Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 55

 

 

2024     07        *******0                                             2024/ДШМ/55

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.*******аттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор *******.Хосбаяр, нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 сарын 06ы өдрийн 2024/ШЦТ/**************7 цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн *******т холбогдох эрүүгийн 24*******600*******2*******0**************2 тай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 25ы өдөр хүлээн авч шүүгч Ж.Отгонхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

*******. Монгол Улсын иргэн, *******98******* оны *******0 сарын 29-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогчийн мэргэжилтэй, Хүннү Эйр ХХК-д Ховд аймаг дахь төлөөлөгчийн ажилтай, ам бүл-тав, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* ************** од оршин суух, сарын өрхийн орлого *******2 сая төгрөг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Галзад овогт Гэлэгийн *******ат-Очир, 008*******0429*******9

2. Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 02 сарын 05-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэж улсын тай Prius-20 альфа загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

*******.Ховд аймгийн прокурорын газраас *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.******* Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4.*******9 ******* зүйлийн ******* дэх хэсгийн *******.*******-д заасныг баримтлан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 24*******6000*******2*******0**************2 тай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Галзад овогт Гэлэгийн *******ат-Очирыг цагаатгаж,

4.2 Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

4.******* Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4.*******9 ******* зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж,

4.4 Шүүгдэгч Г.*******ат- Очир нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд баримтаар хураагдсан зүйл үгүй болохыг тус тус дурдаж,

4.5 Шүүгдэгч ******* нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд *******0 жилийн дотор гомдол гаргах эрхтэйг мэдэгдэж,

 

4.6 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.2 зүйлд зааснаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

            5. Прокурор эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.*******  Анхан шатны шүүхийн дээрх цагаатгах тогтоолыг 2024 оны 05 сарын 20-ны өдөр хүлээн авч танилцаад анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч байна. Үүнд: Цагаатгах тогтоолд "... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг, дагаж мөрдөгдсөн цаг хугацаа буюу 2024 оны 0******* ******* сарын 0*******-ний өдрөөс хойш тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн дахин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байх тул шүүгдэгч *******ын хувьд гэмт хэрэгт тооцогдохгүй байх цаг хугацаанд хийсэн үйлдлийнхээ төлөө шинээр гэмт хэрэгт тооцсон хуулиар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.8 зүйлийн ******* дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно... гэж заасан хууль ёсны зарчимд нийцэхгүй байна гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.5 зүйлийн ******* дэх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна. Учир нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

5.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоноор бусдын болон өөрийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол, хор уршиг учруулж болзошгүй нөхцөл байдлыг бий болгодог тул төр болзошгүй эрсдлээс хамгаалж байгаа хэлбэр юм.Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь 202******* оны 07 сарын *******5-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн *******4.7 зүйлийн ******* дахь хэсгийн *******.*******-д заасан жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ дахин 2024 оны 02 сарын 05-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөр 2024 оны 0******* ******* сарын 0*******-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн дээрх зүйл ангид заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал бий болж байгаа бөгөөд прокуророос яллагдагч *******ын 202******* оны 07 сарын *******5-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдээгүй байхад шүүхээс тухайн гэмт хэргийн зөвхөн объектив талын шинжид дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.9 ******* зүйлийн 2 дахь хэсгийг материаллаг талаас нь буруу тайлбарлаж хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж дүгнэж байна. Иймд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/**************7 тай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

*******. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.******* ******* зүйлийн *******, ******* дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.

2. Ховд аймгийн прокурорын газраас “шүүгдэгч *******ыг 2024 оны 02 сарын 05-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ согтууруулах ундаа хэрэглэж улсын тай Приус Алфа загварын тээврийн хэрэгслийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн *******.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... согтууруулах ундаа..., хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”  гэсэн заалтыг зөрчиж, согтуурсан үедээ дээрх тээврийн хэрэгслээр Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

*******. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4.*******9 ******* зүйлийн ******* дэх хэсгийн *******.*******-д заасныг баримтлан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 24*******6000*******2*******0**************2 тай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Гэлэгийн *******ат-Очирыг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

4. Прокурор эсэргүүцэлдээ “шүүгдэгч  ******* нь 202******* оны 07 сарын *******5-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн *******4.7 зүйлийн ******* дахь хэсгийн *******.*******-д заасан “жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ дахин 2024 оны 02 сарын 05-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний  актыг зөрчсөнөөр 2024 оны 0******* ******* сарын 0*******-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн дээрх зүйл ангид заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал бий болж байгаа бөгөөд прокуророос яллагдагч *******ын 202******* оны 07 сарын *******5-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдээгүй байхад шүүхээс тухайн гэмт хэргийн  зөвхөн объектив талын шинжид дүгнэлт хийж  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.9 ******* зүйлийн 2 дахь хэсгийг материаллаг талаас нь буруу тайлбарлаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.

