| Шүүх | Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Одцэрэнгийн Однямаа |
| Хэргийн индекс | 2209000001064 |
| Дугаар | 2024/ДШМ/14 |
| Огноо | 2024-06-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.3.2.2., 17.6.1., 21.1.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 2024/ДШМ/14
Г.Н, А.Г, Б.Т нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, Ерөнхий шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
прокурор Т.Нансалмаа,
хохирогч “Б ч” ХХК-ийн өмгөөлөгч Р.Мөнхзул, Д.Мөнх-Очир,
хохирогч Ц.С өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн /цахимаар/,
хохирогч Т э ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Баясгалан, түүний өмгөөлөгч Г.Халиунаа /цахимаар/,
хохирогч “О ц” ХХК-ийн өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн,
шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч Д.Алтантуяа, Г.Баяржаргал /цахимаар/,
шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар /цахимаар/, Ц.Галбадрах, О.Чулуунбаатар,
шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Ц.Мөнхбат /цахимаар/, С.Тэгшжаргал, Б.Нандин-Эрдэнэ,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан нарыг оролцуулан,
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/26 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч Д.Алтантуяа, Г.Баяржаргал, шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар, Ц.Галбадрах нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Г.Н, А.Г, Б.Т нарт холбогдох 2209000001064 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв. Монгол улсын иргэн, - оны - дугаар сарын -нд Улаанбаатар хотод төрсөн, - настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт - дүүргийн - дугаар хороо - хороолол - тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх Д овогт Г Н /РД: /,
Монгол улсын иргэн, - оны - дугаар сарын --нд Төв аймгийн - суманд төрсөн, - настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт - дүүргийн - дугаар хороо, - дугаар хороолол, - тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх Д- овогт А Г /РД /,
Монгол улсын иргэн, - оны - дугаар сарын -нд - аймгийн Д суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, нотариатч ажилтай, ам бүл -5, нөхөр, - хүүхдийн хамт С дүүргийн - дугаар хороо, - тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх Э овогт Б Т /РД: /,
Яллагдагч Г.Н нь А.Г бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хуурамч баримт бичиг гарган өгөх байдлаар түүнийг ашиглаж шүүхээр хууль бус шийдвэр гаргуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, “Б Ч” ХХК-ний эд хөрөнгийн эрхийг шилжүүлж 4.031.187.300 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Мөн “Т э” ХХК-ний удирдлагад 2019 оны 01 дүгээр сараас эхлэн 2020 оны 06 дугаар сарыг хүртэлх хугацаанд “төмрийн хүдэр нийлүүлнэ, төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрээ ашиглуулна” хэмээн итгэл төрүүлж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээний буюу 2.921.551.560.75 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэргийг,
Дангаараа 2015 оны 07 сараас 2015 оны 12 сарын хооронд “Төмрийн баяжмал худалдаж авах Хятад хүн олж өгвөл зарсан төмрийн баяжмалын 1 тонн тутмаас 1.5 долларыг өгнө, эхлээд урьдчилгаа 50.000.000 төгрөг өгөх шаардлагатай”, “Төмрийн баяжмал Бүгд Найрамдах Хятад Улс руу гаргах гэхээр эргэлтийн хөрөнгөгүй байна, мөнгө өгөөч, баяжмалаа нийлүүлээд мөнгийг чинь өгье”, “Азийн хөгжлийн сангаас зээл хөөцөлдөж байна, зээл бүтэхээр урьд авсан мөнгөтэйгөө нийлүүлээд өгье” гэх мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Ц.С 114.177.136 төгрөгийг залилж бусдад их хэмжээний хохирол учруулсан,
Говьсүмбэр аймгийн Б сумын - дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хүдэр боловсруулах “Б Ч” ХХК-ийн хууль ёсны захирал биш, төлөөлөх эрхгүй атлаа 2018 оны 11 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд тус компанийн эд хөрөнгө, эдийн болон эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж үйлдвэрийн хашааны хаалгыг эвдэх, харуул хамгаалалтын ажилтан Э.Г, Б.Б нарыг хөөж гаргах зэргээр удаа дараа хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж сүрдүүлсэн,
2020 оны 08 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарын хооронд Говьсүмбэр аймгийн Б сумын - дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хүдэр боловсруулах “Б- Ч-” ХХК-ийн хууль ёсны захирал биш, төлөөлөх эрхгүй атлаа “О ц” ХХК-ийн захирал Л.У тус компанийн захирал мэтээр ойлгуулан, хуурамч бичиг баримт үзүүлэн төмрийн хүдэр баяжуулах үйлдвэртэй хамтарч ажиллахаар тохиролцон, улмаар үйлдвэр сард 30,000 тонн хүдэр баяжуулан өгнө, ус цахилгаан мэргэжлийн хяналт, цалингийн өр төлбөр барагдуулах шаардлагатай гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Л.У 164.484.000 төгрөг залилсан гэмт хэргийг,
2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шөнө Говьсүмбэр аймгийн Б сумын - дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Б Ч” ХХК-ийн үйлдвэрийн хашаанд иргэн Л.Б маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж түүнд баруун доод 1, 2-р шүд, зүүн доод 1, 2-р шүдний ганхалт, доод уруулын дотор салстын цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг,
Яллагдагч А.Г нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр “Б Ч” хариуцагчтай “1.580.000.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргахдаа “Б Ч” ХХК-ийн 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тогтоол буюу хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж гаргаж өгсөн,
Яллагдагч Г.Н бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хуурамч баримт бичиг гарган өгөх байдлаар түүнийг ашиглаж шүүхээр хууль бус шийдвэр гаргуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, “Б Ч” ХХК-ний эд хөрөнгийн эрхийг шилжүүлж 4.031.187.300 тэрбум төгрөгийн хохирол учруулсан,
Мөн “Т э” ХХК-ний удирдлагад 2019 оны 01 дүгээр сараас эхлэн 2020 оны 06 дугаар сарыг хүртэлх хугацаанд “төмрийн хүдэр нийлүүлнэ, төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрээ ашиглуулна” хэмээн итгэл төрүүлж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээний буюу 2.921.551.560.75 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэргүүдийг,
Яллагдагч Б.Т нь “Б Ч” ХХК-ний 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тогтоолыг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хуулбарлуулаад, хуулбар үнэн зөвийг гэрчлүүлж, нотариатын тамга дарж баталгаажуулахдаа Нотариатын тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд заасан “Нотариатч эрх залгамжлагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр баримт бичиг гэрчлэхдээ тэдгээрт холбогдох бусад үндсэн материалыг шалгана”, 46.5 дахь хэсэгт заасан “Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хийж байгаа гэрээ хэлцлийг гэрчлэхдээ түүнийг хуулийн дагуу төлөөлөгч байгаа этгээдийн эрх хэмжээ нь гэрээ, дүрэм, төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрт тусгагдсан эсэхийг шалгана” гэсэн заалтын дагуу шалгаагүй нотариатаар баталгаажуулж, “Б Ч” ХХК-ийн өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг баталгаажуулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 17.6 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Н, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Г, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э овогт Б Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д овогт Г Н Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөлийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн залилаж бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д овогт Г Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, хүч хэрэглэхээр заналхийлсэн, сүрдүүлсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д овогт Г Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д овогт А Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөлийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн залилаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д овогт А Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Г.Н Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч А.Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч А.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн хорих ялаас 2 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч А.Г оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н цагдан хоригдсон 94 /ерэн дөрөв/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Б.Т, А.Г нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Б.Т нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 12 425 000 /арван хоёр сая дөрвөн зуун хорин таван мянга/ төгрөгийг шүүгдэгч Г.Н, А.Г нараас хувь тэнцүүлж буюу шүүгдэгч тус бүрээс 6 212 500 /зургаан сая хоёр зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Н, А.Г нараас 2 921 551 560 /хоёр тэрбум есөн зуун хорин нэгэн сая таван зуун тавин нэгэн мянга таван зуун жар/ төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 1 460 775 780 /нэг тэрбум дөрвөн зуун жаран сая долоон зуун далан таван мянга долоон зуун ная/ төгрөгийг гаргуулж Т э ХХК-д, шүүгдэгч Г.Н 114 177 136 /нэг зуун арван дөрвөн сая нэг зуун далан долоон мянга нэг зуун гучин зургаа/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.С, 164 484 000 /нэг зуун жаран дөрвөн сая дөрвөн зуун наян дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж О Ц ХХК-ийн захирал Л.У тус тус олгож, Энэ хэрэгт Говьсүмбэр аймгийн - сумын - дүгээр багт байрлах Улаан гражийн баруун урд талд үйлдвэрлэлийн зориулалттай 1763,5 мкв талбайтай үйлдвэрлэлийн барилга тоног төхөөрөмжийг байршуулсан газарт нь битүүмжилсэн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1018 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг эд хөрөнгийг хохирогч Ч Г Х шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн флаш 1 ширхэг (файл нээгдэхгүй байгаа), 6 ширхэг сиди, хэрэгт хавсаргасан санхүүгийн 16 хавтас баримт, шүүгдэгч Г.Н шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн 1 ширхэг сиди зэргийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалж, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Н авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч А.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь ...шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Тус шийтгэх тогтоолд дурдсан эрүүгийн хэрэгт Н намайг ямар нэгэн аргаар яллах үүднээс миний хууль ёсны эрх, хууль үйлчлэх тэгш байдлыг хангаагүй. Миний зүгээс өгсөн мэдүүлэг, нотлох баримтыг үнэлээгүй, хүсэлтийг хангаагүй, мөрдөн шалгах явцад нотлох баримтыг хангалттай авч, хавтаст хэрэгт тусгаагүй, санхүүгийн дүгнэлт болон аудитын дүгнэлтийг намайг цагдан хоригдсон байхад буюу нэг талын баримтыг үндэслэл болгон үйлдсэн. Шүүх, прокурорын хяналтын явцад болон шүүгчийн зүгээс яллах талыг баримталж, ач холбогдолгүй гэрч асуусан мэдүүлэг зэргийг нотолгоо болгон үнэлж асар их ашиг сонирхлын зөрчилтэй хилс хэрэгт гүтгэх замаар шийдвэрлэсэн байна. Дээр дурдсан асуудлыг миний бие дараах байдлаар дэлгэрэнгүй бичиж дүгнэсэн болно. Үүнд тус шүүхийн тогтоолын 69 дүгээр хуудас дээрээс 2 дахь догол мөрд шүүгдэгч Н бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөлийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгө, эдийн бус хөрөнгийн эрхийг шилжүүлж өгөхийг шаардаж, өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн, сүрдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэж буруутайд, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзсэн. Үндэслэл нь дээр дурдсан шүүхийн шийтгэх тогтоолыг миний бие эс зөвшөөрөөд шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дараах тайлбар, хүсэлт, няцаалтыг гаргаж байна. Нэгдүгээрт, шийтгэх тогтоолын 70 дугаар хуудасны 1 дэх догол мөрд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 12,425,000 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу 6,212,500 төгрөгийг гаргуулахыг би зөвшөөрөхгүй байгаа. Тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч гэх этгээдүүд үгсэн хуйвалдаж худал мэдүүлэг, хуурамч баримтыг үндэслэн дүгнэлт гаргасан буюу Н намайг хоригдож байхад 461 дүгээр хорих ангид нэг талын тайлбар баримтаар миний эсрэг аудитын дүгнэлт гаргасан. Д А компанийн буруутай үйлдлээс болж иргэд, аж ахуйн нэгж, компаниуд хохирсон гэж үзэж байгаа. Энэ талаар гомдолд дурдчихсан байгаа. Хоёрдугаарт шийтгэх тогтоолын 70 дугаар хуудасны 2 дахь догол мөрд түүнчлэн энэ хэрэгт Говьсүмбэр аймгийн Б сумын - дүгээр багт байрлах Улаан гаражыг баруун урд талд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 1763.5 метр квадрат талбайтай үйлдвэрлэлийн барилга, тоног төхөөрөмжийг байрлуулсан газарт нь битүүмжилсэн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1018 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг эд хөрөнгийг хохирогч Ч Г Х шилжүүлэх нь зүйтэй гэжээ. Тус шүүхийн тогтоолын урд талын хуудсанд дурдсан 69 дүгээр хуудасны 4 дүгээр догол мөрд хохирогч Ч Г Х, Б Ч нар буюу “Б Ч” ХХК-д 4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж дурдсан бөгөөд яагаад Ч Г Х шилжүүлэх болсон талаар үндэслэл тайлбаргүй байна. Энэхүү үйлдэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцыг хууль бусаар явуулсан нэг талыг барьж шийдвэрлэсэн гол шалтгаан гэж харагдаж байна. Дээрх үйлдвэрлэлийн зориулалттай 1763.5 метр квадрат талбайтай барилга, тоног төхөөрөмж гэх хөрөнгө нь миний үүсгэн байгуулсан “Б Ч” ХХК-ийн нэр дээр байдаг бөгөөд, миний үүсгэн байгуулсан 70%-ийн хувьцааг эзэмшдэг “Б” гэж компаний эзэмшлийн өмчлөлийн 8,5 га газар дээр баригдсан. Мөн цахилгаан хангамж, худаг усны хангамж, ажилчдын байр, хаягдал усны далан, хашаа хамгаалалт бүхий бүтээгдэхүүн болон түүхий эд хадгалах талбай зэрэг зөвшөөрөл эзэмшил, өмчлөл дээр бүртгэлтэй байдаг юм. Тус 26 дугаартай тогтоолын 28 дугаар хуудасны доороос 1 дэх догол мөр, 19 дүгээр хуудасны дээрээс 1 дэх догол мөрд хохирогч Ч Г Х, гэрч Б, гэрч Х К Л, гэрч Н нарын мэдүүлгээр тус “Б Ч” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан болон энэ компанид миний бие 20%-ийн хувьцаа эзэмшдэг 2 дахь том хөрөнгө оруулагч гэдэг нь Н, Б нарын 20%-ийг 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өр төлбөрт хүлээн авсан тухай баримт мөн Говьсүмбэр аймгийн сум дундын иргэний хэргийн шүүхэд 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурал болон тус хурлын №2 компаний дүрмийн шинэчлэн найруулгыг батлах тухай, №3 гүйцэтгэх захирлыг томилох тухай тогтоолыг тус тус хүчингүй болгох, 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Б Ч” ХХК-ийн дэд захирлаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Б Ч томилсон гүйцэтгэх захирлын тушаалыг хүчингүй болгох, 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хувьцаа эзэмшигчийн хооронд байгуулагдсан “Б Ч” ХХК-ийн үүсгэн байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хувьцаа эзэмшигч Н, Б нар 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хувьцаагаа шилжүүлсэн болохыг тогтоолгох, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ч Г Х “Б Ч” ХХК-ийн хувьцаа эзэмшигч биш болохыг тогтоолгох, “Б Ч” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2022 дугаартай хүсэлтийг, хүсэлт гаргах эрхгүй этгээд үүсгэн байгуулагчдын гэрээ зөрчин гаргасан болохыг тогтоолгож, “Б Ч” ХХК-ийн үйл ажиллагаа эрхлэх хугацаа 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болсоныг тогтоолгох тухай тус тус миний бие нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа талаар хавтаст хэргийн 26, 27 дугаар хавтаст лавлагааны хариу болгон ирүүлсэн болно. Тухайн иргэний хэргийн маргааныг миний бие анх 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байсан. Үүнээс харахад миний үүсгэн байгуулсан “Б” болон “Б Ч” гэж компанийн өмч хөрөнгийг тус тогтоолоор бусдад шилжүүлэх алхам хийж дээрэмдэж байна гэж үзэж байна. Тус компаниудын хөрөнгийг шийтгэх тогтоолын 51 дүгээр хуудасны 75-д дурдсан Д ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд дурдаж тус тусад нь гаргаж хэрэгт авагдсан байгаа болно. Хохирогч С хувьд шийтгэх тогтоолын 19 дүгээр хуудас доороос 1 дэх догол мөрд С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ 2015 оны 08 дугаар сарын эхээр “Б Ч” ХХК нь Хятад улсын компанитай төмрийн баяжмал Хятадын Эрээн хот руу гаргахаар тохиролцож зуучилж өгсөн. Тэгээд урьдчилгаа мөнгөө Хятад компаниас гаргуул гэж “Б Ч” ХХК-иас санал тавьсан. Тэгээд Н надаас авсан мөнгөө эргүүлэн төлөх хугацаа нь өнгөрсөн ба 2015 оны 08 дугаар сараас эхлэн цувуулж 2015 оны 12 дугаар сарын сүүл хүртэл надаас нийтдээ 92 сая төгрөгийг Н авсан байсан. Мөн 12 дугаар сард миний эзэмшлийн TUNDRA - УНЧ улсын дугаартай машиныг баяжуулах үйлдвэрт мөнгө хэрэгтэй байна гээд 18 сая төгрөгт барьцаалан луйвардаад авсан. Нийтдээ 110 сая төгрөг болсон байна. Би энэ компанитай хамтарч ажиллаж байгаагүй. Шүүхийн шийдвэрт дурдсан байгаа хохирогч С өөрөө хэлсэн байдаг юм. 2015 оны 08 дугаар сард би энэ хүнд 1,5 доллар өгье гэж яригдаагүй. Шүүхийн шийтгэх тогтоолын догол мөрд байсныг би дурдсан байгаа. Шийтгэх тогтоолын урд хохирогч мэдүүлэгтээ тоочоод дурдчихсан байж байгаа улсын яллагчаас бичсэн санал юм шиг байгаа юм. Тэгээд энэ дээр бичигдсэн байж байгаа энэ хүмүүсийн мэдүүлгийг үнэлж, намайг хэрэгт буруутай гэж үзээд байгаа. Энэ үндэслэл болоод байгаа хүмүүсийнхээ эгзэгтэй үгнүүдийг аваад намайг буруутгах чиглэлээр ял өгөх үндэслэлээ болгож бичээд байгаа нь буруу юм. С гэхэд олон янзын мэдүүлэг өгчихсөн байдаг юм. Бид нар 5 вагонаа аваад миний өр шир дуусчихсан гэж ярьдаг. Тэгсэн мөртлөө би дуусаагүй, урагшаа гараад баяжмалыг нь зарж чадаагүй гээд янз янзын мэдүүлэг өгчихсөн байж байгаа. Тэр олон мэдүүлгүүдийг өгчихсөн байж байхад зөвхөн намайг буруутгах хэсгүүдийг нь үндэслэл болгоод намайг буруутгаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Миний хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангиар гэм буруутайд тооцогдсоноо хүлээн зөвшөөрч байгаа. Хүнд хөнгөн гэмтэл учруулсан гэдгээ миний зүгээс хүлээн зөвшөөрч, ямар нэгэн байдлаар маргахгүй байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гол үндэслэл нь хашааны хаалга эвдэж Г, Б гэж 2 хүнийг хөөж гаргасан гэдэг асуудал яригдаад байгаа. “Б” гэж компанийг 2009 онд байгуулсан, “Б Ч” гэж компанийг 2011 онд байгуулсан байдаг. “Б” гэдэг компаний нэр дээр би түрүүн бас дурдчихлаа 5 га газар түүн дээр нэмэгдэх нь 1,5 1,5 гээд Х эзэмшлийн гээд нийтдээ манай дээр 8,5 га газар байдаг. Үүнийг хашаалсан хашаа нь “Б” гэж компанийн нэр дээр байдаг. “Б” компанид миний бие 70 хувийн хувьцаа эзэмшдэг. Энэ хашаа руу орох, хаалга эвдэх асуудал бол “Б” компанитай холбоотой. Г, Б гэдэг 2 хүн яриад байгаа юм. Энэ битүүмжилсэн газар 8,5 га гэдэг чинь өөрөө 85 мянган метр квадрат байхгүй юу. Энэ битүүмжилсэн хэсэг бол ерөөсөө 1763.5 метр квадрат тэгэхээр би энэ 1763.5-д нэвтрээгүй. “Б Ч, “Б” компаниуд нь хоёулаа миний эзэмшлийх шүү дээ. Ороод энэ 2 хүн юу хийж байгаа юм бэ, бичиг баримтаа үзүүлээч гээд би чинь өөрөө удирдах ажилтны хувьд тэд нарт шаардлага тавих эрх бүхий этгээд шүү дээ. Энэ хүмүүс нь бид нар харуул хамгаалалтын ажилтан гэсэн. Хаанахтай гэрээ хийсэн юм бэ, гэрээгээ үзүүлчих гэсэн чинь за бид нар авчирч өгнө өө л гэсэн. Манай газар дээр үйл ажиллагаа явагдаж байхад янз янзын гадны хүнийг явуулж, янз янзын осол аваар юм уу, аюулгүй байдал алдагдах учраас манай харуул хамгаалалтын ажилтнууд гаргасан асуудал болсон юм байна лээ. Миний зүгээс ямар нэгэн байдлаар тэр хүмүүсийг чирж гулдчаад битүүмжилсэн юм руу орсон ч юм уу янз янзын үйл баримт байхгүй, хүн өөрөө өөрийнхөө юмыг дээрэмдэх гэж заналхийлнэ гэдэг байж боломгүй юм болов уу гэж бодож байна. Шүүхийн шийтгэх тогтоол дээр С-Э гэж хүн мэдүүлэг өгсөн байдаг юм. Тэр хүн “Б Ч” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гээд албан ёсоор гомдол гаргаад явж байсан, яг битүүмжлэх тэр өдөр Соёл-Эрдэнэ гэж хүн ирсэн байдаг юм. Шийтгэх тогтоол дээр юу гэж мэдүүлэг өгсөн бэ гэхээр би энэ хохирогч “Б Ч” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр итгэмжлэх ажиллагаанд оролцсон. Тэгэхэд энэ дотор “Т э” гэж компани байсан бусад харуул хамгаалалтын ажилтнууд байсан. Давхар манайх харахаар болоод хүмүүсээ үлдээсэн байдаг. Бусад гадны компаний харуул хамгаалагч нар ч байсан. Тэгэхээр бид нар ямар нэгэн байдлаар өөр бүсэд ч юм уу, хүний хамааралтай бүсэд ч юм уу дотор байхгүй байж байснаа гэнэт гаднаас нь орж ирсэн асуудал байхгүй гэснийг энд дурдах нь зүйтэй гэж бодож байна. Энэ шалгах ажиллагаанд явж байтал намайг хуурамч бичиг баримт үйлдсэн гэж ярьдаг, би хуурамч бичиг баримтыг нь үйлдсэн юм уу гэхээр хуурамч бичиг баримтуудыг нь гаргаж ирээд энэ нь хуурамч бичиг баримт байна гээд нотлоод өгөөч гэхээр нотолж чадахгүй байж хуурамч бичиг баримт үйлдсэн гээд буруутгаад байгаа юм. Сүүлдээ хуурамч бичиг баримтаа нотолж чадахгүй байгаа нь миний буруу болчихоод байгаа юм. Тэгсэн мөртлөө энэ хүмүүс чинь өөрсдөө хуурамч гэдгээ нотлохгүй байгаа юм. Хуурамч бичиг баримт яриад явахаар үүний дагуу орж ирсэн мөнгө нь хаачсан эсэх, орж ирсэн мөнгийг нь хөрөнгө оруулалтын баланс дээр Хятадууд, бүх монголчууд хурууны хээ дарчихсан балансыг нь гаргаж ирээд ийм дүнгээр энэ мөнгө орж ирсэн байна гээд хавтаст хэрэгт авагдсан байгаа баримтыг үзүүлэхээр тэгвэл Ч Г Х 10 дугаар сарын 31-нд байгаагүй гэж ярьж байна. Тэгвэл яг юу шалгаад байгаа нь ойлгогдохгүй. 10 дугаар сарын 30-ны өдрийг шалгаад байгаа юм уу, эсвэл орж ирсэнийг нь шалгаад байгаа юм уу, хуурамч гэдгийг нь шалгаад байгаа юм уу, энэ мэтийг ойлгох гэж явсан биш одоо сүүлдээ хохирогч гээд байгаа талаас Ч Г Х аль хотод төрсөн бэ гэвэл би мэдэхгүй шүү дээ, гэх маягаар юуг шалгаад байгаа нь мэдэгдэхгүй сунжруулж удаан шалгаад байгаа нь нотлох баримтын хүрээнд хуурамч гэдгээ тогтоогоогүй байж намайг буруутгаад байгаа нь үндэслэлгүй гэж бодож байна. Тэгээд энэ мөнгө төгрөг нь яаж орж ирсэн юм бэ гэж асууж байна. Мөнгө орж ирсэн асуудал нь ОХУ-ын иргэн Х Р А мэдүүлэг аваач, энэ хүний данснаас аль данс руу ороод энэ компани руу яаж орсон бэ гэдэг чинь эхлэл гэдэг санхүүгийн тэр материалыг одоо санахгүй шүү дээ. “Т э” компанийн хувьд А гэдэг захиралтай. Өөрсдөө шийтгэх тогтоол дээр мэдүүлчихсэн байдаг юм. Мэдүүлэгт нь юу гэдэг вэ гэхээр Н 2020 оны 02 дугаар сараас бид нартай холбогдож эхэлсэн гэж ярьдаг. Тэрнээс өмнө би эд нарыг мэдэхгүй. Би эд нарыг яаж мэддэг болсон бэ гэхээр 2019 онд Г ах над руу утасдаад цагдаа сэргийлэх болоод үйлдвэрийг чинь битүүмжилчихлээ гэхээр нь би яагаад битүүмжилсэн юм бол гээд утга учрыг нь олох гээд явж байсан чинь “Б Ч” компаний захирал солигдоод явж байгаа мэдээлэл надад ирсэн. Хаана гомдол гаргасан юм бол гээд Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хандаад хүсэлт гаргасан, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1425 дугаартай хүсэлтийн хариу болгож Г холбоотой асуудлаар үйлдвэрийг битүүмжилсэн байна. Н үйл ажиллагаа явуулах эрхэд халдаагүй байна гэсэн прокурорын тогтоол, мэдэгдэх хуудас өгсөн. Нэг зүйлийг тодруулаад хэлчихье. Аливаа ямар нэгэн үйл ажиллагаа явуулахад бүтээгдэхүүнийг Хятад руу гаргаад зарах хүртэл янз бүрийн зардал гардаг, боловсруулсан бүтээгдэхүүний өртөг гээд өөрийнх нь бас нэг өртөг байж байдаг. Боловсруулахад зарцуулагдах цахилгаан, ус хангамж, цалин, харуул хамгаалалт, хүнс гээд цалингууд гардаг, гэтэл “Т э” компани өөрсдөө ажиллаад 6000 тонн, 7000 тонн хүдэр гаргачихсан, гаргасан гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрчихсөн гэдэг нь тогтоол дээр байдаг юм байна лээ. Тэгснээ хүдрийг гаргаж ашиг олгоход гаргасан зардлаа Н төлөх ёстой, “Г м” ХХК төлөх ёстой гэдэг байдлаар хандаад байна. Өөрсдөө ашиг олчихоод, ашиг олохын тулд гаргасан зардлаа бид нараас нэхэмжилж байгаа нь нягтлан бодох бүртгэл, Татварын тухай хуулиар өөрсдөө татвараа төлчихөөд дараа нь ашгаа олж байгаа асуудал нь хохирол болж байна уу, үгүй юу гэдгийг дүгнээгүй. Н гэдэг иргэнийхээ хувьд би “Т э” ХХК-ийн А 2 сараас эхлэн утсаар холбогдож уулзахад энэ үйлдвэрийг би ажиллуулна, надад төмрийн хүдэр хэрэгтэй байна гэхээр нь хэр хэмжээний төмрийн хүдэр хэрэгтэй юм бэ гэхэд 5000 тонн гэсэн. “О ц” ХХК-ийн хувьд 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “Т э” компани бид нарт цаашаа ажиллаж чадахгүй нь түрээсэлж байсан үйлдвэрээ өгье гэсэн. У хохирогчоор өгсөн мэдүүлэг байдаг, би Н гэх хүнтэй хамтарч ажиллаад үйлдвэрээр нийтдээ 42 вагон оруулаад гаргасан. Үйлдвэрлээд гаргаж ирсэн хүдрээ урагшаа Хятад руу зарсан. Хятад руу зарсан баяжмалын өртөг нийтдээ 1 тэрбум орчим төгрөгийн орлого орж ирнэ. Би түрүүн хэлсэнчлэн ажилчдын цалин, цахилгааны өр төлбөр төлөх гэж яриад байгаа. Үгүй шүү дээ, бид нар анх тохирохдоо та энэ ажилчдынхаа цалинг гаргана, энэ техник хэрэгсэл, чулуу бутлагч, жижиг экскаватор, янз янзын молдоктой техникүүдийнхээ зардлыг, цалинг нь та гаргана шүү гээд бүх юмаа тохирчихоод гаргасан зардлуудаа урагшаа гаргасан өдрийнхөө борлуулалтын орлогоос олж авчихаад гаргасан зардлаа одоо надаас нэхэмжлээд байх юм. Энэ яригдаад байгаа “О ц” ХХК-ийн 164 сая, С яриад байгаа 110 сая төгрөг баримтаараа над руу өгсөн, шилжүүлсэн юм байхгүй. Бүгдийг нь өөрөө цахилгаан руу хийчихдэг, вагон ачуулахдаа өгчихдөг, гарах ёстой зардлуудыг өөрөө төлчихөөд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, боловсруулахад гарсан зардлуудыг төлчихөөд хууртагдчихлаа, би хохирчихлоо гэж яваад байгаа нь үндэслэл байхгүй. Хавтаст хэрэгт авагдчихсан “Б Ч” ХХК-ийн эд хөрөнгийн лавлагаа гэж авагдчихсан байдаг юм байна лээ. Тэр лавлагаан дээр хүснэгтлээд “Б Ч” ХХК-ийн хөрөнгүүд нь яг юу юу юм бэ, энэ 1765 гэдэг дотор нь юу юу багтдаг юм бэ гээд тодорхой авагдчихсан байдаг юм байна лээ. Би үүнийг яагаад ингэж тодруулж хэлээд байна вэ гэхээр “Б Ч” ХХК-ийн үйлдвэрийн сэндвич гэж яриад байгаа. “Б” ХХК-ийн газар “Б Ч” ХХК үйлдвэр барихын тулд хамтарч гэрээ байгуулсан байдаг. Гэрээний дагуу хөрөнгийг хэн нь яаж ашиглах вэ гээд тодорхой зааж өгсөн байдаг. Захирал биш атлаа “Б Ч” ХХК-ийн хөрөнгийг хэрэглээд ашиг олоод байгаа юм уу, эсвэл бусдад хохирол учруулсан гэдэг талаар ярьдаг. “Б Ч” ХХК-ийн хөрөнгө ямар нэгэн байдлаар хөндөгдөөгүй гэдгийг хэлэх гээд байна. “Б” ХХК-д ямар хөрөнгө байдаг жагсаалт байгаа, өөрөө гаалиар оруулж ирсэн мэдүүлэг юмтай гэв.
Шүүгдэгч Г.Н өмгөөлөгч Д.Алтантуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоолыг Н өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ямар үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаа вэ гэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 39.7 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн, гэм буруугүй хүнийг гэм буруутайд тооцсон, зөвхөн Н буруутгах зорилгоор шийтгэх тогтоол гаргасан. Хуульд зааснаар хэргийг тал бүрээс нь эргэлзээгүй үнэн зөв тогтоогоогүй, тогтоож чадаагүй. Прокурор шиг яллах нотлох баримтуудыг түүж бичээд ашиг сонирхлын зөрчил гаргаж хилсээр ял оногдуулсан 1937 оны хэлмэгдүүлэлт болж байна гэж гомдож байгаа. Тогтоолын 66 дахь тал доороосоо 4 дэх догол мөрнөөс авхуулаад дүгнэлтээ бичсэн. Би яагаад заавал 39.6, 39.7 гэж онцолж хэлээд байна вэ гэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлүүд байгаа учраас онцолж ярьж байгаа юм. Энэ дүгнэлт шийтгэх тогтоолд байгаа учраас уншихгүйгээр ямар үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох гээд байгаагаа ярья. Шийтгэх тогтоолын дүгнэлтэд эхний 2 догол мөрд дүгнэлт гаргах болсон үндэслэлээр барьцааны гэрээ байгуулагдсан, барьцааны гэрээ байгуулах журам зөрчигдсөн мэтээр тайлбарласан буюу Н, Г нар бусдыг залилахдаа барьцааны гэрээ байгуулж залилсан гэж хэрэгт огт байхгүй, шүүх хуралдаанаар огт хэлэлцэгдээгүй, ийм барьцааны гэрээ байсан мэтээр барьцааны гэрээ байгуулагдсан мэтээр, залилсан мэтээр дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн гэж үзэж байна. Хоёрдугаарт нь шийтгэх тогтоолын дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т заасныг зөрчсөн. Дүгнэлтийн 3 дахь догол мөрд шүүгдэгч Н, Г нарын үйлдлийн тухайд шүүгдэгч Н нь “Б Ч” компанийг төлөөлөх эрхгүй болох нь нотлох баримтаар тогтоогдсон байна. Дүүргийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн тийм тийм магадлал, түүнчлэн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас улаан гаражийн баруун урд талд байрлах 1763,5 метр талбайтай үйлдвэрлэлийн барилга, тоног төхөөрөмжийг байршуулсан газарт нь битүүмжилсэн буюу эрхийн зөрчилтэй байхад бусдад өөрийн хөрөнгө мэтээр тайлбарлаж залилах гэмт хэргийг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан байна гэж дүгнэсэн байна. Энэ дүгнэлтэд Н “Б Ч" ХХК-г төлөөлөх эрхгүй атлаа гэж дүгнэхдээ дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох дараах нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй, орхигдуулсан. Үүнд Н нь 2014 оноос 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл “Б Ч” ХХК-ийн 6 хувьцаа эзэмшигчээс тус компанийн үйл ажиллагааг эрхэлж үлдсэн цорын ганц хувьцаа эзэмшигч байсан гэдгийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нотолж байдаг. Гэтэл Иргэний хуулийн 91 дүгээр зүйл 91.1-д заачихсан байдаг, гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгийн эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогддог гэсэн энэ хуулийн заалтыг орхигдуулсан. Ямар нотлох баримт байгаа вэ гэхээр хавтаст хэрэг 1-185 дахь талд хуулийн этгээд улсын бүртгэлийн лавлагаа байгаа. “Б Ч” ХХК-ийн үүсгэн байгуулагч Н эзэмшиж байгаа хувь нь 20 хувь, хавтаст хэрэг 1-204, 210 дахь талуудад “Б Ч” ХХК-ийн 2011, 2018 оны дүрэм байгаа, хувьцаа эзэмшигчид нь Ч Г Х, Х К Л, Ш С Ч, Н, Б, Н гэсэн “Б Ч” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь энэ хөрөнгийн эзэн болохоор Н гэдгийг нотлоод байгаа. Хавтаст хэрэг 1-90 дэх талд Б мэдүүлэг байгаа. 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Б мэдүүлэг өгсөн байна. 2013 оноос хойш компаний үйл ажиллагаанд оролцохоо больсон, 2015 оны 01 сард хувьцаагаа Э гэдэг хүнд шилжүүлсэн гэсэн Б мэдүүлэг байна. Хавтаст хэрэг 1-91, 92-93 дахь талд Нямтогтохын мэдүүлэг байгаа. 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр өгсөн байна. 2014 оны сүүлээр хувьцаагаа Н шилжүүлчихсэн. Үүнээс хойш би өөрийгөө “Б Ч” ХХК-нд хамааралгүй гэж бодож байна гээд мэдүүлчихсэн байгаа. Хавтаст хэргийн 1-115, 116 дахь талд Хил хамгаалах ерөнхий газраас нь Ч Г Х, Ш С Ч нарын хилээр нэвтэрч байсан тухай лавлагаа байгаа. 2014 оноос хойш эдгээр хүмүүс нь Монгол Улсад байхгүй, тэр байтугай Говьсүмбэр аймгийн Баянтал сумын төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрт огт ирж байгаагүй гэдэг. Хавтаст хэрэг 2-221 дэх талд Н хүсэлт байдаг юм. 2020 оны 04 сарын 06-ны өдөр прокурорт гаргасан байдаг. Ч Г Х эд хөрөнгө хүлээлгэж өгөх шийдвэр гарчихсан байна, 2013 оноос эхлэн санхүү доголдсон учраас би гомдол гаргаад нь Ч Г Х нарт холбогдох тоот хэрэг үүсгэн шалгуулж хилийн хориг тавиулахад Ч Г Х ирээд тавиулаад өгөөч, мөнгийг чинь төлнө гэж хэлээд гуйхаар нь би зөвшөөрөөд хэрэг хаагдсан гэсэн. Тэгэхээр нь Ч Г Х холбогдуулан хэрэг үүсгэчихсэн байхад нь би энэ 2,7 тэрбум төгрөгийг төлчихнө, авчихсан завшчихсан. Тийм учраас энэ хилийн хоригийг тавиулаад өгөөч, би мөнгийг чинь төлнө гээд гуйхаар нь би зөвшөөрч хэрэг хаалгасан гэсэн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн Н мэдүүлэг байна. 6 дугаар хавтаст хэргийн 179 дэх талд 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 5/59 дугаар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тогтоол байна. Энэ тогтоолд юу гээд дурдчихсан бэ гэхээр нь Х К Л гаргасан “Б Ч” компаний гүйцэтгэх захирал Н нь дур мэдэн тоног төхөөрөмж лацадсан гэх хэрэгт Н юу гээд тайлбар гаргачихсан бэ гэхээр энэ прокурорын тогтоолд байгаа шүү. Би гүйцэтгэх захирал учраас лацад гэж хэлсэн. Учир нь Хятадын 3 иргэн албан ёсны дансаар хийгдэж байх гүйлгээ орлогуудыг хувийн дансаар авдаг байсныг 2013 оны 08 дугаар сарын сүүлээр мэдээд захирлын хувьд эрхээ хэрэгжүүлсэн юм. Манай компани ТУЗ-ийн хурлаа хийх гэхэд 3 хятадын 2 нь Хятад улс руу зугтаасан. Одоо Х К Л гэх иргэн Монголд байгаа. Тэгэхээр 2013 оны 08 сараас хойш байхгүй гэдэг нь 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн баримтаар тогтоогдож байна. Хавтаст хэрэг 2-129 дүгээр талд 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр байна, Хятад ард улсын иргэн нь Ч Г Х эрэн сурвалжилсугай гэсэн утгатай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан. Ч Г Х байхгүй, олдохгүй байсан учраас Н мөнгөө авах гээд эрэн сурвалжлуулж байсан байна. Хавтаст хэргийн 26-д 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “Б Ч” ХХК-ийн дэд захирал Б Ч Н үйлдвэр чөлөөлж өгөх шаардлага зэрэг нотлох баримтуудаар Н 2014 оноос 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл “Б Ч” ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч, уг маргаан бүхий үйлдвэрийг эзэмшиж байсан гэдэг нь тогтоогдож байгаа юм. Тэгэхээр ”Б Ч” ХХК-ийг төлөөлөх эрхгүй атлаа гээд ингээд дүгнээд байгаа шүү дээ. Тэгтэл энэ нь Иргэний хуулийн 91 дүгээр зүйл 91.1 гуравдагч этгээдийн хувьд хөрөнгийн эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгчид тооцогддог гэсэн материалыг орхигдуулж, энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүх харгалзаж үзээгүй. Ийм нотлох баримтуудыг яагаад үгүйсгэсэн гэх үндэслэлээ ч тайлбарлаагүй. Хоёрдугаарт ямар нөхцөл байдалд орхигдуулсан бэ гэхээр Хятад ард улсын иргэн Ч Г Х нь “Б Ч” ХХК-ийн хувьцаа эзэмшигч мөн эсэх талаар эргэлзээ төрүүлэхүйц нотлох баримтуудыг орхигдуулсан, үнэлээгүй, мөн адил үгүйсгэсэн үндэслэлээ тайлбарлаагүй. Хавтаст хэргийн 26-д 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн өмнө талд байгаа. 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр прокурорын газрын хураан авах тогтоол байгаа, удаа дараа компаний данснаас тамга ашиглан мөнгө завшсан, дахин үйлдэж болзошгүй үндэслэл байгаа тул иргэн Ч Г Х “Б Ч” компаний тамгыг хураан авсугай гэсэн тогтоол байгаа. Шийтгэх тогтоолыг Н өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ямар үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаа вэ гэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 39.7 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн, гэм буруугүй хүнийг гэм буруутайд тооцсон, зөвхөн Н буруутгах зорилгоор шийтгэх тогтоол гаргасан. Хуульд зааснаар хэргийг тал бүрээс нь эргэлзээгүй үнэн зөв тогтоогоогүй, тогтоож чадаагүй. Прокурор шиг яллах нотлох баримтуудыг түүж бичээд ашиг сонирхлын зөрчил гаргаж хилсээр ял оногдуулсан 1937 оны хэлмэгдүүлэлт болж байна гэж гомдож байгаа. Тогтоолын 66 дахь тал доороосоо 4 дэх догол мөрнөөс авхуулаад дүгнэлтээ бичсэн. Би яагаад заавал 39.6, 39.7 гэж онцолж хэлээд байна вэ гэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлүүд байгаа учраас онцолж ярьж байгаа юм. Энэ дүгнэлт шийтгэх тогтоолд байгаа учраас уншихгүйгээр ямар үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох гээд байгаагаа ярья. Шийтгэх тогтоолын дүгнэлтэд эхний 2 догол мөрд дүгнэлт гаргах болсон үндэслэлээр барьцааны гэрээ байгуулагдсан, барьцааны гэрээ байгуулах журам зөрчигдсөн мэтээр тайлбарласан буюу Н, Г нар бусдыг залилахдаа барьцааны гэрээ байгуулж залилсан гэж хэрэгт огт байхгүй, шүүх хуралдаанаар огт хэлэлцэгдээгүй, ийм барьцааны гэрээ байсан мэтээр барьцааны гэрээ байгуулагдсан мэтээр, залилсан мэтээр дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн гэж үзэж байна. Хоёрдугаарт нь шийтгэх тогтоолын дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т заасныг зөрчсөн. Дүгнэлтийн 3 дахь догол мөрд шүүгдэгч Н, Г нарын үйлдлийн тухайд шүүгдэгч Н нь “Б Ч” компанийг төлөөлөх эрхгүй болох нь нотлох баримтаар тогтоогдсон байна. Дүүргийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн тийм тийм магадлал, түүнчлэн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас улаан гаражийн баруун урд талд байрлах 1763,5 метр талбайтай үйлдвэрлэлийн барилга, тоног төхөөрөмжийг байршуулсан газарт нь битүүмжилсэн буюу эрхийн зөрчилтэй байхад бусдад өөрийн хөрөнгө мэтээр тайлбарлаж залилах гэмт хэргийг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан байна гэж дүгнэсэн байна. Энэ дүгнэлтэд Н “Б Ч" ХХК-г төлөөлөх эрхгүй атлаа гэж дүгнэхдээ дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох дараах нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй, орхигдуулсан. Үүнд Н нь 2014 оноос 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл “Б Ч” ХХК-ийн 6 хувьцаа эзэмшигчээс тус компаний үйл ажиллагааг эрхэлж үлдсэн цорын ганц хувьцаа эзэмшигч байсан гэдгийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нотолж байдаг. Гэтэл Иргэний хуулийн 91 дүгээр зүйл 91.1-д заачихсан байдаг, гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгийн эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогддог гэсэн энэ хуулийн заалтыг орхигдуулсан. Ямар нотлох баримт байгаа вэ гэхээр хавтаст хэрэг 1-185 дахь талд хуулийн этгээд улсын бүртгэлийн лавлагаа байгаа. “Б Ч” ХХК-ийн үүсгэн байгуулагч Н эзэмшиж байгаа хувь нь 20 хувь, хавтаст хэрэг 1-204, 210 дахь талуудад “Б Ч” ХХК-ийн 2011, 2018 оны дүрэм байгаа, хувьцаа эзэмшигчид нь Ч Г Х, Х К Л, Ш С Ч, Н, Б, Н гэсэн “Б Ч” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь энэ хөрөнгийн эзэн болохоор Н гэдгийг нотлоод байгаа. Хавтаст хэрэг 1-90 дэх талд Б мэдүүлэг байгаа. 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Б мэдүүлэг өгсөн байна. 2013 оноос хойш компаний үйл ажиллагаанд оролцохоо больсон, 2015 оны 01 сард хувьцаагаа Э гэдэг хүнд шилжүүлсэн гэсэн Б мэдүүлэг байна. Хавтаст хэрэг 1-91, 92-93 дахь талд Н мэдүүлэг байгаа. 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр өгсөн байна. 2014 оны сүүлээр хувьцаагаа Н шилжүүлчихсэн. Үүнээс хойш би өөрийгөө “Б Ч” ХХК-нд хамааралгүй гэж бодож байна гээд мэдүүлчихсэн байгаа. Хавтаст хэргийн 1-115, 116 дахь талд Хил хамгаалах ерөнхий газраас нь Ч Г Х, Ш С Ч нарын хилээр нэвтэрч байсан тухай лавлагаа байгаа. 2014 оноос хойш эдгээр хүмүүс нь Монгол Улсад байхгүй, тэр байтугай Говьсүмбэр аймгийн Баянтал сумын төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрт огт ирж байгаагүй гэдэг. Хавтаст хэрэг 2-221 дэх талд Н хүсэлт байдаг юм. 2020 оны 04 сарын 06-ны өдөр прокурорт гаргасан байдаг. Ч Г Х эд хөрөнгө хүлээлгэж өгөх шийдвэр гарчихсан байна, 2013 оноос эхлэн санхүү доголдсон учраас би гомдол гаргаад нь Ч Г Х нарт холбогдох тоот хэрэг үүсгэн шалгуулж хилийн хориг тавиулахад Ч Г Х ирээд тавиулаад өгөөч, мөнгийг чинь төлнө гэж хэлээд гуйхаар нь би зөвшөөрөөд хэрэг хаагдсан гэсэн. Тэгэхээр нь Ч Г Х холбогдуулан хэрэг үүсгэчихсэн байхад нь би энэ 2,7 тэрбум төгрөгийг төлчихнө, авчихсан завшчихсан. Тийм учраас энэ хилийн хоригийг тавиулаад өгөөч, би мөнгийг чинь төлнө гээд гуйхаар нь би зөвшөөрч хэрэг хаалгасан гэсэн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн Н мэдүүлэг байна. 6 дугаар хавтаст хэргийн 179 дэх талд 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 5/59 дугаар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тогтоол байна. Энэ тогтоолд юу гээд дурдчихсан бэ гэхээр нь Х К Л гаргасан “Б Ч” компаний гүйцэтгэх захирал Н нь дур мэдэн тоног төхөөрөмж лацадсан гэх хэрэгт Н юу гээд тайлбар гаргачихсан бэ гэхээр энэ прокурорын тогтоолд байгаа шүү. Би гүйцэтгэх захирал учраас лацад гэж хэлсэн. Учир нь Хятадын 3 иргэн албан ёсны дансаар хийгдэж байх гүйлгээ орлогуудыг хувийн дансаар авдаг байсныг 2013 оны 08 дугаар сарын сүүлээр мэдээд захирлын хувьд эрхээ хэрэгжүүлсэн юм. Манай компани ТУЗ-ийн хурлаа хийх гэхэд 3 хятадын 2 нь Хятад улс руу зугтаасан. Одоо Х К Л гэх иргэн л Монголд байгаа. Тэгэхээр 2013 оны 08 сараас хойш байхгүй гэдэг нь 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн баримтаар тогтоогдож байна. Хавтаст хэрэг 2-129 дүгээр талд 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр байна, Хятад ард улсын иргэн нь Ч Г Х эрэн сурвалжилсугай гэсэн утгатай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан. Ч Г Х байхгүй, олдохгүй байсан учраас Н мөнгөө авах гээд эрэн сурвалжлуулж байсан байна. Хавтаст хэргийн 26-д 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “Б Ч” ХХК-ийн дэд захирал Б Ч Н үйлдвэр чөлөөлж өгөх шаардлага зэрэг нотлох баримтуудаар Н 2014 оноос 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл “Б Ч” ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч, уг маргаан бүхий үйлдвэрийг эзэмшиж байсан гэдэг нь тогтоогдож байгаа юм. Тэгэхээр ”Б Ч” ХХК-ийг төлөөлөх эрхгүй атлаа гээд ингээд дүгнээд байгаа шүү дээ. Тэгтэл энэ нь Иргэний хуулийн 91 дүгээр зүйл 91.1 гуравдагч этгээдийн хувьд хөрөнгийн эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгчид тооцогддог гэсэн материалыг орхигдуулж, энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүх харгалзаж үзээгүй. Ийм нотлох баримтуудыг яагаад үгүйсгэсэн гэх үндэслэлээ ч тайлбарлаагүй. Хоёрдугаарт ямар нөхцөл байдалд орхигдуулсан бэ гэхээр Хятад ард улсын иргэн Ч Г Х нь “Б Ч” ХХК-ийн хувьцаа эзэмшигч мөн эсэх талаар эргэлзээ төрүүлэхүйц нотлох баримтуудыг орхигдуулсан, үнэлээгүй, мөн адил үгүйсгэсэн үндэслэлээ тайлбарлаагүй. Хавтаст хэргийн 26-д 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн өмнө талд байгаа. 