК-иас нэхэмжилж буй 23,341,454.96 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа болно. Нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш зээлэндээ нийт 3,000,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 20,341,454.96 төгрөгийг нийт 12 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулна. 2025 оны 06 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2025 оны 0******* сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2025 оны ******* сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2026 оны 01 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2026 оны 02 сарын 2*******-ны өдөр 2,0*******5,250 төгрөгөөр, 2026 оны 03 сарын 30-ны өдөр 2,0*******5,250 төгрөгөөр, 2026 оны 04 сарын 30-ны өдөр 2,0*******5,250 төгрөгөөр, 2026 оны 05 сарын 30-ны өдөр 2,0*******5,704.96 төгрөгөөр дараах байдлаар төлөхөөр эвлэрлийн гэрээг байгуулж байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Т.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд 23,341,454.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба зохигч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар харилцан тохиролцох хүсэлтийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 23,341,454.96 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3,000,000 төгрөгийг төлж, үлдэх 20,341,454.96 төгрөгийг 2025 оны 06 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2025 оны 0******* сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2025 оны ******* сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2026 оны 01 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2026 оны 02 сарын 2*******-ны өдөр 2,0*******5,250 төгрөгөөр, 2026 оны 03 сарын 30-ны өдөр 2,0*******5,250 төгрөгөөр, 2026 оны 04 сарын 30-ны өдөр 2,0*******5,250 төгрөгөөр, 2026 оны 05 сарын 30-ны өдөр 2,0*******5,704.96 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож Эвлэрлийн гэрээ-г бичгээр байгуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх эрхтэй, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч хэргийг мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.
Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй байх тул зохигчид эвлэрснийг баталж ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРА*******ЖЛАХ НЬ:
1. ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд 23,341,454.96 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 23,341,454.96 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3,000,000 төгрөгийг төлж, үлдэх 20,341,454.96 төгрөгийг 2025 оны 06 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2025 оны 0******* сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2025 оны ******* сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2026 оны 01 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2026 оны 02 сарын 2*******-ны өдөр 2,0*******5,250 төгрөгөөр, 2026 оны 03 сарын 30-ны өдөр 2,0*******5,250 төгрөгөөр, 2026 оны 04 сарын 30-ны өдөр 2,0*******5,250 төгрөгөөр, 2026 оны 05 сарын 30-ны өдөр 2,0*******5,704.96 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, Т.д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274,657.27 төгрөгнөөс 137,32*******.65 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас 137,32*******.65 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХК-д буцаан олгож, хариуцагч Т.гээс 137,32*******.65 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч Т. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР