Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 301/ШШ2025/00425

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 301/ШШ2025/00425

Архангай аймаг

 

 

 

                                                                                                                                                   

 

 

         Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч  Д.Орхонтамир би

Нэхэмжлэгч: У  хот, С дүүрэг, ..дугаар хороо, С  Тауэр ... давхарт байх “Т ББСБ” ХХК ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: А аймаг, Э  сум, ... дугаар баг, Ц захын хашаа гудамж, 0 тоотод оршин суух С.Алтанцэцэгт холбогдох

5,808,183.80 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Үндсэн зээл 4,278,138.44 төгрөг, зээлийн хүү 876,959.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,522.47 төгрөг, нийт 5,808,183.80 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ.

 

            Хариуцагч С.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ С.А  миний бие Т ББСБ-н нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие нэхэмжлэгч Т ББСБ төлөөлөгчтэй ярилцан тохиролцоод уг мөнгийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 8 сарын хугацаанд сар 700,000 төгрөг төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК нь хариуцагч С.А-т холбогдуулан 5,808,183.8 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 5,808,183.8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагч С.А  нь нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 5,808,183.8  төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 8 сарын хугацаанд хэсэгчлэн хувааж төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,881 төгрөгөөс 53,940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 53,940 төгрөг, хариуцагч С.А-ээс 53,940 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 5,808,183.8  төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 8 сарын хугацаанд сард 700,000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,881 төгрөгөөс 53,940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 53,940 төгрөг, хариуцагч С.А-ээс 53,940 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч С.А  нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                      ШҮҮГЧ                                    Д.ОРХОНТАМИР