| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2018/0070/Э |
| Дугаар | 94 |
| Огноо | 2018-05-16 |
| Зүйл хэсэг | 215.3., 27.11.1., |
| Улсын яллагч | Б.Энхмэнд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 94
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,
улсын яллагч Б.Энхмэнд,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Нямсүрэн,
шинжээч Н.Шинэбаатар, Д.Гомбосүрэн,
шүүгдэгч Д.Мөнхбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Хурлийт овогт Доржготовын Мөнхбатад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 2015 оны Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 0108 0326 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх дүү нарын хамтаар Налайх дүүргийн 2 дугаар хороо Зам ангийн 1 дүгээр гудамж, 01 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ЛЗ92041011 дугаартай, Хурлийт овогт Доржготовын Мөнхбат.
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Д.Мөнхбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 7 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 01 цаг 20 минутын орчимд Налайх дүүргийн 1 дүгээр хороо Энгэршандын гудамжны төгсгөл хэсэг Улаанбаатар-Тэрэлж чиглэлийн асфальтан засмал зам дээр өөрийн эзэмшлийн 79-09 УББ улсын дугаартай Аксент маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалт, 2 дугаар бүлгийн 2.3 дахь заалтын “а”, 2.7 дахь заалтын “а” заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Д.Наранцэцэгийг мөргөж амь насыг нь хохироосон,
мөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч Д.Мөнхбат нь Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5-ийн а, б, в дэх заалтыг зөрчиж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мөнхбатын өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв болохоор нэмж хэлэх зүйл байхгүй. Тиймээс мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Нямсүрэнгийн өгсөн: “Би ээжтэйгээ хамт 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр баяр наадмаа тэмдэглэж, амрах зорилгоор Налайхад хадам аавын гэрт ирсэн. Манай хадам аав, ээж, миний ээж гурав нэг шил архи хувааж уусан. Тэгээд бид хэд амрахаар болсон. Би хамгийн сүүлд буюу 00:30 минутад амарсан. Миний ээж том цонхтой урд өрөөнд хаалгаа хаагаад унтаж амрахаар болсон. Өглөө сэрээд ээжийг өрөөндөө байхгүй байгааг мэдсэн. Тэгээд тэр хавиар хайсан боловч олдоогүй. Үдээс хойш цагдаа дээр ирж аваарт орж нас барсныг нь мэдсэн” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцалтад шүүгдэгч Д.Мөнхбатын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...