2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2025/02431

 

  

 

 

 

 

 

 

 

 

2025 03 24

191/ШШ2025/02431

 

 

Зохигчдийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх шүүгч Ж.Байгалмаа би,

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, Х******* цамхаг /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, *******, *******, , , тоот хаягт оршин суух Б овогт Эын Э /РД:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 14 634 543 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х******* ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Э.Э нь Х******* ХК-ийн Үйлдвэр комбинат тооцооны төвтэй 2018.11.02-ны өдөр ЗГ20181102-04 тоот зээлийн гэрээ байгуулж 8 400 000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээл авсан.

Талуудын хооронд байгуулсан 2018.11.02-ны өдөр ЗГ20181102-04 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдөр БГХ20181102 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж гэрийн эд хогшил, ирээдүйд орж ирэх цалингийн орлого зэргийг барьцаалуулсан.

Зээлдэгч нь 2024.10.08-ны өдрийн байдлаар 2018.11.02-ны өдрийн ЗГ20181102-04 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн гөлбөрт 1 787 841 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1 156 840 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 598 төгрөг нийт 2 945 280 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна.

Иймд банк талуудыг хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5, 5.1.10, 6.5, 7.1 дэх заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1., Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч Э.Эд холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

2018.11.02-ны өдөр ЗГ20181102-04 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 6 612 159 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 7 257 292 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 752 092 төгрөг, нотариатын зардал 13 000 төгрөг, нийт 14 634 543 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Х******* ХК-ийн нэхэмжлэлтэй Эын Эд холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд нэхэмжлэлийн шаардлагын нийт үнийн дүнг 12 сарын хугацаанд хариуцагч нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү.. гэжээ.

 

3.Хариуцагч Э.Э нь шүүхэд гаргасан хүсэлт болон тайлбартаа: Эын Эд холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын нийт үнийн дүнг 12 сарын хугацаанд хариуцагч нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

4.Талуудын хооронд байгуулагдсан Эвлэрлийн гэрээ-нд:

Энэхүү Эвлэрлийн гэрээг:

Нэг талаас: *******, , , , өөрийн байранд байрлах, Х******* ХК /*******/, түүнийг төлөөлж Итгэмжлэгдсэн төлөөлөгч Н-ийн М /цаашид Нэхэмжлэгч гэх/;

Нөгөө талаас: Б ургийн овогтой Э-ын Э // цаашид /Хариуцагч гэх/ нь Монгол улсын Иргэний хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг үндэслэн хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн дараах нөхцөл бүхий гэрээг харилцан тохиролцож байгуулав.

Нэг. Ерөнхий нөхцөл

1.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талтай дараахь нөхцлөөр харилцан тохиролцож Эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:

Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан нийт дүн болох 14 634 543 төгрөгийг 12 /арван хоёр/ сарын хугацаанд багтаан нэхэмжлэгч талд төлнө. Ингэхдээ тоот ХААН Банк гэсэн түр дансанд гүйлгээний утган дээр зээлдэгчийн овог, нэр, регистрийн дугаарыг заавал бичиж шилжүүлж байна.

Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 130 төгрөгийг хуулинд заасны дагуу тал хувиар бууруулан 115 565 төгрөгийг хариуцагч тал нэхэмжлэгчид төлнө.

Хоёр. Талуудын тохиролцоо.

2024.04.25-ны өдөр 1 219 545.25 төгрөг, 2025.05.25-ны өдөр 1 219 545.25 төгрөг, 2025.06.25-ны өдөр 1 219 545.25 төгрөг, 2025.07.25-ны өдөр 1 219 545.25 төгрөг, 2025.08.25-ны өдөр 1 219 545.25 төгрөг, 2025.09.25-ны өдөр 1 219 545.25 төгрөг, 2025.09.25-ны өдөр 1 219 545.25 төгрөг, 2025.10.25-ны өдөр 1 219 545.25 төгрөг, 2025.12.25-ны өдөр 1 219 545.25 төгрөг, 2026.01.25-ны өдөр 1 219 545.25 төгрөг, 2026.02.25-ны өдөр 1 219 545.25 төгрөг, 2026.03.25-ны өдөр 1 219 545.25 төгрөгөөр тус тус төлнө...

Гурав. Бусад

3.1 Хариуцагч нь зээлийн төлбөрийг энэхүү гэрээнд заасны дагуу бүрэн төлж барагдуулах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжийн биелэлтийг албадан гүйцэтгүүлнэ. гэжээ.

 

5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, талуудын хооронд 2018.11.02-ны өдөр байгуулагдсан ЗГ20181102-04 дугаартай Зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, 2018.11.02-ны өдрийн БГХ20181102 дугаар Барьцааны гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт, зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлдэгчийн анкет зэрэг баримтыг гаргаж, хариуцагчаас баримт гаргаагүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х******* ХК нь хариуцагч Э.Эд холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт нийт 14 621 543 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Э нь нэхэмжлэлийн шаардлага 14 621 543 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 12 сарын хугацаанд буюу 2024.04.25-ны өдөр 1 219 545.25 төгрөг, 2025.05.25-ны өдөр 1 219 545.25 төгрөг, 2025.06.25-ны өдөр 1 219 545.25 төгрөг, 2025.07.25-ны өдөр 1 219 545.25 төгрөг, 2025.08.25-ны өдөр 1 219 545.25 төгрөг, 2025.09.25-ны өдөр 1 219 545.25 төгрөг, 2025.09.25-ны өдөр 1 219 545.25 төгрөг, 2025.10.25-ны өдөр 1 219 545.25 төгрөг, 2025.12.25-ны өдөр 1 219 545.25 төгрөг, 2026.01.25-ны өдөр 1 219 545.25 төгрөг, 2026.02.25-ны өдөр 1 219 545.25 төгрөг, 2026.03.25-ны өдөр 1 219 545.25 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, Эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэн хэлэлцсэн нь тэдний тайлбар, Эвлэрлийн гэрээ зэрэг баримтуудаар нотлогдсон бөгөөд зохигчдын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх ашиг, сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 130 төгрөгийн 115 565 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Татварын хэлтсийн данснаас 115 565 төгрөгийг, хариуцагч Э.Эгаас улсын тэмдэгтийн хураамжид 115 565 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х******* ХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Х******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Эд холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 14 621 543 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Э.Э нь нэхэмжлэлийн шаардлага 14 621 543 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 12 сарын хугацаанд буюу 2025.04.25-ны өдрөөс 2026.03.25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-ны өдөр 1 219 545.25 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 130 төгрөгийн 115 565 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Татварын хэлтсийн данснаас 115 565 төгрөгийг, хариуцагч Э.Эгаас улсын тэмдэгтийн хураамжид 115 565 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х******* ХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ    Ж.БАЙГАЛМАА