| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 213700070029 |
| Дугаар | 47 |
| Огноо | 2024-06-25 |
| Зүйл хэсэг | 17.4.2.2., 22.8.1.1., |
| Улсын яллагч | Б.Баярмагнай |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 47
2024 06 25 2024/ДШМ/47
Б.Батбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Баярмагнай/онлайнаар/, шүүгдэгч Д.Отгондалайгийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/16 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Батбаатар түүний өмгөөлөгч Б.Ганзориг, шүүгдэгч Д.Бат-Оюун түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар нарын давж заалдах гомдлыг үндэслэн Б.Батбаатар, Д.Отгондалай, Д.Бат-Оюун нарт холбогдох эрүүгийн 213700070029 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1984 оны 08 сарын 05-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, их эмч мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ Ховд аймгийн Булган сумын Нэгдсэн эмнэлэгт дарга ажилтай байсан, одоо Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжилтийн тасагт их эмч ажилтай, ам бүл 5 /эхнэр 3 хүүхдийн хамт/ Ховд аймгийн Жаргалант сумын Баатар хайрхан багийн Жаргалантын 20 айлын 14 тоотод оршин суух, урьд шүүхээс ял шийтгэгдэж байгаагүй, Эмчийнхэн овогт Баттулгын Батбаатар РД: ПБ 84080577,
Монгол улсын иргэн, 1986 оны 12 сарын 14-ний өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ Ховд аймгийн Булган сумын нэгдсэн эмнэлэгт нягтлан бодогч ажилтай байсан, одоо Сүхбаатар дүүргийн 189 дүгээр цэцэрлэгт нягтлан бодогч ажилтай, ам бүл 4 /нөхөр 2 хүүхдийн хамт/ Улаанбаатар хотын Хан-уул дүүргийн 3 дугаар хороо, 86 дугаар байрны 79 тоотод оршин суудаг, урьд шүүхээс ял шийтгэгдэж байгаагүй, Их шар овогт Дүгэрсүрэнгийн Отгондалай РД: ПБ 86121465
Монгол улсын иргэн, 1987 оны 07 сарын 14-ний өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ Ховд аймгийн Булган сумын Нэгдсэн эмнэлэгт нярав ажилтай байсан, Ховд аймгийн Булган сумын Нийгмийн даатгалын тасгийн гэрээт ажилтан ажилтай, ам бүл 4 /нөхөр 2 хүүхдийн хамт/ Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух, урьд шүүхээс ял шийтгэгдэж байгаагүй, Жирх овогт Даваагийн Бат-Оюун РД ПБ 87071402,
2. Шүүгдэгч Б.Батбаатар нь Ховд аймгийн Булган сумын Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж эрх бүхий байгууллага албан тушаалтнаас 2020 оны 1, 2, 3, 4 улирлын ажлын дүгнэж урамшуулах олгох шийдвэр гараагүй байхад өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгож 2020 оны 04 сарын 21-ний өдөр 1 дүгээр улирлын урамшуулалд цалингийн 285.917 төгрөг, 2020 оны 08 сарын 11-ний өдөр 2 дугаар улирлын урамшуулалд 285.917 төгрөг, 2020 оны 10 сарын 19-ний өдөр дугаар 3 дугаар улирлын урамшуулалд 257.325 төгрөг, 2020 оны 12 сарын 21-ний өдөр 4 дүгээр улирлын 543.243 төгрөгийн урамшуулал тус тус авч нэгдсэн эмнэлгийн санд нийт 1.372.402 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч Б.Батбаатар нь нягтлан бодогч Д.Отгондалай нярав Д.Бат-Оюун нартай бүлэглэн албан тушаалын байдлаа ашиглаж нэгдсэн эмнэлгийн галч ажилтай Т.Батсуурийг 2019 оны 11 сард чөлөөтэй байх хугацаанд ажилласнаар тооцож, 409.875 төгрөгийн цалин бодож уг мөнгийг нярав Д.Бат-Оюуны данс руу шилжүүлэн авч завшсаны улмаас Нэгдсэн эмнэлгийн цалингийн санд 409.875 төгрөгийн хохирол учруулсан,17.
Шүүгдэгч Б.Батбаатар нь нягтлан бодогч Д.Отгондалай, нярав Д.Бат-Оюун нартай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглаж нэгдсэн эмнэлгийн эмийн зардлаас 2019 оны 12 сарын 24-ны өдөр эмийн үнэ гэх утгаар 3.803.923 төгрөг, Д. Отгондалайн төрийн банкны 110200069721 тоот харилцах данс руу шилжүүлэн авч, завшсаны улмаас нэгдсэн эмнэлгийн төсөвт 3.803.923 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Батбаатар нь нягтлан бодогч Д.Отгондалай, нярав Д.Бат-Оюун нартай бүлэглэн албан тушаалын байдлаа ашиглаж нэгдсэн эмнэлгийн цалингийн сангаас 2020 оны 01 сарын 30-ны өдөр 36 хүний илүү цагийн мөнгө гэж 7.422.652 төгрөгийг Д.Отгондалайн төрийн банкны 110200129340 тоот харилцах данс руу шилжүүлэн авч завшсаны улмаас нэгдсэн эмнэлгийн цалингийн санд 7.422.652 төгрөг нийт 11.636.450 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Б.Батбаатар нь нягтлан бодогч Д.Отгондалай, нярав Д.Бат-Оюун нартай бүлэглэн байгууллагад үүссэн аж ахуйн шинжтэй өр төлбөрийг төлөх зорилгоор нэгдсэн эмнэлгийн цалингийн сангаас 36 хүний нэр дээр илүү цаг бодож 2019 оны 06 сарын 10-ны өдөр 20.466.141 төгрөгийг Д.Отгондалайн төрийн банкны 110200069721 тоот харилцах данс руу шилжүүлэн авч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсны улмаас нэгдсэн эмнэлгийн цалингийн санд 20.466.141 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Б.Батбаатар нь нягтлан бодогч Д.Отгондалай, нярав Д.Бат-Оюун нартай бүлэглэн, байгууллагад үүссэн аж ахуйн шинжтэй өр төлбөрийг төлөх зорилгоор нэгдсэн эмнэлгийн цалингийн сангаас 8 хүний нэр дээр илүү цаг бодож 2019 оны 06 сарын 28-ны одоо 2.912.264 төгрөгийг Д.Бат-Оюуны төрийн банкны 110200294390 тоот харилцах данс руу шилжүүлэн авч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсны улмаас нэгдсэн эмнэлгийн цалингийн санд 2.912.264 төгрөгийн хохирол учруулсан ,
Яллагдагч Б.Батбаатар нь нягтлан бодогч Д.Отгондалай, нярав Д.Бат-Оюун нартай бүлэглэн байгууллагад үүссэн аж ахуйн шинжтэй өр төлбөрийг төлөх зорилгоор нэгдсэн эмнэлгийн цалингийн сангаас 2019 оны 06 сарын 28-ны өдөр 565.700 төгрөг, мөн өдөр 800.000 төгрөгийг тус тус Д.Бат-Оюуны төрийн банкны 110200294390 зориулалтын тоот харилцах данс руу шилжүүлэн авч, төсвийн хөрөнгийг бусаар зарцуулсны улмаас нэгдсэн эмнэлгийн цалингийн санд 1.365.700 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Б.Батбаатар нягтлан бодогч Д.Отгондалай, нярав Д.Бат-оюун нартай бүлэглэн байгууллагад үүссэн аж ахуйн шинжтэй өр төлбөрийг төлөх зорилгоор нэгдсэн эмнэлгийн цалингийн сангаас 2019-ны 11 сарын 25-ны өдөр 13 хүний цалин гэж 11.282.491 төгрөгийг нярав Д.Бат-Оюуны төрийн банкны 110200294390 тоот харилцах данс руу шилжүүлэн авч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсны улмаас нэгдсэн эмнэлгийн цалингийн санд 11.282.491 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Б.Батбаатар нь нягтлан бодогч Д.Отгондалай, нярав Д.Бат-Оюун нартай бүлэглэн 2019 оны шинэ жилийн арга хэмжээнд азтан шалгаруулах зорилгоор иргэн Д.Соёлмаагаас 1.200.000 төгрөгийн үнэ бүхий ноолууран ороолт авч, уг зардлыг Нэгдсэн эмнэлгийн цалингийн сангаас 2020 оны 04 сарын 22-ны өдөр материалын үнэ гэх утгаар Д.Соёлмаагийн данс руу 1.200.000 төгрөг шилжүүлж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсны улмаас нэгдсэн эмнэлгийн цалингийн санд 1.200.000 төгрөг нийт 37.226.596 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
Яллагдагч Д.Отгондалай нь Ховд аймгийн Булган сумын Нэгдсэн эмнэлэгт нягтлан бодогчоор ажиллаж байхдаа нярав Д.Бат-Оюунтай бүлэглэн албан тушаалын байдлаа ашиглаж Нэгдсэн эмнэлгийн түлш, халаалтын зардлаас "Нүүрсний үнэ" гэсэн утгаар 4.601.250 төгрөг, Д.Бат-Оюуны Хаан банкны 5034434681 тоот данс руу 2019 оны 09 сарын 25-ны өдөр шилжүүлж улмаар уг мөнгөнөөс Д.Отгондалайн Хаан банкны 5847211956 тоот дансанд "зээл” гэх утгаар 400.000 төгрөг шилжүүлж авч завшсан,