тэрэлжийн чиглэлийн засмал замаар явж байгаад урд талд байсан автомашиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийтэл засмал замын ертөнцийн зүгээр хойд талд засмал зам дээр нэг эмэгтэй гарч ирээд зогсчихсон байсан тэгэхээр нь би машин хүн хоёрын дундах зайгаар гарах гэхээр тэр хүнийг мөргөчих юм шиг санагдсан учраас тэр хүнийг мөргөхгүй гээд зүүн тал руугаа дараад тойрч гарах гээд шороон дээгүүр яваад баруун талын дугуй засмал зам дээр явуулаад нөгөө эмэгтэйг баруун талаараа мөргөхөд миний машины урд талын шил үйрээд түс тас хийх чимээ гараад би маш их сандарсан байсан учир буцаж өөрийнхөө эгнээнд орох гэж баруун талруугаа дартал Тэрэлж чиглэл рүү явж байсан нэг машиныг ямар ч байсан хажуу талаас нь урд хэсгийг нь шүргээд гарах шиг болсон. Тэгээд би мөнгө хураадаг постны бүр наагуур эргэж Их-Амын гудамжаар яваад Хун-Хуа тоосгоны үйлдвэр дээр очоод машинаа үйлдвэрийнхээ үүдэнд орхиод гэртээ орж унтаж амарсан. ...Зам дээр осол гаргаснаа мэдсэн би хальт шүргэх шиг болсон. Уг нь тэр хүнийг тойрч гарах гэж байгаад мөргөчихсөн юм. Тэгээд осол болсны дараа сандраад зугтаачихсан юм” гэх мэдүүлэг,
/1хх-ийн 111-119, 2хх-ийн 245-246 дугаар тал/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл,
/1хх-ийн 03-21 дүгээр тал/
Мөрдөн байцалтад хохирогч Э.Нямсүрэнгийн өгсөн “...Манай ээж Наранцэцэг ганцаараа хаалгаар тусгаарлагдсан, урагш харсан том цонх, салхивчтай өрөөнд унтсан. Унтахынхаа өмнө намайг зурагт үзээд хэвтэж байтал “чи унтах болоогүй юм уу” гэхээр нь би “та унтаж бай” гэхэд хаалгаа хаагаад амрах шиг болсон. Тэгээд өглөө 08 цаг 30 минутын үед би ээжийн өрөө рүү ортол цонх нь дэлгээстэй, ээж өөрөө байгаагүй. Тэгэхээр нь ээж байхгүй байна гээд бусад өрөө рүү орж үзэхэд байхгүй, пүүз нь машинд байсан. Тэгээд ээжийг ойр орчимд хайгаад явтал олдоогүй. Тэгэхээр нь би машинаа асаагаад дахиж замаар хайгаад олдохгүй болохоор нь би цагдаад дуудлага өгч бүртгүүлэхээр иртэл ээжийгээ нас барсныг мэдсэн” гэх мэдүүлэг,
/1хх-ийн 29-32 дугаар тал/
Мөрдөн байцалтад гэрч Б.Оргилболдын өгсөн “...Цэргийн ангийн урдхан талын засмал зам өнгөрөөд явж байтал замын хажуу талын шороон хэсэг дээр улаандуу өнгийн хувцастай нэг эмэгтэй зам гарах гээд байгаа юм уу гэмээр байдалтай зогсож байгаа харагдсан. Тэгэхээр нь уг эмэгтэйг дөнгөж өнгөрөөд явж байтал араас нэг автомашин гүйцэж түрүүлэх гээд зүүн талд автомашины гэрэл харагдаад манай машины ард талд юм мөргөж байгаа мэт түс хийх чимээ гарсан. Тэгээд манай машины зүүн талаар нөгөө автомашин чинь орж ирээд манай машиныг мөргөөд бөөрөөрөө зураад өнгөрсөн” гэх мэдүүлэг,
/1хх-ийн 36-38 дугаар тал
Мөрдөн байцалтад гэрч Б.Хүрэлбаатарын өгсөн “...Налайх орж ирээд цэргийн ангийн урд засмал замаар явж байхад замын хойд талд шороон хэсэг дээр улаан шаргалдуу өнгийн хувцастай хүн замд ойрхон зогсож байгаа харагдсан. Тэгээд би хүн байхыг нь хараад хурдаа хасаад нөгөө хүнийг дөнгөж өнгөртөл ард түс тас хийх чимээ гарсан. Тэгэхдээ миний машиныг мөргөсөн чимээ бол биш, би чимээ гарахаар нь зүүн толиндоо юу болов гээд хартал толинд гэрэл гялбаад нэг автомашин зүүн хажуу талаас миний машиныг түрээд зураад өнгөрсөн тэгэхэд нь манай автомашин замын хажуу талын жалга руу хазайгаад орчихоод хэдэн метр газар явсан.
...Би одоо тухайн үед осолд орж нас барсан Д.Наранцэцэг гэх хүний байсан газрыг зааж өгч чадна. Тухайн үед талийгаач Д.Наранцэцэг нь манай машины явж байсан засмал замын урсгалын эсрэг талд замынхаа хажуу талд шороон хөвөөн дээр зогсож байсан. Алхах үйлдэл хийгээгүй зам гарах гэж байгаа бололтой автомашин хараад яг доороо зогсож байгаа байдалтай байсан” гэх мэдүүлэг,
/1хх-ийн 39-41, 2хх-ийн 68 дугаар тал/
Мөрдөн байцалтад гэрч Ж.Жамьяангийн өгсөн “...Тэгээд 01 цаг 10 орчим минутын үед миний хажуугаар шороон замаар засмал зам руу аксент маркийн саарал өнгийн комби загварын машин их хурдтай гараад засмал зам руу ороод Улаанбаатар чиглэл рүү давхисан, тэрнээс хойш 10-20 минутын дараа нэлээн чанга түс тас хийх чимээ гарахаар нь машин тэрэг мөргөлдсөн юм болов уу гэтэл зам дээр машин тэрэг зогсож байгаа юм харагдаагүй. Тэгтэл урдуур засмалаар таррр хийх чимээ гарахаар нь хартал 10 орчим минутын өмнө шороон замаас гараад засмал руу орсон нөгөө аксент маркийн автомашин чинь юм нь чирэгдчихсэн бололтой урдуур явж байснаа эргээл анх гарсан шороон замаараа эргээд буусан. Тэгээд эргэж буугаад мухар замаар огцом тормос гишгэж зогсоод гудамжны үзүүр рүү эргээд цаашаа яваад алга болчихсон” гэх мэдүүлэг,
/1хх-ийн 44-45 дугаар тал/
Мөрдөн байцалтад гэрч Б.Уянгын өгсөн “2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 01 цагийн үед би найзуудынхаа хамтаар Улаанбаатар хотоос Тэрэлж орохоор Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 014 дүгээр цэргийн анги өнгөрөөд явж байхад манай авто машины нэг улсын дугаар, маркийн хараагүй машин мөргөчихөөд зугтаачихсан. Бас тэр машин нэг хүн дайраад алчихсан байсан” гэх мэдүүлэг,
/1хх-ийн 46-47 дугаар тал/
Мөрдөн байцалтад гэрч Д.Оюунгэрэлийн өгсөн “...Тэгээд 00 цаг болж байхад бүгд унтаж амарцгаах болоод худ Наранцэцэгийн урд өрөөнд ор засаж өгөөд ганцааранг нь унтуулсан. Бүгд нам жим унтацгаах шиг болсон. Талийгаач шөнө гарч явсныг мэдээгүй. Тэгээд өглөө 07 цаг өнгөрч байхад босоход урд өрөөны хаалга хаалттай байхаар нь худыг унтаж байгаа л юм байх гэж бодсон. 08 цаг өнгөрч байхад манай хүргэн “ээж алга байна хайчсан юм бол” гэж байсан. Орыг нь харахад орондоо унтсан шинжгүй байсан. Утас руу нь залгахад утас нь холбогдох боломжгүй байсан. Тэгээд манай хүргэн ойр хавиар хайгаад олоогүй. Тэгэхээр нь хот руу ах руугаа асуухад ирээгүй гэж байсан. Тэгээд олдохгүй болохоор нь манай хүргэн Нямсүрэн цагдаад мэдэгдэе гээд цагдаа руу явсан. Цагдаа дээр очоод манай хүргэн ээжийгээ нас барсныг мэдсэн.
/1хх-ийн 50 дугаар тал/
Мөрдөн байцалтад гэрч Д.Наранцэцэгийн өгсөн мэдүүлэг,
/1хх-ийн 51 дүгээр тал/
Мөрдөн байцалтад гэрч А.Бат-Эрдэний өгсөн “ Урьд өмнө нь 79-09 УББ тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байсан юм. Би тээврийн хэрэгслээ 2015 оны 01 дүгээр сард нутгийн зүс таних залуу болох Мөнхбатад 1,900,000 төгрөгөөр зарсан. Бид 2-ын хэн хэнийх нь ажил болж өгөхгүй тээврийн хэрэгслийн гэрчилгээ шилжүүлж амжаагүй байгаа юм. Тухайн тээврийн хэрэгсэл одоо надад ямар нэгэн хамаа байхгүй, Мөнхбатын эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм” гэх мэдүүлэг,
/1хх-ийн 53 дугаар тал/
Мөрдөн байцаалтад шинжээч Б.Батхуягийн өгсөн мэдүүлэг,
/1хх-ийн 103 дугаар тал/
Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Батхуягийн гаргасан 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаартай шинжээчийн:
“1. Дээрх осол нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, тээврийн хэрэгсэлд хохирол учирсан байх тул “Зам тээврийн осол”-д хамаарна.
