2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2025/01175

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 07 191/ШШ2025/01175

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, шүүгч Ж.Байгалмаа, шүүгч О.Цэнд-Аюуш нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоотод байрлах ЭЭАА ХХК /РД: ****/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  байрлах АМГТГ /РД: ***/-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчийн хууль зөрчсөн, буруутай үйл ажиллагаанаас учирсан хохиролд 974,169,931 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б,

Гэрч Э.Б, Б.Т,

Иргэдийн төлөөлөгч Р.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

1. Нэхэмжлэгч ЭЭАА ХХК нь хариуцагч АМГТГт холбогдуулан хариуцагчийн хууль зөрчсөн, буруутай үйл ажиллагаанаас учирсан хохиролд 974,169,931 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

Манай компани Б аймгийн Б сумын нутагт ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан өргөдөл гаргасны дагуу *** тусгай зөвшөөрлийг 2009 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр, **** тусгай зөвшөөрлийг 2009 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр, **** тусгай зөвшөөрлийг 2009 оны 12 дугаар сарын 8-ны өдрүүдэд тус тус Ашигт малтмалын газраас авсан. 

Дээрх тусгай зөвшөөрлүүдийн талбайд 2010 оноос эхлэн 2012 он хүртэл хугацаанд тусгай зөвшөөрлүүдийн ээлжит жилийн төлбөрийг хуульд заасан хугацаанд бүрэн төлж, геологи хайгуулын ажлыг холбогдох хууль, дүрэм журмын хүрээнд явуулан *** тусгай зөвшөөрлийн талбайд 483.952.190 төгрөг, **** тусгай зөвшөөрлийн талбайд 116.195.441 төгрөг, **** тусгай зөвшөөрлийн талбайд 374.022.300 төгрөг нийт 974.169.931 төгрөгийн зардал гаргасан. 

Улмаар хайгуулын ажлыг амжилттай дуусгаж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн *** тусгай зөвшөөрлийн талбайд 73.3кг, **** тусгай зөвшөөрлийн талбайд 27.4кг, **** тусгай зөвшөөрлийн талбайд 29.6кг алтны нөөц тогтоож улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Ингээд Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу өөрийн хайгуул хийж нөөц тогтоосон талбайд давуу эрхийнхээ хүрээнд ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж Ашигт малтмалын газарт өргөдөл гаргасан. Ашигт малтмалын газраас манай өргөдлийг хүлээн авч холбогдох хуулийн дагуу хянан шийдвэрлээд ашигт малтмал ашиглалтын ***** тусгай зөвшөөрлийг 2012 оны 7 дугаар сарын 17-ны өдөр, **** тусгай зөвшөөрлийг 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдөр, ***** тусгай зөвшөөрлийг 2012 оны 8 дугаар сарын 18-ны өдөр, *****тусгай зөвшөөрлийг 2012 оны 12 дугаар сарын 6-ны өдрүүдэд тус тус олгосон. 

Гэтэл дээрх тусгай зөвшөөрлүүдийг АМГ Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 459 дүгээр шийдвэрээр хүчингүй болгосон. Учир нь Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 285 дугаар магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 312 дугаар тогтоолоор ашигт малтмалын 106 тусгай зөвшөөрлийн талбайд сонгон шалгаруулалтгүйгээр тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус гэж үзсэн. 

Ингээд 2009 оноос хойш хайгуулын ажил хийж, тодорхой хэмжээний алтны ордын нөөц тогтоосон ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг 2013 онд буюу 4 жилийн дараа хүчингүй болгосон. Энэ шийдвэрийн үндэслэл нь дээрх тусгай зөвшөөрлийн талбайг сонгон шалгаруулалтаар олгох байсан байна гэж тайлбарласан. Манай компанийн зүгээс тухайн үед хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө хуульд заасны дагуу гаргаснаар Төрийн захиргааны байгууллагаас манайд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч тусгай зөвшөөрөл олгосон гэж ойлгосон. Ийм ч учраас 4 жилийн хугацаанд хайгуулын ажил хийж нийт 974.169.931 төгрөгийн зардал гаргаж, тодорхой хэмжээний алтны ордын нөөц тогтоосон. 

Хүчингүй болсон ашигт малтмалын 106 тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрлийг шинээр олгоход сонгон шалгаруулалтад оролцогчдын тэгш байдлыг хангасан, төр болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд эд хөрөнгийн хохиролгүй байдлаар шийдвэрлэх үүднээс Засгийн газрын 2014 оны 216 дугаар тогтоолоор "Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ыг баталсан. 

Гэвч дээрх журамд заасны дагуу сонгон шалгаруулалт зарлахгүй 10 жил хүлээлгэсний эцэст 2023 оны 5 дугаар сарын 5-ны өдөр, 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрүүдэд 2 удаа сонгон шалгаруулалт зарласан боловч манай компаниас өөр оролцогч санал ирүүлээгүйн улмаас 2 удаа сонгон шалгаруулалт хүчингүйд тооцогдсон. 

Манай компанийн зүгээс дээрх тусгай зөвшөөрлийн талбайнуудад сонгон шалгаруулалтад оролцох аж ахуйн нэгж цаашид байхгүй гэж үзэн АМГТГт 2023 оны 12 дугаар сарын 4-ны өдөр 23-1/75 албан тоотоор ... 2009-2012 оны хооронд хайгуулын ажилд зарцуулсан зардал болох 974.169.931 төгрөгийг гаргуулан авах-аар хандсан боловч тус газраас 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1/6082 албан бичгээр "... тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан геологи хайгуулын зардлыг Төрийн захиргааны байгууллага буцаан олгох эрх зүйн зохицуулалтгүй тул хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна" гэсэн хариу ирүүлсэн. 

Засгийн газрын 2014 оны 216 дугаар тогтоолын дагуу сонгон шалгаруулалт явуулах талбай тус бүр дээр өмнө нь хийгдсэн геологи, хайгуулын ажил бусад зардлыг баримтад үндэслэн босго үнэ тогтоох, сонгон шалгаруулалт явуулах үүрэг бүхий ажлын хэсэг АМГТГ даргын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/200 дугаар тушаалаар байгуулагдан ажилласан. 

Тус ажлын хэсэг нь манай компанийн зүгээс гаргасан бодит зардлыг тогтоох. түүнчлэн компанид учирсан хохирлыг буцаан олгох үүднээс тусгай зөвшөөрлийн талбайнуудад дараах байдлаар босго үнэ тогтоож түүнийгээ баталгаажуулсан. Үүнд: 

1. Б аймгийн Б сумын нутаг ЦХ уул нэртэй ашигт малтмалын ашиглалтын *** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 116,195,441.20 төгрөг, 

2. Б аймгийн Б сумын нутаг ХХ нэртэй ашигт малтмалын ашиглалтын *** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 374,022,300 төгрөг, 

3. Б аймгийн Б сумын нутаг ХАУ нэртэй ашигт малтмалын ашиглалтын *** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 394,442,064.90 төгрөг, 

4. Б аймгийн Б сумын нутаг ХАУ нэртэй ашигт малтмалын ашиглалтын *** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 89,510,126.40 төгрөгийн зардал гарсныг тус тус тооцуулан босго үнэ баталгаажуулсан. 

Энэхүү актаар нийт 974.169.931 төгрөгийн зардлын хэмжээг тогтоож, үүнтэй холбоотой аливаа маргаан гаргахгүй талаар талууд харилцан тохиролцож гарын үсгээ зурж баталгаажуулсан юм. 

Иймд хариуцагч АМГТГ-ын хууль зөрчсөн, буруутай үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгчид учирсан 974,169,931 төгрөгийн хохирлыг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

Нэхэмжлэгч ЭЭАА ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн ...Хариуцагчийн хууль зөрчсөн буруутай үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгчид учирсан 974,169,931 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулах... шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Б аймгийн Б сумын нутагт "ХАУ нэртэй газарт орших 4292,54 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-015138 дугаартай тусгай зөвшөөрлийг 2009 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ЭЭАА ХХК-д анх олгосон. 

Б аймгийн Б сумын нутагт "ХАУ нэртэй газарт орших 2353,35 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын 0***** дугаартай тусгай зөвшөөрлийг 2012 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ЭЭАА ХХК-д анх олгосон. 

Б аймгийн Б сумын нутагт ХАУ нэртэй газарт орших 487,53 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын *** дугаартай тусгай зөвшөөрлийг 2012 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ЭЭАА ХХК-д анх олгосон. 

Б аймгийн Б сумын нутагт "ЦХ уул нэртэй газарт орших 1313,75 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын *** дугаартай тусгай зөвшөөрлийг 2009 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ЭЭАА ХХК-д анх олгосон. 

Б аймгийн Б сумын нутагт "ЦХ уул" нэртэй газарт орших 572,89 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын 0***** дугаартай тусгай зөвшөөрлийг 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ЭЭАА ХХК-д анх олгосон. 

Б аймгийн Б сумын нутагт ХХ нэртэй газарт орших 224446,53 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын *** дугаартай тусгай зөвшөөрлийг 2009 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ЭЭАА ХХК-д анх олгосон. 

Б аймгийн Б сумын нутагт ХХ нэртэй газарт орших 793,93 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын ***

дугаартай тусгай зөвшөөрлийг 2012 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ЭЭАА ХХК-д анх олгосон. 

Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 285 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 312 дугаар тогтоолуудад ...ашигт малтмалын хайгуулын 106 тусгай зөвшөөрлийн талбайд сонгон шалгаруулалтгүйгээр тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус..." гэж үзсэн тул АМГ /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлж, тусгай зөвшөөрлийг бүртгэх тухай" 459 дугаартай шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.17 дахь заалт, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дугаар сарын 15-ны өдрийн 285 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 312 дугаартай тогтоолын дагуу Б аймгийн Б сумын нутагт орших "ЦХ уул" нэртэй ашигт малтмалын ашиглалтын *** дугаартай тусгай зөвшөөрөл, мөн сумын нутагт орших ХХ нэртэй ашигт малтмалын ашиглалтын *** дугаартай тусгай зөвшөөрөл, мөн сумын нутагт орших "ХАУ" нэртэй ашигт малтмалын ашиглалтын **** дугаартай тусгай зөвшөөрөл, мөн сумын нутагт орших ХАУ нэртэй ашигт малтмалын ашиглалтын ****дугаартай тусгай зөвшөөрлийг АМГ /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 459 дүгээр шийдвэрээр хүчингүй болгосон. 

Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаартай тогтоолоор Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 285 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 6 дугаар сарын 19- ний өдрийн 312 дугаар тогтоолын дагуу хүчингүй болсон ашигт малтмалын 106 тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрлийг шинээр олгоход сонгон шалгаруулалтад оролцогчдын тэгш байдлыг хангасан, төр болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид эд хөрөнгийн хохиролгүй байдлаар шийдвэрлэх үүднээс "Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ыг баталсан. 

Дээрх Засгийн газрын 2014 оны 216 дугаартай тогтоолын дагуу сонгон шалгаруулалт явуулах талбай тус бүр дээр өмнө нь хийгдсэн геологи, хайгуулын ажил бусад зардлыг баримтад үндэслэн босго үнэ тогтоох, сонгон шалгаруулалт явуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/200 дугаартай тушаалаар байгуулагдан ажилласан бөгөөд тус ажлын хэсгээс ЭЭАА ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайнуудад босго үнэ тогтоож баталгаажуулсан. 

АМГТГ даргын 2023 оны 05 дугаар сарын 02- ны өдрийн "Тусгай зөвшөөрлийн талбайд сонгон шалгаруулалт зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг батлах тухай А/79 дугаартай тушаал батлагдан гарч тусгай зөвшөөрлийн талбайд 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нээлттэй сонгон шалгаруулалт зарласан, мөн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн "Тусгай зөвшөөрлийн талбайд сонгон шалгаруулалт зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг батлах тухай" А/48 дугаартай тушаал батлагдан гарч тусгай зөвшөөрлийн талбайд 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нээлттэй сонгон шалгаруулалтыг тус тус зарласан боловч нэхэмжлэгч компаниас өөр оролцогч санал ирүүлээгүй. 

АМГ даргын /хуучин нэрээр/ үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/66 дугаартай тушаалаар батлагдсан "Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний баримт бичиг"-ийн 1.5 дахь хэсэгт Сонгон шалгаруулалт зарласан талбайд 2 ба түүнээс дээш оролцогч санал ирүүлснээр сонгон шалгаруулалтыг хүчинтэйд тооцно." гэж заасан шаардлагыг хангаагүй тул сонгон шалгаруулалт хүчингүй болсон. 

Иймд ЭЭАА ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайнуудад тогтоосон босго үнийг нөхөн олгох эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн ...Хариуцагчийн хууль зөрчсөн буруутай үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгчид учирсан 974,169,931 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулах..." шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

3. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч гаргасан дүгнэлтдээ: АМГТГ нь 2014 оноос 2023 он хүртэл сонгон шалгаруулалт явуулаагүй гэж ойлгож байна. Үүнээс болж нэхэмжлэгчийн цаг хугацаа, боломж алдагдсан гэж үзэж байна. Тухайн зардлын талаар мэргэжлийн байгууллагын аудитын дүгнэлтийг ирүүлэх нь зөв гэж бодож байна. АМГТГ нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мөн бол нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж бодож байна. гэв.

 

4. Хэргийн оролцогчдоос шүүхэд дараах баримтуудыг гаргаж өгсөн:

 

4.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: ЭЭАА ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШЗ2024/05311 дүгээр захирамж /хх-18-21/, Эм Эм Арай ХХК-ийн 2023 оны жилийн санхүүгийн тайлан /хх-22-33/, Санхүүгийн тайлангийн тодруулга /хх-34-43/, Монголын татварын албаны Аж ахуй нэгж, байгууллагын тодорхойлолт /хх-44-45/, Эм Эм Арай ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2024 оны 04 дүгээр сарын тайлан /хх-46-47/, Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-48/, Монголбанкны 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А-10/327 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх-49/, Голомт банк ХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 10-1/713 дугаар Тодорхойлолт /хх-50-51/, Капитрон банкны 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Д1874 дугаар албан бичиг /хх-52-53/, Хас бан ХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 141/634 дугаар Тодорхойлолт /хх-54/, Богд банк ХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1082 дугаар Тодорхойлолт /хх-55/, Төрийн банк ХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 10/2578 дугаар албан бичиг /хх-56/, Чингис хаан банк ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн БХ/810 дугаар Тодорхойлолт /хх-57/, М банк ХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 04/1792 дугаар албан бичиг /хх-58/, Хаан банк ХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 5070/01/237 дугаар Тодорхойлолт /хх-59/, Тээвэр хөгжлийн банкны 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 900/373 дугаар Тодорхойлолт /хх-60/, Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 11/23 дугаар Тодорхойлолт /хх-61/, Ариг банкны 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2111/118 дугаар Тодорхойлолт /хх-62/, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 7-413/545 дугаар Тодорхойлолт /хх-63/,

 

4.2. Хариуцагч Ашигт малтмал газрын тосны газраас нотлох баримтаар: 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1/2789 дугаар Итгэмжлэл /хх-66/, Ашигт малтмал газрын тосны газрын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1/4149 дүгээр Хариу тайлбар /хх3-51-53/, Ашигт малтмал газрын тосны газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1-6082 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх3-54-55/, АМГТГ даргын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/200 дугаар Ажлын хэсэг байгуулах тухай тушаал /хх3-56-59/, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгох тухай 470 дугаар шийдвэр /хх3-60/, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Өргөдлийг хянан, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай 977 дугаар шийдвэр /хх3-61/, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Өргөдлийг хянан, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай 706 дугаар шийдвэр /хх3-62/, Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгох тухай 96 дугаар шийдвэр /хх3-63/, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгох тухай 543 дугаар шийдвэр /хх3-64/, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 07 дугаар сарын 31-нй өдрийн Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгох тухай 508 дугаар шийдвэр /хх3-65/

 

4.3 Шүүхээс: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШТ2024/00245 дугаар тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд, тус шүүхийн тогтоолын дагуу,

