2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2025/03532

 

 

 

2025 04 25 191/ШШ2025/03532

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх,Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тойргийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: *** тоотод байрлах, Хэрэглээний лизинг ХХК РД:*******

М*******гийн Б******* /регистрийн дугаар:*******/-ыг эрэн сурв  алжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн М.Б******* нь манай компанитай 2022 оны 08-р сарын 15-ны өдөр БЗГ/2022- 55787 барьцаат зээлийн гэрээ байгуулан 4,799,900 /Дөрвөн сая долоон зуун ерэн есөн мянга есөн зуун/ төгрөгийг сарын 2.55%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар гар утсыг худалдан авах зориулалтаар зээлж авсан. 

Зээлдэгч М.Б******* нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Apple Iphone 13 Pro Max Sierra Blue 128GB загварын гар утсыг "Пи Си Молл" ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. 

Зээлдэгч М.Б******* нь БЗГ/2022-55787 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2025 оны 03-р сарын 20-ны байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 8,827,877.86 /Найман сая найман зуун хорин долоон мянга найман зуун далан долоон төгрөг наян зургаан мөнгө/ төгрөг төлөх байснаас 1,980,000 /Нэг сая есөн зуун наян мянга/ төгрөг төлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу 6,847,877.86 /Зургаан сая найман зуун дөчин долоон мянга найман зуун далан долоон төгрөг наян зургаан мөнгө/ төгрөгийн төлбөрийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчин 795 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. 

Манай байгууллагаас харилцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн *** тоот хаягаар Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягандаа амьдардаггүй нь тус дүүргийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/ШЗ2024/22002 дугаартай шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. 

М.Б*******ыг бид өөрсдийн бүхий л боломжоороо эрэн хайх ажлыг хийсэн боловч, М.Б******* нь зээл авч байх үед бүртгүүлсэн хаяган дээрээ оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байна. Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч М.Б*******ыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Хэрэглээний лизинг ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Б*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.

Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан, Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШЗ2024/22002 дугаар захирамж, Нотлох баримт гаргуулах тухай Баянзүрх, Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 191/ШЗ2025/18057 дугаар захирамж, төрийн мэдээлэл солилцооны хур системийн М*******гийн Б*******ын оршин суугаа хаягын лавлагаа зэрэг нотлох баримтуудаас үзэхэд, М*******гийн Б******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэхээр байх бөгөөд түүний оршин суух хаяг тодорхойгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т зааснаар М*******гийн Б*******ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Хүсэлт гаргагчийн тайлбараас үзэхэд, М.Б******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэхээр байх бөгөөд түүний оршин суух хаяг тодорхойгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т зааснаар М.Б*******ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан, З******* овогт М*******гийн Б******* /регистрийн дугаар:*******/-ыг эрэн сурвалжилсугай.

2.     З******* овогт М*******гийн Б******* /регистрийн дугаар:*******/-ыг эрэн сурвалжилж, оршин байрлах газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй .

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА