Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2024/05437

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2024/05437

Улаанбаатар хот

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул би,

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ********* ХХК-аас нэхэмжлэлтэй, хариуцагч *************д  холбогдох, 17 233 417 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч барьцааны гэрээгээр барьцаалсан subaru exiga маркийн 23-02 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 17 233 417 төгрөгт тооцон нэхэмжлэгч талд шилжүүлэн өгч, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг 2025.01.10-ний өдөр 420 000 төгрөг, 2025.02.10-ний өдөр 420 000 төгрөг, 2025.03.10-ний өдөр 420 000 төгрөг, 2025.04.10-ний өдөр 420 000 төгрөг, 2025.05.10-ний өдөр 420 000 төгрөг, 2025.06.10-ний өдөр 420 000 төгрөг, 2025.07.10-ний өдөр 420 000 төгрөг, 2025.08.10-ний өдөр 420 000 төгрөг, 2025.09.10-ний өдөр 420 000 төгрөг, 2025.10.10-ний өдөр 420 000 төгрөг, 2025.11.10-ний өдөр 420 000 төгрөг, 2025.12.10-ний өдөр 380 000 төгрөгийг тус тус хувааж нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244 118  төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 122 059 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 122 059 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

                       

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй. 

 

 

 

                                  ШҮҮГЧ                                     Ш.ОЮУНТУУЛ