Шүүхийн Ерөнхий зөвлөл шүүхийн тусгай архивын 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1/4243 дугаар албан бичиг /хх-90/, Ашигт малтмал газрын тосны газраас 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1/3369 дүгээр албан бичиг /хх-96/, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Өргөдлийг ханган, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай 706 дугаар шийдвэр /хх-97/, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Өргөдлийг ханган, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай 977 дугаар шийдвэр /хх-98/, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгох тухай 470 дугаар шийдвэр /хх-99/, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгох тухай 508 дугаар шийдвэр /хх-100/, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгох тухай 543 дугаар шийдвэр /хх-101/, Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгох тухай 96 дугаар шийдвэр /хх-102/, Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлж, тусгай зөвшөөрлийг бүртгэх тухай 459 дүгээр шийдвэр /хх-103-104/ Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгох тухай 96 дугаар шийдвэр /хх-102/, АМГТГ 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1/3853 дугаар албан бичиг /хх-172/, Уул уурхайн кадастрын зураг /хх-173-174/, АМГ геологи судалгааны хэлтсийн 175 дугаар Тодорхойлолт /хх-175/, 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 1,500,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-176/, АМГ геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн тусгай зөвшөөрлийг бүхэлд нь шилжүүлэх тухай өргөдлийн дотоод хяналтын хуудас /хх-177-178/, 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Тусгай зөвшөөрлийн төлбөр хийсэн тухай тодорхойлолт /хх-179/, 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Тусгай зөвшөөрлийн төлбөр хийсэн тухай тодорхойлолт /хх-180/, АМГ **** дугаар Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл /хх-181/, АМГ 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 6-6515 дугаар Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх-182/, АМГ 2009 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 6-3874 дүгээр Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх-183/, 2009 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдөл /хх-184-185/, 2009 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 21 дүгээр Б аймгийн Б сумын ХХ нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар гаргасан өргөдөлд өгөх санал /хх-186/, Үндэсний татварын албаны 24093304 дугаар Тодорхойлолт /хх-187/, Б аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1а/201 дугаар албан бичиг /хх-188/, Б аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2009 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 69 дүгээр тогтоол /хх-189-192/, Баяраам ХХК-ийн Тодорхойлолт /хх-193/, 2009 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Геологи хайгуулын ажил гүйцэтгэх гэрээ /хх-194-195/, Б аймгийн Б, Бууцагаан сумдын нутагт орших ХХ нэртэй талбайд 2009 онд гүйцэтгэх эрэл хайгуулын ажлын төсөл /хх-196-199/, 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлсөн тухай Тодорхойлолт /хх-200/, АМГ **** дүгээр Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл /хх-201-203/, АМГ 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Мэдэгдэл /хх-204/, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгох тухай 543 дугаар шийдвэр /хх-205/, АМГ 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 6-5066 дугаар Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх-206-207/, 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн NM-025255 дугаар Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийсэн Тодорхойлолт /208/, Уул уурхайн кадастрын зураг /хх-209-211/, ЭЭАА ХХК-ийн 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 07/08 дугаар Хүсэлт гаргах тухай албан бичиг /хх-212-213/, Усны газрын 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 5/756 дугаар Тодруулга хүргүүлэх тухай албан бичиг /хх-214-215/, Ойн газрын 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2/740 дугаар Тодруулга хүргүүлэх тухай албан бичиг /хх-216/, АМГ 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 6-3702 дугаар Тодруулга хүсэх тухай албан бичиг /хх-217/, АМГ 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 6-3701 дүгээр Тодруулга хүсэх тухай албан бичиг /хх-218/, 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн NM-025255 дугаар Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийсэн Тодорхойлолт /хх-219/, Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /хх-220/, Хуулийн этгээдийн тодорхойлолт /хх-221/, ЭЭАА ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-222/, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 2512007204 дүгээр Тодорхойлолт /хх-223/, Б аймгийн Б сумын Байгаль орчны улсын байцаагчийн 2012 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 31/52/008 дугаар дүгнэлт /хх-224/, Монгол улсын байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 6/2230 дугаар албан бичиг /хх-225/, Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт /хх-226-230/, АМГ даргын 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 269 дүгээр Нөөц хүлээн авч, бүртгэх тухай тушаал /хх-231-232/, Эрдэс баялаг, эрчим хүчний яам АМГ 2012 оны 05 дугар сарын 11-ний өдрийн ХХ-09-04 дүгээр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт /хх-233-236/, Уул уурхайн кадастрын зураг /хх-237-240/, 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 48,078,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-241/, Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудас /хх-242-243/, Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээ /хх-244/, Үндэсний татварын албаны 25092479 дүгээр Тодорхойлолт /хх-245/, 2009 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Геологи хайгуулын ажил гүйцэтгэх гэрээ /хх-246-247/, Б аймгийн Б сумын нутагт орших ХАУ нэртэй талбайд 2009 онд гүйцэтгэх эрэл хайгуулын ажлын төсөл /хх-248-хх2-7/, 2009 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1,000 ам доллар шилжүүлсэн баримт /хх2-8/, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах тухай өргөдлийн дотоод хяналтын хуудас /хх2-9-10/, ХХ төсөл /хх2-12-15/, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах тухай өргөдлийн дотоод хяналтын хуудас /хх2-16-17/, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралт /хх2-18/, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 2 дугаар хавсралт /хх2-19/, АМГ 2012 оны 12 дугаар сарын 07-нй өдрийн Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх2-20-21/, Уул уурхайн кадастрын зураг /хх2-22-23/, Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолт /хх2-24/, Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудас /хх2-25-27/, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгох тухай 543 дугаар шийдвэр /хх2-28/, Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолт /хх2-29/, Уул уурхайн кадастрын зураг /хх2-30-31/, Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн хяналтын хуудас /хх2-32-33/, АМГ 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 6-5298 дугаар Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх2-34/, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай 576 дугаар шийдвэр /хх2-35/, Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдөл /хх2-36/, Б аймгийн Б сумын нутаг дахь ХАУ нэртэй талбайд гүйцэтгэх 2012 оны байгаль орчин хамгаалах ажлын төлөвлөгөө /хх2-37-40, хх2-129-133/, Хуулийн этгээдийн тодорхойлолт /хх2-41/, Тусгай зөвшөөлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралт /хх2-42/, АМГ 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх2-43/, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах 566 дугаар шийдвэр /хх2-44/, Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдөл /хх2-45/, 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1,000,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх2-46/, Сунгуулах өргөдлийн файлын товьёог /хх2-47/, Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийн дотоод хяналтын хуудас /хх2-48/, Б аймгийн Б сумын нутаг дахь ЦХ уул нэртэй талбайд гүйцэтгэх 2012 оны байгаль орчин хамгаалах ажлын төлөвлөгөө /хх2-49-55, хх2-62, хх2-65/, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 2 дугаар хавсралт /хх2-56/, Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолт /хх2-57/, Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудас /хх2-58-60/, Тусгай зөвшөөрлийн хугацаа сануулах өргөдлийн дотоод хяналтын хуудас /хх2-61/, Ашигт малтмалын хайгуулын **** тоот тусгай зөвшөөрлийн 1 дүгээр хавсралт /хх2-63/, АМГ 2009 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 6-4663 дугаар Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх2-64/, АМГ 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 6-3997 дугаар албан бичиг /хх2-66/, Хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдөл /хх2-67/, 2009 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 24008Х дугаараар бүртгэгдсэн хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолт /хх2-68/, 2009 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 08 дугаар Б аймгийн Б сумын нутаг дахь ЦХ уул нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар гаргасан өргөдөлд өгөх санал /хх2-69/, Б аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1а/202 тоот албан бичиг /хх2-70/, Б аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2009 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 68 дугаар тогтоол /хх2-71-72/, Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээ /хх2-73/, Үндэсний татварын албаны 25092479 дүгээр Тодорхойлолт /хх-74/, 2009 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Геологи хайгуулын ажил гүйцэтгэх гэрээ /хх2-75-76/, Б аймгийн Б сумын нутаг дахь ЦХ уул нэртэй талбайд 2009 онд гүйцэтгэх эрэл хайгуулын ажлын төсөл /хх2-77-86/, 2009 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 400 ам доллар, 600 ам доллар тус тус шилжүүлсэн баримт /хх2-87/, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах тухай өргөдлийн дотоод хяналтын хуудас /хх2-88/, **** дугаар Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл /хх2-89/, АМГ геологи судалгааны хэлтсийн 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 835 дугаар Тодорхойлолт /хх2-90/, Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх өргөдлийн дотоод хяналтын хуудас /хх2-91-92/, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралт /хх2-93-94/, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 2 дугаар хавсралт /хх2-95/, Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолт /хх2-96/, Уул уурхайн кадастрын зураг /хх2-97/, Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудас /хх2-98-99/, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан авах тухай 372 дугаар шийдвэр /хх2-100/, АМГ 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 6-3488 дугаар Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх2-101-102/, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралт /хх2-103/, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 2 дугаар хавсралт /хх2-104/, Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцааж хүлээлгэн