2. Зам тээврийн осол гаргасан гэх хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Х.Аксент маркийн 79-09 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Мөнхбат нь МУ-ын ЗХД-ийн 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, 9.2 жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Явган зорчигч Д.Наранцэцэг, 78-17 УБО улсын дугаартай Т.Альфард маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Хүрэлбаатар нарт ЗХД-ийн зүйл заалт зөрчсөн гэх үйлдэл харагдаагүй байна.
3. 2 дахь асуултаар хариулсан болно.
4. Д.Мөнхбат 2015.12.18-нд, б.Хүрэлбаатар 2013.07.0.-нд тус тус жолооч болсон байна. /хавсралтаар хүргүүлэв/ ба шинжилгээний явцад шинээр илэрсэн нөхцөл байдал илэрсэн зүйл байхгүй болно.” гэх дүгнэлт,
/1хх-ийн 60 дугаар тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №08/шэ/46 дугаар:
/1хх-ийн 66-67 дугаар тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №08/шэ/46 дугаар дүгнэлтийн хавсаралт,
/1хх-ийн 70-73 дугаар тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний хэлтсийн 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн №4605 дугаар:
/1хх-ийн 76-84 дүгээр тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний хэлтсийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн №4605 дугаар:
/1хх-ийн 86-90 дүгээр тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний хэлтсийн автотехникийн шинжилгээ хийсэн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №401 дүгээр:
/1хх-ийн 221-231 дүгээр тал/
2017 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн №106 дугаар:
1. Хавтаст хэрэгт авагдсан материалыг судлахад явган зорчигчийг анх
мөргөсөн гэх "А" цэгийг ямар үндэслэлээр авсан нь тодорхойгүй, энэ талаар
үзлэгийн тэмдэглэлд тусгаагүй нь шинжээчийн дүгнэлт ташаа гарахад нөлөөлсөн
байх магадлалтай байна.
Явган зорчигчийг мөргөсөн 7909 УББ улсын дугаартай Хьюндай аксент маркийн автомашинд учирсан эвдрэл, ослын газрын бүдүүвч зурагт тэмдэглэгдсэн дугуйн мөр, гэрч, холбогдогч нарын мэдүүлэг зэргээс дүгнэхэд "А" цэгийг буруу тодорхойлсон байх магадлалтай байна. Энэ талаар ЗЦГ-ын 2017 оны 83 тоот дүгнэлтэд тусгасан.
2. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 401 тоот
шинжээчийн дүгнэлтэд 7909 УББ улсын дугаартай Хьюндай аксент маркийн
автомашины зүүн талын их гэрлийн хол ойрын чийдэн байхгүй, тоормосны систем
хэвийн бус ажиллагаатай гэж заасан байна. Энэ байдалд дүгнэлт хийхэд:
а. Осол болох үед зүүн их гэрэл ажиллагаггүй тохиолдолд явган
зорчигчийг мөргөх үедээ л харах магадлалтай.
б. 7909 УББ улсын дугаартай Хьюндай аксент маркийн автомашины
баруун их гэрэл л ажиллагаатай байсан бол явган зорчигчийг мөргөсний дараа тээврийн хэрэгслийг мөргөсөн байх магадлалтай.
в. Зүүн урд дугуйнаас бусад дугуйн тоормос барихгүй өнхөрч байгаа нь жолооч Д.Мөнхбатын "миний автомашины тоормос сайн барьдаггүй.." /хх-ийн 113-р хуудас/ гэсэн мэдүүлгийг нотолж байна.
Иймээс жолооч Д.Мөнхбат нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн "2.3 Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:
а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;
Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг ослыг үйлдсэн гэж үзэж байна.
Явган зорчигч Д.Наранцэцэг нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн "3.9. Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно:
г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах" заалтыг зөрчсөн болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6057 тоот шинжээчийн дүгнэлтээр /3 промиль буюу хүнд зэргийн согтолттой/ тогтоогдсон гэж үзэж байна.
