| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2018/0083/Э |
| Дугаар | 67 |
| Огноо | 2018-04-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 67
2018 оны 04 сарын 13 өдөр 2018/ШЦТ/67 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0083/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн "А" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгч М.Ө нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Мятавын Өөд холбогдох 1839000990071 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1974 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Мөрөн сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овогт Мятавын Ө /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч М.Ө нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 21-05 тоотод иргэн Ж.Чулуунхүүг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ж.Чулуунхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгээд Отгонзулаас 9.000 төгрөг гуйж аваад замаараа дэлгүүр орж 1 шил архиа аваад Баярсайхан руу явж байхад Энхсүхтэй таараад Баярсайхан, Энхсүх бид 3 авсан нэг шил архиа хувааж уугаад сууж байхад Мөрөнгийн бөгтөр Төөгөө гэх залуу согтуу орж ирж байсан. Тэгээд уугаад сууж байхад Төөгөө Баярсайханыд унтана гээд дээлээ тайлаад олон юм яриад байхаар нь та нар ядрахаараа Баярсайхан ахыгаа санах юм гэж хэлсэн чинь Төөгөө чамд хамаагүй гээд намайг сууж байхад шууд өшиглөөд сандал дээрээс татаж унагаагаад миний дээрээс дэвсээд өшиглөөд зодсон. Тэгээд би Баярсаййханаыхаас гарч зугтаагаад цагдаа дээр ирсэн ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 6-7 хуудас/
Гэрч С.Баярсайханы мөрдөн байцаалтан өгсөн: “... Өглөө сэрээд би ганцаараа байсан. Гэр доторхоо харахад сандлын хөл хугарсан байсан. Тэгээд зурагт хараад хэвтжу байтал мөрдөгч ахлагч Энхбат орж ирж бөгтөр Төөгөө орж ирээд зодолдож Чулуунхүүгийн толгойг хагалсан гэдгийг мэдсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 8 хуудас/
2018 оны 02 дугаар сарын 26-ны №84 Шүүх эмнэлгийн дүгнэлтэнд
Ж.Чулуунхүүгийн биед шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулна.... /ХХ-15 хуудас/
Сэжигтэн М.Өийн мөрдөн байцаалтан өгсөн: “...би гэрт ороод шинэлцгээсэн үү гэж мэндэлчихээд дээлээ тайлаад унтаж амрах гэсэн чинь Чулуунхүү чи ядархаараа л Баярсайхан ахаа санах юм гэж хэлж тохуурахсан. Тэгэхээр нь би жоохон эгдүү хүрээд миний хаана унтах чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд сандал дээрээс нь татсан чинь Чулуунхүү газар унаад ойчоод өгсөн тэгсэн чинь Чулуунхүү яаж гээд уурлахаар нь би 2-3 удаа хөлөөрөө цээж толгой орчим дэвссэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 21-22 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч М.Ө нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 21-05 тоотод иргэн Ж.Чулуунхүүг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч М.Өийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.Чулуунхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны №84 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Чулуунхүүгийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь 400.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч М.Ө 5 дугаар сарын 1-ний дотор төлөхөө илэрхийлсэн нь хуульд харшлаагүй, бусдын хууль ёсны эрх ашиг, сонирхлыг зөрчөөгүй байх тул хохирлыг шүүгдэгчээр төлүүлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХнь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Мятавын Өийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М. Өийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар М.Өөд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 сарын хугацаанд төлж дуусгахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч М.Өөөс 400.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Чулуунхүүд олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирлоо 5 дугаар сарын 1-ний дотор төлөхөө илэрхийлсэн болохыг дурдсугай..
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Өөд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