| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 148/2021/00324/И |
| Дугаар | 208/Ма2021/00031 |
| Огноо | 2021-11-30 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 208/Ма2021/00031
| 2021 оны 11 сарын 30 өдөр | Дугаар 208/МА2021/00031 |
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: ***************
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч, ерөнхий шүүгч Д.Буянжаргал
Шүүгчид Б.Эрдэнэхишиг
Г.Давааренчин
Оролцогчид
Нэхэмжлэгч *******
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******
Хариу*******чийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******
Хариу*******чийн өмгөөлөгч
ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарыг оролцуулан, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 441 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлоор *******ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн ******* ******* ******* байгаль ******* ******* *******д холбогдох 2021.06.03-ны өдрийн Ө/29 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай ********************индекстэй, хавтас иргэний хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* миний бие 2001 оноос хойш дундаа нэг завсарлагаатай өдийг хүртэл Сэлэнгэ аймгийн ус ******* ******* ******* ******* *******д ажиллаж байсан. Гэтэл 2019 онд бүтэц өөрчлөгдсөн гээд намайг ажлаас чөлөөлж улмаар жирэмсний амралттай хүний оронд ажилд авсан. Ингээд 2021.06.03-ны өдөр манай ажлын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь Б29 тоот тушаал гаргаж намайг ажлаас чөлөөлсөн. Уг тушаалыг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх илтэд хуульд нийцээгүй, олон хууль тогтоомжийг зөрчсөн гэж би үзэж байгаа учраас доорх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлага:
1. 2021.06.03-ний өдрийн Б/29 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох.
2. Ажилгүй цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл гаргуулах
3. Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус гаргаж байна... гэжээ.
Хариу*******чийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манай байгууллагын *******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна.
Учир нь: 2019 онд технологийн шинэчлэл хийгдэж байгаатай холбогдуулан холбоо сүлжээний техникчийн орон тоо нь хасагдаад урьдчилан мэдээллийн орон нэмэгдээд энэ нь тасралтгүй ажиллахаар болсон байсан. Гэтэл ******* нь тухайн ажлын байранд дээр ажиллах саналаа өгөөд сургалтад хамруулж, дараа нь шалгалт авахад тэнцээгүй. Үүний дараа манай ажилтан Ундрам нь жирэмсний амралтаа авсан байсан учраас *******ийг өөрийн хүсэлтээр нь түр хугацаагаар ажилд томилсон. Тэгээд үндсэн ажилтан нь жирэмсний амралтын хугацаа дуусаж ажилдаа орох хүсэлтээ өгсөн учраас *******ийг ажлаас чөлөөлөхөөс өөр арга байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна...гэжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 441 дугаартай шийдвэрээр:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-д тус тус зааснаар Сэлэнгэ аймгийн ******* ******* ******* байгаль ******* ******* *******ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Энхсэлэнгийн 2021.06.03-ны өдрийн Б/29 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамж төлөгдөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай... гэж, тус тус зааж зохигчид түүний өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.07-ны өдрийн 441 тоот шийдвэрийг бүхэлд хүчингүй болгох, нэхэмжлэгч *******ийг Сэлэнгэ аймгийн ус ******* ******* байгаль ******* ******* *******ийн даргын 2021.06.03-ны өдрийн Б/29 тоот ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж дараах гомдлыг гаргаж байна.
1.Сэлэнгэ аймаг дахь Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 441 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт Мөн ажил олгогчоос гаргасан дээрх тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1,4-д заасан .. жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан ... талууд харилцан тохирсон гэсэн заалтуудыг үндэслэж ажилтан *******ийг ажлаас чөлөөлсөн нь ... чөлөөний хугацаа дуусч ажилдаа орох болсон бодит нөхцөл байдалтай нийцэж байна гэж үзэв гэсэн байна.
Сэлэнгэ аймгийн ус ******* ******* байгаль ******* ******* *******ийн даргын 2021.06.03-ны өдрийн Б/29 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 37 дугаар зүйлийн 37.1.1, Коронавируст халдвар цах тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг б*******уулах тухай хуулийн 13.2.5, ус ******* ******* ******* ******* *******ийн Хөдөлмөрийн дотоод журмын 2.3.10-г үндэслэн барьсан нь бүхэлдээ хууль бус тушаал юм. Өөрөөр хэлбэл хуулийн заалтууд нь *******ийг ажлаас халах үндэслэлтэй нийцээгүй юм.
2. Анхан шатын шүүхийн 441 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт Хавтаст хэргийн 2-5 дугаар талд авагдсан Б/29 тоот тушаалын хуулбар болон хөдөлмөрийн гэрээний 3 хуудас баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан шаардлага хангаагүй тул үнэлээгүй бөгөөд ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа ажилтныг ажил үүрэг гүйцэтгүүлсэн бол тухайн ажилтны эрх зүйн байдал нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтны нэгэн адил гэж үзнэ гэж үзсэн байна. Гэтэл шүүх хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн мөртлөө хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа ажилтныг ажил үүрэг гүйцэтгүүлсэн бол тухайн ажилтны эрх зүйн байдал нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтны нэгэн адил гэж үзсэн нь ойлгомжгүй, ямар хуулийн заалт нь тодорхой бус байна.
Хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг нь хуулиар нэгэнт ажил олгогчид байна. Энэ үүргээ биелүүлээгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 21.7. Хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно гэж заасан байна.
