Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/05641

 

 

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/05641

Улаанбаатар хот

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул би,

 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 зүйлийн 132.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч **************нэхэмжлэлтэй, хариуцагч ************** холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай иргэний хэрэгт сайн дурын үндсэн дээр гэр бүлийн харилцаа, хамтын амьдралаа цаашид үргэлжлүүлэхээр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг  төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүйг дурдсугай. 

 

ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНТУУЛ