| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 191/2025/03029/И |
| Дугаар | 191/ШШ2025/05056 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 191/ШШ2025/05056
| 05 06 04 | 191/ШШ05/05056 |
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, 6******* дүгээр байр, ******* тоотод оршин суух ******* овогтой ******* /Регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, Тээвэрчид байр, тоотод байрлах ХХК /Регистрийн дугаар: *******/-д холбогдох,
Улаанбаатар хот, ******* дүүрэг, 5 дугаар хороо, хотхон, дугаар блок, 31 байр, тоотод байрлах 6,78 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* овогтой ******* миний бие 0******* оны 8 дугаар сарын 6-ны өдөр ХХК-тай DIG-0*******-BAR-081 тоот орон сууцны захиалгын гэрээ байгуулж, ******* дүүргийн 5 дугаар хороонд байрлах Гарден хотхоны дугаар блок 31 дугаар байрны 7 давхар тоотод байрлах 6.78 мкв талбай бүхий өрөө орон сууцыг худалдан авахаар болсон. Уг барилгыг захиалгын гэрээ хийгдэх үед улсын комисс хүлээн авсан ба оршин суугчдын улсын бүртгэлийн гэрчилгээг дарааллын дагуу олгож, 1 сарын дотор гэрчилгээг гарган өгөхөөр амласан боловч барилга банкны барьцаанд байгаа нэрийдлээр өнөөдрийг хүртэл гэрчилгээг гаргаж өгөөгүй болно. Энэ нь захиалгын гэрээний " 5.1.6 Захиалагчийн захиалсан орон сууцны байрыг гэрээний хугацаанд гуравдагч этгээдэд худалдахгүй, түрээслэхгүй, барьцаалахгүй байх үүрэгтэй бөгөөд барилга баригдаж дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд тусалж, холбогдох баримт бичгийг саадгүй гаргаж өгнө. 5.1.9 Захиалагчийн орон сууцны төлбөрийг 100 хувь төлж дуусгасан тохиолдолд барилгыг Улсын комисс хүлээн авсны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүрдүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг шилжүүлэн өгнө" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Манайх 0******* оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 31 байр тоотод амьдарч байгаа бөгөөд одоог хүртэл амьдарч байна. Санхүүгийн асуудал гарч яаралтай гэрчилгээ хэрэгтэй байгаа талаар Их Гэгээ ХХК-н захирал Д.Түвшинбат, Гарден төслийн захирал Энхбаяр, гэрээний мэргэжилтэн нарт удаа дараа хүсэлт гаргасан боловч энэ 7 хоногт, энэ сарын сүүл гэхэд, одоо удахгүй гэх мэт худал хэлсээр 05 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүрсэн, хэзээ өмчлөлийн гэрчилгээ гарах нь тодорхой бус, байрны гэрчилгээ яаралтай хэрэгтэй байгаа тул шүүхийн журмаар шийдүүлэх хүсэлт гаргаж байна. Миний хүсэлтийг хүлээн авч Б.******* намайг ******* дүүргийн 5 дугаар хороонд байрлах Гарден хотхоны 6.78мкв, 3 өрөө байрны эцсийн өмчлөгчөөр тогтоож Их Гэгээ ХХК-д гэрчилгээг яаралтай гаргаж өгөх талаар даалгаж өгнө үү
******* овогтой ******* миний бие ******* дүүргийн 5 дугаар хороонд байрлах Гарден хотхон дугаар блок 31 дугаар байрны 7 давхар тоот 6.78 мкв бүхий 3 өрөө орон сууцны эцсийн өмчлөгч тогтоолгох тухай хариуцагч ХХК-д холбогдох нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн зүгээс орон сууц эзэмшигчийн гэрчилгээг гаргаж өгсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан Улаанбаатар хот, ******* дүүрэг, 5 дугаар хороо, хотхон, дугаар блок, 31 байр, тоотод байрлах 6,78 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч орон сууцны гэрчилгээг гаргаж өгсөн гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг эсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргах эрхтэй тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.-т заасан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагаас бүхэлд нь татгалзсанаас үүсэх эрх зүйн үр дагаврыг бүрэн ойлгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан гаргасан Улаанбаатар хот, ******* дүүрэг, 5 дугаар хороо, хотхон, дугаар блок, 31 байр, тоотод байрлах 6,78 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74., 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ХХК-д холбогдох Улаанбаатар хот, ******* дүүрэг, 5 дугаар хороо, хотхон, дугаар блок, 31 байр, тоотод байрлах 6,78 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсныг баталж, ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,00 төгрөгөөс 35,100 төгрөгийг Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Улсын тэмдэгтийн хураамжийн данснаас гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож, үлдэх хэсэг буюу 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР