Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 49

 

 

  2024     07        04                                             2024/ДШМ/49

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор З.Алтансолонго, хохирогч , нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 25ы өдрийн 20*******/ШЦТ/102 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогч болон шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн *******т холбогдох эрүүгийн *******36001640113 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 29ий өдөр хүлээн авч шүүгч Ж.Отгонхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн ******* ******* ******* ******* *******гийн Азбаяр, 1989 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн хүнд механизмын операторч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл тав, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын 07 дугаар ******* ******* ******* тоотод оршин суудаг, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 261 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-т заасан зохих зөвшөөрөлгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг мөн хугацаагаар тэнссэн.

 

2. Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав ******* нутаг дэвсгэрт байрлах ******* тоотод 20******* оны 02 дугаар сарын 27-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч тэй үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж баруун гуя хэсэгт өшиглөх, гутлаар баруун хөл рүү 5-6 удаа цохих зэргээр халдаж баруун гарын шуу, зүүн гарын бугалга, баруун гуя, шилбэ, зүүн гуянд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

3.Ховд аймгийн прокурорын газраас *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1 Шүүгдэгч ******* ******* ******* ******* *******гийн Азбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 400 (дөрвөн зуун) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

 

4.3 Шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

4.4 Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт баривчлагдаагүй, цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж,

4.5 Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

4.6 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            5. Хохирогч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд ажил хийдэггүй хүүхдүүддээ хардаг. Манай нөхөр ******* Хөшөөтийн уурхайд том машин барьдаг гэр бүлээсээ ганцаараа ажил хийдэг тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж торгож өгнө үү гэв.

            6. Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс надад 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэсэн бөгөөд уг ялыг өөрчилж торгох ялаар сольж өгнө үү гэв.

7.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял нь шүүгдэгчийн гэм буруугаа ойлгон ухамсарлаагүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх хувийн байдал, үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийн биед олон удаагийн үйлдлээр халдсан гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон байна. Иймд шүүгдэгч, хохирогч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч *******, хохирогч нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчдын эрхийг хасч, хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул “хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй” байна.

            3. Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

            4. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “... шүүгдэгч *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж...”  шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч *******, хохирогч нар нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “...Анхан шатны шүүхээс 400 цагийн нийтэд тустай ажил  ялаар шийтгэсэн бөгөөд уг ялыг өөрчилж торгох ялаар сольж өгнө үү гэжээ.

5.1 Шүүгдэгч *******ын үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокуророос шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 400 (дөрвөн зуун) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд тохирсон байгаа тул шүүгдэгч болон хохирогчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр “шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, хохирогч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож, 

ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 20*******/ШЦТ/102 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, хохирогч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.НЯМБАЯР

 

                                             ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

                                  ШҮҮГЧ                                     Ж.ОТГОНХИШИГ