Хэрвээ явган зорчигч зорчих хэсэг дээр мөргөгдсөн бол Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн "3.4. Язган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврмйн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлэн гарна" гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
Хавтаст хэргийн материалыг судлахад 7217 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Б.Хүрэлбаатар Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэх нотлох баримт алга байна.
3. Дээрхи зам тээгзрийн осол гарах үндсэн шалтгаан нь жолооч Д.Мөнхбат нь бүрэн бус автомашинтай /согтуугаар автомашин жолоодсон байх магадлалтай/ замын хөдөлгөөнд оролцсоноос болсон гэж дүгнэж байна. Жолооч Д.Мөнхбатын үйлдэл нь явган зорчигч согтуу эсвэл эрүүл байсан ч үл хамааран мөргөх байсан гэж үзэж байна.
4. Явган зорчигч Д.Наранцэцэг нь өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцсон нь зам тээврийн осолд өртөх шалтгаант холбоог бий болгосон гэж үзэж байна.
5. Энэ асуулт шинжээчид тавигдах асуулт биш.
6. Зам тээврийн ослын газрын үзлэгийг туйлын хангалтгүй хийсэн. Тээврийн прокурор, ЗЦГ-ын даргын хамтарсан 22/80 тоот тушаалын дагуу хийгээгүй байна. Явган зорчигчийг мөргөсөн цэгийг хэрхэн тодорхойлсон нь тодорхойгүй, хагарсан гэрлийн шилний хэлтэлжийг бүдүүвч сурагт тэмдэглээгүй зэрэг нь дүгнэлт гаргахад хүндрэлтэй байна. 7217 УБО улсын дугаартай автомашинтай мөргөлдсөн цэгийг тодорхойлоогүй зэрэг дутагдалтай.
Согтуурлын зэргийг тогтоохдоо хугацаа алдсан, жолооч Д.Мөнхбатыг 15 цаг 20 минутад баривчлах байранд хүлээлгэж өгсөн /хх-ийн 105-р хуудас/, 06 цаг 20 минутад /18 цаг 20 минутад/ "стандартын шаардлага; хангахгүй АLCО SСАN АL9000" багажаар согтуурлыг шалгасан байгааг анхаарч ажиллах шаардлагатай” гэх дүгнэлт,
/1хх-ийн 241 дүгээр тал/
2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн №447 дугаар:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 9.1.2 дахь хэсэгт "Шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ." гэсэн байх тул шинжээчийн дүгнэлтүүдийн аль нь үндэслэлтэй эсэхэд хариултөгөх боломжгүй байна.
2. Хавтаст хэргийн материалд авагдсан анхны болон нөхөн ослын газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлтүүд, зорчих хэсгийн шороон зурваст үлдсэн ул, тээврийн хэрэгслүүдийн ослын дараах эвдрэлүүд, хохирогчийн байрлал, жолооч, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг үндэслэхэд Х.Аксент маркийн 79-09 УББ улсын дугаартай автомашины жолооч Д.Мөнхбат нь МУ-ын ЗХД-ийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалт "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.", 2 дугаар бүлгийн 2.5 дахь заалт "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осол холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг аль ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх," гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. Х.Аксент маркийн 79-09 УББ улсын дугаартай автомашинд шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 401 дугаартай дүгнэлтэд "...Тоормосны систем хэвийн бус ажиллана.", "...Урд тэнхлэгт тавигдсан зүүн урд, баруун урд дугуйнууд өөр марк, хээтэй тул МУ-ын ЗХД-ийн 2 дугаар хавсралтын 3.5 дахь заалтыг биелүүлээгүй байна." гэх тул МУ-ын ЗХД-ийн уг заалт болон 2 дугаар бүлгийн 2.3 дахь заалт "Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлын хангах, Тээврийн хэрэгслийн ажпын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байх үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно." гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. Жолоочийн ослын өмнө буюу хойно "...согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн." гэх мэдуулгүудээр МУ-ын ЗХД-ийн 2 дугаар бүлгийн 2.7 дахь-заадтыг эсвэл в/ заалтуудыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэл байсан эсэхииг тодорхойлох шаарддагатай гэж шинжээчид үзэж байн:
Хавтаст хэрэгт авагдсан материалд үндэслэхэд гүйцэгдэх үйлдэл хийж байсан гэх Т.Альфард маркийн 72-17 УБО улсын дугаартай автомашины жолооч Б.Хүрэлбаатар МУ-ын ЗХД-ийн ямар нэг заалт зөрчсөн үйлдэл тогтоогдохгүй байна.
Х.Аксент маркийн 79-09 УББ улсын дугаартай автомашиныг оношилсон Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 401, 6057 дугаартай дүгнэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд, хэргийн газрын анхны үзлэгээр илэрсэн зорчих хэсгийн шороон зурвас дээр гарсан 1-А-К үсгэн траектороор үүсэн тэмдэглэгдсэн зүүн дугуйн мөр, тээврийн хэрэгслийн урд салхины шилний баруун хэсэгт мөргөгдөж цөмөрсөн цөмрөлт, копутны баруун хэсэг, баруун урд крылонд үүссэн хунигдаж үүссэн эвдрэлүүдийг тээврийн хэрэгслийн өргөнтэй харьцуулбал явган зорчигч, хохирогч Д.Наранцэцэг тодорхой эгшинд /мөргөгдөх үедээ/ зорчих хэсэгт байрлаж байсан байх магадлалтай тул МУ-ын ЗХД-ийн З дугаар бүлгийн 3 дахь заалт "Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зогсох хэсэг дээр зогсох, саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх, г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй гэж шинжээчид үзэв.
3. Хөдөлгөөнд оролцогчдын МУ-ын ЗХД-ийн өөрт холбогдох дээрх зүйл заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.
4. Х.Аксент маркийн 79-09 УББ улсын дугаартай автомашины осол гарах үеийн хурдыг тодорхойлох боломжгүй.
5. Шинээр нөхцөл байдал илрээгүй хавтаст хэрэгт авагдсан материалд үндэслэн гаргав” гэх дүгнэлт,
/2хх-ийн 79-81 дүгээр тал/
Нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
/1хх-ийн 122 дугаар тал/
Урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас,
/1хх-ийн 123 дугаар тал/
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар,
/1хх-ийн 128 дугаар тал/
Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл,
/1хх-ийн 129 дүгээр тал/
Хохирлын баримт,
/1хх-ийн 152-164 дүгээр тал/
Хэрэг учралын газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл,
/1хх-ийн 216-219 дүгээр тал/
Илтгэх хуудсууд,
/1хх-ийн 131-140 дүгээр тал/
Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл,
/2хх-ийн 31 дүгээр тал/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл,
/2хх-ийн 23 дугаар тал/
2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн шинжээч нарын тайлбар,
/2хх-ийн 26 дугаар тал/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт,
/2хх-ийн 58 дугаар тал/
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 62-67 дугаар тал/ нотлох баримт зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг судлав.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Д.Мөнхбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 7 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 01 цаг 20 минутын орчим Налайх дүүргийн 1 дүгээр хороо 014 дүгээр цэргийн ангийн зүүн урд талд өөрийн эзэмшлийн Х.Аксент маркийн 79-09 УББ дугаарын тээврийн хэрэгслийг ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй замын хөдөлгөөнд оролцож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.3 а, 2.7а, 2.5а, б, в дахь заалтуудад тус тус заасныг зөрчин явган зорчигч Д.Наранцэцэгийг мөргөж амь насыг хохироосон,
Улмаар дээрх авто тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан нөхцөл байдал тогтоогдлоо.
Өөрөөр хэлбэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас явган зорчигч Д.Наранцэцэгийг мөргөж амь насыг хохироосон үйлдэл нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан, мөн дээрх гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.