-Яллагдагч Д.Отгондалай нь Ховд аймгийн Булган сумын нэгдсэн эмнэлэгт нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж эмнэлгийн цалинг зөрүүтэй тооцох, эмч ажилчдад олгох цалингийн жагсаалтыг санаатайгаар өөрчлөх зэрэг аргаар өөртөө илүү цагаар ажилласан гэх хуурамч санхүүгийн баримт бүрдүүлж 2015 оны 1 сараас 12 сар дуустал 11.960.921 төгрөг, 2016 оны 1 сараас 12 сар дуустал 12.658.569 төгрөг, 2017 оны 1 сараас 12 сар дуустал 14.508.003 төгрөг. 2018 оны 1 сараас 12 сар дуустал 17.016.982 төгрөг, 2019 оны 1 сараас 12 сар дуустал 15.463.149 төгрөг, 2020 оны 1 сараас 3 сар дуустал 4.125.520 төгрөгийг Өөрийнхөө Төрийн банкны 110200069721 тоот харилцах данс, мөн Голомт банкны 5635102559 тоот харилцах дансаар тус тус шилжүүлж авч завшиж Нэгдсэн эмнэлгийн цалингийн санд их хэмжээний буюу 75.733.144 төгрөгийн хохирол учруулсан, Яллагдагч Д.Отгондалай нь Ховд аймгийн Булган сумын нэгдсэн эмнэлэгт нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж Д.Болдбаатарын илүү цагаар ажилласан гэж 2018 оны 9 сард 363.339 төгрөг, 2019 оны 1 сард 639.203 төгрөг, 2019 оны 10 сард 412.985 төгрөг, 2020 оны 1 сард 122.250 төгрөг, 2020 оны 2 сард 20000 төгрөг нийт 1.737.777 төгрөгийг түүний данс руу шилжүүлж, улмаар өөрийн төрсөн ах Д.Болдбаатарын дансанд шилжүүлсэн мөнгөөр Өөрийн зээлээ төлж завшсаны улмаас Нэгдсэн эмнэлгийн цалингийн санд 1.737.777 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Д.Отгондалай нь Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан Б.Батбаатар, нярав Д.Бат-Оюун нартай бүлэглэн албан тушаалын байдлаа ашиглаж нэгдсэн эмнэлгийн галч Т.Батсуурийг 2019 оны 11 сард чөлөөтэй байх хугацаанд ажилласнаар тооцож 409.875 төгрөгийн цалин бодож уг мөнгийг нярав Д.Бат-Оюуны данс руу шилжүүлэн авч, завшсаны улмаас нэгдсэн эмнэлгийн цалингийн санд 409.875 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Д.Отгондалай нь Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан Б.Батбаатар, нярав Д.Бат-Оюун нартай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглаж Нэгдсэн эмнэлгийн эмийн зардлаас 2019 оны 12 сарын 24-ны өдөр "эмийн үнэ" гэх утгаар 3.803.923 төгрөг, Д.Отгондалайн төрийн банкны 110200069721 тоот харилцах данс руу шилжүүлэн авч, завшсаны улмаас нэгдсэн эмнэлгийн төсөвт 3.803.923 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Д.Отгондалай нь нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан Б.Батбаатар нярав Д.Бат-Оюун нартай бүлэглэн албан тушаалын байдлаа ашиглаж Нэгдсэн эмнэлгийн цалингийн сангаас 2020 оны 01 сарын 30-ны өдөр 36 хүний илүү цагийн мөнгө гэж 7.422.652 төгрөгийг Д.Отгондалайн Төрийн банкны 11020012934- тоот харилцах данс руу шилжүүлэн авч, завшсаны улмаас нэгдсэн эмнэлгийн цалингийн санд 7.422.652 төгрөг нийт их хэмжээний буюу 89.507.371 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн
Яллагдагч Д.Отгондалай нь Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан Б.Батбаатар, нярав Д.Бат-Оюун нартай бүлэглэн байгууллагад үүссэн аж ахуйн шинжтэй өр төлбөрийг төлөх зорилгоор Нэгдсэн эмнэлгийн цалингийн сангаас 36 хүний нэр дээр илүү цаг бодож 2019 оны 06 сарын 10-ны өдөр 20.466. 141 төгрөгийг Д. Отгондалайн Төрийн банкны 110200069721 тоот харилцах данс руу шилжүүлэн авч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсны улмаас нэгдсэн эмнэлгийн цалингийн санд 20.466.141 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Д.Отгондалай нь Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан Б.Батбаатар, нярав Д.Бат-Оюун нартай бүлэглэн байгууллагад үүссэн аж ахуйн шинжтэй өр төлбөрийг төлөх зорилгоор Нэгдсэн эмнэлгийн цалингийн сангаас 8 хүний нэр дээр илүү цаг бодож 2019 оны 06 сарын 28-ны өдөр 2.912.264 төгрөгийг нярав Д.Бат-Оюуны Төрийн банкны 110200294390 тоот харилцах данс руу шилжүүлэн авч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсны улмаас Нэгдсэн эмнэлгийн цалингийн санд 2.912.264 төгрөгийн хохирол учруулсан
Яллагдагч Д.Отгондалай нь Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан Б.Батбаатар, нярав Д.Бат-Оюун нартай бүлэглэн байгууллагад үүссэн аж ахуйн шинжтэй өр төлбөрийг төлөх зорилгоор Нэгдсэн эмнэлгийн цалингийн сангаас 2019 оны 06 сарын 28-ны өдөр 565.700 төгрөг, мөн өдөр 800.000 төгрөгийг тус тус Д.Бат- Оюуны Төрийн банкны 110200294394 тоот харилцах данс руу шилжүүлэн авч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсны улмаас Нэгдсэн эмнэлгийн цалингийн санд 1.365.700 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Д.Отгондалай нь Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан Б.Батбаатар, нярав Д.Бат-Оюун нартай бүлэглэн байгууллагад үүссэн аж ахуйн шинжтэй өр төлбөрийг төлөх зорилгоор Нэгдсэн эмнэлгийн цалингийн сангаас 2019 оны 11 сарын 25-ны өдөр 13 хүний цалин гэж 11.282.491 төгрөгийг нярав Д.Бат- Оюуны Төрийн банкны 110200294394 тоот харилцах данс руу шилжүүлэн авч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсны улмаас Нэгдсэн эмнэлгийн цалингийн санд 11.282.491 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Д.Отгондалай нь Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан Б.Батбаатар, нярав Д.Бат-Оюун нартай бүлэглэн 2019 оны шинэ жилийн арга хэмжээнд азтан шалгаруулах зорилгоор иргэн Д.Соёлмаагаас 1.200.000 төгрөгийн үнэ бүхий ноолууран ороолт авч, уг зардлыг Нэгдсэн эмнэлгийн цалингийн сангаас 2020 оны 04 сарын 22-ны өдөр "мат унэ" гэх утгаар иргэн Д.Соёлмаагийн данс руу 1.200.000 төгрөг шилжүүлж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсны улмаас Нэгдсэн эмнэлгийн цалингийн санд 1.200.000 төгрөг нийт 37.226.596 төгрөгийн хохирол учруулсан,
-Яллагдагч Д.Бат-Оюун нь Ховд аймгийн Булган сумын Нэгдсэн эмнэлэгт Нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Отгондалайтай бүлэглэн албан тушаалын байдлаа ашиглаж Нэгдсэн эмнэлгийн түлш, халаалтын зардлаас "Нүүрсний үнэ" гэх утгаар 4.601.250 төгрөг, Д.Бат-Оюуны Хаан банкны 5034434681 тоот данс руу 2019 оны 09 сарын 25-ны өдөр шилжүүлж улмаар уг мөнгөнөөс Д.Отгондалайн Хан банкны 5847211956 тоот дансанд "зээл" гэх утгаар 400.000 төгрөг шилжүүлж авч завшсан,
Яллагдагч Д.Бат-Оюун Ховд аймгийн Булган сумын Нэгдсэн эмнэлэгт нярваар ажиллаж байхдаа нэгдсэн эмнэлгийн түлш, халаалтын зардлаас "нүүрсний үнэ" гэсэн утгаар 4.601.250 төгрөг өөрийнх нь Хаан банкны 5034434681 тоот данс руу 2019 оны 09 сарын 25-ны өдөр шилжүүлсэн мөнгөнөөс 2019 оны 09 сарын 25-ны өдөр 5007065056 тоот мобикомын дансанд 129800 төгрөг, 2019 оны 09 сарын 26-ны өдөр Мобифинанс ББСБ-ын 5077152233 тоот дансанд 529.300 төгрөг, Мөнхжаргалаас 2019.08.30-ны өдөр зээлсэн 1.000.000 төгрөгийг 5068268931 тоот дансанд зээл% зээлийн хүүгийн хамт 2019-09-26-нд 1.100.000 төгрөг шилжүүлж, Э.Мөнхжаргалын 5068268931 тоот дансанд 2019 оны 09 сарын 26-ны өдөр 100.000 төгрөгийг тус тус шилжүүлж завшсаны улмаас Нэгдсэн эмнэлгийн төсөвт 2.259.100 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Д.Бат-Оюун нь Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан Б.Батбаатар, нягтлан бодогч Д.Отгондалай нартай бүлэглэн албан тушаалын байдлаа ашиглаж нэгдсэн эмнэлэгт галч ажилтай Т.Батсуурийг 2019 оны 11 сард чөлөөтэй байх хугацаанд ажилласнаар тооцож 409.875 төгрөгийн цалин бодож уг мөнгийг өөрийнхөө данс руу шилжүүлэн авч завшсаны улмаас Нэгдсэн эмнэлгийн цалингийн санд 409.875 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Д.Бат-Оюун нь Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан Б.