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр прокурорын газрын хураан авах тогтоол байгаа, удаа дараа компаний данснаас тамга ашиглан мөнгө завшсан, дахин үйлдэж болзошгүй үндэслэл байгаа тул иргэн Ч Г Х “Б Ч” компаний тамгыг хураан авсугай гэсэн тогтоол байгаа ямар үндэслэл байна вэ гэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2, 39.6 дугаар зүйлийн 1.2-т заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох ийм нөхцөл байдлуудыг шүүх анхаарч үзээгүй эсэх, 39 дүгээр зүйлийн 1.6-д шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл гэсэнд хамаарч байгаа учраас би яриад байгаа юм. Иргэний хэргийг эрүүгийн хэрэг болгочихсон учраас нотлох баримтуудыг орхигдуулчхаад байна. Дүгнэлт гаргахдаа шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг орхигдуулчихсан байна гэж яриад байгаа юм. Хэрэгт авагдчихсан байгаа нотлох баримтыг л ярьж байгаа. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шинжилгээ хийлгэх тогтоол байгаа. Хятад ард улсын иргэн Ч Г Х “Б Ч” компанид хохирол учруулсан хэрэгт шинжээч томилох гээд томилчихсон байгаа. Үүнийг орхигдуулчихсан. Хавтаст хэргийн мөн 26-д 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлт байгаа, Ч Г Х “Б Ч” компанид учруулсан нийт зөрчил нь 2,738,000,365 төгрөг байна гээд шинжээчийн дүгнэлт гарчихсан байгаа. Мөн хавтаст хэргийн 26-д Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 675 дугаартай шүүгчийн захирамж байгаа. Энэ захирамжид Ч Г Х хувьцаа эзэмшигч биш болохыг тогтоолгох, хувьцаа эзэмшигч мөн үү биш үү гэдгийг эхлээд иргэний хэрэг нь шийдэж байж дараа нь эрүүгийн хэргийг шийдэх ёстой байсан. Энэ үндэслэлээр түдгэлзүүлэх хүсэлт тавьсаар байтал шүүх хангаагүй шүү дээ. Гэтэл өнөөдөр “Б Ч” компаний хувьцаа эзэмшигч нь Ч Г Х гэсэн байдлаар дүгнэлтээ гаргачихсан байгаа шүү дээ. Ч Г Х хохирол учруулчихсан байна. Тийм учраас Ч Г Х “Б Ч” ХХК-ийн төмрийн баяжуулах үйлдвэрийг өгсүгэй гээд шийтгэх тогтоолдоо хүлээлгээд өгчихсөн байгаа. Гуравдугаарт шийтгэх тогтоолын дүгнэлт нь 39.6 дугаар зүйлийн 1.4-д заасныг зөрчсөн. Дүгнэлтийн эцэст Н нар бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэхдээ нэр бүхий хохирогч нараас Н хэзээ, хэдэн төгрөг, яаж залилж авсныг огт тогтоогоогүй. Зүгээр л “Т э” ХХК-д 2,9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гээд дүгнэчихсэн. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр зөвхөн 1 тэрбум 466 сая төгрөгийн шинжээчийн дүгнэлт гарчихсан. 1 тэрбум 466 сая төгрөгнөөс “Г м” гэдэг Г компанитай тооцоо нийлээд дуусчихсан. 426 мянган ам.долларын өрийг “Г м” компани “Т э” ХХК-д төлөх ёстой байсан байна гээд шинжээчийн дүгнэлт байж байгаа шүү дээ. Тэгтэл хохирогч гээд байгаа чинь 1 тэрбум 366 сая төгрөгийг дахиж нэмээд 2 тэрбум 900 сая төгрөг болгочихдог юм. Яагаад тэгж байна вэ гэхээр 1 тэрбум 366 сая нь юу юм бэ гэсэн чинь Баянтал сумын төмрийн үйлдвэрийг түрээслээд “Т э” ХХК ажилласан байдаг юм. Ажиллаж байхдаа тэнд гаргасан зардал, ‘’М’’ ХХК-д төлсөн мөнгөнүүд, хүдэр авах гээд төлсөн мөнгөнүүд, цахилгаанд төлсөн мөнгөнүүд, Хятад ажилчдын хоолонд зарсан мөнгөнүүд, цалинд зарсан мөнгөнүүд, Хятад ажилчдын визэнд зарсан мөнгөнүүдээ бүгдийг нь нийлүүлээд 1 тэрбум 366 сая төгрөгөөр би хохирсон. Би Н гаргуулна гэдэг, тийм юм байж болохгүй шүү дээ. Энэ 2 тэрбум 900 сая төгрөгөөс нэг ч төгрөг Н дансанд ороогүй, Н нэг ч төгрөг аваагүй, гэтэл яагаад “Т э” ХХК-ийг залилчихсан гээд байгаа юм. “О ц” компанид 164 сая төгрөгийн хохирол учруулсан гээд байгаа, дахиад шинжээчийн дүгнэлт дээр байж байгаа. “О ц” ХХК компани 164 сая төгрөгийн 40 сая төгрөгийг цахилгаанд өгчихсөн, 40 сая төгрөгийг ажилчдын цалинд өгчихсөн гээд байхад Н дансанд мөнгө ороогүй. Энэ 164 сая төгрөгөөс нэг ч төгрөг ороогүй. Өөрсдөө нийт 48 вагон баяжмал аваад Хятад руу гаргаад ашиг олчихсон байгаа. Тэгээд гаргасан зардлаа би хохирсон шүү дээ гээд өгчихсөн. “О ц” ХХК анх тохирохдоо танай үйлдвэрт ажиллая 1 тэрбум төгрөг өгнө гэж хэлээд нэг ч төгрөг өгөөгүй. Харин ч Н “О ц” ХХК-иас авлагатай байгаа. Шинжээчийн дүгнэлт дээр ингэж бичигдчихээд байхад Н дансанд хэдэн төгрөг орсон юм, Н яагаад залилаад авчихсан юм, хэзээ, хэдэн төгрөг авсан гэдгийг нь олж тогтоогоогүй. С 114 сая төгрөгийг шинжээчийн дүгнэлтэд дахиад биччихсэн байгаа. 114 сая төгрөгний 60 сая нь огт баримтгүй байна. 40 сая нь болохоор ийм ийм хүмүүст орчихсон байна. Тэгвэл тэр хүмүүсийг дуудаад асуу л даа. Шинжээчийн дүгнэлтээр Н дансанд 11 сая төгрөг орсон байдаг юм. Яагаад бусад хүмүүст мөнгө орсон, юунд зориулагдаж орсон юм гэдгийг тогтоох хэрэгтэй. Гаалийн татварт хүдэр байршуулсан мөнгөө хохирол болгоод Н нэхэмжилчихсэн. Тэгээд өөрөө нийтдээ 27 вагон баяжмал аваад гарчихсан. Иймэрхүү байдлаар хохирол учруулсан гэж буруу дүгнээд байгаа юм. 4 тэрбум төгрөгийн хохирлыг “Б Ч” компанид учруулсан гээд байгаа юм. 4 тэрбум төгрөг нь яаж гардаг вэ гэхээр Баянтал сумын нутагт байгаа үйлдвэрийн бүх үнэлгээг хийлгээд 4 тэрбум төгрөгийн үнэтэй юм байна. Чи энэ 4 тэрбум төгрөгийн хохирол учруулчихсан байна шүү дээ. Зүгээр л үнэлгээ хийлгэчихсэн, яаж бусдыг залилж мөнгө авсан юм бэ, шүүхэд өгөх байдлаар хуурамч бичиг баримт үйлдэж залилан хийсэн гээд байгаа юм. Хуурамч бичиг баримт дээр шинжээч томилуулъя гээд удаа дараа хүсэлт гаргаж байсан. Та нар хавтаст хэрэгтээ уншиж танилцсан бол байж байгаа. Эхний удаа шүүгч зөвшөөрөөд шинжээч томилчихдог юм, шинжээч томилсон захирамж нь хүчингүй болоогүй байхад шүүх шинжилгээний хүрээлэнгээс Ч Г Х гарын үсэг хуурамч уу, үгүй юу гэдгийг тогтоож чадахгүй гээд татгалзчихлаа, тийм учраас хүсэлтийг чинь хангахгүй гээд өөрийнхөө захирамжийг хүчингүй болгосон. Шүүх яаж хуурамч бичиг баримт гэдгийг нь тогтоогоод байгаа юм. Шүүхэд ийм тусгай мэдлэг мэргэжилтэй, шинжээчийн эрх мэдэл байгаа юм уу тэрийг би сайн ойлгохгүй байгаа. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4-д заасныг яаж зөрчсөн бэ гэхээр 16.2 дугаар зүйлийн 1.5-д зааснаар хэзээ, хэдэн төгрөгийн хохирол учруулсныг тогтоож чадаагүй. 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.4-д зааснаар шүүх хохирлыг тогтоож чадаагүй болохоор 39.6 дугаар зүйлийн 1.4-д зааснаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, эрүүгийн хуулийг зөв хэрэглэх ял оногдуулахад энэ нь нөлөөлсөн гэж үзэж байгаа юм. Шийтгэх тогтоолын дүгнэлт нь Эрүүгийн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг зөрчсөн, шүүгдэгч Н нь төлөөлөх эрх “Б Ч компанийг төлөөлөх эрхгүй байтлаа компаний өмчлөх эрхийг авахаар хүч хэрэглэж үйлдвэрийг хамгаалж байсан Г, Б нарыг хөөж гаргасан үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ гэчихсэн. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн. Тэгвэл “Б Ч компанийн 20 хувийн хөрөнгийн хувьцаа эзэмшигч 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Б Ч гэдэг хүнийг ирэхээс өмнө энэ үйлдвэрийг эзэмшиж байсан Н гэдэг хүн өөрийнхөө хөрөнгийг хамгаалсныхаа төлөө бусдын хөрөнгийг авахаар заналхийлсэн болдог юм бэ, тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийг буруу тайлбарлаад хэрэглэсэн байна шүү дээ. 17.6-д зөвхөн бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн байхыг л шаардаж байна шүү дээ. Гэтэл “Б Ч” компанийн 20 хувийн хувьцаа эзэмшигч гэдэг нь нотлох баримтуудаар тогтоогдоод байхад хохирогч нь Б Ч гэж тогтоогдоод байгаа юм. Б Ч “Б Ч” компанийн хувьцаа эзэмшигч огт биш. Н “Б Ч” компанийн эд хөрөнгийн эзэн биш, тухайн эд хөрөнгө Н эд хөрөнгө биш гэж үзлээ гэчихээд тайлбарлаагүй хэт нэг талыг барьсан, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хохирогчоор Хятад улсын иргэн Б Ч тогтоохдоо хавтаст хэрэгт түүний Монгол Улсад оршин суух үнэмлэхийн нэр нь Б Ч гэж байсаар байтал хохирогч Б Ч гээд дүгнэлтэд биччихсэн, Монгол нэр өгчихсөн. Б Ч нь “Б Ч” компаний хувьцаа эзэмшигч биш, улмаар эд хөрөнгийн эзэн биш байтал хохирогчоор тогтоосон. Энэ нь Эрүүгийн хэрэг шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн гэж үзэж байна. Н мэдүүлэг байна, Ч Г Х 11 дүгээр сарын 01-ний өдөр ирээд ТУЗ-ийн тогтоолд өөрөө гарын үсэг зурсан гэсэн, хавтаст хэрэг 16-ийн 84-өөс 87 дахь талд байна. ТУЗ-ийн дарга Ч Г Х “Б Ч” компанийн дугуй хэлбэртэй ерөнхий тамга байдаг. Надад “Б Ч” компанийн гэрээний гэсэн дээрээ гэрээ гэсэн бичигтэй тамга байдаг гээд хэлчихсэн байна. Эхлээд намайг хурдан зээл олж ир гээд байсан. Би банкнаас зээл авах гэсэн чадаагүй, тухайн үед иргэн Х Р А 400 мянган ам.долларыг зээлсэн гээд за энэ даргынхаа хэргээр баталгаажуулсан тайлан балансыг болбол энэ хувьцаа эзэмшигч нар бүгдээрээ хүлээн зөвшөөрөөд ингээд гаргаж өгсөн гээд гарынхаа хээгээр баталгаажуулсан тайлан балансыг хувьцаа эзэмшигч нар бүгдээрээ хүлээн зөвшөөрөөд гаргаж өгсөн гэх Н энэ мэдүүлэг нотлох баримтуудаар нотлогддог, хавтаст хэрэгт байгаа. Хуурамч бичиг баримтыг хуурамч гэдгийг тогтоогоогүй гээд түрүүн хэлчихсэн. Энэ хуурамч бичиг баримтыг шүүх өөрөө хуурамч юм байна, Ч Г Х гарын үсэг биш гээд шийтгэх тогтоол дүгнэчихсэн байдаг. 2014 онд Ч Г Х Н холбогдуулаад компаний гэрээний тамга, гэрчилгээ гаргуулах нэхэмжлэл гаргаж байсан юм. Тэгэхээр 2014 онд ерөнхий тамга нь “Б Ч” компанийн Ч Г Х байсан гэдгийг энэ нотлох баримт нотлоод байгаа юм. 2015 онд Ч Г Х тамга хураан авсан тухай эд хөрөнгө хураан авах тухай тогтоол байдаг. 2014 оноос хойш дугуй хэлбэртэй тамга ашиглаж байгаагүй баримтууд хавтаст хэрэгт авагдсан байдаг. Тэгэхээр Н мэдүүлэг үнэн зөв гэдэг нь тогтоогдож байдаг. 400 мянган ам.долларыг Г зээлж авсан болох нь нотлогддог. 2011 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хас банкнаас зээл авах тухай ТУЗ-ийн даргын тогтоол гарчихсан байдаг, тэр нь хэрэгт авагдчихсан байгаа. 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ТУЗ-ийн даргын тогтоол байгаа. Г 400 мянган ам.доллар зээлж авах тухай гэрээ хийе гэсэн тогтоол байгаа. 2011 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр “Б Ч” компани болоод иргэн А.Г нарын хооронд хийсэн зээлийн гэрээ байгаа. “Б Ч” компанийн хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө оруулалтын тайлан байгаа 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар болон 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар хувьцаа эзэмшигчид бүгдээрээ гарын үсэг зураад, хурууныхаа хээг дараад баталгаажуулчихсан. Ингээд 400 мянгын ам.доллар орж ирсэн гэдэг нь нотлогддог. Н шүүхэд ямар нэгэн баримт өгч байгаагүй нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 959 дугаартай шүүхийн шийдвэрт бичигдсэн дүгнэлт хэсэгт бүгд дурдагдсан. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд бусдын эд хөрөнгийг залилан авсан байхыг шаарддаг бол Н нь залилуулсан гэх “Б Ч” компанийн 20 хувийн хувьцаа эзэмшигч болон “Б Ч” компанийн хуулийн этгээдийн лавлагаа, компаний дүрэм зэргээр нотлогддог. Өөрөөр хэлбэл энэ маргаан нь компанийн хувьцаа эзэмшигчдийн хоорондын маргаан байхад эрүүгийн хэрэг болгоод бусдыг залилсан болгоод шүүхэд ирүүлээд байгаа үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-д заасныг зөрчсөн. Анхан шатны шүүх Н нарыг гэм буруутайд тооцох дүгнэлт гаргахдаа дээрх 10 хуудас гомдолд дурдагдсан ач холбогдол бүхий нотлох баримтуудыг үгүйсгэсэн үндэслэлийг огт заагаагүй. Хохирогчоор тогтоогдсон Ч Г Х “Б Ч” компаний тамгыг прокурор Н хурааж аваад надад өгсөн гэх мэдүүлэг нь худал байсан. Энийг ийм мэдүүлэг өгсөн шүү дээ. Энэ нь прокурорын өөрөөс нь хураан авах тухай тогтоолоор няцаагддаг. Хохирогч С нь Н надаас мөнгө зээлж аваад нэг ч төгрөг буцааж өгөөгүй гэх худал мэдүүлэг нь С Н ажиллуулж байсан “Б” компанитай гэрээ хийж 27 вагон төмрийн баяжмал авч явсан, баяжмалын төлбөр буцааж төлөөгүй гээд баримтуудаар нотлогдсон байдаг. “О ц” компаний захирал У нь Н надтай огт гэрээ хийж байгаагүй, гэрээ хийнэ гээд тамгаа орхичхож гэж хэлээд гэрээг авч яваад гэрээнд гарын үсэг зураагүй гэх боловч У өөрөө тамгаа орхичхож гэж хэлээд гэрээг авч яваад гэрээ хийгээгүй болохыг гэрчүүдээр нотлуулах хүсэлт тавьсан. Анхан шатны шүүх хангахаас татгалзаж, шүүгдэгчийн эрх ашгийг удаа дараа зөрчсөн. Ийм байдлаар хохирогч нар шүүхэд худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн байхад анхан шатны шүүх анхаарч үзээгүй, анхан шатны шүүхэд шинээр илэрсэн нөхцөл мэдсэн ч мэдээгүй дүр үзүүлсэн, хэт нэг талыг барьж шийтгэх тогтоол гаргасан учраас хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэл хангалттай тогтоогдож байх тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүгдэгч Г.Н өмгөөлөгч Г.Баяржаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамт ажиллаж байгаа өмгөөлөгч маань маш тодорхой ярилаа. Миний үйлчлүүлэгчийг хуурамч бичиг баримт үйлдэж ашигласан гээд байгаа юм. Шүүхэд гаргаж өгсөн Сүхбаатар дүүргийн шүүх хурал дээр явж байгаа. Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх дээр хүчин төгөлдөр байж байгаа. Өгчхөөд байгаа юмыг Хятадууд давж заалдах байдлаар энэ гомдлыг дахиад гаргасан. Үүнийг шүүх хүлээж аваагүй. Ингээд анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байж байгаа. Хамгийн гол нь хавтаст хэрэгт авагдчихсан байгаа өөрийнх нь өмчлөлд орсон гарын үсэгтэй баримтууд. Ямар баримтууд байдаг гэхээр 2011 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Б Ч” компанийн Хятадаар хэвлэж бичигдсэн өмчийн тогтоол, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн ар талд, мөн 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Ч Г Х гарын үсэг зурсан баримт, Ч Г Х гарын үсэгтэй мөнгөний баримт авагдсан байгаа. Гэтэл анхан шатны шүүх шинжээч томилоод дүгнэлт гаргуулах гэсэн чинь эх хувь байхгүй боломжгүй гэсэн. Ийм баримтууд байсаар байтал ямар учраас шинжээч нь хүлээж авдаггүй юм. Шүүгч өөрийнхөө захирамжаа биелүүлэхгүй мөртлөө яахаараа ингээд удаад байдаг юм бэ. Энэ биш байна гээд өмнөх шүүх нь аваад үзчихсэн. Энэ шүүхийн шийдвэр нь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүчингүйд тооцогдоно. Анхан шатны шүүх дүгнэлт гаргахдаа хуурамч бичиг баримт үйлдсэн, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн, бусдын хөрөнгийг булаан авахаар заналхийлэн сүрдүүлсэн гээд байгаа үндэслэлээ биччихсэн. Энэ нь юугаар тогтоогдоод байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-д заасан заалтыг 2 талын цагаатгах, яллах талын бүх баримтыг цуглуулж шүүхэд шилжүүлж тогтооно гэсэн заалтыг зөрчиж дутуу хийж шүүхэд шилжүүлчихсэн байхад хууль зүйн үндэслэлээрээ хэрэгт авагдсан цаад талын нотлох баримтыг үнэлэн зөвхөн нэг талыг баримталсан дүгнэлт нь буруу болсон. Миний зүгээс хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү, хэргийг буцаахдаа таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү, энэ хүн эхнэртэй, хүүхэдтэй ар гэрийнх нь байр суурь үнэн зөв. Тийм учраас анхан шатны шүүх рүү хэргийг буцааж өгөөд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, зөвтгөж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргаж байна. ‘’М’’ ХХК-ийн дансанд хийсэн 126 мянган ам.долларыг “Г м” ХХК-ийн дансанд хийсэн 900 мянган юань, “У Т” ХХК-ийн Хаан банкны дансанд хийсэн 50 мянган юань, “У Т” ХХК-д 1 сая юань, Г дансанд хийсэн 110 сая төгрөг ямар учраас Г хамаатай болчхов оо, Энэ хамаатай хүмүүс дээр хамаарах ёстой хүнийг миний үйлчлүүлэгч яаж авч залилан мэхлээд төлөх болчихоод байгаа юм. Энэ үндэслэлүүдээр уг хэрэг дээр бүх нотлох баримт гарсан нь ойлгомжтой байхад ерөнхий утгаараа Н авчихсан байна. Энийгээ салгаж ялгаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 1, 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан хэр хэмжээ зөв тогтоох ёстой шүү дээ. Нийтэд нь ингээд бөөгнүүлээд дүгнээд яллаад байх. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарахгүй байна. Хууль зөрчөөд байна, тиймээс хэргийг энэ хэлэлцүүлгээр буцааж, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргаж байна гэв.