Монгол улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 тоот тогтоолын 4-т Хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д заасан гарын үсэг зурсан гэдэгт бичгээр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч иргэн, ажил олгогч хуулийн этгээд, байгууллагыг төлөөлж, эрх бүхий албан тушаалтан, мөн ажилд орохыг хүссэн эрх зүйн чадамж бүхий иргэн өөрөө гарын үсэг зурсан байхыг хэлнэ гэж заасан байна.
3. Анхан шатын шүүхийн 441 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт Мөн ажил олгогчоос гаргасан дээрх тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д заасан ... жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 -д заасан .... талууд харилцан тохиролцсон гэсэн заалтуудыг үндэслэж *******ийг ажлаас чөлөөлсөн нь .... чөлөөний хугацаа дуусч ажилдаа орох болсон бодит нөхцөл байдалтай нийцэж байна гэж үзэв гэсэн байна.
Хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан .... талууд харилцан тохиролцсон гэсэн заалтуудыг үндэслэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь шүүх хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж үзсэн атлаа Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэлээр ажлаас халсан нь зөв гэж үзсэн нь ойлгомжгүй байна.
Тиймээс Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2021.10.07-ны өдрийн 441 тоот шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож нэхэмжлэгч *******ийн Сэлэнгэ аймгийн ус ******* ******* байгаль ******* ******* *******ийн даргын 2021,06.03-ны өдрийн Б/29 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариу*******ч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гарсан гэж үзэж байна. ******* нь өөрөө хүлээн зөвшөөрч жирэмсний амралттай байгаа хүний оронд түр хугацаагаар ажилласан. Нэгэнт тухайн ажилтан ажилдаа орох хүсэлтээ ирүүлсэн тул бид чөлөөлөхөөс өөр өргө байгаагүй. Тухайн үед бид *******т өөр ажил санал болгосон ч хүлээн аваагүй одоо манай байгууллагад орон тоо байхгүй тул ямар ч боломжгүй болоод байгаа юм гэв.
Хариу*******чийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан. Хариу*******чийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.
Нэхэмжлэгч ******* нь Сэлэнгэ аймгийн ******* ******* ******* байгаль ******* ******* *******д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдол гаргасныг хариу*******ч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ: шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож буй хуулийг тайлбарлаагүй, ажил олгогч нь ажилтныг ажлаас нь чөлөөлөхдөө баримталсан хууль нь ажлаас чөлөөлж байгаа үндэслэлтэй нь тохирохгүй байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй гэж тайлбарлажээ.
Хэргийг судлан үзвэл: нэхэмжлэгч *******ийг Сэлэнгэ аймаг ******* ******* ******* байгаль ******* ******* *******ийн даргын 2019 оны 05 сарын 16-ны өдрийн Б/13 дугаартай тушаалаар Уур амьсгалын ахлах техникч ажилдаа эргэн орох хүртэл хугацаагаар өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан ажил албан тушаал нь хадгалагдаж байгаа ажилтны оронд түр хугацаагаар томилж, ажилтантай 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Дагалдан ба түр ажилтны хөдөлмөрийн гэрээ байгуулж ажил олгогч гэрээнд гарын үсэг зурсан байх ба ажилтан ******* нь гарын үсэг зураагүй байна.
Сэлэнгэ аймгийн ******* ******* ******* байгаль ******* ******* *******д 2021 оны 05 сарын 31-ний өдөр тус *******ийн ******* амьсгалын ахлах техникч Б.Ундармаа нь ажилдаа орох тухай хүсэлт гаргасан байх ба тус *******ийн даргын 2021 оны 06 сарын 03-ны өдрийн Б/29 дугаартай тушаалаар *******ийг тухайн өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3.-т ...ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл... хөдөлмөрийн гэрээ байгуулж болно гэж заажээ.
Хэргийн хариу*******ч буюу ажил олгогч нь ажилтан эзгүйд *******тай харилцан тохирч ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл хугацаагаар ажиллуулах, түүний оронд ажил гүйцэтгүүлэхээр тохирсон нь хууль зөрчөөгүй бөгөөд ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл хугацаагаар тохиролцсон гэж үзнэ.
Талуудын хооронд байгуулсан гэрээгээр эзгүй байсан ажилтан ажилдаа эргэн орсноор ажил олгогчийн А.Энхтунгалагтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т заасан талууд харилцан тохиролцсон гэсэн үндэслэлээр ажил олгогч нь түр ажилтан *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн ажлаас үндэслэлгүй халагдсан гэсэн гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөрийн гэрээнд ажилтан гарын үсэг зураагүй байхад ажил гүйцэтгүүлсэн гэх гомдлын хувьд:
Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно., 24.3-т.Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй. гэж тус тус заажээ.
Тус хуулийн зохицуулалт нь ажилтан нь ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч ажил үүрэг гүйцэтгэсээр байгаа бол хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтаны нэгэн адил хөдөлмөрлөхтэй холбоотой эрхээ хамгаалуулах, эрх зүйн байдлын хувьд адилхан гэсэн ойлголт юм.
Нэхэмжлэгч ******* нь тухайн байгууллагад 20 гаруй жил ажилласан гэтэл 2019 онд байгууллагын орон тоо хасагдсан гэж намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлж ажилтан н.Ундармаагийн оронд түр ажиллуулахаар шийдвэрлэж намайг хохироосон гэж тайлбарлаж байгаа боловч орон тооны цомхотголоор ажлаас халагдсан талаараа шүүхэд гомдол гаргаагүй тул шүүхээс энэхүү гомдлын талаар эрх зүйн дүгнэлт хийх үндэслэлгүй болохыг тайлбарлах нь зүйтэй байна.
Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 441 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ
Г.ДАВААРЕНЧИН