Энэ нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, замын цагдаагийн газрын зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, техникийн болон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүд мөн шүүх хуралдаанаар шинжлэн судласан бусад бичгийн нотлох баримтууд түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шинжээч Н.Шинэбаатар, Д.Гомбосүрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Нямсүрэн, шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.
Иймд шүүгдэгчийн дээрх гэмт үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Мөнхбатын дээрх гэмт үйлдэлд нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэв.
Учир нь: 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ. Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж хуульчилан зохицуулсан бөгөөд шүүгдэгч Д.Мөнхбатын үйлдсэн гэмт хэрэгт Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт (Согтуурсан үедээ жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон) зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан нь тухайн гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар оногдуулахаар заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ялаас хүндэрсэн байх тул прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хуулийн үндэслэл бүхий гэж дүгнэсэн болно.
Мөн шүүгдэгч нь дээрх зам тээврийн осол хэрэг гаргасны дараа “Зам тээврийн осолд холбогдсон жолооч нь: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн эрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан жолоочийн үүргээ биелүүлээгүй зөрчиж, зам тээврийн осол гарсан газрын санаатай орхиж зугтаасан болох нь нотлогдож тогтоогдсон бөгөөд уг үйлдлийг Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас 2015 оны хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий бөгөөд 2015 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаагүй орхигдуулсан байна.
Иймд шүүгдэгч Д.Мөнхбатыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардалд хууль ёсны төлөөлөгчөөс нийт 10,946,150 төгрөгийг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангасан нийт 8,812,050 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 3,000,000 төгрөгийг хасч шүүгчдэгч Д.Мөнхбатаас 5,812,050 төгрөгийг гаргуулан хууль ёсны төлөөлөгч С.Нямсүрэнд олгож харин нотлох баримтын шаардлага хангаагүй материалаа бүрдүүлэн ИХШХШТХуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Мөнхбатыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Түүнчлэн зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан шууд хохирлоос гурван сая төгрөг нөхөн төлж, хохирогчид учирсан эдийн бус гэм хорын хохиролд тооцон сэтгэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг ял шийтгэл оногдуулахдаа шүүх харгалзан үзэв.
Шүүгдэгч Д.Мөнхбат нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт, мөн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус гэм буруутай нь болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Д.Мөнхбатад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял,
- мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 504 /таван зуун дөрөв/ нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Д.Мөнхбатад оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жил хасаж, 3 /гурав/ жил 5 /тав/ сар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 504 цаг /таван зуун дөрөв/ нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногт тооцон нэмж нэгтгэн /нийтэд тустай ажил хийлгэх ялын 504 цаг нь хорих ялын хоёр сартай дүйцэж байна/ түүний биечлэн эдлэх ялыг нийт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.Мөнхбатын сэжигтнээр хойшлуулашгүйгээр баривчлагдсан 3 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох ба хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №1073713 дугаартай үнэмлэх баримтыг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт шилжүүлж, 79-09 УББ тээврийн хэрэгслийн гэрчилгээ нэг ширхэгийг эзэмшигчид нь буцаан олгож шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хурлийт овогт Доржготовын Мөнхбатыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Мөнхбатыг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилээр хасаж, 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 504 /таван зуун дөрөв/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.Мөнхбатад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилээр хасаж, 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 504 /таван зуун дөрөв/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногт тооцон нэмж нэгтгэн Д.Мөнхбатын нийт биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилээр хасаж, 3 /гурав/ жил 7 /долоо/ сар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Мөнхбатад оногдуулсан 3 /гурав/ жил 7 /долоо/ сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Мөнхбатад оногдуулсан тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Д.Мөнхбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №1073713 дугаартай үнэмлэх баримтыг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт шилжүүлж, 79-09 УББ тээврийн хэрэгслийн гэрчилгээ нэг ширхэгийг эзэмшигчид нь буцаан олгосугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Мөнхбатаас 5,812,050 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Нямсүрэнд олгосугай.
9. Шүүгдэгч Д.Мөнхбатын сэжигтнээр хойшлуулашгүй баривчлагдсан 3 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох ба битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