Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2024/05520

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 11 сарын  27 өдөр

          Дугаар 102/ШШ2024/05520

Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул би,

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

                                                                                                                       

1. Нэхэмжлэгч ******** ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ********* холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 5 370 602.16 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 395 000 төгрөгөөр багасгаж 4 975 602.16 төгрөг болгосныг хариуцагч хүлээн зөвшөөрч 2024.11.25 өдөр 800 000 төгрөг, 2024.12.25 өдөр 800 000 төгрөг, 2025.01.25 өдөр 800 000  төгрөг, 2025.02.25 өдөр 800 000 төгрөг, 2025.03.25 өдөр 800 000 төгрөг, 2025.04.25 өдөр 975 602.16 төгрөгөөр хэсэгчлэн нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223 649  төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 100 879.63 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 50 439.8 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

                                                                                    

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Ш.ОЮУНТУУЛ