өгөхийг хүссэн өргөдөл /хх2-105/, Шилжүүлэх, буцаан хүлээлгэн өгөх талбайн тодорхойлолт /хх2-106/, Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолт /хх2-107/, ЭЭАА ХХК-ийн 2012 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 81 дугаар Тодорхойлолт /хх2-108/, Б аймгийн Б сумын Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 35 дугаар албан бичиг /хх2-109/, АМГ 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 6-1638 дугаар Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх2-110/, Б аймгийн Б сумын Байгаль орчны улсын байцаагчийн 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 3-241 дүгээр дүгнэлт /хх2-111/, Уул уурхайн кадастрын зураг /хх2-112-114/, АМГ геологи судалгааны хэлтсийн 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 389 дүгээр Тодорхойлолт /хх2-115/, Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх өргөдлийн дотоод хяналтын хуудас /хх2-116-117/, АМГ 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 6-1638 дугаар Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх2-118/, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай 198 дугаар шийдвэр /хх2-119/, Хайгуулын тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн өргөдөл /хх2-120/, Эс Кью Эс ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгчийн 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 02/05 дугаар шийдвэр /хх2-121/, Б аймгийн Б сумын Байгаль орчны улсын байцаагчийн 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 31/52/003 дугаар Тодорхойлолт /хх2-122/, Тусгай зөвшөөрлийг шилжүүлж буй хуулийн этгээдийн тухай тодорхойлолт /хх2-123/, Гаргасан зөвшөөрлийн нотолгоо /хх2-124/, Тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч буй хуулийн этгээдийн тухай тодорхойлолт /хх2-125/, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1/192 дугаар албан бичиг /хх2-126/, Эрэл хайгуулын талаарх анхдагч мэдээлэл худалдах, худалдан авах тухай гэрээ /хх2-127-128/, 08 дугаар сарын 02-ны өдрийн 772 дугаар Тодорхойлолт /хх2-134/, 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1,000,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх2-135/, Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийн дотоод хяналтын хуудас /хх2-136-137/, 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Тусгай зөвшөөрлийн төлбөр хийсэн тухай тодорхойлолт /хх2-138/, 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Тусгай зөвшөөрлийн төлбөр хийсэн тухай тодорхойлолт /хх2-139/,*** дугаар Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл /хх2-140/, 2009 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Мэдэгдэл /хх2-141/, АМГ 2009 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай 6-4665 дугаар албан бичиг /хх2-142/, АМГ 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 6-3986 дугаар албан бичиг /хх2-143/, Хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүсэж гаргасан өргөдөл /хх2-144-145/, 2009 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 24014Х дугаараар бүртгэгдсэн хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолт /хх2-146/, 2009 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 07 дугаар Б аймгийн Б сумын ХАУ нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар гаргасан өргөдөлд өгөх санал /хх2-147/, Б аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1а/202 тоот албан бичиг /хх2-148/, Б аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2009 оны 07 дүгээр сарын 07-ны өдрийн 68 дугаар тогтоол /хх2-149/, Шилжүүлэх, буцаан хүлээлгэн өгөх талбайн тодорхойлолт /хх2-150/, Б аймгийн Б сумын Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 30 дугаар албан бичиг /хх2-151/, Б аймгийн Б сумын Байгаль орчны улсын байцаагчийн 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 08/32 дугаар Тодорхойлолт /хх2-152/, Уул уурхайн кадастрын зураг /хх2-153-156/, Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх2-157/, Ашигт малтмалын хайгуулын XV-0**** тоот тусгай зөвшөөрөл эзэмшигч ЭЭАА ХХК-д хүргүүлсэн Мэдэгдэл /хх2-158/, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 2 дугаар хавсралт /хх2-159/, Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдөл /хх2-160/, Б аймгийн Б сумын нутаг дахь ХХ нэртэй хайгуулын талбайд 2012-2013 онд гүйцэтгэх хээрийн ажлын үеийн байгаль орчныг хамгаалах ажлын төлөвлөгөө /хх2-161-179/, *** дугаар Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл /хх2-180/, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгох тухай 470 дугаар шийдвэр /хх2-181/, АМГ 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 6-4463 дугаар Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх2-182-183/, АМГ 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 6-3707 дугаар Тодруулга хүсэх тухай албан бичиг /хх2-184/, АМГ 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 6-3708 дугаар Тодруулга хүсэх тухай албан бичиг /хх2-185/, Усны газрын 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 5/752 дугаар Тодруулга хүргүүлэх тухай албан бичиг /хх2-186-187/, Ойн газрын 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2/740 дугаар Тодруулга хүргүүлэх тухай албан бичиг /хх2-188/, Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /хх2-189/, Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолт /хх2-190/, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 2512007204 дугаар Тодорхойлолт /хх2-191/, Б аймгийн Б сумын Байгаль орчны улсын байцаагчийн 2012 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 31/52/009 дүгээр дүгнэлт /хх2-192/, Хуулийн этгээдийн тодорхойлолт /хх2-193/, АМГ даргын 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдийн 270 дугаар Нөөц хүлээн авч, бүртгэх тухай тушаал /хх2-194-195/, Эрдэс баялаг, эрчим хүчний яам АМГ 2012 оны 05 дугар сарын 11-ний өдрийн ХХ-09-05 дугаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт /хх2-196-199/, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2012 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 6/2229 дүгээр албан бичиг /хх2-200/, 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт /хх2-201-205/, 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 8,593.37 ам доллар төлсөн баримт /хх2-206/, ЭЭАА ХХК-ийн Б аймгийн Б сумын ЦХ уул нэртэй газарт орших ашиглалтын талбайн булангийн эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн ажлын тайлан /хх2-207-214/, *** дугаар Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл /хх2-215/, Ашигт малтмалын хайгуулын МV-017092 тоот тусгай зөвшөөрөл эзэмшигч ЭЭАА ХХК-д хүргүүлсэн Мэдэгдэл /хх2-216/, АМГ 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 6-4736 дугаар Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх2-217/, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын2012 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгох тухай 508 дугаар шийдвэр /хх2-218-219/, Ойн газрын 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2/790 дүгээр Тодруулга хүргүүлэх тухай албан бичиг /хх2-220/, Усны газрын 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 5/835 дугаар Тодруулга хүргүүлэх тухай албан бичиг /хх2-221/, АМГ 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 6-4071 дүгээр Тодруулга хүсэх тухай албан бичиг /хх2-222/, Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /хх2-223/, Хуулийн этгээдийн тодорхойлолт /хх2-224/, Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолт /хх2-225/, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 2512007204 дугаар Тодорхойлолт /хх2-226/, Б аймгийн Б сумын Байгаль орчны улсын байцаагчийн 2012 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 31/52/006 дугаар Нөхөн сэргэлтийн тухай дүгнэлт /хх2-227/, Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 6/2230 дугаар албан бичиг /хх2-228/, 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт /хх2-229-233/, АМГ даргын 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 269 дүгээр Нөөц хүлээн авч, бүртгэх тухай тушаал /хх2-234-235/, Эрдэс баялаг, эрчим хүчний яам АМГ 2012 оны 05 дугар сарын 11-ний өдрийн ХХ-09-04 дүгээр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт /хх2-236-241/, Уул уурхайн кадастрын зураг /хх2-242/, Тусгай зөвшөөрлийн төлбөр хийсэн тухай тодорхойлолт /хх2-243/, Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоор хяналтын хуудас /хх2-244-245/, Ашигт малтмал ашиглах лицензтэй байгууллага, аж ахуйн нэгжийн ашиглалтын талбай булангийн эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн ажлын тайлан /хх2-246-хх3-5/, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 977 дугаар шийдвэр /хх3-6/, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн /хх3-7/, ****дугаарын Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл /хх3-8/, Ашигт малтмалын хайгуулын МV-017237 тоот тусгай зөвшөөрөл эзэмшигч ЭЭАА ХХК-д хүргүүлсэн Мэдэгдэл /хх3-9/, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралт /хх3-10/, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 2 дугаар хавсралт /хх3-11/, Ашигт малтмалын газар /хх3-12-13/, Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /хх3-14/, Хуулийн этгээдийн тодорхойлолт /хх3-15/, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 2512007204 дүгээр тодорхойлолт /хх3-16/, Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолт /хх3-17/, АМГ кадастрын хэлтсийн даргын 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгох тухай 96 дугаар шийдвэр /хх3-18/, Уул уурхайн кадастрын зураг /хх3-19/, ЭЭААр ХХК-ийн 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10/03 дугаар албан бичиг /хх3-20/, 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр тусгай зөвшөөрлийн төлбөр 4,780.4 ам доллар төлсөн тухай баримт /хх3-21/, 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 7,313.61 ам доллар төлсөн баримт /хх3-22/, кадастрын зураг /хх3-23/, АМГ даргын зөвлөлийн хуралдааны 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 5 дугаар шийдвэр /хх3-24/, АМГ 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 6-5658 дугаар Тодруулга хүсэх тухай албан бичиг /хх3-25/, Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолт /хх3-26/, Б аймгийн Б сумын Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн албан бичиг /хх3-27/, Б аймгийн Б сумын Байгаль орчны улсын байцаагчийн 2012 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 31/52/0081 дүгээр Нөхөн сэргээлтийн тухай дүгнэлт /хх3-28/, Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 6/2230 дугаар албан бичиг /хх3-29/, 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт /хх3-30-34/, АМГ даргын 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 269 дүгээр нөөц хүлээн авч, бүртгэх тухай тушаал /хх3-35-36/, Эрдэс баялаг, эрчим хүчний яам АМГ 2012 оны 05 дугар сарын 11-ний өдрийн ХХ-09-04 дүгээр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт /хх3-37-40/, Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудас /хх3-41-43/, Ашигт малтмал ашиглах лицензтэй байгууллага, аж ахуйн нэгжийн ашиглалтын талбайн булангийн эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн ажлын тайлан /хх3-44-49/,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШЗ2024/13335 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн бөгөөд тус шүүгчийн захирамжийн дагуу,

Улсын ерөнхий прокурорын газар Эрүүгийн хэргийн тусгай архивын 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 486 дугаар албан бичиг /хх-109/, Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 70 дугаар Шийтгэх тогтоол /хх-110-127/, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 285 дугаар Магадлал /хх-128-150/, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 312 дугаар Тогтоол /хх-151-169/,

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч нь хариуцагч АМГТГт холбогдуулан хариуцагчийн хууль зөрчсөн, буруутай үйл ажиллагаанаас учирсан хохиролд 974,169,931 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...Ашигт малтмалын газраас манай өргөдлийг хүлээн авч холбогдох хуулийн дагуу хянан шийдвэрлээд ашигт малтмал ашиглалтын ***** тусгай зөвшөөрлийг 2012 оны 7 дугаар сарын 17-ны өдөр, **** тусгай зөвшөөрлийг 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдөр, ***** тусгай зөвшөөрлийг 2012 оны 8 дугаар сарын 18-ны өдөр, *****тусгай зөвшөөрлийг 2012 оны 12 дугаар сарын 6-ны өдрүүдэд тус тус олгосон.

Гэтэл дээрх тусгай зөвшөөрлүүдийг АМГ Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 459 дүгээр шийдвэрээр хүчингүй болгосон. Учир нь Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 285 дугаар магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 6 сарын 19-ний өдрийн 312 дугаар тогтоолоор ашигт малтмалын 106 тусгай зөвшөөрлийн талбайд сонгон шалгаруулалтгүйгээр тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус гэж үзсэн.

Гэхдээ энэ нь ганцхан шүүхээс шийтгүүлсэн н.Батхуяг, н.Даваацогт хоёртой ч холбоотой биш. АМГ 10 мэргэжилтэн хяналтын хуудаст тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Тэгэхээр төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болоод нэхэмжлэгчид хохирол учраад 10 гаруй жил өнгөрлөөн.

Шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон 106 тусгай зөвшөөрөлд зориулж Засгийн газар журам гаргасан боловч энэ журам нь хэрэгжээгүй. Учир нь 2 удаа сонгон шалгаруулалт зарласан боловч өөр хуулийн этгээд сонгон шалгаруултад оролцоогүй учир хүчин болсон гэж тайлбарладаг.

Иймд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас төрийн захиргааны байгууллагын хууль зөрчсөн буруутай үйл ажиллагаанаас болж учирсан 974,169,931 төгрөгийг гаргуулж, ЭЭАА ХХК-д олгож өгнө үү гэж тайлбарлаж байна

 

2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг хууль журамд нийцүүлсэн байдлаар тайлбарлаж чадсангүй. Хариуцагчийг бүрэн тодорхойлж чадсангүй. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж байгаа босго үнийн дүнг төрийн захиргааны байгууллагаас хариуцагчаар татах хууль зүйн үндэслэл бүрдээгүй. Засгийн газрын 2014 оны 216 дугаар тогтоолоор гарсан журам, мөн агентлагийн үнэлгээний баримт бичгийн 1.1 дэх хэсэгт заасан тухайн компани босго үнийг баталгаажуулж, тооцоо нийлсэн эсхүл босго үнэ нь 30 болон түүнээс дээш хувийг тусгай дансанд байршуулж баримтаа ирүүлсэн аж ахуйн нэгж тусгай зөвшөөрвөл сонгон шалгаруулалтад оролцох эрх нээгдэнэ гэж байна. Тусгай харилцааг зохицуулж, босго үнийг тогтоосон. Бусдаар энэ компанид учирсан хохирол гэж ярих юм бол өөр ойлголт.

Нэхэмжлэгч компанийн зүгээс төрийн захиргааны байгууллага буруутгах үндэслэлээ тодорхой дурдаж чадаагүй. Тусгай зөвшөөрлийг цуцалсан болохоор хариуцагчаар татсан гэж байгаа юм. Засгийн газрын тогтоолоор баталсан журмын дагуу төрийн захиргааны байгууллага үйл ажиллагаагаа явуулсан нь хэрхэн хууль зөрчсөн талаар тайлбартаа хэлээгүй. Төрийн захиргааны байгууллагаас хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Хэрвээ нөхөн олговрын асуудлыг ярих боломжтой гэж үзэж байна. Засгийн газрын тогтоолын дагуу төрийн захиргааны байгууллага чиглэлийн дагуу үйл ажиллагаа явуулаад энэ нь эцэслэн шийдвэрлэгдээд аж ахуйн нэгжийн эрх ашиг сэргэхгүй бол бид нар ч дараагийн арга хэмжээ авах боломжтой.

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийг баримтлаад нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, хуульд нийцээгүй гэж үзэж байна. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна. гэж мэтгэлцэж байна.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1 АМГ Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 470 дугаар шийдвэрээр Б аймгийн Б сумын нутагт орших Цогтын зүүн хөндий нэртэй 572,89 гектар га талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын 0***** дугаартай тусгай зөвшөөрлийг ЭЭАА ХХК-д,

АМГ Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 508 дугаар шийдвэрээр Б аймгийн Б сумын нутагт орших Нарийн хөндийн эх нэртэй 793,93 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын ***дугаартай тусгай зөвшөөрлийг ЭЭАА ХХК-д,

АМГ Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 543 дугаар шийдвэрээр Б аймгийн Б сумын нутагт орших Илээт булаг нэртэй 2353,35 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын 0***** дугаартай тусгай зөвшөөрлийг ЭЭАА ХХК-д,

АМГ Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 96 дугаар шийдвэрээр Б аймгийн Б сумын нутагт орших Жалга- 1,2 нэртэй 487,53 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын *** дугаартай тусгай зөвшөөрлийг ЭЭАА ХХК-д тус тус олгосон байна.

 

3.2. Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 8 дахь заалтад ...Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12, 20 дугаар зүйлийн 20.1, 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт заасныг зөрчиж олгогдсон шийтгэх тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан 106 тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгосугай гэж,

1 дүгээр хавсралтын 22-т ЭЭАА ХХК-д ***, ***, **** дугаартай тусгай зөвшөөрөл ... олгосон 2009 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 706 дугаар шийдвэр, гэж шийдвэрлэж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 285 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 312 дугаар тогтоолууд хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

3.3. АМГ Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлж, тусгай зөвшөөрлийг бүртгэх тухай 459 дугаартай шийдвэрээр

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.17 дахь заалт, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 285 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 312 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ... Б аймгийн Б сумын нутагт орших ЦХ уул нэртэй ашигт малтмалын ашиглалтын 0***** дугаартай тусгай зөвшөөрөл, мөн сумын нутагт орших ХХ нэртэй ашигт малтмалын ашиглалтын 0**** дугаартай тусгай зөвшөөрөл, мөн сумын нутагт орших Илээт булаг нэртэй ашигт малтмалын ашиглалтын *** дугаартай тусгай зөвшөөрөл, мөн сумын нутагт орших ХАУ нэртэй ашигт малтмалын ашиглалтын 0*****дугаартай тусгай зөвшөөрлүүдийг... хүчингүй болгожээ.

 

3.4. Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаартай тогтоол /https://legalinfo.mn/mn/detail?lawId=206440&showType=1/ -оор Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам-ыг баталж, тус журмын зорилгыг Ашигт малтмалын тухай хуулийн 19.12, 20.1, 24.2, 26.9 дахь заалтуудыг зөрчиж олгосон гэж үзэн Баянгол дүүргийн 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 285 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 312 дугаар тогтоолын дагуу хүчингүй болсон 106 тусгай зөвшөөрлийн талбайд сонгон шалгаруулалтыг явуулахад оршино гэж тодорхойлсон байна.

 

3.5. Дээрх Засгийн газрын 2014 оны 216 дугаартай тогтоолын дагуу сонгон шалгаруулалт явуулах талбай тус бүр дээр өмнө нь хийгдсэн геологи, хайгуулын ажил бусад зардлыг баримтад үндэслэн босго үнэ тогтоох, сонгон шалгаруулалт явуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/200 дугаартай тушаалаар байгуулагдан ажилласан бөгөөд тус ажлын хэсгээс ЭЭАА ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайнуудад босго үнэ тогтоож баталгаажуулсан.

Үүнд:

Ашигт малтмалын ***** тоот тусгай зөвшөөрлийн талбайд зарцуулсан зардлын тооцоо нийлсэн актаар хувийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологи, хайгуулын ажилд зарцуулсан зардал 108,682,740 төгрөг, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр, үйлчилгээний хөлс 7,512,701.20 төгрөг, нийт зардал 116,195,441.20 төгрөг,

 

Ашигт малтмалын **** тоот тусгай зөвшөөрлийн талбайд зарцуулсан зардлын тооцоо нийлсэн актаар хувийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологи, хайгуулын ажилд зарцуулсан зардал 321,119,400 төгрөг, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр, үйлчилгээний хөлс 52,902,900 төгрөг, нийт зардал 374,022,300 төгрөг,

 

Ашигт малтмалын **** тоот тусгай зөвшөөрлийн талбайд зарцуулсан зардлын тооцоо нийлсэн актаар хувийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологи, хайгуулын ажилд зарцуулсан зардал 298,136,434 төгрөг, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр, үйлчилгээний хөлс 96,305,630.90 төгрөг, нийт зардал 394,442,064.90 төгрөг,

 

Ашигт малтмалын *****тоот тусгай зөвшөөрлийн талбайд зарцуулсан зардлын тооцоо нийлсэн актаар хувийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологи, хайгуулын ажилд зарцуулсан зардал 68,369,866 төгрөг, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр, үйлчилгээний хөлс 21,140,260.40 төгрөг, нийт зардал 89,510,126.40 төгрөгийн зардлын хэмжээг харилцан тохиролцож баталгаажуулав. Баталгаажуулсан зардлын тооцоотой холбоотой аливаа маргаан гаргахгүй болно гэжээ.

 

3.6 Улмаар АМГТГ даргын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Тусгай зөвшөөрлийн талбайд сонгон шалгаруулалт зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг батлах тухай А/79 дугаартай тушаал батлагдан гарч тусгай зөвшөөрлийн талбайд 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нээлттэй сонгон шалгаруулалт зарласан, мөн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрлийн талбайд сонгон шалгаруулалт зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг батлах тухай" А/48 дугаартай тушаал батлагдан гарч тусгай зөвшөөрлийн талбайд 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нээлттэй сонгон шалгаруулалтыг тус тус зарласан боловч нэхэмжлэгч компаниас өөр оролцогч санал ирүүлээгүй байна.

 

Эдгээр үйл баримтууд шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд зохигчид дээрх үйл баримттай маргаагүй болно.

 

4. Зохигч АМГТГ хариуцагч мөн эсэх, дээрх хохирол болох 974,169,931 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй эсэхэд маргаж байна.

 

4.1 Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж, Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т төрийн албан хаагч гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг гэж тодорхойлжээ.

 

Үүнээс үзэхэд, Д.Б нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг АМГ даргаар, Л.Днь тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан бөгөөд дээрх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасан төрийн албан хаагч гэсэн, Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан төрийн нэрийн өмнөөс ажил үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагч гэсэн субъектэд хамаарч байгаагийн дээр зохигчид энэ талаар маргаагүй байна.