Шүүгдэгч А.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянан хэлэлцэж байгаа миний бие Г, Н, Т нарт холбогдох эрүүгийн хэргийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/26 дугаартай шийдвэрийг шүүгдэгч миний эс зөвшөөрч энэ гомдлыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн 17.3 дахь заалтын тухай. Миний хувьд хохирогч “Т э” ХХК-ийг залилсан, хууран мэхэлсэн зүйл байхгүйн зэрэгцээ хавтаст хэрэгт намайг буруутай, “Т э” ХХК-ийн мөнгийг хувьдаа завшсан, ашигласан болохыг тогтоосон нэг ч баримт байхгүй. “Т э” ХХК анх гаргасан гомдол, ажиллагааны явцад өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, мэдүүлэг, хохирогч гэх компаний захирал А мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “Г м” ХХК буруутай, хууль бус үйлдлийн улмаас 2,9 тэрбум төгрөгөөр хохирсон. Бид ашигтай ажиллаж чадаагүй учраас бидний 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс 2020 оны 06 сар хүртэл хугацаанд зарцуулсан зардлыг төлөх ёстой гэх агуулгаар гомдлын агуулгыг илэрхийлсэн байдаг. Харин үүнийг улсын яллагч буюу прокурор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан зүйл ангиар зүйлчилж бусдыг залилсан гэж үздэг. Хэрэгт авагдсан санхүүгийн аудитын байгууллагын дүгнэлт болон шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр “Г м” ХХК, “Т э” ХХК-иас 2,9 тэрбум төгрөгийг хүлээн авсан болох нь тогтоогдож байна гэх нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Өөрөөр хэлбэл “Т э” ХХК хохирсон гэх 2,9 тэрбум төгрөгийг “Г м” ХХК бодитоор эсвэл бараа материал, тоног төхөөрөмж хэлбэрээр авсан зүйл огт байхгүй. Тийм байхад Эрүүгийн хуулийн 17.3-д заасан залилах гэмт хэргийг үйлдэж 2,9 тэрбум төгрөгийг залилсан гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж, гэм буруутайд тооцсоныг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Нөгөөтээгүүр өнгөрсөн хугацаанд талуудын хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээрүүд нь Иргэний хуульд үндэслэн байгуулсан харилцаа учраас иргэний журмаар шийдвэрлэх ёстой байсан гэж хэлмээр байна. “Г м” ХХК нь “Т э” ХХК-тай байгуулсан гэрээ болон тооцоо нийлсэн акт зэргээс үзвэл 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд нийтдээ “Г м” ХХК болон түүний хамаарал бүхий данс руу бодитоор 1,1 тэрбум 466 сая төгрөгийг шилжүүлэн авсан байдаг ба үүнээс бусад тооцоо, сэлбэг зэрэг нэрээр тооцоо нийлсэн акт бичсэн 85 сая орчим төгрөг санхүүгийн болон бусад ямар ч баримтаар тогтоогдохгүй байна. Харин 1,3 орчим тэрбум төгрөг нь “Г м” ХХК-ийн хамаарал бүхий данс руу шилжсэн болох нь санхүүгийн болон бусад баримтаар тогтоогдож байна гэж шинжээчийн дүгнэлтээр үзсэн байдаг. Тэгвэл бодитоор шилжсэн гэх 1,3 тэрбум төгрөгнөөс 120 мянган доллар буюу 340 сая төгрөгийг “Т э” ХХК ‘’М’’ ХХК-ийн данс руу шилжүүлсэн байдаг бол нэмэлтээр “Г м” ХХК, ‘’М’’ ХХК-ийн данс руу 4 сая орчим төгрөг шилжүүлсэн байдаг. Тэгэхээр 1,3 тэрбумаас ‘’Мт’’ ХХК хэмээх компани руу шилжүүлсэн 350 сая орчим төгрөгийг хасвал 1 тэрбум орчим төгрөг болно. Үүнээс 382 сая орчим төгрөг нь 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хамтран ажиллах гэрээ буюу Төв аймгийн Баянжаргалан сум дахь Г уурхайд хамтран ажиллахтай холбоотой шилжүүлсэн төлбөр, үүнийгээ өөрсдөө шүүхэд өгсөн мэдүүлгээрээ хэлдэг. Гэтэл 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хамтран ажиллах гэрээ нь “Г м” ХХК-иас үл хамаарах шалтгаанаар боломжгүй болсон бөгөөд үүнтэй холбоотой баримтыг мөрдөгч, прокурорын хэн аль нь хэрэгт нотлох баримтаар цуглуулаагүй байсан тул миний өмгөөлөгчийн зүгээс шүүхэд гаргуулах хүсэлтийг гаргасан ч хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Тэгэхээр уурхайд хамтран ажиллахтай холбоотой 382 сая төгрөгийг 1 тэрбум төгрөгөөс хасвал 600 сая орчим төгрөг үлдэх энэхүү мөнгө нь төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийг ажиллуулахтай холбоотойгоор зарцуулагдсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогддог. Түүнчлэн шинжээч дүгнэлтдээ зарлага гаргасан дансуудыг шалгаж үзэхэд “Г м” ХХК буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Г хувийн данс руу шилжүүлсэн үйл баримт байхгүй буюу хувьдаа завшсан гэх зүйл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь намайг буруугүй болохыг нотолсон хөдөлшгүй баримт юм. Хэрвээ 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хамтран ажиллах гэрээ “Г м” ХХК-иас үл хамаарах шалтгаанаар хэрэгжээгүй болохыг нотолсон баримтыг шүүхийн журмаар гаргуулан хэрэгт хавсаргасан байсан бол тэр гэрээ яагаад хэрэгжээгүй вэ, түүнд “Г м” ХХК буюу А.Г гэдэг хүн буруутай байсан эсэх нь тэрхүү баримтаар бүрэн тогтоогдох байсан. Тийм атал тэрхүү баримтыг авч шалгаагүй хэрнээ гэрээ хэрэгжээгүй шалтгаанаар Г надад сохроор буюу ямар ч баримтгүйгээр тулгаж байгаа. Миний бие үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Түүнчлэн төмрийн хүдэр баяжуулах үйлдвэр, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр “Г м” ХХК-ийн өмчид бүрэн шилжсэн учраас “Т э” ХХК Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасны дагуу түрээсийн гэрээ байгуулж, үйлдвэрийг “Т э” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад бүрэн хүлээлгэж өгсөн. Хэдийгээр “Т э” ХХК үйлдвэрийг ажиллуулах боломжгүй байсан мэдүүлдэг боловч ажиллуулах боломжгүй байсан талаар нэг ч баримт хэрэгт байхгүй. Бас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд бид огт ажиллуулж чадаагүй гэх тайлбарыг хэлдэг. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр үйлдвэрийг ажиллуулахын зэрэгцээ 2019 оны 10 дугаар сараас 2019 оны 11 дүгээр сарын хооронд 6721 тонн хүдэр баяжмалыг гадагшаа экспортолсон болох нь тогтоогддог. Тэгэхээр үйлдвэр ажиллах боломжгүй байсан, эсвэл ажиллуулаагүй гэдэг үндэслэлгүй. Нөгөөтээгүүр 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр талууд хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ буюу түрээсийн гэрээгээр үйлдвэрийг ажиллуулахтай холбоотой бүх зардлыг түрээслэгч буюу “Т э” ХХК хариуцахаар заасан. Энэ заалтын дагуу үйлдвэрийг ажиллуулахад зарцуулсан ажилчдын цалин, Хятад ажилчдын визний төлбөр, амьдрах орон сууцны зардал, цахилгааны зардал зэрэг нь үйлдвэрийг ажиллуулах зайлшгүй гарах зардал бөгөөд “Т э” ХХК-иас 1 тэрбум гаруй төгрөгийг зарцуулсан гэдэг. Энэхүү зардлыг гаргасныхаа үр дүнд 6721 тонн төмрийн хүдрийг экспортолсон хэрнээ манай “Т э” ХХК ашиггүй ажилласан учраас үйлдвэрийг ажиллуулахад зарцуулсан зардлыг “Г м” ХХК залилсан гэх агуулгаар гомдол гаргасныг шүүх үндэслэлтэй гэж үзсэнийг миний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл “Т э” ХХК-тай би биш “Г м” ХХК гэрээ байгуулсан. Мөн гэрээнд зардлыг “Г м” ХХК хариуцна гэх заалт, эсвэл үйлдвэрийг ажиллуулахдаа ийм хэмжээний мөнгийг зарцуулаарай гэх нэг ч үг, өгүүлбэр, албан бичиг байхгүй. Тэгэхээр өөрсдөө үйлдвэрээ ажиллуулахын тулд зарцуулсан зардлаа “Г м” ХХК-д өгч залилуулсан юм шиг тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Т э” ХХК 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэрээ байгуулснаас хойш гарсан бүх зардлаа “Г м” ХХК-д залилуулсан буюу хохирол гэж үзээд байдаг аа. Гэтэл хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, өөрсдийнх нь өгсөн мэдүүлэг зэргээс үзвэл ‘’М’’ ХХК руу шилжүүлсэн 120 мянган доллар буюу 340 орчим сая төгрөг дээр “Г м” ХХК 4 сая төгрөгийг нэмэлтээр шилжүүлж, түүнд тохирох хэмжээний буюу 2436 тонн баяжуулсан төмрийн хүдрийг хүлээн авсан байдаг. 2019 оны 10 дугаар сарын гараас 11 дүгээр сарын хооронд хилээр мөн 6721 тонн баяжуулсан төмрийн хүдрийг гаргасан байдаг. Ингээд харвал “Т э” ХХК 2019 оны 01 сараас 12 сар хүртэл хугацаанд нийтдээ 9157 тонн баяжуулсан төмрийн хүдрийг Монголын хилээр экспортод гаргасан хэрнээ үүнээс орж ирэх орлогыг өөрсдийн хохирол гэж нэрлээд нөгөө 2,9 тэрбум төгрөгөөс огт хасаагүй. 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хамтран ажиллах гэрээ хэрэгжээгүй шалтгааныг хамгийн сайн мэдэж байгаа хэрнээ гэрээ хэрэгжээгүй буюу зөвхөн “Г м” ХХК-д тохох хэлбэрээр буруутгаж байгааг анхан шатны шүүх нягталж шалгаагүйгээр хэт нэг талыг нотлох баримт, мэдүүлэгт үндэслэн буруутгаж байгаад миний бие гомдолтой байна. Бичиг баримтны талаар бичиг баримт хуурамч гэдгийг мэдсээр байж бусдад хохирол учруулсан гэх үйлдлийн тухайд Сүхбаатар дүүргийн прокурор Анхбаяр нь шүүгдэгч намайг нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гарган өгч шийдвэр гаргуулсан гэж яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдсэн, гэвч хавтаст хэрэгт авагдсан хуурамч гэх баримтад зурагдсан гарын үсэг, тамга нь хуурамч эсэхийг тогтоосон, нэг ч хөндлөнгийн тусгай мэдлэг бүхий шинжээч, байгууллагын дүгнэлт, шийдвэр байхгүй байхад хуурамч гэж шүүх дүгнээд байгааг ойлгохгүй байна. Миний хувьд анх “Б Ч” ХХК-ийг үүсгэн байгуулах үед Г.Н тэдгээр хятадуудтай хамтрах үед хамтран гэрээ хэлцэл, хурал зөвлөгөөн, хувьцаа эзэмшигчдийн хурал гээд “Б Ч” ХХК-ийн үйл ажиллагаанд оролцож байгаагүй, мөн хамааралгүй буюу нэрийг нь сонссоноос цаашгүй явсан. Тийм байхад Г.Н хамаарал бүхий гэдэг утгаар нь тэр баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж гэж шүүх дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна. “Б Ч” ХХК хэдэн хувьцаа эзэмшигчтэй, хэн ямар албан тушаалтай, дүрмээрээ хэн хэндээ ямар эрхийг олгосон, хэн тамгаа түшдэг буюу баримт бичиг, тамга дарах эрхтэй талаар ямар ч мэдээлэл байхгүй. Нөгөөтээгүүр “Б Ч” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, эсвэл хуралдаанд нь оролцох хэмжээний хүн биш байхад тэрхүү бичиг баримт, хуурамч гэдгийг мэдсэн, эсхүл мэдэх боломжтой байсан гэж үзэж байгаа нь огт ойлгомжгүй байна. Хэрэгт “Б Ч” ХХК-ийн дүрэм, ТУЗ-ийн шийдвэр, тооцоо нь тооцоо нийлсэн акт зэрэг олон баримт байх боловч тэдгээр баримтын дунд миний нэр байтугай гарын үсэг ч байхгүй. Тиймээс миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Г миний бие нь хувь хүний хувьд өөрийн гэсэн хувийн бизнес эрхэлж байхдаа шударга байх, тэгш байх зарчмыг өөрийн үйлдэлдээ баримталдаг байсан болохоос бус бусдын эд хөрөнгөд шунаж байсан удаагүй. Тиймдээ ч төрийн орон сууцны корпорацыг 2012-2016 оны хооронд ажиллахдаа Нийслэлд Буянт-Ухаа 1, 2 хороолол, Хангай хорооллыг тус тус бариулан ашиглалтад оруулж, Увс, Ховд, Говь-Алтай, Булган, Хөвсгөл гээд 10 гаруй аймагт мянган айлын орон сууцны төслийг хэрэгжүүлэн Нийслэл, орон нутагт нийтдээ 40 мянга гаруй айл өрхийг орон сууцанд оруулсан байсан. Дээрх ажлын санхүүжилт нь хүртэл хэдэн 100 өрхийг орон сууцанд оруулсан ажлын санхүүжилт нь хэдэн зуун тэрбумаар яригдаж, хэдэн арван монголчуудынхаа хувийн бизнесийг хөл дээр нь босгож байсан түүхтэй учраас надад бусдыг залилан, хууран мэхлэх ямар ч санаа бодол байхгүй. Аль болох бизнесийн хамтрагчаа хохироохгүй байхыг хичээж байсныг ойлгоно гэдэгт итгэж байна. Шүүх үнэн зөв дүгнэн шийдвэрлэж өгнө гэдэгт бид итгэж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/26 дугаартай шийтгэх буюу цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байгаа. Ямар үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байгаа вэ гэхээр шүүхийн хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байгаа. Нөгөө талаар үндэслэж болгож байгаа баримтаа нөгөө баримтаараа няцаагаад байгаа. Энэ талаар сая Н 2 өмгөөлөгч хуулийн заалттай нь ярьчихлаа. Би гомдолдоо энэ талаар бас дурдсан байгаа. Эрхэм шүүгч нар хурлын өмнө бид нарын гомдолтой нэг бүрчлэн танилцчихсан учраас давхардуулахгүйг хичээгээрэй гэсэн учраас би гомдол дээрх зүйлээ давхардуулахгүйгээр нэмэлт тайлбараар 3 зүйлийг хэлье. Нэгдүгээрт анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ шийтгэх тогтоолын 62 дугаар хуудсанд авагдсан байж байгаа. Өөрөөр хэлбэл Г 1 дүгээрт нь “Б Ч” ХХК-ийн 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг хуурамч болохыг мэдсээр байж гаргаж өгсөн гэх үндэслэлээр 1 дүгээрт буруутгасан. Хуурамч гэдгийг ямар одоо нотлох баримтаар тогтоочихсон юм бэ гэдэг зүйл хэрэгт огт байхгүй. Энэ баримт хуурамч хэргийг тогтоосон баримт хэрэгт байхгүй. Шүүх дүгнэлт хийхдээ он сар, өдөр буюу Ч Г Х Монголд байгаагүй гэдэг үндэслэл, нөгөө талаар ашиг сонирхлын зөрчилтэй 3 этгээдийн мэдүүлгийг үндэслэл болгоод энэ баримтыг хуурамч гэж дүгнэсэн. Хэрвээ нотлох баримтыг хуурамч гэж үзэх гэж байгаа бол үндэслэл нь юу вэ гэдэг асуудал байгаа. Гол үндэслэл нь он сар, өдөр биш шүү дээ. “Б Ч” ХХК-ийн үйлдсэн энэ орги тамга, бичиг дээр он сар, өдөр байхгүй. Угаасаа он сар, өдөргүй ийм зүйлээр Ч Г Х гэдэг хүн Монголд байгаагүй гэдгээр нь үндэслэл болгоод энэ баримт хуурамч гээд тогтоож байгаа нь өөрөө үндэслэлгүй. Энэ баримтыг тогтоох гол үндэслэл бүхий зүйл нь юу байсан бэ гэхээр дотор нь бичигдсэн зүйл үнэн юм уу, худлаа юм уу, гарын үсэг нь зөв юм уу, үгүй юу, тамга тэмдэг нь мөн юм уу, худлаа юм уу гэдгийг зохих эрх бүхий мэргэжлийн мэдлэг шаардагдсан байгууллагаар тогтоогдож байж үндэслэлтэй шийдвэр гарах ёстой. Гэтэл ийм баримт байхгүй байхад шүүх дүгнэлт хийж байгаа нь өөрөө хийсвэр дүгнэлт байсан. Нөгөө талаар өмгөөлөгч нар түрүүн бас дурдаж байна, шүүх энэ нотлох баримтыг үнэн худлыг нь тогтоох гээд шинжээч томилсон. Гэвч дүгнэлт гаргах боломжгүй гэдэг үндэслэлийг шүүх эргэж хүлээж авч байгаа нь өөрийнхөө гаргасан шийдвэрээс ухарсан асуудал болсон. Шүүх өөрийнхөө гаргасан шийдвэрийг биелүүлэхгүй бол шийдвэр гаргах ямар шаардлага байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-д заасан хэргийн бодит байдлыг тогтоох заалт байж байгаа. Өөрөөр хэлбэл, мөрдөгч, прокурор нар хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитоор тогтоох үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүйгээс болоод өнөөдөр Г гэдэг хүн анхан шатны буруу шийдвэрээс үндэслээд хохироод хоригдоод байж байгаа. Нөгөө талаар энэ хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авах ёстой. Бид нар анхан шатны шүүх дээр мэтгэлцэх зарчмын үндсэн дээрээс тайлбарлаж хэлсэн, хүсэлтүүдийг маш олон гаргасан. Тэр байтугай баримт материал эх хувиар нь гаргаж өгсөн. Гэхдээ прокурор, мөрдөгч үүнийг хийгээгүй, хийгээгүй шалтгаан нь юу юм бэ гэхээр нэг талыг баримталсан. Өөрөөр хэлбэл Г гэдэг нөхрийг буруутгахын тулд энэ ажиллагаа хийгдээгүй. Ийм үндэслэлгүй зүйл гаргасан. 2 дугаарт Г гэдэг этгээд мөн шүүхэд баримт гаргаж өгөөгүй шүү дээ. Яагаад Г гаргаж өгсөн гэж бодоод байгаа юм бэ, хуулийн этгээд гаргаж өгсөн шүү. Г хуулийн этгээдэд холбогдох баримтыг хүлээлгэж өгсөн. Хуулийн дагуу энэ баримт материал маань тэнцэх үү, үгүй юу. Энэ баримтыг үндэслээд би ингээд өөрийнхөө эрхийг хамгаалах боломжтой юу, үгүй юу. Та нар мэргэжлийн улсууд, тийм учраас мэргэжлийнхээ дагуу та нар энийг ингээд шийдээд өгөөч гэдэг байдлаар хүлээлгэж өгсөн. Түүнээс биш шүүхтэй огт харилцаагүй. Гэтэл шүүхэд гаргаж өгсөн гэж энэ субьектив санаа зорилгоор буруутгаж байгааг үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байгаа юм. Г Х Р А 400 мянган ам.долларыг зээлсэн нь тогтоогдохгүй байна гэж шүүхээс үзсэн. Г эх сурвалжаа зааж өгсөн, гагцхүү энэ эх сурвалжийн үндсэн дээрээс шалгах үүрэг хүлээсэн мөрдөгч, прокурор маань үүргээ гүйцэтгээгүй, биелүүлээгүй, үүргээ биелүүлээгүй, буруутгахдаа Г гаргаж өгөх ёстой мэтээр хөөцөлдсөн, Г гаргаж өгөх үүрэггүй шүү дээ, хуулиараа. Гэтэл шүүхийн дүгнэлт юу гэж байгаа вэ гэхээр Г үүнийгээ өөрөө нотолж чадаагүй учраас буруутай гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, хууль зүйн үндэслэлгүй, буруу дүгнэлтээр Г буруутгаж байгаа юм, хууль зүйн үндэслэлгүй, буруу дүгнэлтээр хавтаст хэргийг буулгачхаж байгаа юм. өрөөр хэлбэл, хууль зүйн үндэслэлгүй, буруу дүгнэлтээр хавтаст хэргийг буулгачхаж байгаа юм. р Х Р А мөнгө зээлсэн үү, тухайн үеийн цаг хугацаа, баримт нь таарч байгаа юу гэж үзэх юм бол хэрэгт авагдсан баримтаар таарч байгаа гэдгийг түрүүн Алтантуяа өмгөөлөгч дурдсан, хавтаст хэргээр нь ярьчихсан. Тэгэхээр үүнийг давхардуулах шаардлагагүй, харин гагцхүү үүнийг тогтоох эрх бүхий байгууллага маань ажлаа хийгээгүй нь буруу, Г буруутгасан нь үндэслэлгүй гэж хэлмээр байна. Дараагийн нэг асуудал нь шүүх нэг баримтыг авч байгаа бол нөгөө баримтаа үгүйсгэх үндэслэлээ заах ёстой. Яагаад заагдаагүй вэ гэхээр шийтгэх тогтоолын 60 дугаар хуудсанд тэмдэглэгдсэн байгаа. Өөрөөр хэлбэл, шүүхээс шүүгдэгч Т холбогдсон хэргийн талаар дүгнэлт хийсэн. Энэ дүгнэлтэд юу гэсэн дүгнэлт хийсэн юм бэ гэхээр өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг нотариатч гэрчлэн баталсан гэдэг нь өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцэл гэдгийг мэдэж байсан хэр нь шунахай буюу бусад хувийн сэдэлтээр нотариатын бүртгэл тэмдэглэж, тамга дарж, гарын үсэг зурсан нь үйлдэл байх тухай ойлголт гэж, яг энэ ойлголтоор ярих юм бол Г үүнийг бас мэдэж байх ёстой. Тэгээд шунахай сэдэлтээр үйлдсэн асуудлыг ярина, нөгөө талаас шүүх энэ дүгнэлтээ цааш нь бичихдээ юу гэж бичсэн бэ гэхээр Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас тогтоол гарах бөгөөд түүнд төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын дарга гарын үсэг зурна гэж тус тус заасан байна. Ийм учраас Т нотариатын тамга зарж гэрчилсэн үйлдэл нь Нотариатын тухай хууль зөрчөөгүй байна гэсэн. Тэгэхээр нөгөө яригдаад байгаа он сар, өдөргүй баримтыг шүүх үнэлээд байгаа байхгүй юу. Дүгнэхдээ юу гэж дүгнээд байгаа вэ гэхээр нөгөө гарын үсэг, тамга нь бол зөв байна гэж дүгнээд байгаа юм. Тийм учраас Т буруутгаж болохгүй, харин Г буруутгах болно гэж хэлээд байсан. Өөрөөр хэлбэл нэг баримтыг 2 үйл баримтаар буруу дүгнэх дүгнэлт хийсэн. Ашиг сонирхлын зөрчилтэй нөхдүүдийг Н түрүүн сайн ярьчих шиг болсон. Үнэхээр хувьцаа эзэмшдэг нөхдүүд юм уу, найз нөхдийн ямар учир холбогдолтой байж байгаад гэрчээр орж ирж мэдүүлэг өгч байгаа, ямар ашиг сонирхолтой юм, юу авах гээд байгаа юм гэдэг асуудлуудыг цухас дурдаад өнгөрчих шиг болсон учраас би давхардуулалгүй орхиё. Хохирогч гэж яригдаад байгаа Ч Г Х гэдэг этгээдийн үйлдэл холбогдлыг яагаад шалгахгүй байгаа юм. Энэ хүн ямар ашиг сонирхолтой нөхөр юм. Энэ хүний гомдол мэдүүлэг нь яагаад үнэн зөв болоод Н яагаад үнэн зөв биш болоод байгаа юм. Гэтэл бодит байдал дээр хэрэгт авагдсан баримтыг үзэх юм бол Н, Ч Г Х гэдэг 2 хүний хоорондын таарамжгүй харилцаа буюу мөнгө төгрөг идэж, уусан, өгсөн, авсан гэдэг асуудлаар хэрэг мандсан байгаа шүү дээ. Тэр мөнгө төгрөгийг идэж уусан нөхөр яагаад шалгагдахгүй хэрэгт хохирогч болчихдог, шалгуулъя гэж хүсэлт тавьсан нөхөр нь өөрөө холбогдогч болоод явчихдаг. Энэ тэгээд шударга ёс уу, хууль тэгш үйлчилж байна уу үгүй юу гэдэг асуудал үүн дээр яригдана. Ийм учраас шүүхээс хийсэн хуурамч бичиг баримт гэж яриад байгаа, баримт бичиг, хуурамч бичгийг мэдсээр байгаа гэж яриад байгаа энэ дүгнэлт огтоосоо үндэслэлгүй дүгнэлт байсан, нотлох баримтгүй дүгнэлт хийсэн. Ийм учраас Г үүгээр буруутгах үндэслэл байхгүй гэж хэлмээр байна. “Т э” ХХК-тай холбоотой асуудлаар Г залилангийн гэмт хэрэгт буруутгасан. Бид нар хуучин хууль хэрэглэдэг байх үед Улсын дээд шүүхийн тогтоол гэж байдаг байсан. Бид нар хэрэглэдэг л байсан. Энэ тогтоолд гэрээгээр халхавчлах буюу залилангийн гэмт хэрэг зэргийн ялгаа онцлог, гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжүүдийг нь нэлээн тодорхой зааж өгсөн. Бид нар үүнийг хэдийгээр одоо хэрэглэхгүй ч гэсэн баримталдаг. Залилангийн үйлдэл гээд байгаа “Т э” ХХК-тай холбоотой үйлдэл дээр ямар ч залилангийн үйлдэл байхгүй, иргэний эрх зүйн харилцааны ойлголт, яагаад гэхээр анхан шатны шүүх дээр хохирогч гэж байгаа талын мэдүүлгүүд ч гэсэн өөрсдөө энийгээ давхар нотолж өгсөн, нөгөө талаар гэрээний эрх биелэгдэхгүй байх эрсдэл, бизнесийн нөхцөл байдал байна уу гэвэл байгаа гадны хүчин зүйлийн нөлөө, өөрсдөө үүргээ биелүүлээгүйгээс үүдэлтэй хугацаа хожимдуулсан асуудал гэх зэрэг маш олон зүйл байдаг Гэтэл талуудын харилцан тэгш байдлыг бодитойгоор авч үзэхийн оронд нэгийг нь буруутгах үүднээс нөгөөдхийг нь орхигдуулж шийдэж байгаа нь буруу зүйл. Энэ талаар манай 2 өмгөөлөгч тодорхой ярих учраас би үүнийг түрдээ орхиё. Ийм учраас Г буруутгагдаж байгаа хууль зүйн дүгнэлт үндэслэлгүй хийгдсэн учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Г цагаатгаж өгнө үү гэж хүсэж байна. Түрүүн дурдагдаад өнгөрсөн, мөрдөн байцаалтад буцаагаад энийг нь дахин шалгаад өгөөч гэдэг асуудлыг бол тавихгүй. Ийм нөхцөл байдал ч байхгүй. Өөрөөр хэлэх юм болбол энэ хэргийг бол хангалттай шалгасан уу гэвэл шалгасан, хангалттай цаг хугацаа орсон уу гэвэл орсон, хангалттай хүн гүтгэсэн гэвэл гүтгэсэн, одоо шалгуулах гээд нэмэргүй. Дахиад л нэг талыг бариад ороод ирнэ гэдэг нь ойлгомжтой. Өнөөдөр хууль хэрэглээ маань өөрөө хуулийг төсөөтэй хэрэгжүүлж болохгүй гэсэн заалттай, 2 дугаарт хуулийг хэрэглэхдээ нотлох баримт, хэрэгт авагдсан баримтыг яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалттай. Гэтэл өнөөдөр яллахад ашигтайгаар хэргийг шийддэг асуудлууд газар авсан. Тийм учраас үндэслэлгүйгээр хүнийг хэрэгт холбогдуулж, шалгаж шийтгэж болохгүй учраас Г хэрэгсэхгүй болгоод цагаатгаж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна гэв.
Шүүгдэгч А.Г өмгөөлөгч Ц.Галбадрах давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1. 1.4, 39.7 дугаар зүйлийн 1-д заасан үндэслэлээр тайлбар хийж байгаа. Шүүхийн шийтгэх тогтоолд анхан шатны шүүгч манай үйлчлүүлэгчийг юу гэж үзсэн бэ гэхээр Эрүүгийн хуулийн 17.3-д заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэж мөн 2.2-т заасан буюу бусадтай бүлэглэн гэж зүйлчилдэг. Бусадтай бүлэглэн гэдэг зүйлчлэл нь шүүхийн шийдвэрийн 63 дахь талд бичигдэхдээ шүүгдэгч Г нь Н бүлэглэн “Т э” ХХК-ийн удирдлагад 2019 оны 01 дүгээр сараас 2020 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд төмрийн хүдэр нийлүүлнэ, төмрийн хүдэр боловсруулах үйлдвэр ашиглуулна хэмээн итгэл төрүүлж, бодит байдлыг нуух замаар 2,9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь Б, “Т э” ХХК-ийн захирал Анхбаяр мөн У, гэрч С-Э мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдож байна гэж бичсэн. Гэтэл шүүхийн шийдвэрийн 63 дугаар талд “Т э” ХХК-нд 2,9 тэрбум төгрөг хохирол учруулчихаад орж ирсэн нь залилчихсан үйлдэл юм. “Т э” ХХК нь бодит байдлыг нуун дарагдуулж байгаад хохирол учруулсан нь өөрөө залилангийн үйлдлийн шинж юм гэж тайлбарлаад байгаа юм. Гэтэл 66 дугаар хуудсан дээрээ “Т э” ХХК бусдыг эд хөрөнгийг зээл нэрээр халхавчлах, залилан мэхэлж авах нь өөрөө иргэний эрх зүйн харилцаа биш харин эрүүгийн эрх зүйн харилцаа буюу энэ нь өөрөө залилангийн үндсэн шинж, тийм учраас энэ хүн зээл авсан гэдэг буюу 2011 оны 400 мянган ам.долларыг зээлүүлээд тэрийгээ үндэслээд зээлээ өгөхгүй болохоор нь шүүхэд баримтаа гаргаж өгөөд шүүхийн шийдвэр гаргуулсан. Энэ үйлдэл нь залилан гэж болно. Шүүхийн шийдвэр дээр 2 зүйлийг үндэслэл болгоод байгаа юм 17.3-аар “Т э” ХХК 2,9 тэрбум төгрөг учруулсан нь залилангийн үйлдэл юм уу, эсвэл 400 мянган доллароо өгчихөөд тэрийгээ авах гээд өгөхгүй болохоор нь шүүхэд гаргаад шийдвэр гаргасан нь өөрөө залилангийн үйлдэл юм уу. Энэ талаарх үйлдлийг шүүхийн шийдвэрт тусгаагүй. Гэтэл 2,9 тэрбум төгрөгийг учруулсан нь залилангийн үйлдэл гэж үзэх юм уу гэж байгаа юм. 2,9 тэрбум төгрөгийг хохирол буюу залилан гэж тэгвэл энэ хохирлыг болбол миний үйлчлүүлэгч Г бүрэн төлж барагдуулчихсан, яаж барагдуулсан юм бэ гэхээр 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан байдаг юм. Энэ гэрээний дагуу тухайн үед “Х Ж гадаад худалдаа" ХХК гэдэг хятад компани байсан. Тухайн компаниас нийтдээ 378 мянган долларыг шилжүүлсэн байдаг. 19 дүгээр хавтаст хэргийн 118 дугаар хуудсан дээр талуудын хооронд тооцоо нийлсэн акт байдаг. Уг тооцоо нийлсэн актад юу гэж бичдэг вэ гэхээр 2019 оны 01 дүгээр сарын 31-нээс 2019 оны 08 дугаар сарын 06-ныг хүртэл нийт “Х Ж гадаад худалдаа” ХХК-иас 555 218 долларыг шилжүүлжээ гэж байгаа юм. Үүнээс 2019 оны 06 дугаар сарын 12-ны гэрээтэй холбоотойгоор 176 мянган долларыг шилжүүлчихсэн байна. Тэгэхээр энэ 555 мянган доллароос 176 мянган долларыг хасаад үзье. Тэгэхээр тэрний үлдэгдэл нь 378 мянган доллар, энэ 378 мянган доллар нь өөрөө юу вэ гэхээр 01 сарын 15-ны өдрийн гэрээтэй холбоотой шилжүүлсэн мөнгө. Гэтэл 378 мянган доллароос нь 126 мянган долларыг нь Ж Ю Х “Г м” ХХК-руу шилжүүлээгүй хаашаа шилжүүлсэн гэхээр ‘’М’’ ХХК руу шилжүүлсэн Үүнийг “Г м” ХХК авсан юм уу гэхээр шүүхийн шийдвэрт “Г м” ХХК авчихсан гээд дурдаад байдаг. Гэтэл үүнийг ‘’М’’ ХХК авсан дараад нь “Г м” ХХК-иас ‘’М’’ ХХК-ийн дахиад 4 мянган доллар шилжүүлж байгаад дараа нь ‘’М’ ХХК-иас төмрийн хүдрийн түүхий эдийг аваад буцаагаад энийгээ баяжуулаад 2436 тонн төмрийн баяжуулсан хүдрийг Ж Ю Х гэдэг компанид буцааж өгсөн. Үүнийг талуудын хооронд байгуулсан 01 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээгээр 1 тонныг 53 доллар гэж үзүүлэх юм бол нийтдээ 129 108 мянган долларын хөрөнгийг буцаад өгсөн мөнгөнөөсөө авчихсан. Үүнийг Монгол төгрөгөөр үржүүлэх юм бол 340 сая гаран төгрөг байгаа юм. Миний хэлэх гээд байгаа санаа юу вэ гэхээр 01 дүгээр сарын 15-ны гэрээтэй холбоотой 378 мянган доллар, үүнийг тухайн үеийн долларын ханшаар үржүүлэх юм бол тухайн үед 1 доллар нь 2635-2640-ийн хооронд хэлбэлзэж байсан гэхээр 1 тэрбум 100 орчим төгрөг байна. Энэ мөнгөнөөс 350 хэдэн сая төгрөг нь хасагдах ёстой байхгүй юу. Гэтэл үүнийг анхан шатны шүүх хасаж тооцоогүй. 378-аас 120 хэдийг нь хасахаар 249 мянган доллар үлдэж гардаг. Үүнийг “Г м” ХХК хүлээн зөвшөөрдөг. 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр дахиад хамтран ажиллах гэрээ байгуулдаг. Энэ гэрээ юу вэ гэхээр төмрийн үйлдвэрийг яагаад ‘’М’’ ХХК-иас авч байснаа больчихсон бэ гэсэн чинь “Х Ж гадаад худалдаа" компани төлбөрөө цаг хугацаанд хийгээгүйгээс болоод гэрээгээ зөрчсөнөөс болоод ‘’М’’ ХХК-ийн байгуулсан гэрээ цуцлагдсан байдаг байхгүй юу. Гэтэл анхан шатны шүүх огт дүгнээгүй, дүгнэхгүйгээр юу гэж үзсэн бэ гэхээр энэ хохирлыг “Г м” ХХК бий болгосон юм шиг дурдаад байдаг. Тэгтэл 06 дугаар сарын 12-ны өдөр дахиад хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээ нь Төв аймгийн Баянжаргалан сум дахь Г уурхайд төмрийн үйлдвэр олборлох уурхайд зарцуулах зардлыг тохиролцож энэ гэрээг байгуулсан байдаг юм. Энэ уурхайг Хятад компаний захирал нь өөрөө очиж үзээд “Т э” ХХК-ийн захирал Анхбаяр өөрөө тухайн үед орчуулагчаар явсан ч юм уу, ямартай ч цуг ирж үзээд Хятад компаний захирал нь зөвшөөрсний үндсэн дээр тэр 06 дугаар сарын 11-ний өдрийн гэрээг байгуулсан. Гэрээ байгуулаад явж байсан чинь уурхай ашиглаад 70 мянга гаруй тонн хүдрийг тэр уурхайгаас олборлочихсон, одоо ч тэндээ байгаа. Энийг мөрдөгч тогтоогоогүй, прокурор ч дурдаагүй. Шүүхийн шийдвэр дээр ч энийг бичээгүй. Уг нь энэ олборлосон төмрийн хүдрийг дурдаад энэ гэрээг дүгнэсэн байсан бол манай шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх байсан. Гэтэл дээрдүүлэх нөхцөл байдлыг тогтоохгүйгээр хохиролтойгоор шийдээд байгаа. Тэр 06 дугаар сарын 12-ны өдрийн гэрээ яагаад тэгж байна уу гэсэн чинь Галт гэдэг нөхөр хуурамчаар бичиг баримт бүрдүүлж ирээд улсын бүртгэлд бүрдүүлж байгаад энэ газар манайх гээд эрүүгийн журмаар хэрэг үүсгүүлээд шалгуулсан. Шалгуулж явсаар сүүлдээ Галт гэдэг нөхөр нь хуурамчаар бичиг баримт бүрдүүлсэн болох нь, хуурамчаар бичиг баримт бүрдүүлээд түүнийг улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь тогтоогдоод өөрөө хариуцлага аваад явчихсан шүү. Энэ талаарх баримт хэрэгт байхгүй байна гээд өмгөөлөгч нарын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орсон учраас хүсэлтийг гаргасан, шүүгч ээ үүнийг тогтоогоод өгөөч, энэ баримтыг аваад өгөөч, энэ баримт нь манай шүүгдэгчийн эрх хангаж шийдвэрлээгүй шалтгаан нь гэвэл шүүхийн шатанд хэрэг шилжчихсэн тохиолдолд хангах боломжгүй гэсэн. Уг нь хуульд аль ч шатанд хүсэлт гаргах эрхтэй гээд заасан. Гэтэл энэ хүсэлтийг хангаагүй, үүнээс болоод эрх зүйн байдлыг дордуулсан байдаг. Хэрэгт авагдсан баримт эргэлзээтэй байвал шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ гээд хуульчилчихсэн. Гэтэл энэ байдлыг тогтоохгүйгээр манай шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байдлаар нөхцөл байдал үүсгэж, шүүхийн шийдвэртээ буруутан болгож шийдвэрлэсэн байдаг. 06 дугаар сарын 12-ны өдрийн гэрээний 5 дугаар зүйл дээр юу гэж заадаг вэ гэхээр хэрвээ гэрээ шүүхийн шийдвэрийн оролцоотойгоос үүдээд буюу форс мажор буюу давагдашгүй хүчний нөлөөнөөс хэрэгжих боломжгүй бол хариуцлагыг 50, 50 хувиар буюу өөрсдийн оролцсон хэмжээгээр хариуцна гэсэн, хоёр тал хоёулаа л оролцсон шүү дээ, хоёулаа л адилхан хариуцах ёстой шүү дээ. Гэтэл яагаад үүнийг зөвхөн “Г м” ХХК-нд үүрүүлээд байгаа юм. Энэ нь шударга ёсонд нийцэх юм уу. Тэгэхээр 2 дахь гэрээ “Г м” ХХК-иас хамаарахгүйгээр хэрэгжих боломжгүй болсон. Үүнийг А буюу “Т э” ХХК-ийн захирал мэдсэн учраас 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн гэрээг байгуулсан. Иргэний хуулийн 198.1-д зааснаар гэрээний утгыг шууд утгаар тайлбарлана гээд ойлгох юм бол тухайн хамтран ажиллах гэрээ нь түрээсийн гэрээ байхгүй юу. Гэтэл яг гэрээн дээр хамтран ажиллах гэрээг байгуулчихсан, агуулга нь түрээсийн гэрээ байсан учраас 2019 оны 08 дугаар сарын 07-нд “Т э” ХХК-нд тухайн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нэг бүрчлэн хүлээлгэж өгсөн. 2019 оны 08 дугаар сарын 08-ны гэрээн дээр тухайн үйлдвэрийг ажиллуулахад гарах зардлыг дээд тал буюу “Т э” ХХК өөрөө хариуцна гээд заачихсан. Үүнийг шүүхийн шийдвэр яагаад үндэслэлгүй юм бэ гэдэг дээр гол баримт болгоод байгаа юм. Иргэний маргаан учраас бид нар анхнаасаа маргасан. Үүнийг ярихаас өөр арга байхгүй учраас л яриад байгаа юм. Тийм ярихаас өөр аргагүй. Нэгэнт гарчихсан зардлуудыг яагаад өнөөдөр хохирол гэж аваад байгаа юм. “Т э” ХХК 2019 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд 6721 тонн төмрийн хүдэр Хятад руу гаргаад үүнийгээ авсан гэдгээ өөрсдөө нотолчихсон. А нь гэрчийн мэдүүлгээр тайлбарлачихсан. Үүнийг Монгол төгрөгөөр бодох юм бол 900 гаран сая төгрөг болдог. Гэхдээ энэ нь “Г м” ХХК-ийн нэрээр гаргасан төмрийн хүдэр байхгүй юу. “Г м” компаний нэрээр гаргаагүй төмрийн хүдэр хэд байхыг бид нар мэдэхгүй. Үүнийг шинжээч, мөрдөгч тогтоогоогүй шүү дээ. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл нэг ч тоот “Г м” ХХК руу хүргүүлдэггүй. Нөгөө үйлдвэр дээр тоног төхөөрөмж эвдэрчихсэн байдаг нэг ч үг, өгүүлбэр дурдсан албан бичиг байхгүй шүү дээ. Тэгчихээд өөрсдөө юу гэдэг вэ гэхээр бид нар үйлдвэрээ ашиглах гэсэн тоног төхөөрөмж нь эвдэрчихсэн байсан учраас бид нар хохирчихсон гэж ярьдаг. Хохирсон гэсэн хэрнээ 900 гаруй сая төгрөг олчихсон байдаг, энэ хохирол юм уу. “Г м” ХХК-иас 2436 тонны төмрийн хүдэр авчихсан байна шүү дээ. Энэ нь монгол мөнгөөр 350 сая төгрөг орчим болж байгаа, энэ тэгээд хохирол юм уу, энэ чинь ашиг шүү дээ. Гэтэл энэ мөнгийг “Г м” ХХК-нд өгөөгүй хэрнээ өнөөдөр хохирсон гээд 2,9 тэрбум төгрөгийг нэхээд байгаа юм. Үүнийг анхан шатны шүүх огт дүгнэж үзсэнгүй. Гэрээ болгон өөрийн гэсэн үр дагавартай. Иргэний хуулийн 125.1-д талууд гэрээнд чөлөөт байдлын зарчмын дагуу гэрээ байгуулдаг. Гэтэл өнөөдөр гэрээний эрсдэлийг яагаад нэг тал нь хариуцах ёстой юм. Үүнийг яагаад залилан гэж үзээд байгаа юм. Хэрвээ 400 мянган доллартой холбоотой хийсэн үйлдлийг залилан гэж үзэх гээд байгаа юм бол анхан шатны шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг эрүүгийн хэргийн шүүх хүчингүй болгодог хуулийн заалт байхгүй. Тэгсэн чинь манай шийтгэх тогтоол дээр юу гэж заадаг вэ гэхээр эрүүгийн хуулийн шүүхийн шийдвэр хүчингүй болоогүй байхад шийтгэх тогтоолын 12 дээр компаний эд хөрөнгийг Ч Г Х шилжүүлэхийг даалгачихдаг. Энэ нь хуульд нийцэж байгаа юм уу, ийм юм байдаг юм уу. Иргэний хуульд, Эрүүгийн хуульд, Эрүүгийн процессын хуульд ийм заалт байдаг юм уу. Үүнийг яагаад анхан шатны шүүх үнэлж, дүгнэж үзээгүй юм. Бүхэл бүтэн иргэний шүүх өөрөө тогтоочихлоо гэдгийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Өнөөдөр бид нар наашаа ирж явахад анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй, хүчин төгөлдөр болоогүй байна гэдэг чинь прокурорын тогтоолоор өнөөдөр маргаан бүхий эд хөрөнгө битүүмжилсэн хэвээр байх ёстой. Гэтэл өнөөдөр бид нар наашаа ирж явахад нөгөө төмрийн хүдэр баяжуулах үйлдвэр чинь ажиллаж байна шүү дээ. Бүхэл бүтэн том 2 ачааны нүүрс тээвэр зөөдөг машин нь халхавчилж зогсож байгаад цаана нь ковш, экскаватороор ажил хийж байна шүү дээ. Үйлдвэр дотор хүмүүс бужигнаж байна шүү дээ. Хашаан дотор нь зөндөө машинууд байна шүү дээ. Түрүүн Н өмгөөлөгч нар дурдсан шийдвэрийн 69 дүгээр талд хохирол, хор уршиг гээд “Б Ч” 4 тэрбум гээд байгаа боловч мөн 2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гээд байгаа боловч энэ нөхцөл байдлыг ямар үндэслэлээр хохирол учирсан бэ гэдэг талаар анхан шатны шүүх ерөөсөө дүгнэж үзсэнгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Тийм учраас миний үйлчлүүлэгч болох шүүгдэгч А.Г холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгч А.Г өмгөөлөгч О.Чулуунбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдол гаргаагүй байгаа. Шүүгдэгч А.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч Галбадрах, Болдбаатар өмгөөлөгчийн гаргасан гомдол, тайлбарыг бүрэн дэмжиж оролцож байгаа. Миний товчхон тайлбарлах гэж байсан хууль зүйн үндэслэлийг бүгдийг нь тайлбарлачихлаа. Тийм учраас би дэлгэрэнгүй тайлбарлах шаардлага байхгүй байх. Миний хувьд хэргийн харьяаллыг зөрчсөн гэж үзэж байгаа. Иргэний хууль тогтоомжийн дагуу үүссэн гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй. Энэ бол гэрээний эрсдэлтэй холбоотой л асуудал, маргаан байсан. Энэ талаар Улсын Дээд шүүхийн 2016 оны 51 дүгээр тогтоол сүүлд гарсан 2019 оны 661 дүгээр тогтоолоор Болдбаатар өмгөөлөгч ерөнхийдөө тайлбарлачихлаа. Г гэдэг хүн маань “Т э” ХХК-тай буюу Хятад компанитай 2019 оноос хойш удаа дараа гэрээ байгуулаад гэрээний эрх зүйн харилцаанд орсон. Энэ гэрээнийхээ биелэлтийн талаар мэдээлэл солилцоод гэрээгээ дүгнэхэд гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлж, төмрийн хүдрийг тодорхой нийлүүлсэн байгаа. Энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Анхан шатны шүүх хуралдаан дээр нотлох баримт шинжлэн судлах үед судлуулсан. Хятад компани болон “Т э” ХХК гэрээнд заасан хугацаанд төлбөрөө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй учраас гэрээ тодорхой хэрэгжээгүй. Мөн Г болон “Г м” ХХК-иас шалтгаалахгүйгээр өөр нөхцөл байдлын үүднээс энэ гэрээ хэрэгжихгүй болоод байсан. Энэ талаар хохирогч “Т э” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч болон шүүгдэгч Г анхан шатны шүүх хуралдаанаар гаргасан тайлбар дээрээ хэлчихсэн байгаа. Миний тайлбар давхцаж байгаа учраас гомдлуудаа дэмжиж байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г цагаатгаж өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад ямар нэгэн тайлбар байхгүй гэв.
