2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/04138

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 12 191/ШШ2025/04*******8

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, ******* *******-2, ******* *******ийн ******* давхарт байрлах, ******* ******* ХК /*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, тоотод оршин суух, *******өнгөт овогт гийн *******ягмардорж //-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг болон зардалд 17,891,848 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...П.*******ягмардорж нь 2024.03.28-ны өдөр цахим зээлийн гэрээг байгуулж, 21,560,000 төгрөгийн зээлийг сарын 1.7 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгч нь гэрээний үүргээ 84 хоног хугацаа хэтрүүлж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 16,822,674 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,026,569 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 25,604 төгрөг, нотариатын зардалд 17,000 төгрөг, нийт 17,891,848 төгрөгийн өр төлбөртэй байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг болон зардалд 17,891,848 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч П.*******ягмардорж нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...*******иний бие нэхэмжлэгч ******* ******* ХК-иас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилсэн 17,891,848 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулахыг зөвшөөрч байна. 2025.05.30-ны өдөр 1,190,000 төгрөг, 2025.06.30-ны өдөр 1,190,000 төгрөг, 2025.07.30-ны өдөр 1,190,000 төгрөг, 2025.08.30-ны өдөр 1,190,000 төгрөг, 2025.09.30-ны өдөр 1,190,000 төгрөг, 2025.10.30-ны өдөр 1,190,000 төгрөг, 2025.11.30-ны өдөр 1,190,000 төгрөг, 2025.12.30-ны өдөр 1,190,000 төгрөг, 2026.01.30-ны өдөр 1,190,000 төгрөг, 2026.02.28-ны өдөр 1,190,000 төгрөг, 2026.03.30-ны өдөр 1,190,000 төгрөг, 2026.04.30-ны өдөр 1,190,000 төгрөг, 2026.05.30-ны өдөр 1,190,000 төгрөг, 2026.06.30-ны өдөр 1,190,000 төгрөг, 2026.07.30-ны өдөр 1,231,848 төгрөг гэжээ.

 

3.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Намуунзул нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагчийн хариу тайлбартай танилцаад төлбөр төлөх хугацааг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч П.*******ягмардоржид холбогдуулж зээлийн гэрээний үүрэг болон зардалд 17,891,848 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.*******ягмардорж нь нэхэмжлэлийн шаардлага болох 17,891,848 төгрөгийг 2025.05.30-ны өдөр 1,190,000 төгрөг, 2025.06.30-ны өдөр 1,190,000 төгрөг, 2025.07.30-ны өдөр 1,190,000 төгрөг, 2025.08.30-ны өдөр 1,190,000 төгрөг, 2025.09.30-ны өдөр 1,190,000 төгрөг, 2025.10.30-ны өдөр 1,190,000 төгрөг, 2025.11.30-ны өдөр 1,190,000 төгрөг, 2025.12.30-ны өдөр 1,190,000 төгрөг, 2026.01.30-ны өдөр 1,190,000 төгрөг, 2026.02.28-ны өдөр 1,190,000 төгрөг, 2026.03.30-ны өдөр 1,190,000 төгрөг, 2026.04.30-ны өдөр 1,190,000 төгрөг, 2026.05.30-ны өдөр 1,190,000 төгрөг, 2026.06.30-ны өдөр 1,190,000 төгрөг, 2026.07.30-ны өдөр 1,231,848 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ******* ХК-нд төлөх тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч Э.Намуунзул татгалзаагүй, түүнд итгэмжлэлээр эвлэрэх эрх олгогдсон байх тул зохигчдыг тухайн нөхцөлөөр эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

2.Дээрх байдал нь зохигчийн гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх бөгөөд энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРА*******ЖЛАХ нь:

 

1.Хариуцагч П.*******ягмардорж нь нэхэмжлэлийн шаардлага болох 17,891,848 төгрөгийг 2025.05.30-ны өдөр 1,190,000 төгрөг, 2025.06.30-ны өдөр 1,190,000 төгрөг, 2025.07.30-ны өдөр 1,190,000 төгрөг, 2025.08.30-ны өдөр 1,190,000 төгрөг, 2025.09.30-ны өдөр 1,190,000 төгрөг, 2025.10.30-ны өдөр 1,190,000 төгрөг, 2025.11.30-ны өдөр 1,190,000 төгрөг, 2025.12.30-ны өдөр 1,190,000 төгрөг, 2026.01.30-ны өдөр 1,190,000 төгрөг, 2026.02.28-ны өдөр 1,190,000 төгрөг, 2026.03.30-ны өдөр 1,190,000 төгрөг, 2026.04.30-ны өдөр 1,190,000 төгрөг, 2026.05.30-ны өдөр 1,190,000 төгрөг, 2026.06.30-ны өдөр 1,190,000 төгрөг, 2026.07.30-ны өдөр 1,231,848 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ******* ХК-нд төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 247,409 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тал хувь болох 123,704 төгрөгийг буцааж, хариуцагч П.*******ягмардоржоос 123,705 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-нд тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА