| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 101/2016/07902/И |
| Дугаар | 191/ШШ2025/06971 |
| Огноо | 2025-08-22 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 191/ШШ2025/06971
| 2025 08 22 | 191/ШШ2025/06971 |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* хаягт оршин суух ******* овогт *******ийн ******* /рд:*******/,
Нэхэмжлэгч: *******,,, хаягт оршин суух овогт гийн /рд:/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:,,, хаягт оршин суух овогт ны /рд:/-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 20,251,200 төгрөг гаргуулах тухай үндсэн болон 9,352,840.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ө.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие өөрийн нөхөр хамт барилгын засал чимэглэлийн ажил хийдэг бригад удирдаж ажилладаг. 2015 оны 6-сарын 15-ны өдөр “” ХХК-ны инженер Ч.тай гэрээ хийж шинэ сургуулийн засварын ажлыг хийхээр амаар гэрээ хийсэн. Гэтэл ажлын хөлсний үлдэгдэл 6.784.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байна гэжээ.
2. Нэхэмжлэгч Ж. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие барилгын засал чимэглэлийн ажил хийдэг бригад удирдаж ажилладаг. 2015 оны 6-сарын 23-ны өдөр “” ХХК-ны инженер Ч.тай гэрээ хийж сургуулийн засварын ажлыг 40 сая төгрөгөөр хийж гүйцэтгэхээр болсон ба гэрээний хугацаандаа хүлээлгэн өгсөн. Гэтэл ажлын хөлсний үлдэгдэл 13.467.200 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байна гэжээ.
3. Хариуцагч Ч. нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ч. миний бие Дундговь аймаг, Гурвансайхан сумын 320 хүүхдийн сургуулийн заслын ажлыг хийж гүйцэтгэхэд талбайн инженерээр ажиллаж байсан бөгөөд энэхүү сургуулийн спорт заалны заслыг хийж гүйцэтгэж байсан Ө.******* нь ажлаа хугацаандаа хийж амжаагүй тул миний бие шавар, элс, будаг, замаск гэх мэт Ө.*******ийн хийсэн ажилтай дутахааргүй ажиллаж байж дуусгасан. Гэтэл ажлын хөлсөө авсан атлаа атлаа миний хөдөлмөрийн хөлсөнд нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд 30 хоногийн ажлын хөлсөнд 660,000 төгрөг миний гагнуурын аппаратыг дур мэдэн авч яваад өнөөг хүртэл эргүүлэн өгөхгүй байх тул гагнуурын аппаратад 780,000 төгрөг нийт 1,440,000 төгрөг хариуцагч Ө.*******ээс гаргуулж өгнө үү.
3.1. Ж. нь 2015.06 сард “ажилгүй байна намайг ажиллуулаач” гэж гуйсны дагуу Дундговь аймаг Гурван сайхан сумын сургуулийн 1,2 давхрын заслын ажлыг хийж гүйцэтгэх, ажлын гүйцэтгэлээр хөлс төлөх харилцан тохиролцож ажлаа эхлүүлсэн. Ж. нь хэдэн хүмүүсийн хамт заслын ажлаа эхлүүлсэн боловч хугацаандаа хийж гүйцэтгээгүй ажлаа орхиж явсан. Түүнчлэн 1, 2 давхрын хаалганы амлагаа, нөхөөс хийгээгүй, 2 давхрын коридор, ангиудын шалны хулдаас, карниз хадаагүй, салхивч наагаагүй, зүүн талын цонхнуудын амлагаа будаагүй, шат хонгилуудыг жигд будаагүй алаглуулсан халтардуулж будсан, 1 давхрын зарим ангиудын шавардлага, эмульс, шалны бетон тэгшилгээ хийгээгүй орхисон.