Шүүгдэгч Б.Т өмгөөлөгч С.Тэгшжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Т холбогдох асуудлыг дүгнэсэн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Хууль зүйн дүгнэлттэй холбоотойгоор 3 үндсэн асуудлаар тайлбар хийчихье. 1 дүгээрт Т үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж байгаа. Өөрөөр хэлбэл процессын хуулийн 34.19.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр, энэ үндэслэлээ тогтоохдоо шүүх хэргийн талаар тодорхой нөхцөл байдлуудыг тогтоосон талаараа дүгнэсэн. Өөрөөр хэлбэл Т үйлдэл Нотариатын тухай хуулийн 25.1.9, 49.1 Нотариатын үйлдэл хийх зааврын 13 дугаар зүйлд заасан зөвшөөрсөн буюу хууль ёсны ажиллагаа нотариатч хийж байна. Нотариатын тухай хууль болон Эрүүгийн хуулийн зөрчил биш байна гэдэг агуулгаар дүгнэлтээ хийж өгсөн. 2 дугаарт Т баталсан буюу гэрчилсэн уг баримт бичиг нь гэрээ хэлцэлд хамаарахгүй юм. Нэг ёсондоо компаний ТУЗ-ийн хуралдааны тогтоол баримт бичгийн эх хувийг олгосны үндсэн дээр гэрчилсэн дүгнэлт л байна. Түүнээс биш гэрээ хэлцлийн үр дагавар гаргаж баталсан ийм ойлголт биш байна гэдгийг Иргэний хуулийн заалтыг үндэслэж байгаад тайлбараа хийчихсэн. Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр өмгөөлөгч шүүхийн шийдвэрийн үндэслэл, хууль ёсны шинж байдлын талаар тайлбар хэлэх боломжтой гэж ойлгож байгаа. Яагаад үндэслэлтэй гарсан талаар нь гуравхан өгүүлбэрээр юу гэдэг юм, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байжээ, нотлох баримтыг зөв үнэлжээ гэдэг өгүүлбэр хэлэх юм бол манай үйлчлүүлэгчид туслалцаа үзүүлэхээс төвөгшөөсөн юм шиг харагдана. 3 дахь асуудал бол Нотариатын тухай хуульд үүрэг болгон нэмэлт өөрчлөлт оруулсан заалт өмнөх цаг хугацаанд үйлчлэхгүй гэдэг өмгөөлөгчийн саналыг хүлээж авсан нь үндэслэлтэй байгаа. Дараагийн асуудал нь улсын яллагчийн яллах дүгнэлтээр яллаж оруулж ирсэн нотлох баримтуудыг няцаасан үндэслэлүүдээр тайлбарласан. Энэ нь ТУЗ-ийн тогтоолыг итгэмжлэлийн дагуу нотариат баталсан байна. Батлуулж байгаа субъект нь итгэмжлэл авчихсан байна. Эл Пи партнерсын хуульч Энхмарал гэдэг хүн үйлчлүүлэгчээсээ баримт хүлээж аваад нотариатаар батлуулаад шүүхэд өгсөн тухайгаа мэдүүлдэг. Энэ талаар баримтуудаа гаргаж өгсөн байна. Үүнийг хэрэгт ач холбогдолтой талаас нь шүүгч дүгнэсэн байна. ТУЗ-ийн тогтоолын албан эх хувийн байдал дээр ямар нэгэн зөрчил байхгүй байна. Харин ТУЗ-ийн тогтоолыг хуурамч хэсэг дээр нотариат дүгнэлт хийх хууль зүйн боломж байдаггүй юм байна гэдэг дүгнэлт хийсэн байна. Нотлох баримтын хувьд яллах талын нотлох баримтыг няцаасан нотлох баримтуудаар өгсөн хавтаст хэрэгт авагдсан гэрч Э, М мэдүүлэг, Эл Пи партнерсаас гаргаж өгсөн баримт бичгийн тэмдэглэлд үзлэг хийсэн тэмдэглэл, нотариатын бүртгэлийн дэвтэр, тухайн ТУЗ-ийн тогтоолын эх хувь гэх мэт баримтуудыг үндэслэж шүүх шийдвэр гаргасан учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлд заасан үндсэн шаардлагуудыг хангасан байна гэж үзэж байна. Тийм учраас анхан шатны шүүхээс Т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн тогтоол, Т холбогдох хэсгийн дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байгаа учраас энэ хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.Т өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давхардуулахгүйгээр тайлбар хэлье. Манай үйлчлүүлэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, хүчинтэй гэж үзэж байна. Манай үйлчлүүлэгчийг прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг шүүх энэ гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Тодруулбал шийтгэх тогтоолдоо шүүгч тодорхой зааж өгсөн илт хууль бус хэлцэл гэдгийг мэдсээр байж шунахай буюу хувийн сэдэлтээр нотариатын тамга, тэмдэг дарж гэрчилбэл энэ гэмт хэргийн шинж хангагдана. Гэтэл Т хувьд энэ субъектив шинжүүд тогтоогдохгүй байна гэж үндэслэлтэй дүгнэлт хийсэнийг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж байгаа. Тодруулбал, Т нь шүүгдэгч Г болон Н аль алийг нь огт таньдаггүй, эд нартай ямарваа нэгэн байдлаар холбогдож байгаагүй. Эдгээртэй нэгдэж хохирогчид хохирол учруулах зорилгоор илт хууль бус хэлцэл гэрчлээгүй гэдгийг шүүх тогтоосон. Тогтоохдоо шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 25-д гэрч Э мэдүүлэг байж байгаа, мөн гэрч, одоо Ц гэж хүний шүүхэд өгсөн мэдүүлэг байгаа. Эл Пи партнерсаас шүүхэд Г хуулбарласан гээд байгаа баримтуудыг хүлээж аваад нотариатаар гэрчлүүлчихээд буцаад Г өгсөн талаарх бичиг баримт хүлээлцсэн акт зэрэг нотлох баримтуудыг шүүх шийдвэртэй буюу хэд хэдэн шүүгдэгчээс Т цагаатгасан үндэслэлээ, цагаатгах болсон нотлох баримтуудаа энэ баримтуудынхаа агуулгуудыг дэлгэрэнгүй шийдвэртээ тусгасан учраас миний үйлчлүүлэгчтэй холбоотой шүүхийн шийтгэх тогтоолын энэ хэсэг үндэслэлтэй байна гэж үзэж байгаа. 2 дугаарт манай үйлчлүүлэгч гэрээ хэлцэл огт гэрчлээгүй буюу Нотариатын тухай хуулийн 49.1-д заасан бичиг баримтыг эхээс нь хуулбарлаад хуулбар гэрчилсэн гэдгийг шүүх нотолж өгсөн байгаа. Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ гэрээ хэлцлийг анхнаас нь гэрчилсэн мэтээр хийсэн. Гэтэл шүүх үндэслэл бүхий дүгнэлттэйгээр 2011 онд хийгдсэн тогтоол, гэрээг 2018 онд буюу хийгдсэнээс нь хойш 7 жилийн дараа эхээс нь хуулбарлаад, хуулбарынхаа үнэн зөвийг гэрчилсэн гэдэг агуулгыг шүүх зөв дүгнэж өгсөн. Ийм учраас гэмт хэргийн шинжгүй юм гэж шүүх тогтоосон. Хуулбарын тамга дээр ямар агуулга байдаг вэ гэхээр нотариат зөвхөн хуулбарынхаа үнэн зөвийг хариуцна гэдэг заалт байдаг, гэрээ хэлцлийн тамга дээр нотариат гэрээ хэлцлийн үнэн зөвийг хариуцна гэж байдаггүй. Тийм учраас хуулбарын үнэн, зөвийг гэрчилсэн нотариатын үйлдлээрээ яагаад ч гэмт хэргийн шинжгүй гэдгийг шүүх зөв тогтоосон гэж үзсэн. Тийм учраас ийм байр суурьтай оролцож байна. Бусад гомдол гаргасан этгээдүүдийн гомдол дээр санал тайлбар байхгүй гэв.
Шүүгдэгч Б.Т өмгөөлөгч Ц.Мөнхбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болохоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна. Нандинэрдэнэ өмгөөлөгч болон Тэгшжаргал өмгөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна. Бусад талуудын гаргасан гомдолд ямар нэгэн тайлбар байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн Т холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Хохирогч Ц.С өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарсан гэж үзэж байгаа. Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна. Яагаад энэ үндэслэлийг хэлж байгаа вэ гэхээр Н үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг гаргасан, энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Жишээлбэл, төмрийн баяжмалыг Бүгд Найрамдах Хятад Ард улс руу гаргах гэхээр эргэлтийн хөрөнгөгүй байна, та надад түр мөнгө өгөөч, баяжмалаа нийлүүлээд мөнгийг чинь өгье, Азийн хөгжлийн сангаас зээл хөөцөлдөж байна, зээл бүтэхээр урд авсан мөнгөтэйгөө нийлүүлээд бүх мөнгөө өгье гэсэн ийм нөхцөл байдлуудыг хэлж удаа дараагийн үйлдлээр өөрийнхөө болон бусдын дансаар нийт 114,177,136 төгрөгийг залилж авсан нь энэ гэмт хэргийн шинж хангагдаж байна гэж үзэж байгаа. Тэр Азийн хөгжлийн сангаас зээл хөөцөлдөж байсан уу, үгүй юу гэдгийг хавтаст хэргийн материалд шалгасан баримтууд байгаа, энэ талаар зээл хөөцөлдөөгүй байсан нь тогтоогдсон. Мөн төмрийн баяжмалыг Бүгд Найрамдах Хятад Ард улс руу удаа дараа гаргасан боловч миний үйлчлүүлэгчид 1,5 долларыг тонн тутмаас өгнө гэсэн нь худлаа байсан. Нийт авсан мөнгөнийхөө хэмжээгээр 9 жилийн хугацаанд ямар нэгэн байдлаар их, багаар өгөөгүй. Тэгэхлээр энэ гэмт хэргийн шинж нь хангагдаж байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа гэв.
Хохирогч “Т э” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Баясгалан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч нарын давж заалдах гомдлыг анхааралтай сонслоо. Өмгөөлөгч нарынх нь нэмэлт тайлбар болон гомдлуудыг бас анхааралтай сонслоо. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж миний зүгээс үзэж байна. Шүүхийн шийтгэх тогтоолын 63 болон 66 дугаар зүйлд хууль зүйн үндэслэлээ тодорхой заасан байгаа учраас нэмж тайлбар хэлэх нь илүүц байх гэж үзэж байна. 3 дугаарт шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын хэлээд байгаа аудитынх нь дүгнэлт байгаа, аудитын дүгнэлтээр “Т э” ХХК-нд учирсан хохирлыг тогтоохдоо үндэслэлтэй тогтоосон. Бид нарын гаргаж өгсөн санхүүгийн анхан шатны баримтууд дээр зөв дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Тухайн аудитын дүгнэлт дээр хэн хэн ямар хэлцэл хийсэн юм бэ, хэлцлээр ямар дүгнэлт гаргаж аль данс руу орсон юм, тэр хүн яаж зарцуулагдсан нь тодорхой, задлаад хүснэгтээр харуулсан байгаа учраас хавтаст хэрэгт байгаа материалуудыг нь давж заалдах шатны шүүхээр энэ хэргийн гэм буруугийн асуудлыг давж заалдах гомдлын хүрээнд шийдэхэд ямар нэгэн асуудалгүй гэж үзэж байна. За тийм учраас аудитын дүгнэлтийг болбол харахад бол андашгүй. Г руу мөнгө орсон, Г м” мөнгө нь орсон тэр зарцуулалтын тайланг харахад Н руу 06 сарын хэлцлээс өмнө тодорхой дүнтэй мөнгөнүүд бас зөндөө орчихсон байгаа. Энэ задаргаанд харагдаж байгаа. Түүн дээр ямар нэгэн маргаан байхгүй. Өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг сонсохоор ашиггүй ажилласан учраас зардлаа нэхээд байна гэсэн юм яриад байна. “Т э” ХХК нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нэхэж байгаа. “Т э” ХХК-тай 4 төрлийн хэлцэл хийсэн, энэ хэлцэл яагаад биелэгдээгүй юм бэ, ямар хүчин чармайлт гаргасан юм бэ, энэ бол залилах гэмт хэрэг биш гэсэн агуулгыг яриад байна. Гэхдээ бид нар энд нөгөө хэд хэдэн хохирогчтой үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэргийн асуудлыг ярьж байгаа. Тэгэхээр анх ямар асуудал бий болсон бэ гэхээр Т нотариатчтай холбоотой асуудлууд байна. хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гээд байгаа асуудал дээр өөрийнх нь эд хөрөнгийн эрхийн доголдолтой буюу өөрийнх нь өмчлөлд шилжээгүй, гэмт хэргийн шинжтэй бий болсон эд хөрөнгийг “Т э” ХХК-тай хамтарч ажиллана гэдэг нэрээр гэрээ байгуулаад манайхаас мөнгө гаргуулаад байгаа асуудал байгаа. Энэ гэмт хэргийг бүх үйлдлээр нь харах юм бол залилах гэмт хэргийн шинжийг агуулчихаад байгаа юм. Зөвхөн “Т э” ХХК-тай 06 сард байгуулсан гэрээ, 02 сард байгуулсан гэрээг яагаад биелэгдээгүй юм бэ гэж ярих нь өнөөдөр өөр асуудал болчихоод байна. “Т э” ХХК-тай байгуулсан гэрээ яагаад биелэгдээгүй вэ гэдэг асуудал чинь өөрөө хуурамч бичиг баримт буюу анхан шатны шүүхээр хуурамч бичиг баримтаар бусдын өмчлөлд байгаа энэ хөрөнгийг шилжүүлж авснаас үүдэлтэй байгаа. Анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна. Тийм учраас бид нартай хийсэн удаа дараагийн хэлцлийн асуудалд зөв дүгнэлт хийсэн нь залилах гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж байна гэв.
Хохирогч “Т э” ХХК-ийн өмгөөлөгч Г.Халиунаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайхтай холбоотой нэлээн их юм яригдлаа. Үүнд тайлбар хийе. Хэрэгт авагдсан баримтууд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад Г, Н нар хамтран “Т э” ХХК-нд итгэл төрүүлж бодит байдлыг нуух замаар залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж үзэж байгаа. Шинжээчийн дүгнэлтээр манай хохирол тогтоогдсон. Ашигаа нэхээд байна, зардлаа нэхээд байна гэсэн асуудал яриад байгаа нь үндэслэлгүй юм. 2019 оноос авхуулаад Н, Г нар төмрийн хүдэр нийлүүлнэ, төмөр боловсруулах үйлдвэрээ ашиглуулна гэж бодит байдлыг нуух замаар нийт 4 удаагийн гэрээ байгуулж гэрээгээр халхавчилж залилан мэхлэх үйлсдээ хийсэн. Манай төлбөрийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөр хийхгүй байх гэсэн санаа зорилго нь хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн харагддаг юм. Д А а ХХК-ийн дүгнэлт дээр манайхаас авсан мөнгөө яаж татуулсан бэ гэдэг нь бол харагдана. Энэ дээр Энхрийцэцэг гээд өмгөөлөгчид 40 сая төгрөгийн өмгөөллийн хөлс, Н руу удаа дараа мөнгө орсон байгаа. Сая ярихдаа над руу мөнгө ороогүй л гээд байна. Шинжээчийн дүгнэлтээр орсон байгаа, зээлийн хүүгээ Уранчимэг гэдэг хүнд төлсөн байгаа. Манайхаас авсан төлбөрөөрөө нэг ширхэг жонш ч аваагүй, жонш авна, худалдаж авна гэж хэлээд өөр өөр зохицуулалт хийсэн. 280 хэдэн сая төгрөг нь хаана зарцуулагдсан нь батлагдахгүй. Энэ бүх нөхцөл байдал нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоно. Сая бас зөрүүтэй тайлбар хэлээд байна. Гэрээ байгуулагдсан, гэрээний үүрэг биелэгдээгүй нь манай компаниас болсон гээд байх юм. Бидний зүгээс удаа дараа яагаад гэрээ хийгээд, яагаад тооцоо нийлчихсэн акт үйлдээд байсан юм бэ гэхээр өмнөх төлбөрүүдээ авах санаа зорилготой байсан. Гэтэл Н, Г нарын хувьд тооцоо нийлье, гэрээ хийе гэдэг нь өмнөх гэрээгээ хэрэгжүүлэх биш дахин дахин залилан мэхэлж хууран мэхлээд мөнгө авах санаа зорилготойгоор дахин дахин гэрээ байгуулаад итгэл төрүүлээд бодит байдлыг нуун дарагдуулаад мөнгө аваад байсан. Одоо гэрээгээ ашиглаад гэрээний эрх зүй гэж яриад байгаа нь үндэслэлгүй юм. “Т э” ХХК-тай гэрээ байгуулах үед Н, Г нар компанийн үйлдвэрийг хуурамчаар нотлох баримт бүрдүүлэн хууль бусаар авсан асуудалдаа яллагдагчаар татагдсан байсан. Энэ асуудлаа ерөөсөө хэлээгүй. Н “Б Ч” ХХК-ийн захирал биш болсон байсан. Энэ асуудлаа бас нуусан. Ер нь бүх асуудлаа нуун дарагдуулаад л “Т э” ХХК-тай удаа дараа хэлцэл байгуулсан. “Т э” ХХК-тай хэлцэл байгуулаад үйлдвэрээ ашиглуулаад явж байгаагаа цагдаад өгсөн мэдүүлгүүддээ дурдаагүй бүгдэнгээс нь нуугаад залилах гэмт хэргээ үйлдээд яваад байдаг. Монросын асуудлыг өмгөөлөгч нар нь яриад байдаг юм. 2019 оны 01 сард манайхтай уулзаад төмрийн нойтон баяжмал нийлүүлэх бүрэн боломжтой гэж итгүүлээд 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэрээ байгуулсан. Үүнтэйгээ холбоотой төмрийн баяжмал огт нийлүүлээгүй. Монростой 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр манайхтай байгуулсны дараа байгуулаад 1300 тонн нойтон баяжмал авсан байдаг боловч үүнийгээ манай компанид мэдэгдэхгүйгээр өөр компанид нийлүүлчихсэн байдаг юм. Үүгээр залилах гэмт хэргийнх нь үйлдэл дахин гарч ирж байгаа юм. Тэгсэн хэрнээ Монросыг бид нар цагаатгах ёстой гэж яриад байгаа нь үндэслэлгүй. 2019 оны 07 сард анх очихдоо энэ талаар нь мэдсэн байдаг. Шүүгдэгч Г хавтаст хэрэгт өгсөн 10 дугаар хавтасны 176 дугаар талд өгсөн баримтдаа бид нар Монросоос авсан “Т э” ХХК-иар төлбөрийг нь төлүүлсэн баяжмалаа өөр компанид өгсөн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрчихсөн байдаг. Манайх үйлдвэрийг нь ажиллуулах боломжгүй болоод хууль ёсны бичиг баримтуудаа өгөөч гээд удаа дараа шаардаад эхлэхээр “О ц” ХХК-тай тохиролцоод 2020 оны 06 сараас эхлээд “О ц” ХХК энэ үйлдвэрт нь орж ажилласан байдаг. Хэрвээ өнөөдөр хууль ёсны байсан бол бид нарын шаардлагыг биелүүлээд гэрээ нь үргэлжлээд явах ёстой байсан юм. Үйлдвэрт ажиллаад ашиг орлого олсон, үйлдвэрийнхээ зардлыг бид нараар төлүүлэх гээд байх юм. Манай компанийн зүгээс 2019 оны 08 дугаар сараас 2020 оны 06 сар хүртэл ажилласан гээд байгаа. Энэ нь үндэслэлгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно. 2019 оны 08 сард үйлдвэрийг хүлээж аваад 02 сар засвар хийсэн байдаг. Энэ үйлдвэр нь ажиллах боломжгүй үйлдвэр байсан гэдгийг Г хүртэл ерөөсөө төмрийн сэг болчихсон байсан юм шүү дээ гээд анхан шатанд мэдүүлж байсан. Түүхий эд нийлүүлүүлнэ гэсэн, бид нар түүхий эд нийлүүлэхийг нь хүлээсэн, хүлээгээд хүлээгээд болохгүй байхаар нь өөр компаниас түүхий эд аваад 20 хоног үйлдвэрийг ажиллуулах гэж үзсэн. Энэ том үйлдвэрийн хувьд 20 хоног гэдэг бол засан, тохинуулах хугацаа. Н, Г нартай үйлдвэрийн доголдолтой байна гээд уулзсаны дараа Сүхбаатар дүүргийн прокурорын газраас үйлдвэрийг битүүмжилсэн, бид нар Н, Г нартай гэрээ байгуулаад байгаа нь энэ үйлдвэр нь хууль ёсны юм байна. Үүнтэй холбоотой ямар нэгэн маргаан байхгүй юм байна гэдгийг бид нарт итгүүлээд орсны дараа бүх юм 360 градус эргэсэн. Энэ нөхцөл байдлууд бүгдээрээ хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно. Гэрч Ө мэдүүлэг, Сүнгийн албан бичиг, Э мэдүүлэг, А мэдүүлэг, “Г м” ХХК-ийн албан бичгүүд гээд хэрэгт авагдсан баримтуудаар энэ үйлдвэрийг ашиглах огт боломжгүй байсан. Үйлдвэртэй холбоотой болон бусад нөхцөл байдалтай холбоотой бодит байдлыг нуун дарагдуулж, худлаа хэлсний улмаас бид нар асар их мөнгийг Н, Г нарт өгсөн. Энэ бүх нотлох баримтууд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Үнэндээ бид нар ашиг олоод гарсан зардлаа энэ хүмүүсээс нэхээд байгаа юм биш. Удаа дараагийн гэрээ байгуулж залилан мэхэлсэн үйлдлийн улмаас манайд гарсан зардал, учруулсан хохирол, өгсөн төлбөрөө шинжээчийн дүгнэлтийн дагуу дэмжиж байгаа. Эцэст нь хэлэхэд Н нь манайхтай холбоогүй, анх удаа бараг 2020 оны 02 сард уулзаад юу ч мэдэхгүй явж байгаад энэ хэрэгт холбогдчихлоо гээд байгаа. Гэтэл энэ хэрэгт авагдсан баримтуудаар Н нь анхнаасаа үйлдвэртэй холбоотой болох нь тогтоогддог. Г яллагдагчаар өгсөн анхны мэдүүлэг буюу 10 дугаар хавтасны 180 дугаар талд өгсөн мэдүүлэгтээ анхнаасаа Н энэ тухай мэдэж байсан тухай мэдүүлдэг. Н 2019 оны 04 сараас манайхаас гарсан төлбөр Н данс руу удаа дараа шилжиж орж байсан нь тогтоогддог юм. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Н, Г нарын хамтран үйлдсэн үйлдэл хангалттай нотлогддог учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна гэв.
Хохирогч “О ц” ХХК-ийн өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч миний бие өөрийн үйлчлүүлэгч нарын эрх ашгийг хамгаалж, гомдолтой холбоотой тайлбар хэлнэ. Энэ гомдолтой холбоотой тайлбар нь цагаатсан этгээд шүүгдэгч Т болон эрүүгийн хариуцлага, гэм буруугийн хариуцлага тогтоосон Н, Г нарт хамааралгүй нөхцөл байдлаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож тайлбар хэлж байгаа. Үүнд давж заалдах гомдолд дурдаад байгаа нөхцөл байдлаас дүгнэж тайлбар хэлэхэд эхний ээлжид мөрдөн шалгах ажиллагаанд тогтоогдсон нөхцөл байдал дээр эрүүгийн хариуцлага хүлээлгээд шийдвэр гаргаж байгаа нөхцөл байдлыг хэт нэг талыг баримталсан гэдэг асуудал дурдаад байна. Хэт нэг талыг баримталсан гэдэг зүйл дээр эсрэг байр суурьтай байна. Цагаатгах талын болон эрх зүйн байдлыг дээрдүүлсэн нотлох баримтуудыг шүүх хүлээж авсан, хавтаст хэрэгт хангалттай тусгагдсан. Мөн дээрээс нь шүүхээс яллагдагч нарын гаргасан хүсэлт болоод өмгөөлөгч нарын хүсэлтүүдийг хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн. Иймд хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргаж шийтгэх тогтоолыг гаргасан гэдэг зүйл байхгүй. Үүнд миний үйлчлүүлэгч тогтоол дээр нэг бүрчлэн дурдах юм байвал зөндөө олон гэрч, гэрчийн мэдүүлгээр нотлоод, нотолбол зохих ажиллагаанууд хийгдсэн байдаг. Түүнийгээ ч гэсэн анхан шатны шүүх дүгнээд шийдвэрлэсэн. Түүнээс тодорхой хэмжээнд дурдах юм байвал Н данс руу мөнгө ороогүй учраас, энэ мөнгийг аваагүй учраас залилах гэмт хэргийн материаллаг бүрэлдэхүүн тухайн мөнгөн дүнгийн асуудлыг хариуцахгүй гэдэг байдлаар гомдлоо дэлгэрүүлж тайлбарлаад байна. Гэтэл хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг дотор тодорхой мөнгийг тодорхой нөхцөлөөр аваад түүнийгээ хэрхэн яаж Н шилжүүлж өгсөн бэ гэдгээ гэрчүүд мэдүүлчихсэн байдаг. Мөн дээрээс нь үйлдвэр, үйлдвэрийн хэрэглээтэй холбоотой гарсан зардлыг төлсөн гэдэг зүйлийг “Т э” ХХК-ийн өмгөөлөгч андуураад хэлчихсэн болов уу гэдэг байдлаар хугацааг тодруулж хэлье. 2020 оны 06 сарын хугацаанд тухайн үйлдвэртэй холбоотой асуудал дээр миний үйлчлүүлэгч түүний компани үйл ажиллагаа явуулаагүй байдаг юм. Тэр цаг хугацаанд буюу өмнөх өр төлбөрийг миний үйлчлүүлэгч төлүүлээд байдаг нь заавал өөртөө авсан байх төлбөрийн үүрэг биш. Мэргэжлийн хяналтын төлбөр ч гэдэг юм уу, усны төлбөр ч гэдэг юм уу, тог цахилгааны төлбөр ч гэдэг юм уу тэрийг заавал өөрөө өөртөө, өөрийнхөө дансанд юм уу, өөрийнхөө карманд авсан нөхцөл байдлаас манай компани миний үйлчлүүлэгч хохироод байгаа юм биш. Энэ нь урд үүсчихсэн байсан өр төлбөрийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж байгаад төлүүлчихсэн байдаг юм. Энэ нь 17.3-ын үндсэн шинжийг хангаж байна. Үүнийг анхан шатны шүүх зөв зүйтэй шийдвэрлэсэн гэдэг байр суурьтай байна. Үйлдвэрийн эрхийн асуудал, ач холбогдол өгөх зүйлийг онцолж ярина. Үйлдвэрийн эрх гэж байгаа зүйл нь Компанийн тухай хуульд заасан компани, хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд байна гэдэг байдлаас болоод тухайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотой бизнесийн ажил, ажил хэргийн харилцаа үүсгэсэн байгаа юм. Энэ нь тухайн ажил хэргийн харилцаанаас үүдэлтэйгээр өртөг зардал болоод тэр өртөг зардалд сая миний дурдсан 3 зүйлсээс гадна тээвэрлэлтийн зардлууд, бараа материал, түүхий эдээ худалдан авах зардлууд, тухайн бараа материал, түүхий эд, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотой цалин хөлсний асуудлууд, эдгээр зардлуудаас шууд утгаараа гарчихсан зардлыг нэхээд байгаа зүйл биш. Шинжээчийн дүгнэлт дээр ч гэсэн тодорхой дурдагдсан. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотой гарсан зардал гэдэгт давхардсан цалинг нэхэмжлээд байгаа зүйл биш. Цалин гэдэг утгатайгаар Л У данс буюу хамаарал бүхий этгээд Ж Т данснаас гүйлгээ хийгдээд тэр гүйлгээ хийгдсэн мөнгө нь цалин хүртэх ёстой этгээд буюу тэнд ажиллаж байсан ажилчдын цалин хөлс хэлбэрээр тухайн ажилчдад гар дээр нь очоогүй байдаг юм. Энэ мөнгийг цалин гэж хэлээд байгаа асуудал нь ийм болчихоод байгаа юм. Тэр цалин хааччихсан бэ гэхээр хүрэх ёстой хүндээ буюу хөлс авах ёстой хүмүүстээ хүрээгүй учраас үүнийг миний үйлчлүүлэгч, түүний хамаарал бүхий компаниас дахиж төлөөд тэрийгээ ингэж нэхэмжилж байгаа. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны эрхтэй холбоотой асуудал гэдэг дээр төлөөлөх эрхтэй этгээд гэдэг нь эргэлзээтэй буюу холбогдох хууль хяналтын байгууллагуудаас мөн дээрээс нь иргэний шүүхэд болон цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Эрх зүйн байдлын хувьд прокурорын тогтоол, зөвшөөрлийн хүрээнд эрх хязгаарлагдсан асуудлууд байсан учраас 2020 оны 08 дугаар сарын цаг хугацаанд төлөөлөх эрхгүй этгээд зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар энэ бизнесийн харилцаа үүсгэсэн гэх нөхцөл байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн зөв зүйтэй шийдвэр гарсан гэж өмгөөлөгч миний хувьд үзэж байгаа. Хохирогчийн мэдүүлэгтэй холбоотой асуудал дээр хохирогч өөрөө хуульд заасан үүрэг хүлээж байгаад мэдүүлэг өгдөг. Тэгэхээр хохирогчийг худал мэдүүлсэн, худлаа яриад байна гэдэг байдлаар гомдол гаргаж байгаа гомдлын үндэслэлүүд нь үндэслэлгүй юм. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой хэсэг дээр мөрдөн шалгах ажиллагаанд шинжээчийн дүгнэлтийг танилцуулаад гомдол гаргах эрхээр нь хангасан. Иймд шинжээчийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болсон гэж, магадгүй шаардлагатай гэвэл тухайн мөрдөн шалгах ажиллагааных нь явцад нь эс зөвшөөрсөн нөхцөл байдлаа дурдаад дахин шинжээч томилуулах, аль эсвэл нэмэлт шинжилгээ хийлгэх, шүүх шинжилгээний тухай хуулиараа эрх нь нээлттэй байсан гэдэг байдлаар шинжээчийн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзэж байна. Шинжээчийн зардалтай холбоотой хэсэг шаардлагагүй гэж үзэж байна. Л Б холбоотой хэсэг дээр маргадаггүй учраас эрх зүйн байдлыг дээрдүүлсэн нөхцөл байдлаар шийдвэрлэсэнтэй өмгөөлөгч миний бие эсрэг байр сууриар хэлэх тайлбар дүгнэлт байхгүй байна гэв.