 

4.2 Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болсон байх бөгөөд тус шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар

Д.Бийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг АМГ даргаар ажиллаж байхдаа ... төрийн албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төрийн байгууллагын хуулиар хамгаалагдсан эрх, ашигт хүнд хор уршиг учруулсан гэмт хэргийг зохион байгуулж хамтран оролцсон, хясан боогдуулах замаар хээл хахууль авсан гэмт хэргийг зохион байгуулж хамтран оролцсон,

Л.Даваацогтыг нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг АМГ Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа ... төрийн албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төрийн байгууллагын хуулиар хамгаалагдсан эрх, ашигт хүнд хор уршиг учруулсан гэмт хэргийг гардан гүйцэтгэж хамтран оролцсон, хясан боогдуулах замаар хээл хахууль авсан гэмт хэргийг гардан гүйцэтгэж хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон байна.

 

Мөн шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 8 дахь заалтад Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12, 20 дугаар зүйлийн 20.1, 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт заасныг зөрчиж олгогдсон шийтгэх тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан 106 тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгосугай гэж,

1 дүгээр хавсралтын 22-т ЭЭАА ХХК-д ***, ***, **** дугаартай тусгай зөвшөөрөл ... олгосон 2009 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 706 дугаар шийдвэр-ийг дурджээ.

 

Энэхүү хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр төрийн албан хаагч Д.Б, Л.Днар нь төрийн албан хаагчийн үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл нь тогтоогдсон бөгөөд энэ үйл баримттай хариуцагч маргаагүй.

 

4.3. Дээрх шийтгэх тогтоолыг үндэслэн АМГ Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 459 дугаартай тушаалаар нэхэмжлэгч компанид олгогдсон ашигт малтмалын *****, ****, ****, *****тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон байна.

 

Нэхэмжлэгч ЭЭАА ХХК нь дээрх тусгай зөвшөөрлүүдийг авахын тулд нийт 974,169,931 төгрөгийн зардал гарсан гэж үзэн энэ хэмжээгээр гэм хорын хохирол учирсан гэж тодорхойлон хариуцагчаас шаардаж байна.

Үүнийг тодруулбал,

Ашигт малтмалын ***** тоот тусгай зөвшөөрлийн талбайд зарцуулсан зардлын тооцоо нийлсэн актаар хувийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологи, хайгуулын ажилд зарцуулсан зардал 108,682,740 төгрөг, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр, үйлчилгээний хөлс 7,512,701.20 төгрөг, нийт зардал 116,195,441.20 төгрөг,

Ашигт малтмалын **** тоот тусгай зөвшөөрлийн талбайд зарцуулсан зардлын тооцоо нийлсэн актаар хувийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологи, хайгуулын ажилд зарцуулсан зардал 321,119,400 төгрөг, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр, үйлчилгээний хөлс 52,902,900 төгрөг, нийт зардал 374,022,300 төгрөг,

Ашигт малтмалын **** тоот тусгай зөвшөөрлийн талбайд зарцуулсан зардлын тооцоо нийлсэн актаар хувийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологи, хайгуулын ажилд зарцуулсан зардал 298,136,434 төгрөг, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр, үйлчилгээний хөлс 96,305,630.90 төгрөг, нийт зардал 394,442,064.90 төгрөг,

Ашигт малтмалын *****тоот тусгай зөвшөөрлийн талбайд зарцуулсан зардлын тооцоо нийлсэн актаар хувийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологи, хайгуулын ажилд зарцуулсан зардал 68,369,866 төгрөг, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр, үйлчилгээний хөлс 21,140,260.40 төгрөг, нийт зардал 89,510,126.40 төгрөгийн зардал тус тус гарсан гэж шаарджээ.

 

4.4. Төрийн албан хаагч үүргээ зөрчсөнөөс үүссэн гэм хорыг төр хариуцаж арилгахыг хуулиар тусгайлан тогтоосон бөгөөд шаардах эрхийн үндэслэл нь тухайн этгээд зөвхөн төрийн нэрийн өмнөөс төрийн ажил албан тушаалын ангилалд заасан ажил үүргийг гүйцэтгэж байсан нөхцөлд л хамаардаг.

 

Энэ тохиолдолд учирсан гэм хорын хохирлыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгахаар зохицуулсан бөгөөд энэ нь тухайн албан хаагчийн учруулсан хохирлыг түүнийг ажиллуулж байгаа хуулийн этгээдээс гаргуулах тухай ойлголт юм.

 

Иймд АМГТГ нь төрийн албан хаагч Д.Б, Л.Днарын үүргээ зөрчсөний улмаас бусдад учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна гэж дүгнэв.

 

Шүүхээс нэхэмжлэгчид учирсан гэм хорын хэмжээг ашигт малтмалын ***** тоот тусгай зөвшөөрлийн талбайд хувийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологи, хайгуулын ажилд зарцуулсан зардал 108,682,740 төгрөг, ашигт малтмалын **** тоот тусгай зөвшөөрлийн талбайд хувийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологи, хайгуулын ажилд зарцуулсан зардал 321,119,400 төгрөг, ашигт малтмалын **** тоот тусгай зөвшөөрлийн талбайд хувийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологи, хайгуулын ажилд зарцуулсан зардал 298,136,434 төгрөг, ашигт малтмалын *****тоот тусгай зөвшөөрлийн талбайд хувийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологи, хайгуулын ажилд зарцуулсан зардал 68,369,866 төгрөг буюу нийт 796,308,440 төгрөгийн хохирол бодитоор учирсан байна гэж үзлээ.

 

Иймд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас 796,308,440 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ЭЭАА ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

5. Харин Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д "тусгай зөвшөөрлийн төлбөр" гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө гэж заажээ.

 

Нэхэмжлэгч ЭЭАА ХХК нь хуульд зааснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр, үйлчилгээний хөлс зэрэг хуульд заасан үүргийн дагуу нийт 177,861,491 төгрөгийг төлсөн нь хариуцагчийн хууль бус, буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохирол гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 177,861,491 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

6. Иргэдийн төлөөлөгч Р.Аын шүүх хуралдаанд АМГТГ нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мөн бол нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж бодож байна гэх дүгнэлтийг үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

7. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас 4,139,492 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг баримтлан хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас 796,308,440 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ЭЭАА ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 177,861,491 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ЭЭАА ХХК нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас улсын тэмдэгтийн хураамжид 4,139,492 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА

 

шүүгч Ж.БАЙГАЛМАА

 

шүүгч о.Цэнд-аюуш