2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 191/ШШ2025/05811

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 07 01

191/ШШ2025/05811

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Б тоотод оршин суух, ******* овогт ******* /РД:*******/-ын хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

1. Хүсэлт гаргагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

Миний бие ******* нь *******-ны өдөр У суманд төрсөн. ******* онд 08 дугаар ангиа төгсөөд Налайх хот дахь Г элсэн суралцаж, ******* онд сургуулиа төгссөн. Сургуулиа төгсөөд ******* оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Геологи, Уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Улаанбаатар хот дахь Геологийн удирдах газарт өрмийн мастераар томилогдон ажилласан. Намайг ажилд ороод сар гарангын хугацаа өнгөрөхөд байгууллагын нэршил Төвийн геологийн экспедиц болж өөрчлөгдсөн. Ажиллаж байгаад 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж 3 жил цэргийн алба хаагаад 1987 оны 06 дугаар сарын 20-ны өдөр цэргээс халагдаж ирээд тус үйлдвэртээ 1990 оныг хүртэл ажиллаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. 2021 оноос өндөр насны тэтгэвэр авах насанд хүрч тэтгэврээ тогтоолгох гээд харьяа нийгмийн даатгалын байцаагчтайгаа уулзахад бичиг баримтын нэр зөрүүтэй тул бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохоо шүүхээр тогтоолгоод ир гэсний дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, 2021.09.20-ны өдрийн дугаар 101/ШШ2021/02747 шүүхийн шийдвэр гарсан. Тухайн шийдвэрийг үндэслэн тэтгэвэрт гарсан боловч миний ажилласан жилээс таван жил дутуу тооцогдсон. Учир нь Үндэсний төв архиваас баримт шүүлгэхэд 1984 онд ажлаас чөлөөлж цэргийн албанд явуулсан, 1987 онд ажилд томилсон тухай холбогдох баримт байхгүй гэж хариу мэдэгдсэн. Үүний улмаас тэтгэврээ дутуу авч байна. Иймд ******* миний ******* оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл мөн 1987 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд тухайн үеийн төвийн геологийн экспедиц гэх байгууллагад өрмийн ажилчин албан тушаалд ажиллаж байсан нь үнэн болохыг тогтоолгох хүсэлтэй нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа хаягийн лавлагаа, 2025.04.07-ны өдрийн 03-10/2562 дугаар Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын лавлагаа, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2021/02747 дугаар шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Геологи уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Улаанбаатар дахь Геологийн Удирдах газрын даргын ******* оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 56 дугаар ТМС төгсөгчид болон ажилд орогчдыг томилох, ажлаас чөлөөлөх, ээлжийн амралт олгох тухай тушаал, хавсралт, Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа төвийн геологийн экспедицийн геологи хайгуулын 4-р ангийн 1990 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаал, Гэрч *******, *******, нарын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

3. Шүүх өөрийн санаачилгаар Улсын бүртгэлийн ерөнхий газар, Архивын Ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн архивын газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газраас нотлох баримт бүрдүүлсэн байна.

 

Үндэслэх НЬ:

 

1. Хүсэлт гаргагч ******* овогт ******* /РД:*******/ нь ******* оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, мөн 1987 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд БНМАУ-ын Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа Төвийн Геологийн экспедицид өрмийн ажилчин /мастераар/ ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ******* нь Үндэсний төв архиваас баримт шүүлгэхэд 1984 онд ажлаас чөлөөлж цэргийн албанд явуулсан, 1987 онд цэргээс халагдаж ирээд ажилд томилсон тухай холбогдох баримт олдохгүй байгаагаас энэ хугацааны ажилласан жил тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нэхэмжлэгч *******ын ажиллаж байсан байдал тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд:

3.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2021/02747 дугаар шийдвэрээр:

Лаалаг овогт ******* /регистрийн дугаар: *******/-г Налайх хот дахь Геологи-Уул уурхайн техник-мэргэжлийн сургуулийн захирлын ******* ны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 124 дүгээр тушаал, Налайх хот дахь Геологи-Уул уурхайн техник-мэргэжлийн сургуулийн захирлын ******* ны 6 дугаар сарын 25-ны өдрийн 141 дүгээр тушаал, БНМАУ-ын Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Улаанбаатар дахь Геологийн удирдах газрын даргын ******* оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 56 дугаар тушаал, БНМАУ-ын Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа Төвийн геологийн экспедицийн Геологи хайгуулын 4 дүгээр ангийн 1990 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаар тушаал, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 4575 дугаартай лавлагааны жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин нотлохгүй.