Ч. миний бие Ж.ийг “гэрээгээ дүгнэе, дутуу хийж гүйцэтгэсэн ажлаа гүйцээ ажлын гүйцэтгэлээ хүлээлгэж өг” гэж удаа дараа шаардсан боловч өмнөх ажлаа хийж дуусгаагүй мөртлөө Дундговь аймгийн Дэрэм суманд заслын ажил хийгээд ажлаа хаяад явсан. Ч. миний бие Ж.д нийт 27,427,840 төгрөгийг хийсэн ажлын гүйцэтгэлтийг хүлээлгэн өгөөгүй дутуу байхад “ар гэрт асуудал гарлаа, өөрийн ажилчдад цалин шаардлагатай боллоо” гэх олон шалтгаанаар өөрт нь итгэж хийсэн ажлын гүйцэтгэлээс илүү мөнгө шилжүүлсэн бөгөөд Ж.ийн хийж гүйцэтгэсэн ажлыг “” Барилгын угсралтын болон засал чимэглэлийн ажлын жишиг үнэлээг тооцох тухай журмаар тооцож үзэхэд 18.075.000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн байхад 9.352.840 төгрөгийн илүү төлөлт хийсэн. Иймд хариуцагч Ж.ээс 9.352.840 төгрөг өгнө үү гэжээ.
4. Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэг талаас нэхэмжлэгч Ж., Ө.******* нөгөө талаас хариуцагч Ч. нар харилцан тохиролцож дараах нөхцөлтэй эвлэрлийн гэрээ байгуулав.
1. Нэхэмжлэгч Ж. нь нэхэмжлэлийн шаардлага 13,467,200 төгрөгийг 5,000,000 төгрөг болгон багасгаж, 8,467,200 төгрөгийн шаардлагаас татгалзах,
2. Нэхэмжлэгч Ө.******* нь нэхэмжлэлийн шаардлага 6,748,000 төгрөгийг 2,000,000 төгрөг болгон багасгаж, 4,784,000 төгрөгийн шаардлагаас татгалзах,
3. Хариуцагч Ч. нь сөрөг нэхэмжлэлийн нийт 10,792,840 төгрөгөөс бүхэлд нь татгалзах
4. Хариуцагч Ч. нь нэхэмжлэгч Ж.д 5,000,000 төгрөг, нэхэмжлэгч Ө.*******т 2,000,000 төгрөг өгөхийг хүлээн зөвшөөрч байгаа ба төлбөрийг 2025 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн дотор нэхэмжлэгч тус бүрд хоёр хувааж олгоно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ө.******* нь 6,784,000 төгрөг, нэхэмжлэгч Ж. нь 13,467,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Ч.д холбогдуулан гаргажээ.
2.1. Хариуцагч Ч. нь нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгч Ө.*******ээс 1,440,000 төгрөг, нэхэмжлэгч Ж.ээс 9,352,840 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж. нь нэхэмжлэлийн шаардлага болох 13,467,200 төгрөгөөс 8,467,200 төгрөгт, нэхэмжлэгч Ө.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,784,000 төгрөгөөс 4,784,000 төгрөгт холбогдох хэсгээс, хариуцагч Ч. нь нэхэмжлэгч Ө.*******ээс 1,440,000 төгрөг, нэхэмжлэгч Ж.ээс 9,352,840 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээс бүхэлд нь тус тус татгалзаж, хариуцагч Ч. нь 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.д, 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ө.*******т 2025 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн дотор тус тус хоёр хувааж төлөхөөр тохиролцож, зохигч эвлэрлийн гэрээ байгуулжээ. /3хх238/
4. Иймд зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч Ө.*******ийн 123,494 төгрөг, нэхэмжлэгч Ж.ийн 225,286 төгрөг, хариуцагч Ч.гийн нийт 202,600 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.гаас 63,475 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.д 47,475 төгрөг, нэхэмжлэгч Ө.*******т 16,000 төгрөг тус тус олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ж. нь нэхэмжлэлийн шаардлага болох 13,467,200 төгрөгөөс 8,467,200 төгрөгт, нэхэмжлэгч Ө.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,784,000 төгрөгөөс 4,784,000 төгрөгт холбогдох хэсгээс, хариуцагч Ч. нь нэхэмжлэгч Ө.*******ээс 1,440,000 төгрөг, нэхэмжлэгч Ж.ээс 9,352,840 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээс бүхэлд нь тус тус татгалзаж, хариуцагч Ч. нь 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.д, 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ө.*******т 2025 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн дотор тус тус хоёр хувааж төлөхөөр тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч Ө.*******ийн 123,494 төгрөг, нэхэмжлэгч Ж.ийн 225,286 төгрөг, хариуцагч Ч.гийн нийт 202,600 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.гаас 63,475 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.д 47,475 төгрөг, нэхэмжлэгч Ө.*******т 16,000 төгрөг тус тус олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ГАНБОЛД