Батбаатар нягтлан бодогч Д.Отгондалай нартай бүлэглэн албан тушаалын байдлаа ашиглаж Нэгдсэн эмнэлгийн эмийн зардлаас 2019 оны 12 сарын 24-ны өдөр "эмийн үнэ" гэх утгаар 3.803.923 төгрөг Д.Отгондалайн Төрийн банкны 110200069721 тоот харилцах данс руу шилжүүлэн авч завшсаны улмаас Нэгдсэн эмнэлгийн төсөвт 3.803.923 төгрөгийн хохирол учруулсан Яллагдагч Д.Бат-Оюун нь Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан Б.Батбаатар нягтлан бодогч Д.Отгондалай нартай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглаж, Нэгдсэн эмнэлгийн цалингийн сангаас 2020 оны 01 сарын 30-ны өдөр 36 хүний илуу цагийн мөнгө гэж 7.422.652 төгрөгийг Д.Отгондалайн төрийн банкны 110200129340 тоот харилцах данс руу шилжүүлэн авч завшсаны улмаас нэгдсэн эмнэлгийн цалингийн санд 7.422.652 төгрөг нийт 14.295.550 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Д.Бат-Оюун нь Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан Б.Батбаатар, нягтлан бодогч Д.Отгондалай нартай бүлэглэн, байгууллагад үүссэн аж ахуйн шинжтэй өр төлбөрийг төлөх зорилгоор Нэгдсэн эмнэлгийн цалингийн сангаас 36 хүний нэр дээр илүү цаг бодож 2019 оны 06 сарын 10-ны өдөр 20.466.141 төгрөгийг Д.Отгондалайн Төрийн банкны 110200069721 тоот харилцах дансаар шилжүүлэн авч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсны улмаас Нэгдсэн эмнэлгийн цалингийн санд 20.466.141 төгрөгийн хохирол учруулсан, Яллагдагч Д.Бат-Оюун нь Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан Б.Батбаатар, нягтлан бодогч Д.Отгондалай нартай бүлэглэн, байгууллагад үүссэн аж ахуйн шинжтэй өр төлбөрийг төлөх зорилгоор Нэгдсэн эмнэлгийн цалингийн сангаас 8 хүний нэр дээр илүү цаг бодож, 2019 оны 06 сарын 28-ны өдөр 2.912.264 төгрөгийг Д.Бат-Оюуны Төрийн банкны 110200294390 тоот харилцах данс руу шилжүүлэн авч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсны улмаас Нэгдсэн эмнэлгийн цалингийн санд 2.912.264 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Д.Бат-Оюун нь нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан Б.Батбаатар, нягтлан бодогч Д. Отгондалай нартай бүлэглэн байгууллагад үүссэн аж ахуйн шинжтэй өр төлбөрийг төлөх зорилгоор Нэгдсэн эмнэлгийн цалингийн сангаас 2019 оны 06 сарын 28-ны өдөр 565.700 төгрөг, мөн өдөр 800.000 төгрөгийг тус тус Д.Бат-Оюуны Төрийн банкны 110200294390 тоот харилцах данс руу шилжүүлэн авч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсны улмаас Нэгдсэн эмнэлгийн цалингийн санд 1.365.700 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Д.Бат-Оюун нь Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан Б.Батбаатар нягтлан бодогч Д.Отгондалай нартай бүлэглэн байгууллагад үүссэн аж ахуйн шинжтэй өр төлбөрийг төлөх зорилгоор Нэгдсэн эмнэлгийн цалингийн сангаас 2019 оны 11 сарын 25-ны өдөр 13 хүний цалин гэж 11.282.491 төгрөгийг нярав Д.Бат- Оюун Төрийн банкны 110200294390 тоот харилцах данс руу шилжүүлэн авч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсны улмаас нэгдсэн эмнэлгийн цалингийн санд 11.282.491 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Д.Бат-Оюун нь нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан Б.Батбаатар. нягтлан бодогч Д.Отгондалай нартай бүлэглэн 2019 оны шинэ жилийн арга хэмжээнд азтан шалгаруулах зорилгоор иргэн Д.Соёлмаагаас 1.200.000 төгрөгийн үнэ бүхий ноолууран ороолт авч, уг зардлыг нэгдсэн эмнэлгийн цалингийн сангаас 2020 оны 04 сарын 22-ны өдөр "мат үнэ" гэх утгаар иргэн Д.Соёлмаагийн данс руу 1.200.000 шилжүүлж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсны улмаас нэгдсэн эмнэлгийн цалингийн санд 1.200.000 төгрөг нийт 37.226.596 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ
3.Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газраас Б.Батбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар, шүүгдэгч Д.Отгондалайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Д.Бат-Оюуныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх:
4.1 Шүүгдэгч Эмчийнхэн овогт Баттулгын Батбаатарыг эрх бүхий албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдсэн, албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн, төсөв захирагч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
4.2 Шүүгдэгч Их шар овогт Дүгэрсүрэнгийн Отгондалайг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг үйлдсэн, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
4.3 Шүүгдэгч Жирх овогт Даваагийн Бат-Оюуныг албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
4.4 Шүүгдэгч Б.Батбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 5400 нэгж буюу 5.400.000 төгрөгөөр торгох, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 5.400 нэгж буюу 5.400.000 төгрөгөөр тус тус торгож шийтгэж,
4.5 Шүүгдэгч Д.Отгондалайг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж 5400 нэгж буюу 5.400.000 төгрөгөөр торгож тус тус шийтгэж,
4.6 Шүүгдэгч Д.Бат-Оюуныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 5400 нэгж буюу 5.400.000 төгрөгөөр тус тус торгож шийтгэж,
4.7 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батбаатар, Д.Отгондалай, Д.Бат-Оюун нарт оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн Б.Батбаатарыг 20.800.000 төгрөгөөр, шүүгдэгч Д.Отгондалайг 15.400.000 төгрөгөөр, шүүгдэгч Д.Бат-Оюуныг 15.400.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж,
4.8 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батбаатарт нийтийн албанд томилогдох эрх хасах 3 жилийн ял, Д.Отгондалайд нийтийн албанд томилогдох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хассан ял, шүүгдэгч Д.Бат-Оюунд нийтийн албанд томилогдох эрх хасах 1 жилийн ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тус тус хугацааг тоолж,
4.9 Шүүгдэгч Б.Батбаатар, Д.Отгондалай, Д. Бат-Оюун нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж,
4.10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Б.Батбаатар, Д.Отгондалай, Д.Бат-Оюун нарт оногдуулсан торгох ялыг 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож,
4.11 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж,
4.12 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 497 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батбаатараас 16.255.484 төгрөг, шүүгдэгч Д.Отгондалайгаас 82.247.099 төгрөг, шүүгдэгч Д.Бат-Оюунаас 17.194.918 төгрөгийг тус тус гаргуулан Ховд аймгийн Булган сумын нэгдсэн эмнэлгийн төсөвт төвлөрүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
4.13 Шүүгдэгч Б.Батбаатар, Д.Отгондалай. Д.Бат-Оюун нар хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,
4.14 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураан авсан 2015-2020 оны нийт 66 хавтас санхүүгийн баримтыг Ховд аймаг Булган сумын нэгдсэн эмнэлгийн архивт хадгалуулахаар шилжүүлж
4.15 Хэрэгт битүүмжлэн ирүүлсэн шүүгдэгч Б.Батбаатарын Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн Ахуйн гудамжны 12 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү 1602000256 дугаартай хувийн сууцыг битүүмжилсэн 2023 оны 05 сарын 03-ны өдрийн 06 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж,
4.16 Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, нар эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авснаас хойш, эсхүл эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг мэдэгдэж шийдвэрлэжээ.
5.Шүүгдэгч Б.Батбаатар түүний өмгөөлөгч Б.Ганзориг нь давж заалдах гомдолдоо: Шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
5.1 Шүүгдэгч Б.Батбаатар нь Ховд аймгийн Булган сумын Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байхдаа нягтлан бодогч Д.Отгондалай, нярав Д.Бат-Оюун нартай бүлэглэн албан тушаалын байдлаа ашиглаж тус эмнэлэгт галч ажилтай Т.Батсуурийг 2019 оны 11 сард чөлөөтэй байх хугацаанд ажилласнаар тооцож 409 875 төгрөгийн цалин бодож, уг мөнгийг нярав Д.Бат-Оюуны дансруу шилжүүлэн авч, завшсаны улмаас Нэгдсэн эмнэлгийн цалингийн санд 409 875 төгрөгийн хохирол учирсан гэх үйлдлийг шүүгдэгч Д.Бат-Оюун, Д.Отгондалай нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэгдлэл, шүүгдэгч Д.Бат-Оюуны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн байдал, шүүгдэгч Д.Отгондалайгийн мэдүүлэг, шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 7 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Б.Батбаатарын гэрчээр өгсөн мэдүүлэг, яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Б.Батбаатарын үйлдэл үгүйсгэгдэж байна.
Б.Батбаатар нь нягтлан бодогч Д.Отгондалай, нярав Д.Бат-Оюун нартай бүлэглэн албан тушаалын байдлаа ашиглаж Нэгдсэн эмнэлгийн эмийн зардлаас 2019 оны 12 дугаар 24-ний өдөр "эмийн үнэ" гэх утгаар 3 803 923 төгрөг Д. Отгондалайгийн Төрийн банкны 110200069721 тоот харилцах дансруу шилжүүлэн авч завшсан гэх үйлдэл нь гэрч Д.Мөнхтулгын мэдүүлэг, шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 7 дугаар дүгнэлт, Д.Отгондалай, Д.Бат-Оюун нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, Д.Отгондалай, Д.Бат-Оюун нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл, хавтаст хэргийн 32 дугаар хуудсанд авагдсан төлбөрийн баримтанд шүүгдэгч Б.Батбаатарын гарын үсэг зурагдсан байдаг ба Д.Отгондалайгийн Төрийн банкны 110200069721 тоот харилцах дансруу бус харин тухайн эмнэлгийн 110200197172 дугаартай төрийн банкны түр дансруу шилжсэн байдаг.
Энэ түр данснаас Отгондалай нь өөрийнхөө дансруу шилжүүлэн гаргуулан авсан байдаг бөгөөд энэ үйлдэлд шүүгдэгч Б.Батбаатар бүлэглэн оролцсон, уг мөнгөнөөс хувьдаа авч завшсан үйлдэл нь тогтоогдоогүй байдаг.
Б.Батбаатар нь Д.Отгондалай, Д.Бат-Оюун нартай бүлэглэн нэгдсэн эмнэлгийн цалингийн сангаас 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 36 хүний илүү цагийн мөнгө гэж 7 422 652 төгрөгийг Д.Отгондалайгийн төрийн банкны 110200129340 харилцах дансруу шилжүүлэн авч завшсан гэх үйлдэл нь гэрч Д.Мөнхтулгын мэдүүлэг, шүүгдэгч Д.Отгондалайгийн мэдүүлэг, Д.Бат-Оюуны яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Б.Батбаатарын гэрчээр өгсөн мэдүүлэг, шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 7 дугаартай дүгнэлт зэргээр үгүйсгэгдэж байна. Иймд дээрх хэргүүдийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Шүүгчдэгч Д.Бат-Оюун түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар нь давж заалдах гомдолдоо:
6.1 Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Бат-Оюуныг Ховд аймгийн Булган сумын нэгдсэн эмнэлэгт нярвын албан тушаалд ажиллаж байх хугацаандаа эмнэлгийн итгэмжлэгдэн хариуцуулсан хөрөнгө болон төсвийн хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан байна гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан "Хөрөнгө завших" гэмт хэргийг "Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол..." гэж хуульчилсан ба энэ гэмт хэргийн субъект нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг албан ажлын үүрэг, гэрээ болон бусад тусгай даалгавраар тодорхой эд хөрөнгийг эрхлэн хариуцах эрхийг эдэлж байгаа этгээд байхыг шаардах бөгөөд объектив тал нь энэ эрхээ ашиглан эзэмшилдээ байгаа хөрөнгөөс хууль бусаар, үнэ төлбөргүй өөрийн мэдэлд шилжүүлж ашигласан идэвхтэй үйлдлээр илэрдэг.
Шүүгдэгч Д.Бат-Оюуны хувьд Ховд аймгийн Булган сумын нэгдсэн эмнэлэгт нярвын албан тушаалд ажиллаж байх хугацаандаа өөрт нь эмнэлгийн зүгээс гэрээ болон бусад байдлаар итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшсан үйлдэл огт хийгээгүй юм.Харин төрийн байгууллагын төсвийг нярав нь хууль, гэрээ, албан тушаалын хувьд итгэмжлэн хариуцах эрх, үүргийг хүлээсэн этгээд биш бөгөөд Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, бусад хууль тогтоомжид зааснаар төрийн байгууллагын төсвийг тухайн байгууллагын удирдлага, ерөнхий нягтлан бодогч нар хариуцан зарцуулах эрх, үүрэгтэй байдаг.
6.2 Шүүхээс шүүгдэгч Д.Бат-Оюуныг Ховд аймгийн Булган сумын нэгдсэн эмнэлэгт нярваар ажиллаж байхдаа 37,266,596 төгрөгийн төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Мөн л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлд заасан "Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах" гэмт хэргийн субъект нь төсөв захирагч байх ба Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-д зааснаар Ховд аймгийн Булган сумын нэгдсэн эмнэлгийн эрхлэгч нь төсвийн шууд захирагч байх ба мөн зүйлийн 16.5.5-д зааснаар төсвийн шууд захирагч нь батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах эрхийг хэрэгжүүлэх юм. Өөрөөр хэлбэл Д.Бат-Оюуны үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан "Хөрөнгө завших", Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлд заасан "Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах" гэмт үйлдэл биш бахад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж гэм буруутайд тооцон ял оногдуулсанд гомдолтой байна.
Иймд Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 04 сарын 01- ний өдрийн 154/ШЦТ2024/00016 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
7.Шүүгдэгч Д.Отгондалайгийн өмгөөлөгч Ж.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
7.1 Шүүгдэгч Д.Отгондалайгийн хувьд мөрдөн шалгах ажиллагаанд буюу хэрэг илрүүлэхэд мөн ямар нэгэн байдлаар санхүү тооцоолол гаргахад идэвхтэй оролцсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, хийсэн хэрэгтээ маш их гэмшдэг. Аливаа дансны хуулга болон дансны гүйлгээг үнэн зөвөөр хэлсэн. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд ямар нэгэн чирэгдэл учруулаагүй байдаг. Манай үйлчлүүлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад бага насны буюу хөхүүл хүүхэдтэй байсан бөгөөд уг хэрэг нь шалгагдаж дуусаад шүүх рүү шилжиж байх үед дахин төрсөн байгаа. Төрөх үед нь хүүхэд нь нэлээн удаан хугацаагаар эмнэлэгт хэвтсэн нөхцөл байдлууд байгаа. Хүүхдийнх нь хувьд менингит гэдэг оношийг тодруулж чадахгүйн улмаас хүүхэд нь өнөөдрийн байдлаар саажилттай хөхөөр хооллодог ийм хүнд нөхцөл байдалтай байсан гэдгийг хэлмээр байна.
7.2 Шүүгдэгчийн ар гэрт 2 настай мөн 8 сартай, бага насны 2 хүүхэд нь ээжийнхээ асрамжид байдаг. 8 сартай хүүхдийнх нь хувьд менингит өвчний учраас хяналтад орж улмаар уламжлалт эмчилгээ буюу нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа. Тухайн хүүхдийн гар, хөл энгийн байдалдаа ордоггүй нөхцөл байдал байгаа. Шүүгдэгч Д.Отгондалай нь 82,247,099 төгрөг гаргуулах нь хууль зүйн үндэстэй. Энэ талаар манай үйлчлүүлэгчийн зүгээс ямар нэгэн маргаан байдаггүй. Д.Отгондалайгийн хувьд торгуулсан 10,000,000 төгрөгийг төлөх боломжтой. Ажил хөдөлмөр эрхэлдэг учир төлж барагдуулна гэдгээ илэрхийлсэн. Мөн төр учирсан хохирол болох 82,247,099 төгрөгийн хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэйгээ хугацаа авч тодорхой хугацаанд төлнө гэдгээ илэрхийлдэг.
Иймд өмгөөлөгч миний зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэх саналтай байна гэв.
8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Батбаатар, Д.Отгонбаатар, Д.Бат-Оюун нарт холбогдох хэргийн хувьд нэлээн удаан хугацаанд мөрдөн байцаалтын шатад шалгагдсан хэрэг байгаа. Тухайн үед мөрдөн шалгах ажлыг шуурхай гүйцэтгэж явуулсан зарим нөхцөл байдлууд тухайн үед тогтоогдчих боломжтой байсан болов уу гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагаа удаашралтай 2, 3 жил явсны дараагаар мөрдөн шалгах ажиллагааг явуулахад тогтоогдсон нөхцөл байдал шүүгдэгч Б.Батбаатарын хувьд өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урваж ашиглаж өөртөө давуу байдал олгож урамшуулал авсан байдаг. Мөн төсвийн хөрөнгүүдийг төсвийн зардал хооронд шилжүүлэх хориглосон сангуудаас буюу цалингийн сангаас илүү цаг нэрийдлээр өөр ашигтай байдлаар авсан байдаг. Энэ үйлдэл нь мөрдөн байцаалт шатанд шинжээчийн дүгнэлт болон гэрч нарын мэдүүлэг, хэргийн оролцогч болох шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад тогтоогдсон. Мөрдөн байцаалтын шатанд зарим тодорхойгүй нөхцөл байдлууд байгаа. Жишээ нь: Түлш, халаалтын зардлуудыг зарцуулсан гэх баримтууд нь байхгүй байсан. Мөн гэрч нарын мэдүүлгээр аваад үзэхэд түлш халаалт буусан, нүүрс тээвэр ирж буусан, бид нар ашигласан, хэрэглэсэн гэдэг асуудлууд ярьдаг. Уг үйлдэл нь санхүүгийн баримтаар завшсан төсвийн хөрөнгө зориулалтын бусаар зарцуулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байсан учраас зарим үйлдэл холбогдлуудыг хэрэгсэхгүй болгосон байгаа.
Иймд шүүгдэгч Б.Батбаатар, Д.Отгонбаатар, Д.Бат-Оюун нарт холбогдох хэргийн хувьд мөрдөн байцаалтын шатанд бүхий л нотолбол зохих ажлуудыг хийж тогтоосон бөгөөд хэргийн зүйчлэл тохирсон учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч болох Б.Ганзориг, Д.Хуягбаатар нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, гомдлыг шийдвэрлэхгүй орхив.
2. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул “хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
3. Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
4. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Б.Баярмагнай нь шүүгдэгч Б.Батбаатарыг “
4.1 Ховд аймгийн Булган сумын Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж эрх бүхий байгууллага албан тушаалтнаас 2020 оны 1, 2, 3, 4 улирлын ажлын дүгнэж урамшуулах олгох шийдвэр гараагүй байхад өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгож 2020 оны 04 сарын 21-ний өдөр 1 дүгээр улирлын урамшуулалд цалингийн 285.917 төгрөг, 2020 оны 08 сарын 11-ний өдөр 2 дугаар улирлын урамшуулалд 285.917 төгрөг, 2020 оны 10 сарын 19-ний өдөр дугаар 3 дугаар улирлын урамшуулалд 257.325 төгрөг, 2020 оны 12 сарын 21-ний өдөр 4 дүгээр улирлын 543.243 төгрөгийн урамшуулал тус тус авч нэгдсэн эмнэлгийн цалингийн санд нийт 1.372.402 төгрөгийн хохирол учруулсан,
4.2 Мөн шүүгдэгч Б.Батбаатар нь нягтлан бодогч Д.Отгондалай нярав Д.Бат-Оюун нартай бүлэглэн албан тушаалын байдлаа ашиглаж нэгдсэн эмнэлгийн галч ажилтай Т.Батсуурийг 2019 оны 11 сард чөлөөтэй байх хугацаанд ажилласнаар тооцож, 409.875 төгрөгийн цалин бодож уг мөнгийг нярав Д.Бат-Оюуны данс руу шилжүүлэн авч завшсаны улмаас Нэгдсэн эмнэлгийн цалингийн санд 409.875 төгрөгийн хохирол учруулсан,
4.3 Шүүгдэгч Б.Батбаатар нь нягтлан бодогч Д.Отгондалай, нярав Д.Бат-Оюун нартай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглаж нэгдсэн эмнэлгийн эмийн зардлаас 2019 оны 12 сарын 24-ний өдөр эмийн үнэ гэх утгаар 3.803.923 төгрөг, Д. Отгондалайн төрийн банкны 110200069721 тоот харилцах данс руу шилжүүлэн авч, завшсаны улмаас нэгдсэн эмнэлгийн төсөвт 3.803.923 төгрөгийн хохирол учруулсан,
4.4 Шүүгдэгч Б.Батбаатар нь нягтлан бодогч Д.Отгондалай, нярав Д.Бат-Оюун нартай бүлэглэн албан тушаалын байдлаа ашиглаж нэгдсэн эмнэлгийн цалингийн сангаас 2020 оны 01 сарын 30-ны өдөр 36 хүний илүү цагийн мөнгө гэж 7.422.652 төгрөгийг Д.Отгондалайн төрийн банкны 110200129340 тоот харилцах данс руу шилжүүлэн авч завшсаны улмаас нэгдсэн эмнэлгийн цалингийн санд 7.422.652 төгрөг нийт 11.636.450 төгрөгийн хохирол учруулсан,
4.5 Шүүгдэгч Б.Батбаатар нь нягтлан бодогч Д.Отгондалай, нярав Д.Бат-Оюун нартай бүлэглэн байгууллагад үүссэн аж ахуйн шинжтэй өр төлбөрийг төлөх зорилгоор нэгдсэн эмнэлгийн цалингийн сангаас 36 хүний нэр дээр илүү цаг бодож 2019 оны 06 сарын 10-ны өдөр 20.466.141 төгрөгийг Д.Отгондалайн төрийн банкны 110200069721 тоот харилцах данс руу шилжүүлэн авч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсны улмаас нэгдсэн эмнэлгийн цалингийн санд 20.466.141 төгрөгийн хохирол учруулсан, яллагдагч Б.Батбаатар нь нягтлан бодогч Д.Отгондалай, нярав Д.Бат-Оюун нартай бүлэглэн, байгууллагад үүссэн аж ахуйн шинжтэй өр төлбөрийг төлөх зорилгоор нэгдсэн эмнэлгийн цалингийн сангаас 8 хүний нэр дээр илүү цаг бодож 2019 оны 06 сарын 28-ны өдөр 2.912.264 төгрөгийг Д.Бат-Оюуны төрийн банкны 110200294390 тоот харилцах данс руу шилжүүлэн авч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсны улмаас нэгдсэн эмнэлгийн цалингийн санд 2.912.264 төгрөгийн хохирол учруулсан ,
4.6 Шүүгдэгч Б.Батбаатар нь нягтлан бодогч Д.Отгондалай, нярав Д.Бат-Оюун нартай бүлэглэн байгууллагад үүссэн аж ахуйн шинжтэй өр төлбөрийг төлөх зорилгоор нэгдсэн эмнэлгийн цалингийн сангаас 2019 оны 06 сарын 28-ны өдөр 565.700 төгрөг, мөн өдөр 800.000 төгрөгийг тус тус Д.Бат-Оюуны төрийн банкны 110200294390 зориулалтын тоот харилцах данс руу шилжүүлэн авч, төсвийн хөрөнгийг бусаар зарцуулсны улмаас нэгдсэн эмнэлгийн цалингийн санд 1.365.700 төгрөгийн хохирол учруулсан,
4.7 Шүүгдэгч Б.Батбаатар нягтлан бодогч Д.Отгондалай, нярав Д.Бат-оюун нартай бүлэглэн байгууллагад үүссэн аж ахуйн шинжтэй өр төлбөрийг төлөх зорилгоор нэгдсэн эмнэлгийн цалингийн сангаас 2019-ны 11 сарын 25-ны өдөр 13 хүний цалин гэж 11.282.491 төгрөгийг нярав Д.Бат-Оюуны төрийн банкны 110200294390 тоот харилцах данс руу шилжүүлэн авч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсны улмаас нэгдсэн эмнэлгийн цалингийн санд 11.282.491 төгрөгийн хохирол учруулсан,
4.8 Шүүгдэгч Б.Батбаатар нь нягтлан бодогч Д.Отгондалай, нярав Д.Бат-Оюун нартай бүлэглэн 2019 оны шинэ жилийн арга хэмжээнд азтан шалгаруулах зорилгоор иргэн Д.Соёлмаагаас 1.200.000 төгрөгийн үнэ бүхий ноолууран ороолт авч, уг зардлыг Нэгдсэн эмнэлгийн цалингийн сангаас 2020 оны 04 сарын 22-ны өдөр материалын үнэ гэх утгаар Д.Соёлмаагийн данс руу 1.200.000 төгрөг шилжүүлж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсны улмаас нэгдсэн эмнэлгийн цалингийн санд 1.200.000 төгрөг нийт 37.226.596 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн нь тогтоогдсон гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тус тус зүйлчлэн,
5. Шүүгдэгч Д.Отгондалайг “
5.1 Ховд аймгийн Булган сумын Нэгдсэн эмнэлэгт нягтлан бодогчоор ажиллаж байхдаа нярав Д.Бат-Оюунтай бүлэглэн албан тушаалын байдлаа ашиглаж Нэгдсэн эмнэлгийн түлш, халаалтын зардлаас "Нүүрсний үнэ" гэсэн утгаар 4.601.250 төгрөг, Д.Бат-Оюуны Хаан банкны 5034434681 тоот данс руу 2019 оны 09 сарын 25-ны өдөр шилжүүлж улмаар уг мөнгөнөөс Д.Отгондалайн Хаан банкны 5847211956 тоот дансанд "зээл” гэх утгаар 400.000 төгрөг шилжүүлж авч завшсан,
5.2 Шүүгдэгч Д.Отгондалай нь Ховд аймгийн Булган сумын нэгдсэн эмнэлэгт нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж эмнэлгийн цалинг зөрүүтэй тооцох, эмч ажилчдад олгох цалингийн жагсаалтыг санаатайгаар өөрчлөх зэрэг аргаар өөртөө илүү цагаар ажилласан гэх хуурамч санхүүгийн баримт бүрдүүлж 2015 оны 1 сараас 12 сар дуустал 11.960.921 төгрөг, 2016 оны 1 сараас 12 сар дуустал 12.658.569 төгрөг, 2017 оны 1 сараас 12 сар дуустал 14.508.003 төгрөг. 2018 оны 1 сараас 12 сар дуустал 17.016.982 төгрөг, 2019 оны 1 сараас 12 сар дуустал 15.463.149 төгрөг, 2020 оны 1 сараас 3 сар дуустал 4.125.520 төгрөгийг Өөрийнхөө Төрийн банкны 110200069721 тоот харилцах данс, мөн Голомт банкны 5635102559 тоот харилцах дансаар тус тус шилжүүлж авч завшиж Нэгдсэн эмнэлгийн цалингийн санд их хэмжээний буюу 75.733.144 төгрөгийн хохирол учруулсан, Яллагдагч Д.Отгондалай нь Ховд аймгийн Булган сумын нэгдсэн эмнэлэгт нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж Д.Болдбаатарын илүү цагаар ажилласан гэж 2018 оны 9 сард 363.339 төгрөг, 2019 оны 1 сард 639.203 төгрөг, 2019 оны 10 сард 412.985 төгрөг, 2020 оны 1 сард 122.250 төгрөг, 2020 оны 2 сард 20000 төгрөг нийт 1.737.777 төгрөгийг түүний данс руу шилжүүлж, улмаар өөрийн төрсөн ах Д.Болдбаатарын дансанд шилжүүлсэн мөнгөөр Өөрийн зээлээ төлж завшсаны улмаас Нэгдсэн эмнэлгийн цалингийн санд 1.737.777 төгрөгийн хохирол учруулсан,
5.3 Шүүгдэгч Д.Отгондалай нь Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан Б.Батбаатар, нярав Д.Бат-Оюун нартай бүлэглэн албан тушаалын байдлаа ашиглаж нэгдсэн эмнэлгийн галч Т.Батсуурийг 2019 оны 11 сард чөлөөтэй байх хугацаанд ажилласнаар тооцож 409.875 төгрөгийн цалин бодож уг мөнгийг нярав Д.Бат-Оюуны данс руу шилжүүлэн авч, завшсаны улмаас нэгдсэн эмнэлгийн цалингийн санд 409.875 төгрөгийн хохирол учруулсан,
5.4 Шүүгдэгч Д.Отгондалай нь Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан Б.Батбаатар, нярав Д.Бат-Оюун нартай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглаж Нэгдсэн эмнэлгийн эмийн зардлаас 2019 оны 12 сарын 24-ний өдөр "эмийн үнэ" гэх утгаар 3.803.923 төгрөг, Д.Отгондалайн төрийн банкны 110200069721 тоот харилцах данс руу шилжүүлэн авч, завшсаны улмаас нэгдсэн эмнэлгийн төсөвт 3.803.923 төгрөгийн хохирол учруулсан,
5.5 Шүүгдэгч Д.Отгондалай нь нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан Б.Батбаатар нярав Д.Бат-Оюун нартай бүлэглэн албан тушаалын байдлаа ашиглаж Нэгдсэн эмнэлгийн цалингийн сангаас 2020 оны 01 сарын 30-ны өдөр 36 хүний илүү цагийн мөнгө гэж 7.422.652 төгрөгийг Д.Отгондалайн Төрийн банкны 11020012934- тоот харилцах данс руу шилжүүлэн авч, завшсаны улмаас нэгдсэн эмнэлгийн цалингийн санд 7.422.652 төгрөг, нийт их хэмжээний буюу 89.507.371 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
5.6 Шүүгдэгч Д.Отгондалай нь Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан Б.Батбаатар, нярав Д.Бат-Оюун нартай бүлэглэн байгууллагад үүссэн аж ахуйн шинжтэй өр төлбөрийг төлөх зорилгоор Нэгдсэн эмнэлгийн цалингийн сангаас 36 хүний нэр дээр илүү цаг бодож 2019 оны 06 сарын 10-ны өдөр 20.466. 141 төгрөгийг Д. Отгондалайн Төрийн банкны 110200069721 тоот харилцах данс руу шилжүүлэн авч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсны улмаас нэгдсэн эмнэлгийн цалингийн санд 20.466.141 төгрөгийн хохирол учруулсан,
5.7 Шүүгдэгч Д.Отгондалай нь Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан Б.Батбаатар, нярав Д.Бат-Оюун нартай бүлэглэн байгууллагад үүссэн аж ахуйн шинжтэй өр төлбөрийг төлөх зорилгоор Нэгдсэн эмнэлгийн цалингийн сангаас 8 хүний нэр дээр илүү цаг бодож 2019 оны 06 сарын 28-ны өдөр 2.912.264 төгрөгийг нярав Д.Бат-Оюуны Төрийн банкны 110200294390 тоот харилцах данс руу шилжүүлэн авч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсны улмаас Нэгдсэн эмнэлгийн цалингийн санд 2.912.264 төгрөгийн хохирол учруулсан
5.8 Шүүгдэгч Д.Отгондалай нь Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан Б.Батбаатар, нярав Д.Бат-Оюун нартай бүлэглэн байгууллагад үүссэн аж ахуйн шинжтэй өр төлбөрийг төлөх зорилгоор Нэгдсэн эмнэлгийн цалингийн сангаас 2019 оны 06 сарын 28-ны өдөр 565.700 төгрөг, мөн өдөр 800.000 төгрөгийг тус тус Д.Бат- Оюуны Төрийн банкны 110200294394 тоот харилцах данс руу шилжүүлэн авч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсны улмаас Нэгдсэн эмнэлгийн цалингийн санд 1.365.700 төгрөгийн хохирол учруулсан,
5.9 Шүүгдэгч Д.Отгондалай нь Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан Б.Батбаатар, нярав Д.Бат-Оюун нартай бүлэглэн байгууллагад үүссэн аж ахуйн шинжтэй өр төлбөрийг төлөх зорилгоор Нэгдсэн эмнэлгийн цалингийн сангаас 2019 оны 11 сарын 25-ны өдөр 13 хүний цалин гэж 11.282.491 төгрөгийг нярав Д.Бат- Оюуны Төрийн банкны 110200294394 тоот харилцах данс руу шилжүүлэн авч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсны улмаас Нэгдсэн эмнэлгийн цалингийн санд 11.282.491 төгрөгийн хохирол учруулсан,
5.10 Шүүгдэгч Д.Отгондалай нь Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан Б.Батбаатар, нярав Д.Бат-Оюун нартай бүлэглэн 2019 оны шинэ жилийн арга хэмжээнд азтан шалгаруулах зорилгоор иргэн Д.Соёлмаагаас 1.200.000 төгрөгийн үнэ бүхий ноолууран ороолт авч, уг зардлыг Нэгдсэн эмнэлгийн цалингийн сангаас 2020 оны 04 сарын 22-ны өдөр "мат үнэ" гэх утгаар иргэн Д.Соёлмаагийн данс руу 1.200.000 төгрөг шилжүүлж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсны улмаас Нэгдсэн эмнэлгийн цалингийн санд 1.200.000 төгрөг нийт 37.226.596 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн нь тогтоогдсон гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тус тус тус тус зүйлчлэн,
6. Шүүгдэгч Д.Бат-Оюуныг “
6.1 Ховд аймгийн Булган сумын Нэгдсэн эмнэлэгт Нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Отгондалайтай бүлэглэн албан тушаалын байдлаа ашиглаж Нэгдсэн эмнэлгийн түлш, халаалтын зардлаас "Нүүрсний үнэ" гэх утгаар 4.601.250 төгрөг, Д.Бат-Оюуны Хаан банкны 5034434681 тоот данс руу 2019 оны 09 сарын 25-ны өдөр шилжүүлж улмаар уг мөнгөнөөс Д.Отгондалайн Хан банкны 5847211956 тоот дансанд "зээл" гэх утгаар 400.000 төгрөг шилжүүлж авч завшсан,
6.2 Шүүгдэгч Д.Бат-Оюун Ховд аймгийн Булган сумын Нэгдсэн эмнэлэгт нярваар ажиллаж байхдаа нэгдсэн эмнэлгийн түлш, халаалтын зардлаас "нүүрсний үнэ" гэсэн утгаар 4.601.250 төгрөг өөрийнх нь Хаан банкны 5034434681 тоот данс руу 2019 оны 09 сарын 25-ны өдөр шилжүүлсэн мөнгөнөөс 2019 оны 09 сарын 25-ны өдөр 5007065056 тоот мобикомын дансанд 129800 төгрөг, 2019 оны 09 сарын 26-ны өдөр Мобифинанс ББСБ-ын 5077152233 тоот дансанд 529.300 төгрөг, Мөнхжаргалаас 2019.08.30-ны өдөр зээлсэн 1.000.000 төгрөгийг 5068268931 тоот дансанд зээл% зээлийн хүүгийн хамт 2019-09-26-нд 1.100.000 төгрөг шилжүүлж, Э.Мөнхжаргалын 5068268931 тоот дансанд 2019 оны 09 сарын 26-ны өдөр 100.000 төгрөгийг тус тус шилжүүлж завшсаны улмаас Нэгдсэн эмнэлгийн төсөвт 2.259.100 төгрөгийн хохирол учруулсан,
6.3 Шүүгдэгч Д.Бат-Оюун нь Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан Б.Батбаатар, нягтлан бодогч Д.Отгондалай нартай бүлэглэн албан тушаалын байдлаа ашиглаж нэгдсэн эмнэлэгт галч ажилтай Т.Батсуурийг 2019 оны 11 сард чөлөөтэй байх хугацаанд ажилласнаар тооцож 409.875 төгрөгийн цалин бодож уг мөнгийг өөрийнхөө данс руу шилжүүлэн авч завшсаны улмаас Нэгдсэн эмнэлгийн цалингийн санд 409.875 төгрөгийн хохирол учруулсан,
6.4 Шүүгдэгч Д.Бат-Оюун нь Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан Б.Батбаатар нягтлан бодогч Д.Отгондалай нартай бүлэглэн албан тушаалын байдлаа ашиглаж Нэгдсэн эмнэлгийн эмийн зардлаас 2019 оны 12 сарын 24-ний өдөр "эмийн үнэ" гэх утгаар 3.803.923 төгрөг Д.Отгондалайн Төрийн банкны 110200069721 тоот харилцах данс руу шилжүүлэн авч завшсаны улмаас Нэгдсэн эмнэлгийн төсөвт 3.803.923 төгрөгийн хохирол учруулсан яллагдагч Д.Бат-Оюун нь Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан Б.Батбаатар нягтлан бодогч Д.Отгондалай нартай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглаж, Нэгдсэн эмнэлгийн цалингийн сангаас 2020 оны 01 сарын 30-ны өдөр 36 хүний илүү цагийн мөнгө гэж 7.422.652 төгрөгийг Д.Отгондалайн төрийн банкны 110200129340 тоот харилцах данс руу шилжүүлэн авч завшсаны улмаас нэгдсэн эмнэлгийн цалингийн санд 7.422.652 төгрөг нийт 14.295.550 төгрөгийн хохирол учруулсан,
6.5 Шүүгдэгч Д.Бат-Оюун нь Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан Б.Батбаатар, нягтлан бодогч Д.Отгондалай нартай бүлэглэн, байгууллагад үүссэн аж ахуйн шинжтэй өр төлбөрийг төлөх зорилгоор Нэгдсэн эмнэлгийн цалингийн сангаас 36 хүний нэр дээр илүү цаг бодож 2019 оны 06 сарын 10-ны өдөр 20.466.141 төгрөгийг Д.Отгондалайн Төрийн банкны 110200069721 тоот харилцах дансаар шилжүүлэн авч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсны улмаас Нэгдсэн эмнэлгийн цалингийн санд 20.466.141 төгрөгийн хохирол учруулсан, Яллагдагч Д.Бат-Оюун нь Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан Б.Батбаатар, нягтлан бодогч Д.Отгондалай нартай бүлэглэн, байгууллагад үүссэн аж ахуйн шинжтэй өр төлбөрийг төлөх зорилгоор Нэгдсэн эмнэлгийн цалингийн сангаас 8 хүний нэр дээр илүү цаг бодож, 2019 оны 06 сарын 28-ны өдөр 2.912.264 төгрөгийг Д.Бат-Оюуны Төрийн банкны 110200294390 тоот харилцах данс руу шилжүүлэн авч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсны улмаас Нэгдсэн эмнэлгийн цалингийн санд 2.912.264 төгрөгийн хохирол учруулсан,
6.6 Шүүгдэгч Д.Бат-Оюун нь нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан Б.Батбаатар, нягтлан бодогч Д. Отгондалай нартай бүлэглэн байгууллагад үүссэн аж ахуйн шинжтэй өр төлбөрийг төлөх зорилгоор Нэгдсэн эмнэлгийн цалингийн сангаас 2019 оны 06 сарын 28-ны өдөр 565.700 төгрөг, мөн өдөр 800.000 төгрөгийг тус тус Д.Бат-Оюуны Төрийн банкны 110200294390 тоот харилцах данс руу шилжүүлэн авч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсны улмаас Нэгдсэн эмнэлгийн цалингийн санд 1.365.700 төгрөгийн хохирол учруулсан,
6.7 Шүүгдэгч Д.Бат-Оюун нь Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан Б.Батбаатар нягтлан бодогч Д.Отгондалай нартай бүлэглэн байгууллагад үүссэн аж ахуйн шинжтэй өр төлбөрийг төлөх зорилгоор Нэгдсэн эмнэлгийн цалингийн сангаас 2019 оны 11 сарын 25-ны өдөр 13 хүний цалин гэж 11.282.491 төгрөгийг нярав Д.Бат- Оюун Төрийн банкны 110200294390 тоот харилцах данс руу шилжүүлэн авч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсны улмаас нэгдсэн эмнэлгийн цалингийн санд 11.282.491 төгрөгийн хохирол учруулсан,
6.8 Шүүгдэгч Д.Бат-Оюун нь нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан Б.Батбаатар. нягтлан бодогч Д.Отгондалай нартай бүлэглэн 2019 оны шинэ жилийн арга хэмжээнд азтан шалгаруулах зорилгоор иргэн Д.Соёлмаагаас 1.200.000 төгрөгийн үнэ бүхий ноолууран ороолт авч, уг зардлыг нэгдсэн эмнэлгийн цалингийн сангаас 2020 оны 04 сарын 22-ны өдөр "мат үнэ" гэх утгаар иргэн Д.Соёлмаагийн данс руу 1.200.000 шилжүүлж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсны улмаас нэгдсэн эмнэлгийн цалингийн санд 1.200.000 төгрөг нийт 37.226.596 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн нь тогтоогдсон гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
7. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Батбаатар, Д.Отгондалай, Д.Бат-Оюун нарын үйлдсэн гэх “хэргийн үйл баримт тогтоогдсон, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон” гэж дүгнээд шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрд торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна.
8. Шүүгдэгч Б.Батбаатар, Д.Отгондалай, Д.Бат-Оюун нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд эцэслэн шийдвэрлэх боломжгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв. Тухайлбал
8.1 Төсвийн тухай хууль болон Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмын талаар.
Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж 16.5.5-д зааснаар “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэж тус тус заасан байна.
Мөн Төсвийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.-д “Төсвийн ангиллын зүйлд санаатайгаар буруу мэдээлэл оруулж төсвийн орлого, зарлагын хэмжээг өөрчлөхийг хориглоно.”, 22.6.7.-д”төсвийн шууд захирагч нь батлагдсан төсвийг энэ хуулийн 22.2.3-22.2.6-д заасан ангиллаар бүртгэж, тайлагнах”, 22.6.8.-д “төсвийн гүйцэтгэлийн явцын хяналтыг энэ хуулийн 22.2-т заасан ангиллаар хийх бөгөөд эдийн засгийн дэлгэрэнгүй ангиллын дотор томсгосон ангиллаар хяналтын түвшинг тогтоож болно.”, 22.7.-д “Энэ хуулийн 22.2-т заасан төсвийн ангиллын төрөл бүрээр дэлгэрэнгүй ангилал тогтоох, түүнийг төсвийн төлөвлөлт, тайлагналт, гүйцэтгэлд ашиглах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.”, 22.9.-д “Энэ хуулийн 22.6.8-д заасан ангиллаар тогтоосон төсвийг зүйл хооронд шилжүүлэн зарцуулах эрхийг төсвийн захирагчийн ангилал бүрээр тогтоох, томсгосон хяналтын түвшинг тогтоох нийтлэг журмыг Засгийн газар тогтоон мөрдүүлнэ.” гэж тус тус заасан байна.
Өөрөөр хэлбэл дээр дурдсан хуулийн зохицуулалтаар төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь “Төсвийн орлогын болон төсвийн зарлагын эдийн засгийн дэлгэрэнгүй ангилал”-ыг тус тус тогтоох бөгөөд төсвийн шууд захирагч нь батлагдсан төсвийг “төсвийн зарлагын эдийн засгийн ангилал”-аар бүртгэж, гүйцэтгэлийн явцын хяналт тавих үүрэгтэй байна.
Мөн Төсвийн шууд захирагч нь дээр дурдсан үүргээ хэрэгжүүлэхдээ ангилал зөрүүлэхийг хуулиар хориглосон бөгөөд “төсвийн зарлагын эдийн засгийн ангилал”-аар тогтоосон төсвийг зүйл хооронд шилжүүлэн зарцуулах журмыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоохоор хуульд заасан байна.
Сангийн сайдын 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 73 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар “Төсвийн захирагчийн төсөвт зохицуулалт хийх журам”-ыг, 2014 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 5 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтаар “Төсвийн зарлагын эдийн засгийн ангилал”-ыг тус тус баталсан байна.
8.2 Прокурорын тогтоолоор дээр дурдсан хууль болон журмыг зөрчсөн шүүгдэгч нарт холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн талаар.
2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 01 дугаартай “Яллагдагчид холбогдох хэргийн зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай ” прокурорын тогтоолоор яллагдагч нарт холбогдох 7 үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Тухайлбал
Шүүгдэгч Б.Батбаатар, Д.Отгондалай, Д.Бат-Оюун нар нь бүлэглэн нэгдсэн эмнэлгийн түлш халаалтын зардлаас Д.Бат-Оюуны Хаан банкны 5034434681 тоот данс руу “Нүүрсний үнэ” гэсэн утгаар 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 4,601,250 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 9,200,250 төгрөг, Д.Бат-Оюуны Төрийн банкны 110200294390 тоот данс руу 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “эмнэлэг урамшуулал” гэсэн утгаар 11,800,000 төгрөгийг тус тус шилжүүлж, бэлнээр гарган авч завшсан гэх хэргүүдийг,
мөн шүүгдэгч нар нь бүлэглэн нэгдсэн эмнэлгийн түлш халаалтын зардлаас “Нүүрсний үнэ” гэсэн утгаар “Байтаг цагаан бургас” ХХК-ийн Голомт банкны 5630001373 тоот данс руу 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 15,070,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 19,125,000 төгрөг, “Минж төгөл” ХХК-ийн Хаан банкны 5847179227 тоот данс руу 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 19,125,000 төгрөг шилжүүлж, завшсан гэх хэргүүдийг тус тус “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл дээр дурдсан Төсвийн тухай хууль болон Сангийн сайдын 2014 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 5 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Төсвийн зарлагын эдийн засгийн ангилал”-ыг санаатай зөрүүлсэн буюу төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан шүүгдэгч нарын дээрх үйлдлүүдийг “архи, дарс, чихэр жимс, бэлэг дурсгалын зүйл, хүлээн авалтын ширээний зүйлс, хоолны зардал, 30 хүний хувцас захиалсан, урлагийн тоглолтын билетийн үнэ, байгууллагын зугаалгын замын хүнс, иргэн Д.Цоггэрэлээс зээлсэн 15,000,000 төгрөг, барилгын материал, тавилга, эд зүйлс худалдан авсан үнэ” гэх мэт нэгдсэн эмнэлэгт үүссэн өр төлбөрийг төлсөн болох нь тогтоогдсон гэж дүгнэн, “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Сангийн сайдын 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 73 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төсвийн захирагчийн төсөвт зохицуулалт хийх журам”-д “төсөвт зохицуулалт хийх нөхцөл, төсөв захирагчийн төсөвт зохицуулалт хийх саналд тавигдах шаардлага, төсвийн байгууллага журамд заасан үндэслэлээр дээд шатны төсөв захирагчаас зөвшөөрөл авсны дагуу зардлын бүлэг хооронд зохицуулалт хийх саналаа харьяа төрийн санд хүргүүлэх, төрийн сан нь төсвийн захирагчаас ирүүлсэн саналыг судлан үзээд зөвшөөрөгдсөн зардлын бүлэг хооронд тухайн зардлын бүлгийн батлагдсан жилийн дүнгийн 120 хувиас хэтрэхгүй, 10 сая төгрөг хүртэл зохицуулалт хийж ТБЗ №1 маягтаар бүртгэн баталгаажуулна” гэж заасан байна.
Гэтэл нэгдсэн эмнэлгийн дарга буюу төсвийн шууд захирагч нь дээр дурдсан журамд зааснаар төсөвт зохицуулалт хийхгүйгээр “Төсвийн зарлагын эдийн засгийн ангилал”-ыг санаатай зөрүүлсэн буюу төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан үйлдлийг прокурор гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, хохирлын хэмжээг бодитойгоор тодорхойлоогүй, хэргийн шийдвэрлэлтэд ач холбогдолтой байж болох нөхцөл байдлыг шүүх анхаарахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.
Мөн анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдлүүдийг “үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулсан” гэж үзээгүй талаараа үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр тэдгээрийг “нийлмэл” гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн үндэслэл тодорхойгүй байна.
Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг бодитой тогтоож, шүүгдэгч нарын үйлдэл нь яллаж буй гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан эсэхийг тэдгээрийн үйлдлийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрийг тал бүрээс нь шалгаж, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хэргийг зөв зүйлчилж, гэм буруугийн хэр хэмжээнд тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
9. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Б.Батбаатар түүний өмгөөлөгч Б.Ганзориг, шүүгдэгч Д.Бат-Оюун түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар нарын “шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох агуулгатай” давж заалдсан гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 154/ШЦТ2024/00016 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Б.Батбаатар, Д.Бат-Оюун, Д.Отгондалай нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ М.НЯМБАЯР