 

3.2. БНМАУ-ын Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Улаанбаатар дахь Геологийн удирдах газрын даргын ******* оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 56 дугаар ТМС төгсөгчид болон ажилд оролцогчдыг томилох, ажлаас чөлөөлөх, ээлжийн амралт олгох тухай тушаалын 1-т ******* онд Налайхын ТМС төгсөгч ГУУҮЯ-ны албан томилолтын шилжүүлгээр ирсэн хавсралтад нэр бүхий 10 хүнийг харьяа ангиудад ******* оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн томилсугай гэж,

тус тушаалын 1-р хавсралтын 5-д , ажиллах зэрэг 3, албан томилолтын дугаар 166, Тэвшийн говийн ангид гэж тус тус тусгасан байна. /хх 50-52/

 

3.3. БНМАУ-ын Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Төвийн Геологийн экспедицийн даргын ******* оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 31 дүгээр Ажилд томилох, ажлаас чөлөөлөх, ээлжийн амралт олгох тухай тушаалын 5-д ******* онд ээлжийн амралт авах хүмүүсийн амралтыг хавсралтын дагуу олгосугай гэж,

тус тушаалын 1-р хавсралтын 15-т ээлжийн мастер Бямба гэж тус тус тэмдэглэсэн байна. / хх 53-55/

 

3.4. БНМАУ-ын Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Төвийн Геологийн экспедицийн даргын 1983 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 08 дугаар Ажилд томилох тухай тушаалд:

Геологи хайгуулын ажлын 1983 оны төлөвлөгөөний дагуу эрэл хайгуулын ангиуд шинээр зохион байгуулагдан ажиллах болсонтой холбогдуулан ТУШААХ НЬ: 1. Ангиудад ажиллах инженер техникийн ажилтнууд болон өрмийн зарим мэргэжлийн ажилчдыг хавсралтын дагуу 1983 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн томилсугай гэж,

тус тушаалын хавсралтын 31-т өрмийн мастер Цайдамын ангид гэж тэмдэглэсэн байна. /хх 46-47/

 

3.5. БНМАУ-ын Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харъяа Төвийн Геологийн экспедицийн даргын 1983 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 114 дүгээр Ажилд томилох, ажлаас чөлөөлөх, нэмэгдэл цалин олгох тухай тушаалын 5-д 1983 онд цэргийн албанд татагдсан хүмүүсийг хавсралт 2-ын дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэж,

тус тушаалын 2-р хавсралтын 11-т 1983 оны 07 дугаар сарын 20-ны өдөр цэргийн албан татагдсан өрмийн мастер гэж тус тус тэмдэглэсэн байна. / хх 43-45/

 

3.6. БНМАУ-ын Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа Төвийн Геологийн экспедицийн геологи хайгуулын 4-р ангийн даргын 1990 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаар Ажилд томилох тухай тушаалын 1-т тус ангийн хээрийн үйлдвэрлэлийн ажил эхлэх болсон тул улирлын түр ажилчнаар орохоор хүсэлтээ гаргасан болон Налайх дахь Г.Т.М.С-тай хийсэн гэрээний дагуу дадлага хийх доорх хүмүүсийг 1990 оны 04-р сарын 09-ний өдрөөс эхлэн өрмийн 3-р зэрэгтэй ажилчнаар овогтой нарыг томилсугай гэжээ. /хх 64/

 

3.7. БНМАУ-ын Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа Төвийн Геологийн экспедицийн геологи хайгуулын 4-р ангийн даргын 1990 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлүүлэх хүсэлт гаргасан үндэслэлээр овогтой г 1990 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөр ажлаас чөлөөлсөн байна. /хх 49/

