Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2024/05130

 

 

 

 

 

 

 

 

 



2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2024/05130

Улаанбаатар хот

 

 Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул би,

 

 

            Иргэний Хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон    

         

ЗАХИРАМЖЛАХ  нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ************ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч **************д холбогдох, 716 491 төгрөг гаргуулах тухай  иргэний хэрэгт нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг  баталж, хэргийг хэрэгсэхгүй олгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 745 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 10 872.5 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 10 872.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

            3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

    ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНТУУЛ