2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/04560

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 20

191/ШШ2025/04560

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дугаар гудамж, ******* тоотод оршин суух, *******гийн ******* /*******/-ын хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийн *******ыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ,

Хүсэлт гаргагч Ч.*******ын гаргасан хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Ч.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Ч.******* миний бие Б.*******той хамтран амьдарч бидний дундаас 2 хүүхэд төрсөн. Хамт амьдарч байх хугацаанд Б.******* нь байнга хэрүүл хийж, зоддог байсан бөгөөд 2023 оноос хойш бид тусдаа амьдарч байна. Б.*******ын хувьд хүүхдүүддээ ямар нэгэн тэтгэлэг өгөхгүй, гадагшаа гарах хүсэлтэй зүйлийг хэлж байсан. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Б.******* нь Өвөрхангай аймгийн сум, , 5 дугаар гудамж, тоот хаягтай боловч тухайн хаягт дээрээ оршин суудаггүй гэх шүүгчийн захирамж гарсан. Одоо түүний хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагч нотлох баримтаар,

Иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, 20*******.07.28-ны өдөр төрсөн хүү Б.Бат-Ирээдүйн төрсний бүртгэлийн гэрчилгээ, 2023.05.26-ны өдөр төрсөн хүү н төрсний бүртгэлийн гэрчилгээ, тэднийг эрүүл бойжиж байгаа тухай аймгийн сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, тус шүүхийн 2025.03.26-ны өдрийн 13544 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

 

3.Тус шүүхийн 2025.05.01-ний өдрийн 19515 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ын оршин суугаа хаягийн лавлагааг шүүхийн журмаар нотлох баримтаар бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Ч.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийн *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж, уг хүсэлтийнхээ үндэслэлийг ...хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагатай, тэрээр хаана байгаа нь мэдэгдэхгүй байна... гэж тайлбарлажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, хүсэлт гаргагчийн гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Хүсэлт гаргагчийн тайлбар, 20*******.07.28-ны өдөр төрсөн хүү Б.Бат-Ирээдүйн төрсний бүртгэлийн гэрчилгээ, 2023.05.26-ны өдөр төрсөн хүү н төрсний бүртгэлийн гэрчилгээ, тэднийг эрүүл бойжиж байгаа тухай аймгийн сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг баримтуудаас үзвэл Б.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.

 

Тус шүүхийн 2025.03.26-ны өдрийн 13544 дугаар шүүгчийн захирамжаар ...Б.******* нь Өвөрхангай аймгийн сум, , 5 дугаар гудамж, тоотод оршин суудаггүй болох нь Засаг даргын тодорхойлолт бүхий мэдэгдэх хуудасны буцаалтаар тогтоогдсон... гэх үндэслэлээр үүсгэсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Улмаар тус шүүхийн 2025.05.01-ний өдрийн 19515 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ын оршин суух хаягийн лавлагааг төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс гаргуулахад дээр дурдсан оршин суух хаягт ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна.

 

3.Шүүх хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ыг Өвөрхангай аймгийн сум, 1 дүгээр баг, , 5 дугаар гудамж, 8 тоотод оршин суугаа хаягаар дуудахаар шүүхэд дуудан ирүүлэх тухай шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд Б.******* нь тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх шалтгаанаар шүүхийн мэдэгдэх хуудас буцаагдсан болох нь шүүхийн ажиллагааны баримт буюу шүүхэд дуудан ирүүлэх тухай шүүхийн мэдэгдэх хуудас, Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон.

 

Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.******* нь хаана оршин суугаа нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1.-д заасан үндэслэл бүрдсэн байх тул Ч.*******ын хүсэлтийг хангаж, Б.*******ыг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

4.Хүсэлт гаргагч Ч.*******ын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2.‑т заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.1., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т зааснаар овогт *******ийн ******* //-ыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар Б.*******ын оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Ч.******* /утас:/-д мэдэгдэхийг Өвөрхангай аймгийн сумын сум дундын цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хүсэлт гаргагч Ч.*******ын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА