| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2023/04079/И |
| Дугаар | 191/ШШ2025/05469 |
| Огноо | 2025-06-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 191/ШШ2025/05469
| 2025 06 17 | 191/ШШ2025/05469 |
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* байр ******* тоотод оршин суух ******* овогт ******* *******-******* /Регистрийн дугаар: *******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, хороолол 3, байр тоотод оршин суух овогт хүү /Регистрийн дугаар: *******/-д холбогдох,
Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, хороолол, байр тоот хаягт байрлах 26,81 м.кв талбайтай орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 2023 оны 05 сараас 2025 оны 05 сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийн зах зээлийн үнэ болох 18,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Н.*******-******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.*******-ирээдүй нь 2022 оны 11 сарын 15-ны өдөр 130,000,000 төгрөгийн үнэ бүхий тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл хугацаат зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. нь уг худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 70,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн бөгөөд үлдэгдэл 60,000,000 төгрөгийг 2023 оны 01 сарын 15-ны өдөр худалдагч талд төлж барагдуулахаар тохиролцож хэрэв тохирсон хугацаанд төлж барагдуулахгүй бол Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, хороолол 3-р орон сууцны байр, тоот хаягт байрлах 26,81 м.кв талбайтай орон сууцны захиалгын гэрээг надад шилжүүлэн өгөхөөр дээрх гэрээгээр тохиролцсон. нь 2023 оны 01 сарын 15-ны өдөр төлөх ёстой 60,000,000 төгрөгийг төлөөгүй бөгөөд тус орон сууц захиалгын гэрээг надад шилжүүлэн өгснөөр 2023 оны 05 сарын 05-ны өдөр миний нэр дээр улсын бүртгэлийн дугаартай тоот гэрчилгээ гарч миний өмчлөлд тус орон сууц шилжсэн. Би тус орон сууцанд орохоор очиход байсан бөгөөд тухайн байрыг надад суллаж өгөхгүй гэдгээ хэлсэн. Шалтгааныг нь асуухад надаас худалдан авсан техникийг хэрэглэж чадахгүй байгаа, хэрэглэхээрээ мөнгөө төлж байраа суллаж авна гэсэн зүйлийг хэлсэн. Тухайн байр миний өмчлөлд хэдийн шилжсэн байтал надад тухайн байрыг суллаж өгөхгүй надад хуулиар олгогдсон өөрийн өмчлөлийн зүйлийг үзэмжээрээ захиран зарцуулах миний хууль ёсны эрхэнд ноцтой халдаж, намайг ихээр хохироож байна. Одоо тус байрыг нь эзэмшиж байна. Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, Улаанхуаран //, өргөн чөлөө гудамж, дугаар байр, тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргаж, өнөөдрийг хүртэл тус маргаан шийдэгдээгүй явж байна. Тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх урт удаан хугацаанд хариуцагч нь маргаан бүхий байранд амьдарсаар, тус байрны үр шимийг хүртсээр байгаа бөгөөд, эсрэгээрээ нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн байраа үзэмжээрээ захиран зарцуулж чадахгүй хохирсоор байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь тухайн хууль бусаар эзэмшиж байгаа орон сууцаа хууль ёсны өмчлөгчид өгөхгүй байснаас болж энэ 2 жилийн хугацаанд дараах хохирол гарсан байна. Нэхэмжлэгч Н.*******-******* нь 2025 оны 05 сарын 22-ны өдөр маргаан бүхий Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, Улаанхуаран //, өргөн чөлөө гудамж, дугаар байр, тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцыг 2023 оны 05 сараас 2025 оны 05 сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийн зах зээлийн үнэ цэнийг тодорхойлох ажлыг хийлгүүлэхээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иар үнэлгээ хийлгэсэн. Тус Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь 2025 оны 05 сарын 22-ны өдөр 143 дугаартай албан бичгээр түрээсийн үнийг тодорхойлсон. Ингэхдээ дээрх 1 өрөө бүхий, тавилгагүй орон сууцыг 2023 оны 05 сараас 2025 оны 05 сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийн зах зээлийн үнэ цэн нь 18,300,000 төгрөг болохыг тодорхойлсон байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа 18,300,000 төгрөгөөр ихэсгэж байна. Иймд хариуцагч Г.хүүд холбогдуулан 2023 оны 05 сарын 25-ны өдрийн Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, хороолол 3, дугаар байрны, тоот хаягт байрлах 26,81 м.кв талбайтай орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлөх нэхэмжлэлийг хууль бус эзэмшлээс үүссэн хохирол болох 18,300,000 төгрөгөөр ихэсгэж байгаа тул тус мөнгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.*******- *******гийн хохирлыг барагдуулж өгнө үү. гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 06 сарын 17-ны өдөр зохигчид бичгээр тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хуулийн холбогдох зүйл заалт, мөн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн зохигчдын сайн дурын үндсэн дээр гаргасан тохиролцоог үндэслэв. Нэг талаас: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, *******-р байр, ******* тоот хаягт оршин суух ******* *******-******* /РД: У*******9031179/, түүнийг итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөгч /цаашид Нэхэмжлэгч гэх/ Нөгөө талаас: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, Улаанхуаран //, өргөн чөлөө гудамж, дугаар байр, тоот хаягт оршин суух хүү /РД: *******/, /цаашид Хариуцагч гэх/ нар нь харилцан тохиролцож дор дурдсан нөхцөлөөр энэхүү Эвлэрлийн гэрээг байгуулж байна. Энэхүү эвлэрлийн гэрээ нь сайн дурын үндсэн дээр байгуулагдсан бөгөөд гэрээ байгуулах гол нөхцөл эрх тэгш байх, шударга байх, энэхүү гэрээний бүх зүйл заалттай бүрэн танилцаж хүлээн зөвшөөрөгдсөн байх, хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн байх зарчимд тулгуурласан болно. Нэг. Гэрээний гол нөхцөл 1.1/ Нэхэмжлэгч, Хариуцагч нар нь дараах нөхцөлийг харилцан тохиролцож энэхүү Эвлэрлийн гэрээг байгуулж байна. 1.2/ Хариуцагч нь нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч энэхүү эвлэрлийн гэрээгээр байгуулав. 1.3/ Нэхэмжлэгч нь 2025 оны 06 сарын 03-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг 18,300,000 төгрөгөөр ихэсгэх тухай нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзахаар тохиролцов. 1.4/ Хариуцагч нь маргаан бүхий Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, хороолол 3, дугаар байрны, тоот хаягт байрлах 26,81 м.кв талбайтай орон сууцыг 2025 оны 07 сарын 01-ний өдөр суллаж өгөхөөр тохиролцов. Хоёр. Талуудын эрх, үүрэг 2.1/ Нэхэмжлэгч дараах эрх эдэлж, үүргийг хүлээнэ. 2.1.1/ Энэ гэрээний 1-р зүйл, 1.4-т заасан орон сууцыг суллаж өгөхийг шаардах эрхтэй. 2.2/ Хариуцагч дараах эрх эдэлж, үүргийг хүлээнэ. 2.2.1/ Энэ гэрээний 1-р зүйл 1.4-т заасан үүргийг бүрэн барагдуулах үүргээ биелүүлнэ. 2.2.2/ Энэ гэрээний 1-р зүйл 1.4-т заасны дагуу үл маргах журмаар орон сууцыг хугацаанд нь суллаж өгнө. Гурав. Хариуцлага 3.1/ Хариуцагч маргаан бүхий орон сууцыг ямарваа нэгэн шалтгаанаар тогтоосон хугацаанд суллаж өгөхгүй гэрээний нөхцөлийг зөрчсөн тохиолдолд гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж, шүүгчийн захирамжийн дагуу албадан гүйцэтгүүлнэ. Дөрөв. Бусад зүйл 4.1/ Энэхүү гэрээг 3 хувь үйлдэж талууд тус бүр нэг хувийг хадгалж, нэг хувийг шүүхэд хүргүүлэх бөгөөд хувиуд адил хүчинтэй байна. 4.2/ Энэ гэрээ талуудын эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж, шүүхийн захирамжаар баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Н.*******-******* нь хариуцагч Г.хүүд холбогдуулан Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, хороолол, байр тоот хаягт байрлах 26,81 м.кв талбайтай орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 2023 оны 05 сараас 2025 оны 05 сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийн зах зээлийн үнэ болох 18,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба зохигч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар харилцан тохиролцох хүсэлтийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь 2023 оны 05 сараас 2025 оны 05 сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийн зах зээлийн үнэ болох 18,300,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч нь эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, хороолол, байр тоот хаягт байрлах 26,81 м.кв талбайтай орон сууцыг 2025 оны 07 сарын 01-ний өдөр чөлөөлөхөөр тус тус харилцан тохиролцож Эвлэрлийн гэрээ-г бичгээр байгуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх эрхтэй, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч хэргийг мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.
Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй байх тул зохигчид эвлэрснийг баталж Н.*******-*******н нэхэмжлэлтэй, хариуцагч Г.хүүд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Н.*******-*******н нэхэмжлэлтэй, хариуцагч Г.хүүд холбогдох Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, хороолол, байр тоот хаягт байрлах 26,81 м.кв талбайтай орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 2023 оны 05 сараас 2025 оны 05 сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийн зах зээлийн үнэ болох 18,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь 2023 оны 05 сараас 2025 оны 05 сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийн зах зээлийн үнэ болох 18,300,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч нь эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, хороолол, байр тоот хаягт байрлах 26,81 м.кв талбайтай орон сууцыг 2025 оны 07 сарын 01-ний өдөр чөлөөлөхөөр тус тус харилцан тохиролцож эвлэрснийг баталж, Г.хүүд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200+249,450 төгрөгнөөс 159,825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас 159,825 төгрөгийг нэхэмжлэгч Н.*******-*******д буцаан олгож, хариуцагч Г.хүүгээс 159,825 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******-*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч Г.хүү нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР