Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 57

 

   018 оны 04 сарын 05 өдөр                       2018/ШЦТ/57                               Хэрлэн сум    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2018/0075/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                                   М.Сайнболд,

Улсын яллагч                                                                 Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                Г.Баярсайхан,

Шүүгдэгч                                                            Э.Ө нарыг оролцуулан

  Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Энхцэцэгийн Өд холбогдох 18390050055 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1982 оны 12 дугаар сарын 09-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж дүү нарын хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 03-02 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ялаар, 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 280 цагийн албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан Боржигон овогт Энхцэцэгийн Ө /РД: /

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Ө нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 31-ны хооронд Хэнтий аймаг Баянхутаг сумын 1 дүгээр баг “Үзүүр овоот” гэх газраас иргэн Ж.Батаагийн 8 тооны хонь ямааг завшиж 846.000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Ж.Батаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 27-ны орой 18 цагийн орчимд Хэнтий аймгийн Баянхутаг сумын 01 дүгээр багт байдаг хөдөө гэртээ очиход манай малчин Лхагваа хөдөө хонин дээр байхгүй байсан, би хонио тоолсон чинь 11 тооны хонь ямаа дутсан байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 5 хуудас/

Гэрч С.Чулуунбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Надтай хамт Дашравдангаас өөр дүү нь Намхайнямбуу гэж залуу явсан. Бид гурав 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянхутаг сумын 1 дүгээр баг Үзүүр овоот гэх газар Өгийн мал маллаж байгаа газар очиж хоносон. Тэндээ архи ууж хоноод маргааш буюу 2018 оны 01 дүгээр сарын 31-ны 15 цагийн үед Өгийн хамт машинтай 2 ямаа, 3 хонь авч ирсэн ..” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 09 хуудас/

Гэрч Б.Дашравдангийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 13 цагийн үед Намхайнямбуу, Чулуунбаатар нарын хамт 3 шил архи уусан. Тэгээд маргааш өглөө 3 хонь 2 ямаатай ирсэн. Тэгээд ажиллаад эвт худалааны төвд нэг хүнд зарсан. ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 11-12 хуудас/

 Сэжигтэн Э.Өгийн мөрдөн байцаалтан өгсөн: “...Би Дашравдан, Намхайнямбуу, Чулуунбаатар нарт сүүлд ирэхэд нь 3 хонь, 2 ямаа өгсөн нийт 5 хонь, 3 ямаа хулгайлж зарсан..” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 26,27 хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /ХХ-ийн 20 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Э.Ө нь 2018 оны 01 дүгээр сарын 26-аас 31-ны хооронд Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг “Үзүүр овоот” гэх  газар иргэн Ж.Батаагийн 8 тооны хонь ямааг завшиж 846.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Э.Лхагвасүрэгийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч С.Чулуунбаатар, Б.Дашравдан, хохирогч Ж.Батаагийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Хохирогч Ж.Батаад 846.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь 4 сараас 6 сарын хооронд шүүгдэгч Э.Өгээр хохирлоо төлүүлэхээр тохиролцсон нь хуульд харшлаагүй, бусдын хууль ёсны эрх ашиг, сонирхлыг зөрчөөгүй байх тул хохирлыг шүүгдэгчээр төлүүлэх үндэслэлтэй байна

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Шүүдэгч Боржигон овогт Энхцэцэгийн Өг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өд оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Э.Өгээс 846.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Батаад олгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчид учруулсан хохирлоо 4 сараас 6 сарын хооронд төлөхөө илэрхийлсэн болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Өд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                             Д.ГАНЗОРИГ