 

3.8. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2021/02747 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт ... 1984 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 20-ны өдөр цэргээс халагдсан тухай Батлан хамгаалах яамны төв архивын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 4575 дугаартай лавлагаанд бичигдсэн ийн Бямба нь хүсэлт гаргагч ******* мөн гэж үзэх үндэслэлтэй байна ... гэжээ. /хх 6/

 

Мөн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс газраас ирүүлсэн Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудсанд шимтгэл төлсөн нийт хугацаанд 1984.06.07-ны өдрөөс 1987.06.19-нийг дуустал цэргийн алба хаасан 3 жил 12 өдрийг оруулан тооцсон байх бөгөөд хүсэлт гаргагчийн ажилласан байдлыг тогтоолгохыг хүссэн хугацаа ороогүй байна. /хх 64/

 

3.10. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 1988.06.16-ны өдөр мэдүүлсэн БНМАУ-ын хүн амын регистрийн картад ******* нь өрмийн мастер мэргэжилтэй, зөвлөлтийн геологийн экспедецидэд туслах ажилчин ажил эрхэлдэг талаараа мэдүүлж байсан байна. /хх 40/

 

3.11. Шүүхэд гэрч ... Бид *******-******* он хүртэл Налайх хот Геологи уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Техник мэргэжлийн дунд сургуулийг хамт суралцаж төгсөөд хамт нэг байгууллагад харьяалагдаж ажиллахаар болсон. Налайх дүүргийн Геологи уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Улаанбаатар нэгдэлд ******* оны 06 дугаар сард бид өрмийн мастераар хамт ажилд орсон. Ингээд 1983 оныг хүртэл бид хамт ажиллаж би 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдөр цэрэгт татагдаад 1986 оны 08 дугаар сарын 15-ны өдөр халагдаж ирээд буцаад тус байгууллагад өрмийн мастераараа ажилдаа орсон. Намайг эргэж ирэхэд ******* цэрэгт явчихсан байсан. ******* 1984 онд цэрэгт татагдаж, 1987 оны 06 дугаар сард халагдаж ирээд тус байгууллагадаа мөн өрмийн мастераараа ирж ажилласан. Ингээд 1990 оныг хүртэл хамт ажилласан... гэх,

гэрч ******* ... ******* ******* онд Геологийн яамны харьяа Геологийн удирдах газарт өрмийн мастераар анх ажилд орсон. ******* онд манай байгууллагын нэр солигдож Төвийн геологи болж байсан. Бид нэг байгууллагад хамт 1990 он хүртэл ажиллаж байсан. Би тус байгууллагад өрмийн мастераар ажилладаг байсан. Дунд нь ******* 3 жил буюу 1984-1987 оны хооронд цэрэгт яваад 1987 онд буцаж ирээд өрмийн мастераараа буцаад ажилдаа орсон... 1990 оныг дуустал *******тай хамт ажилласан гэж санаж байна... гэх мэдүүлгүүдийг өгсөн бөгөөд мэдүүлэг нь үнэн бодитой болох гэрчүүдийн хөдөлмөрийн дэвтрийн бичилтээр нотлогдож байна.

 

Дээрх тогтоогдсон байдал болон нэхэмжлэгч *******ын тайлбар мэдүүлгээр түүний ажиллаж байсан байдал нотлогдон тогтоогдож байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135 дугаар зүйлийн 135.3-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заасан.

 

Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан үйл баримтаа өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болох нь Үндэсний төв архивын 2025.04.07-ны өдрийн 03-10/2562 дугаар лавлагаагаар тогтоогдож байна.

 

Иймд *******ын ******* оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, мөн 1987 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд БНМАУ-ын Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа Төвийн Геологийн экспедицид өрмийн ажилчин /мастераар/ албан тушаалд ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэгт зааснаар ******* овогт ******* /РД:*******/-ын ******* оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл мөн 1987 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд БНМАУ-ын Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа Төвийн Геологийн экспедицид өрмийн ажилчин /мастераар/ ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ О.АЗЗАЯА