Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 208/МА2021/00028

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 208/МА2021/00028

 

12 /00002

Д.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 150/2020/00269/И

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, ерөнхий шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид Б.Эрдэнэхишиг

Г.Давааренчин

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулан, ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 86 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдсан гомдлоор Д.*******ын нэхэмжлэлтэй Ц.*******т холбогдох Автомашины гараашийг Ц.*******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай 150/2020/00269/И индекстэй, хавтас иргэний хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Д.******* миний бие 2010 оны 03 сарын 25-ны өдөр иргэний газар эзэмших эрхийн 000001116 дугаартай гэрчилгээг авто машины граж барих зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар авсан юм. Манай нөхөр маань Ц.*******т гражаа түр хэрэглүүлэхээр өгсөн ба нөхөр маань 2017 онд гэнэт нас барсан ба одоо болохоор Ц.******* нь танай нөхөр надад 1500,000 төгрөгөөр зарсан гээд одоог хүртэл чөлөөлж өгөхгүй байна. Эхнэр нь хүртэл намайг хэл амаар доромжлоод би цагдаад хүртэл хандсан. Иймд Ц.*******аас миний машины гражийг албадан чөлөөлж өгнө үү. Ц.******* тэр мөнгийг оруулж өгөхөд би байгаагүй. Би наймаа хийсэн үгүйг ч мэдэхгүй байна. Би 206, тоот хоёр гражийн өмчлөгч нь бөгөөд хариуцагч тоот гражийг эзэмшиж байгаа тул уг гражийг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 Хариуцагч анхан шатны шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ...Би уг гражийн дутуу баригдсан торхыг 2011 онд М.оос 1,000,000 төгрөгөөр худалдан авч мөнгийг нь бүрэн төлсөн тул нэхэмжлэлийн шалагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Миний хувьд М. болон эхнэрт нь ямар ч өргүй. Харин ******* нь гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгөх үүрэгтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шалагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2012 онд хоосон байсан эд хөрөнгөд бүх юмаа зарцуулаад засан сайжруулалт хийж байхад яагаад Д.******* татгалзаагүй юм вэ? Намайг граж барьж хаалга, дээвэр, хана өрж байсныг бүгд мэдэж байсан. Би эд хөрөнгөөрөө хохироод үлдмээргүй байна. Энэ хүн бүх зүйлийг мэдэж байгаа. Миний алдаа бол дансаар мөнгөө шилжүүлээгүй бэлнээр гэрт нь оруулж өгсөн, худалдах, худалдан авах гэрээгээ бичгийн хэлбэрээр хийж аваагүй нь миний алдаа байсан. М.т 1,000,000 төгрөг өгсөн нь он сартайгаа байгаа. Хэн нь луйвар хийгээд байгаа вэ гэдгийг ялгаж салгаж өгөхийг хүсэж байна гэжээ.

 ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 86 дугаартай шийдвэрээр:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийн шалагыг хангаж, ******* аймгийн ******* сумын ******* *******, ******* *******, ******* тоот автомашины гражийг Ц.*******ын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгосугай... гэж, тус тус зааж зохигчид түүний өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 08-р сарын 06-ны өдрийн 86 дугаартай шийдвэрийг хариуцагч Ц.******* би эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ын нөхөр М.оос миний худалдаж авсан, өөрийн хүч хөрөнгөөр барьж гүйцээсэн гражийг намайг хууль бус эзэмшигч гэж дүгнэн, уг гражийг чөлөөлүүлэх шийдвэр гаргасан нь үндэслэлгүй шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж гомдолтой байна. Анх талийгаач М.оос уг гражийг худалдан авах үед болоод үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй зөвхөн ар болон баруун талыг нь цементэн блокоор өрсөн хаалга дээвэр байхгүй дундуураа тусгаарлах хана өрөөгүй гүйцэтгэл нь 30 хувьдаа ч хүрэхгүй блокон хана босгосон төдий л байсан юм. Ийм болохоор үүнийг үл хөдлөх хөрөнгө гэж үзэх, гэрээ заавал бичгээр хийх, гэрчилгээгүй байсан учир газар эзэмших эрх шилжүүлэх зэрэг асуудал тавигдах ямар ч боломжгүй байсан болно. Гэтэл нэхэмжлэгч нь гэрчилгээг намайг уг гражаа дутуу баригдсан блокон торхыг худалдан аваад гүйцээж барьснаас хойш 7 жилийн дараа гаргуулсан нь нотлогдож байхад шүүх үүнд огт дүгнэлт хийгээгүй хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэн гомдолтой байна.

Харин гражийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгч нь хэрэг давж заалдах шатны шүүхэд болоход холбогдох хууль бус баримтыг бүрдүүлж авсан бөгөөд шүүх үүнд мөн дүгнэлт хийлгээгүйд гомдолтой байна. Мөн шүүхэд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73-р зүйлийн 73.1-д зааснаар хариуцагч миний бие сөрөг нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө гаргасан бөгөөд энэ нь шүүхийн нэхэмжлэл хүлээн авсан тэмдэглэлээс харагдах юм. Гэтэл шүүхээс хариуцагч сөрөг нэхэмжлэлээ шүүх хуралдааны үед гаргасан гэж дүгнээд сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зөрчиж миний хуульд заасан эрхийг эдлүүлээгүйд маш их гомдолтой байна. Мөн дээрх 2021.08.06-ны өдрийн 329 дугаартай захирамжаараа хариуцагчийн төлсөн тэмдэгтийн хураамжийг шийдвэрлээгүй захирамж гаргасан. Иймээс анхан шатны шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

 Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам буюу хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн, давж заалдах шатны шүүхээс тухайн зөрчлийг арилгах хуулийн үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 Тухайн хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шалага нь тодорхойгүй байхад шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шалагыг тодруулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 14 дугаартай Магадлалаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх хэргийг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсан байх ба нэхэмжлэгч Д.******* нь 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр урьд гаргасан нэхэмжлэлийн шалагаа өөрчилсөн тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Шүүх нэхэмжлэлийн шалагаа өөрчилсөн тухай нэхэмжлэгч Д.*******ын бичгээр гаргасан хүсэлтийг хүлээн авч улмаар нэхэмжлэлийн шалагаа нэмэгдүүлсэн гэж нэхэмжлэгчийн хүсэлтээс өөрөөр тодорхойлон зохих тэмдэгтийн хураамж төлөөгүй гэсэн үндэслэлээр 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 313 дугаартай шүүгчийн Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шалагыг хүлээн авахаас татгалзсан тухай гэсэн захирамж гарган нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шалагаа өөрчилсөн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

 Тус хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 314 дугаартай шүүгчийн захирамжаар 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 10.00 цагт хийхээр тов зарлаж хэргийн оролцогч нарыг шүүх хуралдаан болох өдөр буюу 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хэргийн материалтай танилцуулжээ. Тус өдрийн шүүх хуралдаанаар хариуцагчийн өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулсан ба хариуцагч Ц.******* нь 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаас сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсэн байна.

Тухайн нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, шалагын хэмжээг ихэсгэх, *******асгах, нэхэмжлэлээсээ татгалзах, эвлэрэх эрх нь зөвхөн нэхэмжлэгчийн эдэлдэг эрх бөгөөд шүүх хуулийн үндэслэлгүйгээр түүний эдгээр эрхийг хязгаарлах эрхгүй.

Нэхэмжлэлийн шалага өөрчлөгдсөнтэй холбоотойгоор тэмдэгтийн хураамж төлөх хэмжээ өөрчлөгдөх тохиолдол байдаг тул тухайн шалагатай нь холбогдуулан тэмдэгтийн хураамж төлүүлэх эсэх нөхцөл байдал үүсдэг.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шалагаа өмчлөх эрх зөрчигдсөн байдлыг сэргээлгэх гэж тодорхойлж тэмдэгтийн хураамж төлсөн байх ба нэхэмжлэгчийн шалагаа өөрчилснөөр урьд төлсөн тэмдэгтийн хураамжид ямар хэмжээний өөрчлөлт орж байгаа талаар шүүх огт дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэгчийн шалагаа өөрчилсөн тухай хүсэлтийг шүүх шалагаа нэмэгдүүлсэн гэж буруу тайлбарлан түүний хүсэлтийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг захирамждаа заалгүй нэхэмжлэлийн шалагаа өөрчилснийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж нэхэмжлэгчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн байна.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах хэргийн оролцогчийн эрхийг зөрчин шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх өдөр зохигчдод хэргийн материалыг танилцуулж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ил тод явагдах зарчмыг алдагдуулсан гэж үзнэ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийг хэдий хугацаанд гаргаж болох эсэх талаар хуульд нарийвчилсан хугацаа заагаагүй байх ба зөвхөн хоорондоо тооцогдох боломжтой шалагыг шүүх сөрөг нэхэмжлэлийн журмаар үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэж болно гэж заасан.

Гэтэл шүүх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авсан атлаа тухайн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжтой эсэхэд дүгнэлт хийлгүйгээр шүүх хуралдааны үед сөрөг нэхэмжлэл гаргасан гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэлгүй орхигдуулж, улмаар тус захирамжид гомдол гаргах эрхгүй гэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, нэхэмжлэгчийн хүсэл зоригоос өөр байдлаар хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 Нэхэмжлэгч нь гаргасан нэхэмжлэлийн үндэслэл шалагаа өөрчлөх, шалагын хэмжээг ихэсгэх, *******асгах тухай бүр хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гуулах түүнээс хариу тайлбар авах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг журмын дагуу гүйцэтгэдэг болохыг анхааруулах нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 86 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг ган авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ган авах үүрэгтэй бөгөөд гаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

  

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

 

Г.ДАВААРЕНЧИН Top of Form