Хохирогч “Б Ч” ХХК-ийн өмгөөлөгч Р.Мөнхзул давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдлуудад хамтад нь тайлбар өгье, Н нарын гомдол дээр эд хөрөнгийг хохирогч Ч Г Х шилжүүлэх нь зүйтэй байна гэсэнд дээрх гомдол гаргасан байсан. Нэлээн бүгдээрээ ярилаа. Прокурор үйлдвэрийг битүүмжилсэн байсан. Энэ нь хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилготой байсан. Битүүмжилчихээд байхад л Н үйл ажиллагаагаа явуулаад саяын хохирсон улсууд үйлдвэрийг ажиллуулсан байдаг юм. Шүүгдэгч болон өмгөөлөгч нар өмчлөл шилжих, эд хөрөнгийг шилжүүлэх гэсэн 2 ойлголтыг ялгаасай билээ. Шүүхийн шийтгэх тогтоолыг унших хэрэгтэй, ойлгох хэрэгтэй. Иргэний хуулийн яриад байгаа 91 дүгээр зүйл заалтаа зөв ойлгох хэрэгтэй. Өмчлөл шилжүүлэх асуудал, эд хөрөнгийг шилжүүлэх асуудал бол газар тэнгэр шиг ялгаатай. Яагаад эд хөрөнгийг хэн нэгэн этгээдэд хүлээлгэж өгч хариуцуулаад байгаа юм бэ гэхээр түрүүний хэлсэн энэ гэмт хэрэг дахиад үргэлжлэх боломжтой. Яагаад гэхээр бүхэл бүтэн прокурорын байгууллага битүүмжилчихээд байхад л тийшээ ороод бид нарыг залилаад байгаа. Тийм учраас энэ цаг хугацаанд мөн л нэг этгээдэд хариуцуулах ёстой. Тэрийг хэнд хариуцуулсан гэхээр Ч Г Х гэж хүнд хариуцуулсан. Ч Г Х гэдэг нь хүн нь албан ёсны 40%, албан бусаар 100% хөрөнгө оруулалсан, “Б Ч” ХХК-ийн улсын бүртгэлд албан ёсны бүртгэлтэй гүйцэтгэгч захирал мөн энэ хэрэг маргаанд иргэний нэхэмжлэгч, хохирогчоор тогтоогдсон. Ийм учраас тэр хүнд хариуцуулсан. Хэн нэгэнд хариуцуулахгүйгээр шүүх энэ маргааныг, эд хөрөнгийг шийдэх юм бол дараагийн үр дагавар нь өмнөхтэйгээ адилхан юм. Тэгэхээр би дахин хэлье, эд хөрөнгийг шилжүүлэх, хариуцуулах, өмчлөлийг шилжүүлэх нь өөр ойлголт, өмчлөлийн асуудал энэ бүхний дараа яригдах асуудал. Гэтэл өнөөдрийн байдлаар “Б Ч” ХХК-ийн өмчлөлд 6 хувьцаа эзэмшигч бүртгэлтэй байна. Өмч шилжчихсэн юм шиг яриад байгаа нь хууль зүйн ойлголт дутмаг байна уу гэж бодож байна. Хохирлыг буцаан гаргуулах гэж үнэлгээ ярьж байна, өөрөөр хэлбэл тэр үйлдвэрийг иргэний шүүхийн шийдвэрээр авчихсан байхгүй юу. Одоо шүүх яаж байна вэ гэхээр тэр авчихсан юмыг буцаагаад хариуцуулаад үлдээчихэж байгаа л асуудал. Өөрөөр хэлбэл залилах гэмт хэргийн шинж чинь юмыг нуугаад далдлаад өөрсдөө авчихаад байгаа, авах онцлог шинжтэй байгаа шүү дээ. Юу авсан юм гэхээр үйлдвэрийг авчихсан байхгүй юу, тэр нь иргэний шүүхийн шийдвэрээр баталгаажчихсан байгаа. Тэгэхээр одоо чи буруу авчихсан байна, одоо буцааж өг л гэсэн асуудал. Одоо бид нарын үйлдвэрийг Ч Г Х шилжүүлээд өгчихсөн учраас хохирол барагдчихсан гэж үзнэ. Бусдаар өмгөөлөгч нарын гомдолд байгаа 4 тэрбум төгрөгийг одоо авах гээд байна ч гэдэг юм уу, тэр чинь зүгээр л үнэлгээ, яг бодит гэмт хэргийн объект чинь тэр өмчийг захиран зарцуулах, өмчлөх эрх байсан юм. Гомдлуудад дурдаад байгаа зүйл нь гүйцэтгэх захирлаас халчихсан байхад гээд шүүхийн шийтгэх тогтоолыг эсэргүүцээд байгаа, үүн дээр гүйцэтгэх захирал биш байхдаа ингэсэн байна, тэгсэн байна гэдэг үйлдлүүдийг нь биччихсэн байсныг буруутгаад байгаа юм. Энэ нь Үндсэн хууль дээр энгийн ухамсрын түвшний ердийн ухамсрын л асуудал. Компани нь чи захирал биш ээ гэж шийдсэн бол тэгээд л тэр удирдах захирал биш. Түүнээс хойш компанийг төлөөлж болохгүй, эсэргүүцэх эрхтэй байгаа, эсэргүүцээд иргэний хэргийн шүүхэд хандаад анхан, давахын шийдвэр чамайг халсан нь зөв байна гээд шийдчихсэн. Ингэж шийдчихээд байхад л иргэний хэргийн гол маргааны зүйл зээлийн гэрээ, мөнгөө өгч чадахгүй болохоор үйлдвэр өгье гэсэн тооцоо нийлсэн акт, шүүхэд өгч байгаа бүх юман дээрээ гүйцэтгэх захирал гэж зураад л тамга дараад шүүхийн шийдвэрт захирал биш болчихоод байхад захирал мэтээр үргэлжлүүлээд шүүхийн шийдвэр гаргуулчихаж байгаа байхгүй юу. Захирал биш гэсэн шийдвэр чинь 2015 онд гарчихсан, эд хөрөнгийг авсан шийдвэр чинь 2018 онд гарсан, энэ 3 жилийн хугацаанд захирал гээд л яваад байгаа байхгүй юу. Болохгүй л бол болохгүй гэдгийг заавал би ёс суртахуун яриад л цаг алдмааргүй байна. Энд байгаа ихэнх хүмүүс ойлгоно гэж бодож байна. Гомдол дээрээ ингэж бичсэн байсан, шүүхийн байгууллагыг дээрэмчидтэй хамтардаг, хамтарсан байна гээд хэрэгт хамааралгүй юмнууд байсан. Гэхдээ шүүх өөрт нь ашигтай шийдвэр гаргахаар хурал дээр ирээд л, ашиггүй шийдвэр гаргахаар шүүхийг муулаад байж болохгүй байх. Энэ гүйцэтгэх эрх биш шүүх эрх мэдлийн том байгууллага учраас хүндэтгэлтэй хандах нь зөв байх гэж бодож байна. Н нарын гомдлыг уншихаар яг саяын 2 сэдвийн хүрээнд бичээд бусад асуудлаар гомдол дотор дэлгэрэнгүй дурдаагүй байсан. Бусад асуудал гэдэг чинь 400 мянган долларын эх үүсвэр, зарцуулах гээд нэлээн нарийн юмнууд байгаа тийшээ ерөөсөө нарийн ороогүй байсан. Өмгөөлөгч нар нь хэлмэгдсэн, 39 он гэж ярьж байгаа. Эдгээр зүйлүүд нь хэрэгт хамааралгүй, шийтгэх тогтоолын хүрээнд биш учраас цаг алдаад яахав гэж бодож байна. Түрүүн шударга ёс ярьсан 2014 онд энэ үйлдвэр дээрэмдүүлээд 2022 онд хөрөнгө оруулагч нь буцаад үйлдвэрлүү орсон, ийм 10 жилийн хохирлын асуудлууд байна. 2019 оны 01 сард цагдаагийн байгууллагад өгөөд 5 жилийн дараа анхан шатны хурал болсон байдаг. Ч Г Х гэх хүн Монголд жил гаруй хугацаанд үйлдвэр ажиллуулаад 10 жил үйлдвэрээ буцааж авахын төлөө маргасан. Үүнийг шударга гэж үзэх юм уу, түрүүн Болдбаатар өмгөөлөгч шударга ёс ярьсан учраас хэзээ, хэн, хэдэн төгрөг авсныг тогтоогоогүй байж хуурамч баримт өгсөн гэдгийг нотлоогүй байж гэсэн зүйлүүд ярьж байна, үүнийг би дараа нь ярьчихъя. Баяржаргал өмгөөлөгч шинээр илэрсэн нөхцөл байдал учраас гомдлыг аваагүй гэж юм ярьж байна. эрүүгийн хэрэг маргаан шийдэгдсэнээс хамаараад бид нар дахиад л өгнө. Үнэндээ иргэний хэргийн шүүх энэ маргаантай асуудлыг шийдэхээс зайлсхийсэн. Бид нар эрүүгийн хэргийн шийдвэрээс хамаараад өгөөд явчихна. ТУЗ-ийн тогтоол хятад хэл дээр гэж ярьж байна. Хуурамч бичиг баримт бүрдүүлж иргэний шүүхийн шийдвэр гаргахад Монгол хэл дээр үйлдсэн байж болох баримтыг шүүхэд өгсөн гэсэн, тийм баримтын тухай иргэний хэрэгт байдаггүй юм шүү. Бодит байдалдаа нийцээгүй иймэрхүү юмнууд ярилаа. Гарын үсгийн тухай маш их ярилаа. Г гомдолд дурдсан байсан. Би үнэн худлыг нь яаж мэдэх юм бэ гээд гарын үсгийн тухай ярьж байгаа. Гарын үсгийн тухайд би ингэж бодоод байгаа юм. Гарын үсэг нь үнэн байя гэж бодъё. Гарын үсгийг ярихаас өмнө хавтаст хэрэгт байгаа Г хуулийн фирмд гаргаж өгсөн баримтын жагсаалтыг нь үйлдээд Г өөрөө гарын үсэг зурчихсан байдаг. Түүн дээр 2011 оны 10 дугаар сарын 31-ний нөгөө алдарт тогтоолыг эх хувиар нь өгсөн гээд зурчихсан байгаа. Тогтоолтой холбоотой 400 мянган доллар зээлсэн байсан, эд хөрөнгөө шилжүүлж байгаа бүх баримтуудыг эх хувиар өгсөн гээд Г өмгөөллийн фирмтэй хүлээлцсэн байдаг. Шинжээчийг бүгд ярилаа. Гарын үсгийн шинжээч Ч Г Х гарын үсэг мөн байсан юм уу, биш байсан юм уу. Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч томилоод эх хувь нь байхгүй байна, шинжилгээ хийх боломжгүй гэсэн. Энэ анхан шатны шүүх дээр ирээд яасан гэхээр урьдчилсан хэлэлцүүлэг яваад 15 хоногийн хугацаанд шүүх шалгаад материал авчихсан мөртлөө энэ хүмүүс удаа дараа дахиад нөгөө шинжээч яриад байсан учраас хүсэлтийг нь хангаад дахиад шинжээч томилсон. Дахиад яасан эх хувь байхгүй. Яагаад эх хувь байхгүй гэдгийг би сая хэллээ, хуулийн фирмд өгсөн материал дээр эх хувийг өглөө гээд, эх хувь нь байгаа бол энэ хүмүүст байгаа. Эсвэл хураад хаячихсан. Өөрсдөд нь эх хувь байхад тэрийгээ шүүх шинжилгээний байгууллагад өгөөгүй байж одоо болохоор эх хувийг ерөөсөө олоогүй гэнэ. Эх хувиа нуучихаар яаж хүн олох вэ, үнэхээр өөрийнхөө эрх, үйлчлүүлэгчийнхээ эрхийг хамгаалах гэж байгаа тэр хүмүүс яагаад тэр эх хувийг нь гаргаж өгөхгүй байгаа юм. Энэ хэрэг дээр 10 дугаар сарын 31-ний эх хувь нь байхгүй. Би хуульч хүн. Эх хувь байхгүй байхад энэ ажиллагаа яаж явагдах вэ, тэгээд би ингэж бодож байгаа юм. Эх хувь нь байсан юм байна гэж бодъё. Тэр гарын үсэг зурсан юм байна гэж бодъё. За яах вэ, хүлээн зөвшөөрье. Тэгэнгүүт чинь мөнгө мөрөө үлдээдэг гээд бичигдээгүй хууль байна. Хамгийн том асуудал нь юу вэ гэхээр шийтгэх тогтоолд бичсэн байгаа бодит байдлыг нуун дарагдуулсан, залилах гэмт хэргийн шинжийг агуулсан байдаг. Яагаад гэхээр бодит байдлыг нуун дарагдуулсан гэдэг чинь өөрөө байхгүй юмыг зохиомлоор бий болгож, тэрийг хүчинтэй юм шигээр бусдад итгэж шүүхийн шийдвэр гаргуулсан тухай асуудал. Тэгэхээр энэ юу вэ гэхээр нөгөө 400 мянган ам.долларын зээлийн гэрээг Н зурсан 2014 оны зээлийн гэрээ дүгнэх бичиг, 2017 оны зээлийн гэрээний үүргийг хангуулах гэрээ, 2011 оны 10 дугаар сарын 31-ний тогтоол. Энэ бүх үйлдэл чинь өөрөө энэ гэмт хэргийг гэмт хэрэг байсан гэдгийг нотолж байгаа юм. Огт болоогүй юмыг болсон мэтээр ингээд л цаас үйлдвэрлээд, тэгээд л шүүхэд ийм юм болсон гэж итгүүлж байгаа чинь өөрөө гэмт хэргийн шинж юм. Ганцхан гарын үсэг хөөцөлдөөд байж болохгүй. Энэ чинь бүх талаас нь үзэхээр 400 мянган долларын амьд харилцаа байгаагүй юм байна гэсэн асуудал. Түрүүн өмгөөлөгчийн гомдолд дурдагдсан. Г гэж хүн шүүхэд материал гаргаж өгөөгүй гэж, хэн гаргаж өгсөн юм гэхээр хуулийн фирм маань гаргаж өгсөн. Тэгэхээр Г ямар ч хамаагүй. Г тэр компанид итгэмжлэл өгсөн. Итгэмжлэл өгнө гэдэг чинь иргэний хуулиар өөрийнхөө биеийг 2 хувааж байна л гэсэн үг. Шүүх дээр ярьж байгаа хүн бүх үг нь тэр хүний хэлж байгаа үг л гэсэн үг байхгүй юу. Мэргэжлийн хуульчдын хувьд үүнийг хангалттай ойлгоно. Төлөөлөгч нь нөгөө хүнээ бүрэн төлөөлөөд л явж байгаа гэсэн үг шүү дээ. Шүүх дээр Г очоогүй байж болно. Гэхдээ итгэмжлэлийнхээ хүрээнд ажиллачихаж байгаа юм. “Б Ч” ХХК-ийн 400 мянган ам.доллар хэрэгтэй байсан уу, энэ зээлийн хамтын шийдвэр гарсан уу, эх үүсвэр нь хаанаас байсан юм нотлогдсон уу, Монгол Улсад 400 мянган доллар яаж орж ирсэн юм бүртгэгдсэн юм уу, Монгол банканд бүртгэгдсэн юм уу, Сангийн яаманд бүртгэгдсэн юм уу, орж ирээд Г гарт нь эсвэл дансанд байршсан юм уу, Г Н руу яаж шилжсэн юм, бэлэнээр үү, шилжүүлгээр үү, Яагаад “Б Ч” ХХК-ийн эд хөрөнгийг барьцаалсан юм, үйл ажиллагаанд нь зарцуулсан юм уу, яагаад дансанд нь ороогүй юм, бүхэл бүтэн үйлдвэрийг шилжүүлэх шүүх хурал болж байхад яагаад бусад 5 хувьцаа эзэмшигч нь мэдээгүй юм мэдэгдээгүй юм, захирлаас халчихсан байхад яагаад захирал гээд яваад байсан юм. Тамга гээд түрүүн нэг гомдолд дурдсан тамгыг нь 2014 онд Ч Г Х захирлаас нь аваад 2015 онд Сүхбаатар дүүргийн прокурорын байгууллагаас Ч Г Х буцаагаад тамгыг нь өгчихсөн байдаг. Тэгтэл 2018 оны хурал хүртэл чинь тамга дарагдаад л яваад байна гэж өөр тамга гаргачихсан, тэрийг хэрэглээд яваад байгаа асуудал. Г өөрөө яагаад шүүх хуралд ороогүй вэ гээд хуульч хүний өнцгөөр энэ хэргийг олон талаас нь харахаар энэ бүхэн нотлогддоггүй. Мөрдөгч, прокурор, шүүхийн байгууллага эрүү үүсгэж итгэх итгэлийг үгүй хийсэн гээд иймэрхүү зүйлүүд байсан. Энэ нь хэрэгтээ хамааралгүй учраас заавал яриад яах вэ. Бусад хувьцаа эзэмшигч нарын мэдүүлгүүд байдаг. Энийг одоо дурдаад яах вэ. Энэ дээр бол ийм хэрэгцээ шаардлага байгаагүй гэдгийг одоо баттай хэлж байна гэдэг. Н, Г нарын 10 орчим мэдүүлэг байгаа. 400 мянган долларыг эхлээд Н өөрийнх нь данс руу хийсэн гээд дараа нь Орос компани гээд л тэрийгээ мэдэхгүй байна гээд л. Санаа нь 400 мянган доллар 2011 оны 10 дугаар сарын 30-ны тогтоолыг надад байсан, надад байхгүй 400 мянга дансаар орсон, бэлнээр өгсөн, хамгийн сүүлд шүүх хурал дээр төмрийн хүдрээр өгсөн гээд зөрж өгдөг. Сүүл рүүгээ юу болсон гэхээр мөрдөгч та дансаар орсон гэсэн, ямар дансаар орсон юм гэхэд би тэгж хэлээгүй шүү дээ гээд мэдүүлгээсээ буцаад санаа нь бүгдээрээ гэм буруугүйд тооцож цагаатгаж өгөөч гээд байгаа юм. Цагаатгах юм бол энэ үйлдвэр Г нэр үлдэх гээд байгаа учраас цагаатгахын эсрэг ийм баримт байгаа гэдгийг би хэлэхгүй бол болохгүй үүднээс харин ч мэдүүлэгт дурдахгүй гол санааг нь хэлээд байгаа юм. Н нь мэдүүлэг өгч байх явцдаа уурлаж босож ирээд мэдүүлэг өгөх байрны цонхыг гараараа цохиж мөрдөгчийг пизда, нохойгоор нь дуудаж, мөрдөгчийн тэмдэглэл байдаг. Оросыг шалгаагүй гэж гомдол дээр дурдаж байгаа, Оросыг шалгаад Зоос банк, Төрийн банканд байгаа данснууд, Хаан банкнаас лавлагаа аваад тэрэн дээр мөрдөгчийн тэмдэглэл хүртэл үйлдэгдсэн байдаг. Орос хүнээс мөнгө төгрөг орж ирсэн юм уу гээд, Г нь 2009 онд Зоос банкаар энэ мөнгийг авсан юм гээд анхан шатны хурал дээр өөрөө мэдүүлдэг. Зоос банк нь 2009 онд дампуурчихсан байсан гэх мэт маш олон зөрүүтэй юмнууд байдаг юм. Эцэст нь хэлэхэд 10 жил хохирч байгаа талаар ярьсан, энэ хэрэг маргааныг мөрдөн байцаагч руу буцаах тухай нэг өмгөөлөгч нь ярьсан. Анхан шат руу буцаах юм бол цагдан хорих асуудал гээд буцаах тухай яриад байгаа. Бидний хувьд дахиад 11, 12, 13 жил гээд явмааргүй байна, энэ хэргийн үнэнийг олоод шуурхай шийдүүлэх хүсэлтэй байна. Түрүүн Баяржаргал өмгөөлөгчийн цагдан хорих асуудлыг сольж, анхан шатны шүүх рүү шилжүүлж өгнө үү гээд өөрөө ярьсан учраас би тэрэнтэй холбоотой юу хэлж байгаа вэ гэхээр 2014 оноос 2022 он хүртэл өнөөдөр бид нарыг наашаа хуралд орох гээд үйлдвэр дээр байж байтал хүмүүс ирээд зураг аваад л, яагаад зураг авсанаа яриад энэ ажиллагааг хийлгэдэггүй, маш олон үндэстэй, үндэсгүй янз бүрийн үг, үйлдэл гаргаж байнга саад хийдэг. Олон хохирогч нар байгаа. Дахиад хохирол учирч болзошгүй ийм нөхцөл байдал нь хүнд байгаа учраас анхан шат руу буцаах асуудал байхгүй, буцаалаа ч тэр цагдан хорих арга хэмжээ хэвээрээ байх ёстой. Яагаад гэвэл үүнийг энэ хүмүүс өөрсдөө ярьсан учраас би ингэж хэлж байгаа юм. Ийм учраас анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгөөч гэж хүсмээр байна. Ер нь шийтгэлээ авах нэг асуудал, нөгөө нэг багана нь хохирлын асуудал байдаг. Энэ 2 яг зэрэг байж шударга ёс тогтлоо гэж үздэг. Тэгэхээр би яаж хохирсноо дэлгэрэнгүй ярихгүйгээр орхилоо. Одоо жишээ нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээчихсэн, дахиад Улаанбаатар хотын банкийг залилаад, нөгөө үйлдвэрийн эздүүдийнх нь гарын үсгийг хуурамчаар үйлдээд, барьцаалчихсан хэрэг дахиад байгаа. Энэ бол наад захын жишээ. Ийм учраас дахиад хохирмооргүй байна. Энэ асуудлыг анхаараасай л гэж бодож байна гэв.
Хохирогч “Б Ч” ХХК-ийн өмгөөлөгч Д.Мөнх-Очир давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөнхзул өмгөөлөгчтэй давхцахгүйгээр хэдэн зүйл хэлье. За 2018 оны 11 дүгээр сарын 10-нд итгэмжлэл олгосон байдаг юм. “Б Ч” компанийн гүйцэтгэх захирал ЧГ Х тушаалаар “Б Ч” ХХК-ийн үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор Б Ч 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон байдаг. Б Ч нь ямар ч хамааралгүй гээд Алтантуяа өмгөөлөгч анхнаасаа тэгсэн болохоор үүнийг хэлэх нь зүйтэй байх. Хавтаст хэрэгт авагдсан байгаа итгэмжлэл нь мөн хохирогч Б Ч мэдүүлэгт байгаа юу, яаж үгүйсгэгдэх вэ гэхээр Н 20 хувийн хувьцаа эзэмшигчээр хөрөнгө оруулалт өөрөө хийчихээд 610 сая төгрөгийн хөрөнгө оруулалт компанийн дансанд хийгээд гүйлгээ буруу хийгдсэн байна гээд буцаагаад авчихсан. Тийм болохоор Н хувьцаа эзэмшигч гэдэг нь тогтоогддоггүй гэж үздэг. 2014 оны 05 сард Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс компанийн тамгыг Н хураан авч Ч Г Х хүлээлгэн өгсөн нь хавтаст хэрэгт байгаа. Тэгэхээр шударга өмчлөгч Ч Г Х битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлж, хохирол барагдуулахын тулд шүүхийн шийтгэх тогтоол гарсан байгаа. Ч Г Х нь энэ компанийн 40 хувийг дангаараа эзэмшигч гэдэг нь өөрийнх нь мэдүүлэгт байгаа. Энэ компанийн хувьд Ч Г Х байхгүйгээр ямар нэг төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гарах үндэслэл байхгүй. Ийм юм бол гарах боломжгүй. Ч Г Х 2011 онд 17 сая юанийн зарцуулалт зарцуулж, үйлдвэрийг өөрийн хөрөнгөөр ашиглалтад оруулсан гэдэг нь тогтоогддог. Мөн компанийн хувьцаа эзэмшигчийн хурлаараа 2018 оны 11 дүгээр сарын 08-нд Ч Г Х гүйцэтгэх захирлаар томилсон байгаа. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийтгэх тогтоолыг гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Прокурор Т.Нансалмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг хууль ёсны бус, хуулийн шаардлага хангаагүй, дүгнэлт хийгээгүй, тийм учраас Н, Г нарыг цагаатгаж өгнө үү гэсэн байр сууриас гомдлоо гаргасан байна. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэхдээ анхан шатны шүүх хуралдаан дээр 3 хоног мэтгэлцэх зарчмын үндсэн дээр өглөө 10-аас шөнийн оройны 22 цаг хүртэл бид бүхэн анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцсэн. Мэтгэлцэх явцдаа өнөөдрийн яриад байгаа гомдолд дурдагдсан бүх асуудлыг ярьж мэтгэлцсэн учраас прокурорын зүгээс цаг алдаж, нэг мөр ярих шаардлагагүй. Анхан шатны шүүх хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа гэдгийг хэлмээр байна. Гомдлын гол үндэслэл нь Н, Г нарыг залилсан гэмт хэрэг үйлдээгүй, Н бусдыг дарамталсан гэмт хэрэг үйлдээгүй гэсэн гомдол байдаг. Гэвч дээрх үйлдлүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Яагаад ингэж үзэж байна вэ гэхээр “Б Ч” компанийг Н, Г нар бүлэглэж 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хуурамч бичиг баримт гаргаж өгөх байдлаар шийдвэр гаргуулсан байдаг. Шийдвэр гаргуулаад бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 4,4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Энэ талаар Мөнхзул өмгөөлөгч дэлгэрэнгүй ярьсан. Яагаад гэхээр анхнаасаа энэ компанийн гүйцэтгэх захирал мэтээр бусдад ойлгуулж “Т э” ХХК, “О ц” ХХК гэх мэт компаниудыг залилсан үйлдлүүд гаргасан байдаг. Энэ нь 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тогтоол, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж гаргаж өгсөн энэ үйлдэл нь хохирогч Ч Г Х мэдүүлэг, гэрч Х, Б, Н, Э гэх хүмүүсийн мэдүүлэг болон хилийн лавлагаа, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүх хуралдааныг хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон гэж прокурорын зүгээс үзэж байгаа юм. Тийм учраас үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй. “Б Ч” компанийг залилсан гэх нотлох баримт дээр анхан шатны шүүх дүгнэлт хийгээд энэ компанийг залилсан байна гэж үзсэн байгаа. 2 дугаарт Н, Г нар “Т э” ХХК-тай холбоотой сая ярьсан. Энэ компанийг залилж байгаагүй байдлаар гомдолдоо бас дурдсан. Үүнийг нотолсон талаар баримт хэрэгт авагдсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Баясгалан, гэрч А, У, С-Э нарын мэдүүлэг, Д А а ХХК-ийн тайлан, шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байдаг юм. Тийм учраас “Т э” ХХК нь гэрээний зориулалтаар хамтран ажиллах гэрээ хийсэн учраас иргэний хэрэг юм. Үүнийг эрүүгийн хэрэг гэж үзээд шүүхээс шийдэж дүгнэлт гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж өмгөөлөгч нар гаргаж байгаа гомдлыг үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. Үүнтэй уялдуулаад өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нь хангалттай тайлбар гарган хэлсэн. С хувьд 9 жил энэ хэргийн төлөө явсан гэдгийг сая өмгөөлөгчийн зүгээс хэлсэн. Эдгээр нотлох баримтууд хуурамч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар залилсан. Энэ нь гэрч О, Н, О, С, Н нарын мэдүүлэг, tundra - УНЧ дугаартай тээврийн хэрэгсэл Сайн ломбарданд барьцаалан тавьсантай холбоотой баримтууд хэрэгт авагдсан байдаг. Д А а ХХК-ийн тайлан шинжилгээний дүгнэлт зэргээр С залилсан нотлох баримт хангалттай нотолсон гэж үзэж байна. “О ц” ХХК-тай холбоотой залилангийн хувьд хохирогчоор тогтоогдсон У, гэрч Э, Х, З мөн Д А а ХХК-иас гаргасан тайлангийн дүгнэлт, мөн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байгаа. Эдгээр нотлох баримтуудыг хэдийгээр шүүгдэгч нар бид нар залилаагүй, хууль ёсны дагуу ажилласан гэдэг боловч хэрэгт авагдсан саяны гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр бүрэн дүүрэн тогтоож өгсөн байгаа юм. Анхан шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийхдээ цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлтүүдийг хийж хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдийг авч шийтгэх тогтоол дээрээ дүгнэлтээ гаргасан байдаг юм. Үүнийг өмгөөлөгч нар прокурорын яллах дүгнэлт шиг шийтгэх тогтоол дээр бичсэн байна гэсэн байр суурьнаас хандаж байсан. Хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөх эрх нь шүүхэд байгаа. Тийм ч учраас эдгээр нотлох баримтуудыг үндэслэн дүгнэлтээ хийсэн гэдгийг хэлмээр байна. Прокурорын зүгээс шийтгэх тогтоолыг хэргийн бодит байдалд нийцүүлж харин ч үйлдэл, хэрэг болгоныг тус тусад нь ойлгомжтойгоор тухайн хэрэг ямар нотлох баримтуудаар нотолж байгаа талаар дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэл хууль ёсны болсон байна гэж үзэж байгаа. Ингэж дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, өмгөөлөгч нарын яриад байгаа хэргийн бодит байдалд нийцээгүй ийм байдлыг шийтгэх тогтоол гаргаагүй юм байна гэж прокуророос тайлбар хэлмээр байна. Ялангуяа хууль бүх үйлдэл дээрээ тодорхой гаргаж бичсэн байна гэдгийг хэлмээр байна. Бид бүхэн анхан шатны шүүхээр ингээд нотлох баримтууд судлаад яригдсан учраас би энд өмгөөлөгч нарын гаргасан тайлбартай аль болох давхцуулахгүй ярьж байна. Болдбаатар өмгөөлөгч ярьсан хуурамч нотлох баримт гэдгийг ерөөсөө тогтоож чадаагүй гээд яриад байгаа юм. Үүнийг тогтоох талаар ажиллагаа явагдсан, ажиллагаа явуулсан боловч эх хувь байхгүй учраас шинжээчийн дүгнэлт гараагүй. Нэгэнт эх хувь байхгүй учраас хуурамч гэдэг нь иргэний хэргийн шүүхээр тогтоогдсон гэж үзэж байгаа. 400 мянган ам.доллар зээлснийг бас тогтоогоогүй гэдэг, үүнийг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоож өгсөн. Г дансны хуулга, бусад нотлох баримтуудаар тогтоож өгсөн. Захирал биш “Б Ч” ХХК-ийн үйл ажиллагааг цааш явуулах ёсгүй, мэдэж байгаа мөртлөө бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан. Прокурорын байгууллагаас битүүмжилсэн байхад бусдыг заналхийлж гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хөнгөн хохирол учруулсан энэ бүх нөхцөл байдлууд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн дүүрэн тогтоогдчихсон учраас Баяржаргал өмгөөлөгчийн хэлдгээр нэмэлт ажиллагаа хийлгэх хууль зүйн үндэслэл байхгүй, шаардлагатай бүх нотлох баримтуудыг шалгаж тогтоосон байна. 2024 оны 02 дугаар сарын 27-ны 26 дугаартай анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан үндэслэл журмын дагуу хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гарсан байна. Тийм учраас шүүгдэгч Н, Г нарын болон түүний өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ :
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Н нь А.Г бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хуурамч баримт бичиг гарган өгөх байдлаар түүнийг ашиглаж шүүхээр хууль бус шийдвэр гаргуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, “Б Ч” ХХК-ийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлж 4.031.187.300 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Мөн “Т э” ХХК-ийн удирдлагад 2019 оны 01 дүгээр сараас эхлэн 2020 оны 06 дугаар сарыг хүртэлх хугацаанд “төмрийн хүдэр нийлүүлнэ, төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрээ ашиглуулна” хэмээн итгэл төрүүлж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээний буюу 2.921.551.560.75 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэргийг,
Дангаараа 2015 оны 07 дугаар сараас 2015 оны 12 дугаар сарын хооронд “Төмрийн баяжмал худалдаж авах Хятад хүн олж өгвөл зарсан төмрийн баяжмалын 1 тонн тутмаас 1.5 долларыг өгнө, эхлээд урьдчилгаа 50.000.000 төгрөг өгөх шаардлагатай”, “Төмрийн баяжмал Бүгд Найрамдах Хятад Улс руу гаргах гэхээр эргэлтийн хөрөнгөгүй байна, мөнгө өгөөч, баяжмалаа нийлүүлээд мөнгийг чинь өгье”, “Азийн хөгжлийн сангаас зээл хөөцөлдөж байна, зээл бүтэхээр урьд авсан мөнгөтэйгөө нийлүүлээд өгье” гэх мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Ц.С 114.177.136 төгрөгийг залилж бусдад их хэмжээний хохирол учруулсан,
Говьсүмбэр аймгийн Баянтал сумын - дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хүдэр боловсруулах “Б Ч” ХХК-ийн хууль ёсны захирал биш, төлөөлөх эрхгүй атлаа 2018 оны 11 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд тус компанийн эд хөрөнгө, эдийн болон эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж үйлдвэрийн хашааны хаалгыг эвдэх, харуул хамгаалалтын ажилтан Э.Г, Б.Б нарыг хөөж гаргах зэргээр удаа дараа хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж сүрдүүлсэн,
2020 оны 08 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарын хооронд Говьсүмбэр аймгийн Б сумын – дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хүдэр боловсруулах “Б Ч” ХХК-ийн хууль ёсны захирал биш, төлөөлөх эрхгүй атлаа “О ц” ХХК-ийн захирал Л.У тус компанийн захирал мэтээр ойлгуулан, хуурамч бичиг баримт үзүүлэн төмрийн хүдэр баяжуулах үйлдвэртэй хамтарч ажиллахаар тохиролцон, улмаар үйлдвэр сард 30,000 тонн хүдэр баяжуулан өгнө, ус цахилгаан мэргэжлийн хяналт, цалингийн өр төлбөр барагдуулах шаардлагатай гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Л.У 164.484.000 төгрөг залилсан гэмт хэргийг,
2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шөнө Говьсүмбэр аймгийн Баянтал сумын - дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Б Ч” ХХК-ийн үйлдвэрийн хашаанд иргэн Л.Б маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж түүнд баруун доод 1, 2-р шүд, зүүн доод 1, 2-р шүдний ганхалт, доод уруулын дотор салстын цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг,
Шүүгдэгч А.Г нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр “Б Ч” хариуцагчтай “1.580.000.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргахдаа “Б Ч” ХХК-ийн 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тогтоол буюу хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж гаргаж өгсөн,
Шүүгдэгч Г.Н бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хуурамч баримт бичиг гарган өгөх байдлаар түүнийг ашиглаж шүүхээр хууль бус шийдвэр гаргуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, “Б Ч” ХХК-ийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлж 4.031.187.300 тэрбум төгрөгийн хохирол учруулсан,
Мөн “Т э” ХХК-ийн удирдлагад 2019 оны 01 дүгээр сараас эхлэн 2020 оны 06 дугаар сарыг хүртэлх хугацаанд “төмрийн хүдэр нийлүүлнэ, төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрээ ашиглуулна” хэмээн итгэл төрүүлж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээний буюу 2.921.551.560.75 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэргүүдийг,
Шүүгдэгч Б.Т нь “Б Ч” ХХК-ийн 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тогтоолыг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хуулбарлуулаад, хуулбар үнэн зөвийг гэрчлүүлж, нотариатын тамга дарж баталгаажуулахдаа Нотариатын тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд заасан “Нотариатч эрх залгамжлагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр баримт бичиг гэрчлэхдээ тэдгээрт холбогдох бусад үндсэн материалыг шалгана”, 46.5 дахь хэсэгт заасан “Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хийж байгаа гэрээ хэлцлийг гэрчлэхдээ түүнийг хуулийн дагуу төлөөлж байгаа этгээдийн эрх хэмжээ нь гэрээ, дүрэм, төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрт тусгагдсан эсэхийг шалгана” гэсэн заалтын дагуу шалгаагүй нотариатаар баталгаажуулж, “Б Ч” ХХК-ийн өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг баталгаажуулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь “үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй, шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдож, тогтоогдоогүй байна. Тухайлбал:
1. Прокурорын яллах дүгнэлтэнд “Яллагдагч Г.Н нь А.Г бүлэглэн .... Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хуурамч баримт бичиг гарган өгөх байдлаар түүнийг ашиглаж шүүхээр хууль бус шийдвэр гаргуулж .... “Б Ч” ХХК-ийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлж 4,031,187,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн” гэж бичсэн.
Гэтэл Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.24-ний өдрийн 181/ШШ2018/00959 дугаар шийдвэрээр 1,580,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт тооцож, “Б Ч ХХК-ийн өмчлөлийн Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг улаан гаражийн баруун урд талд байрлах ...үйлдвэрлэлийн зориулалттай 1763,5 м.кв талбайтай үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмж, бутлуурын барилга, офиссын барилга, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын - дүгээр баг - дүгээр байрны - тоот 45 м.кв талбайтай ...2 өрөө орон сууц, ажилчдын байр, пүү, даланг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.Г өмчлөлд шилжүүлж, иргэн А.Г, “Б ч” ХХК-ийн нарын хооронд 2011 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байна.
Хэрэгт авагдсан “М-О т” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 223-249/-д “Б Ч” ХХК-ийн эд хөрөнгийн үнэ цэн 2014 оны байдлаар 2600.8 сая төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 07-ны байдлаар 4031.2 сая төгрөг гэж тодорхойлсон байгаа боловч хөрөнгийн үнэлгээний тайлан хэсэгт яллах дүгнэлтээр хохирлын үнэлгээ гэж тооцогдсон 4,031,187,300 төгрөгийн талаар тооцоолол тусгагдаагүй, хэрхэн гарсан нь тодорхойгүй.
Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд залилах гэмт хэргийн үндсэн шинж болох ‘’эд хөрөнгө авсан’’ эсвэл “эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан”-ы аль нь болохыг прокурор зөв тодорхойлоогүй, гэмт хэргийн хохирлын хэмжээ ойлгомжгүй, нотлох баримтын хувьд зөрүүтэй байна.
2. Хэрэгт авагдсан “Д А А” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /9хх-ийн 54-104/ ээр хохирогч болох Ц.С, “О ц” ХХК, “Т-э” ХХК-ийн хохирлыг хэрхэн яаж тооцож гэмт хэргийн хохирлыг тогтоосон болох нь тодорхойгүй.
Хэргээс үзэхэд шүүгдэгч, хохирогч нарын хооронд гэрээ хэлцэл хийгдсэн боловч хохирогч нараас гарсан бүх мөнгийг шүүгдэгч Г.Н, А.Г нар төлөхөөр дүгнэлт гарсан байх ба тэдгээр мөнгөнөөс хичнээн төгрөг нь зардал болох, хичнээн төгрөг нь ашиг болох, хичнээн төгрөгийг яллагдагч нар буцааж төлөх, хичнээн төгрөг нь гэмт хэргийн хохирол болохыг тооцож гаргаагүй.
Яллах дүгнэлтэнд:
- хохирогч “Т-Э” ХХК-ийг “төмрийн хүдэр нийлүүлнэ, төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрээ ашиглуулна” гэж,
- хохирогч Ц.С “төмрийн баяжмал худалдаж авах Хятад хүн олж өгвөл зарсан төмрийн баяжмалын 1 тонн тутмаас 1.5 долларыг өгнө, эхлээд урьдчилгаа 50.000.000 төгрөг өгөх шаардлагатай”, “Төмрийн баяжмал Бүгд Найрамдах Хятад Улс руу гаргах гэхээр эргэлтийн хөрөнгөгүй байна, мөнгө өгөөч, баяжмалаа нийлүүлээд мөнгийг чинь өгье”, “Азийн хөгжлийн сангаас зээл хөөцөлдөж байна, зээл бүтэхээр урьд авсан мөнгөтэйгөө нийлүүлээд өгье” гэж,
- хохирогч “О ц” ХХК-ийг “хуурамч бичиг баримт үзүүлэн төмрийн хүдэр баяжуулах үйлдвэртэй хамтарч ажиллахаар тохиролцон, улмаар үйлдвэр сард 30,000 тонн хүдэр баяжуулан өгнө, ус цахилгаан мэргэжлийн хяналт, цалингийн өр төлбөр барагдуулах шаардлагатай гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг бий болгон, төөрөгдөлд оруулан залилах гэмт хэргийг үйлдсэн гэж тодорхойлж байгаа боловч гэмт хэргийн дээрх обьектив шинжүүд нь бүгд гэрээн дээр тусгагдсан, шүүгдэгч, хохирогч нар нь хүдэрийн баяжмал үйлдвэрлэх талаар гэрээний дагуу хамтран ажилласан, хохирогч нар нь Хятад улсруу баяжмалыг гаргаж ашиг олсон зэрэг нөхцөл байдал хэргээс харагддаг.
Мөн зарим хохирогч нарын хэргийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэснийг хүчингүй болгож дахин эрүүгийн хэрэг үүсгэсэн, дээрх хэргүүдтэй адил хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон, шүүгдэгч Г.Н “... маргаангүй хэргийг хэрэгсэхгүй болгоод маргаантайг нь залилсан гэж хэрэг үүсгэсэн”, “ ... надад ашиг олох сонирхол байхгүй ... үйлдвэрээ сайжруулж авах л зорилготой байсан” гэж мэдүүлж байгаа зэргээс харахад шүүгдэгч нарын дээрх үйлдэлд залилах гэмт хэргийн шинж байгаа эсэхийг зайлшгүй шалгаж тогтоох шаардлагатай.
3. 26 дугаар хавтаст хэргийн 174 дүгээр хуудсанд “Б ч” ХХК-ийн ТУЗ-ын дарга C G H-ын гарын үсэг болон компанийн тамга бүхий хятад хэл дээр бичигдсэн эх баримт авагдсан байх бөгөөд А.Г өмгөөлөгч Ч.Болдбаатараас 2 дугаар хавтаст хэргийн 204 дүгээр хуудасны ар талд орчуулга нь байгаа гэж тайлбарласнаас үзвэл “хуурамч баримт гаргаж өгөх байдлаар залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн” гэх гэмт хэргийн шинжийг тодорхойлоход уг эх баримтыг албан ёсны орчуулгын товчоогоор орчуулуулах, улмаар гарын үсэг судлалын шинжилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай байна. Уг тогтоолыг анхан шатны шүүхийн шатанд үнэлээгүй байгааг анхаарах.
4. Шүүгдэгч Г.Н нь “... “Б Ч” ХХК-ийн 4 тэрбум төгрөгийн хөрөнгөнд “Б” ХХК-ийн хөрөнгө давхар орсон бөгөөд нийлээд 4 тэрбум төгрөг болж байгаа. .... “Б” ХХК-ийн үйлдвэр дээр хохирогч нарын төмрийн хүдрийг баяжуулдаг байсан. ... “Б” ХХК-ийн үйлдвэр болон “Б Ч” ХХК-ийн үйлдвэр нь нэг байшинд 2 шугамаар тусгаарлагдаж байдаг” гэж мэдүүлж байх тул үүнийг шалгаж тогтоох зэрэг ажиллагаануудыг хийсний эцэст гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.
5. Түүнчлэн шүүгдэгч Г.Н холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь гэмт хэрэг үйлдээгүй хэмээн маргаж байгаа, яллах дүгнэлтэнд тухайн гэмт хэргийг үйлдсэн цаг хугацааг 2018 оны 11 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр сар хүртэл гэж тодорхой хугацаанд үргэлжилсэн байдлаар тогтоосон нь ойлгомжгүй байх тул дахин шалгах шаардлагатай гэж үзсэн.
Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын холбогдсон хэргийн үйл баримт, бусад нөхцөл байдлыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бүрэн гүйцэд тогтоогоогүй, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тодруулж, тогтоолгүй хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, мөн шүүгдэгч Г.Н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэснийг тус тус үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Н өмгөөлөгч Баяржаргалын давж заалдах гомдлыг хангаж, шүүгдэгч А.Г, Г.Н болон бусад өмгөөлөгчдийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаалаа.
Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Г.Н, А.Г нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/26 дугаар шийтгэх тогтоолын шүүгдэгч Б.Т холбогдох бүх заалт, шүүгдэгч Г.Н холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулсан болон ял шийтгэлийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Н, А.Г нарт холбогдох бусад заалтыг тус тус хүчингүй болгосугай.
2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Г.Н, А.Г нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ
ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧ О.ОДНЯМАА