4.******* Шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй бөгөөд хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй ойлгож хэрэглэсний улмаас шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

4.*******.******* Шүүгдэгч ******* нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ ******* жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ буюу 2024 оны 02 сарын 05-ны өдөр дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч энэ талаар маргаагүй байна.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.8 зүйлийн ******* дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.9 ******* зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцох хуулийн зохицуулалтыг  2024 оны 0******* ******* сарын 0*******-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилжээ. 

4.*******.2  Шүүгдэгч ******* нь согтуугаар тээврийн хэрэгсэл  жолоодсон зөрчлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх дээрх цаг хугацаа нь 2024 оны 0******* ******* сарын 0*******-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Улсын Их Хурлаас Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулийн үйлчлэлд бүрэн хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн 27.*******0 зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус зүйл хэсгийн тайлбарт  “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно”,  “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан  хүнийг ойлгоно” гэж тус тус тайлбарласан.

4.*******.******* Харин анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хуулийг “шинэ Эрүүгийн хууль эргэн үйлчлэхгүй” гэсэн үндэслэл дурдаж “Эрүүгийн хуулийн 27.*******0 зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь зөрчлийн давтамжийн шинжээр тодорхойлогдоно, эхний үйлдэл нь хууль хүчин төгөлдөр болсон үеэс хойш үйлдэгдсэн байх ёстой” гэсэн дүгнэлт хийж шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь хэргийн үйл баримттай нийцээгүй,  эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзнэ.

Хууль буцаан хэрэглэх тухай хууль зүйн ойлголт нь гэмт хэрэг үйлдэгдэх үед гэмт хэрэгт тооцогддоггүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцож гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэж болохгүй тухай ойлголт бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид  “гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно”, “ үйлдэл, эс үйлдэхүйг шинээр гэмт хэрэгт тооцсон ... Эрүүгийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулсан хууль энэ хуулийн бүрэлдэхүүн хэсэг болно”, “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт  тооцох, гэм буруутай хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, “... гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” хэмээн тус тус хуульчлан тогтоож, гагцхүү үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр хуульчилсан.

Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсны дараа буюу 2024 оны 02 сарын 05-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон шүүгдэгчийн үйлдлийг Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

4.*******.4 Иймд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.5 зүйлийн ******* дэх хэсгийн *******.2-т заасан үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.

5. Анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 ******* зүйлд заасан шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 202******* оны 0******* ******* сарын 20-ний өдрийн  ************** тай тогтоолоор баталсан “Хялбаршуулсан журмаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журам”-ыг баримтлах нь зүйтэй байна. 

5.******* Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 ******* зүйлийн 6 дахь хэсэгт “....Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ...” гэж хуульчилж,

“Хялбаршуулсан журмаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журам”-ын ******* зүйлд “... шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээсээ татгалзсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 ******* зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэргийн зүйлчлэлийг өөрчлөх, шүүгдэгчийг цагаатгах үндэслэл тогтоогдвол шүүх хэргийг прокурорт буцаах, эсвэл хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх шийдвэрийн аль нэгийг гаргана...”, “... шүүх хэргийг прокурорт буцаахгүйгээр ердийн журмаар хянан хэлэлцэхээр шийдвэрлэсэн тохиолдолд шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг даруй үргэлжлүүлэн явуулах, эсхүл талуудыг саналыг харгалзан  шүүх хуралдааныг *******4 хоног дотор товлон зарлаж болохоор журамлажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурор яллагдагчийн хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гаргаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд яллах дүгнэлт үйлдсэний дараа шүүгдэгч нь “эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй тул хэргийг хянаж, хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтийг прокурорт гаргасан, шүүх хуралдаанд оролцсон прокурор нь анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө  “... шүүгдэгч гэм буруу дээрээ маргаж байгаа учраас гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг тусад явуулах талаар хүсэлт гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх боловч шүүх хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх тухай шийдвэр гаргаагүй, энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаагүй байна. 

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 ******* зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдлын аль нь хангагдаагүй гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг ердийн журмаар шийдвэрлэх болсон талаараа тусгасан шийдвэр гаргаж шүүгч эрх зүйн акт үйлдээгүй,  шүүх хуралдааны тэмдэглэлд ч тусгагдаагүй байгааг дурдах нь зүйтэй байна.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.9 ******* зүйлийн ******* дэх хэсгийн *******.2 дахь заалтыг удирдлага болгож,  

ТОГТООХ нь:

 

*******. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/**************7 цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

2. Шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.******* ******* зүйлийн *******, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ш.*******АТТОГТОХ

 

                    ШҮҮГЧ                                       Ж.ОТГОНХИШИГ