Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 57

 

 

2024     07        30                                             2024/ДШМ/57

 

Б.д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Баярмагнай/цахимаар/, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар, нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 04 ******* сарын 10ы өдрийн 2024/ШЦТ/00018 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Б.д холбогдох эрүүгийн 2337000540074 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 29ий өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1988 оны 01 ******* сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, холбооны радист мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт ******* *******, ******* ******* ******* ******* ******* ******* од оршин суух, . /РД: БЛ88012601/

2. Шүүгдэгч Б. нь 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас Ховд аймгийн Алтай сумын “Оцог хад” гэх газарт STS-ийн хамгаалагч гийн баруун шанаа тус газарт алгадсаны улмаас түүний эрүүг мулталж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ

3.Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Б.гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

4. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх:

4.1 Шүүгдэгч г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

4.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

4.5 Шүүгдэгч Б.д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар /нээлттэй, хаалттай/ хорих ангид даалгаж,

4.6 Шүүгдэгч Б. нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

4.7 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг CD-ийг хэрэгт хавсарган үлдээж,

4.8 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 11.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

4.9 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 ******* зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 ******* зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

            5.Шүүгдэгч Б. түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар нар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1  Ховд аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ийн 2023 оны 08 сарын 15-ны өдрийн 835 дугаартай шинжээчийн дүгнэлтэд Хэсэг газрын үзлэг: эрүүг толгойтой хамт боосон боолттой хаван хавдар эмзэглэлтэй, 2023 оны 08 сарын 10-ны өдрийн яаралтай тусламжийн хуудаст: эрүүний мултралыг засаж, бэхэлж боосон, өвдөлт намдаах эмчилгээ хийж зөвлөгөө өгч буцаав гэдгийг үндэслэн гийн биед эрүүний мултрал гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж дүгнэсэн байдаг. Анагаахын шинжлэх ухаанд зааснаар хүний эрүү мултрах олон шалтгаанууд байдаг ба хашгирах, хүчтэй эвшээх, хоол идэх, бөөлжих, ам нь огцом өргөн нээгдэх үед /хоолны хэт их хэсгийг хазах гэж оролдох/, шүдээрээ лонх, савлагаа нээх, хэт хатуу, хатуу хоол, жишээлбэл самар хазах зэрэг нь эрүү мултрах шалтгаан болдог. Мөн хэрх, тулай, остеомиелит, полиомиелит, үе мөчний үрэвсэл, зэрэг зарим өвчний улмаас шөрмөс суларч, үе мөчний өндөр буурч, хэлбэр нь гажигтай байдгийн улмаас эрүү  мултрах дадал үүсч байнгын мултрал үүсэх зуршилтай болох бөгөөд энэ нь үе мөчний шөрмөсний аппарат сулрах, эсвэл мөчний уут сунах үед илэрдэг юм байна.Эрүү мултралыг оношлохдоо гавлын ясны нүүрний хэсгийн бүрэн рентген зураг авах шаардлагатай байдаг ба эрэгтэйчүүдийн үе мөчний хөндий нь илүү гүн байдаг тул үе мөч нь илүү найдвартай бэхлэгдсэн учраас эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүдэд илүү их эрүү мултрал оношлогддог гэсэн байна.

5.2 Дээрхээс дүгнэвэл гийн биед учирсан эрүүний мултрал гэмтэл нь хатуу мохоо зүйлийн улмаас үүсгэгдээгүй гийн эрүү байнгын мултрах дадал зуршилтай байсан байж болзошгүй бөгөөд түүнийг нотлоход чиглэсэн мөрдөн шалгах ажиллагааг огт хийгдээгүй ба зөвхөн гээс өөрөөс нь урьд нь эрүү нь мултарч байсан эсэхийг нь асууснаар хязгаарласан байдаг.

Мөн дахин шинжилгээ хийсэн Шинжээчийн 2023 оны 09 сарын 25-ны өдрийн 25 дугаартай дүгнэлтийн дүгнэх хэсгийн 1-д “Булган сумын шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 835 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна", 2-т "гийн биед тухайн цаг хугацаанд баруун талын эрүүний мултрал гэмтэл учирсан байна" гээд 3 дахь заалтад "гийн биед учирсан дээрх гэмтэл нь хатуу мохоо /ам ангайх үед цохих, цохигдох/ зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ" гэж дүгнэсэн байгаа.

Эрүүний нэг талын мултрал нь маш ховор тохиолддог ба ам ангайх үед цохих, цохигдох үед эрүү мултрах боломжтой эсэхийг нь зөвхөн эрүү нүүрний нарийн мэргэжлийн эмч нараас тодруулсны үндсэн дээр дүгнэлт гаргах ёстой байтал шинжээч нар юуг үндэслэж дээрх дүгнэлтийг гаргасан нь ойлгомжгүй, эргэлзээтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл дахин шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт нь урьд гаргасан шинжээчийн үндэслэлгүй дүгнэлтэн дээр үндэслэсэн, тусгай мэдлэг эзэмшсэн нарийн мэргэжлийн эмчийн оролцуулаагүй атлаа хийсвэр байдлаар эргэлзээтэй дүгнэлт гаргасан байна гэж үзэхээр байна.

Дээрх шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэн прокурорын зүгээс Б.г буруутгаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэснийг мөрдөгч, прокурор биелүүлээгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно", 1.1- д "гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/ гэж тус тус заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг бүрэн дүүрэн тогтоогоогүй гэж үзэж байна.

5.3 Дүгнэлтэд бичигдсэн хамар ясны хуучин хугарал, баруун ТМЈ үений харьцаа бага зэрэг алдагдсан зэргийг шинжээч нар нь анхаараагүй байдаг ба Эрдэнэсүмбэрэл ой Доржсүмбэрэл гэдэг хүний шинжилгээний материалыг үндэслэн Эрдэнэсүмбэрэл ой Доржсүрэнгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон нь илт хууль бус дүгнэлт гэж үзэхээр байгаа. Түүнчлэн Ховд аймгийн Цагдаагийн газрын Булган сумын сум дундын цагдаагийн хэлтсийн экологийн асуудал хариуцсан эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Болдбаатар нь 2023 оны 08 сарын 10-ны өдөр "Талст молор" ХХК-ний кемпэд очиж гэрч нараас мэдүүлэг авсан атлаа 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр "Илтгэх хуудас" /х/х-н 68-р хуудас/ бичихдээ "... нэг хамгаалагч нь намайг түлхээд байхаар нь би гарын ар хэсгээр хацарт нь шүргэсэн чинь эрүү мултарсан гээд Булган сум руу яваад өглөө эмэгтэй хүн хүний эрүү мултална гэж ямар юм байхав дээ гэж хэлж байсныг илтгэх хуудас болгон бичлээ" гэснийг хэрэгт нотлох баримт болгосон байдаг.Үүнээс дүгнэхэд мөрдөгч нь уг хэрэгт гэрчийн байр сууринаас хандаж оролцон, хэт нэг талыг барьж, зөвхөн яллах талын нотлох баримтуудыг цуглуулах ажиллагааг хийсэн байх ба гийн эрүү нь байнгын мултрах дадал зуршилтай байсан эсэхийг нь тогтоох ажиллагааг хийгээгүй болох нь нотлогдож байгаа. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Б.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэсэнд гомдолтой байна. Иймд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 ******* сарын 10-ны өдрийн 154/ШЦТ2024/00018 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Тухайн цаг хугацаанд болсон үйлд явдлыг сэргээн дүрслэх боломжгүй. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах үед буюу тухайн цаг хугацаанд байсан гэрч, хохирогч нарыг асуусан байдаг. Гэрч хохирогч нар нэг л зүйлийг хэлдэг Б. нь уурхайн бүс рүү орно гэдэг. Гэтэл хохирогч нь оруулахгүй гэж хэлээд тулаад цохичихсон. Өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Б. нь хохирогч д гэмтэл учруулсан нь нотлогдон тогтоогдож байгаа юм. Иймд анхан шатны шүүхээс Б.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 450 нэгжтэй тэнцэх буюу 450,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.д холбогдох эрүүгийн 2337000540074 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 ******* зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолын хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.

3.Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэх үнэлэх талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

4. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокуророос “шүүгдэгч Б.г 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан    нь нотлогдсон" гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            5. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.д холбогдох хэргийг хянан хэлэлцээд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг  зааснаар түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож,   450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

6.Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч ”...гийн биед учирсан эрүүний мултрал гэмтэл нь хатуу мохоо зүйлийн улмаас үүсгэгдээгүй гийн эрүү байнгын мултрах дадал зуршилтай байсан байж болзошгүй, мөрдөгчийн  илтгэх хуудсыг  үндэслэсэн байдаг. Эрдэнэсүмбэрэл ой Доржсүмбэрэл гэдэг хүний шинжилгээний материалыг үндэслэн Эрдэнэсүмбэрэл ой Доржсүрэнгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон нь илт хууль бус дүгнэлт гэж үзэхээр байна.” гэх давж заалдсан гомдол гаргажээ.

7.Шүүгдэгч Б. нь 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас Ховд аймгийн Алтай сумын “Оцог хад” гэх газарт 8ТЗ-ийн хамгаалагч гийн баруун шанаа тус газарт алгадсаны улмаас түүний эрүүг мулталж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан   болох нь хохирогч гийн мэдүүлэг, шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ийн 08 дугаар сарын 15-ны өдрийн 835 дугаартай дүгнэлт, Ховд аймаг дахь Бүсийн шинжилгээний төвийн шинжээч эмч нарын дахин хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 09 ******* сарын 25-ны өдрийн 25 дугаартай дүгнэлт, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тухай прокурорын тогтоол, гэрч Б.Орхон, Г.Батбаяр, Г.Ганхуяг, Г.Батбилэг, А.Батхаан нарын  мэдүүлэг, экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгчийн  2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн илтгэх хуудас зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

8. Прокуророос “шүүгдэгч Б.гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

9.  Анхан шатны шүүх шүүгдэгч Б.г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, торгох ял шийтгэл  оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл  байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх  бүрэлдэхүүн  дүгнэв.

Тодруулбал хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч Б. нь хохирогч гийн нүүрэн хэсэг газарт гараараа алгадсаны улмаас түүний эрүү мултарсан үйл баримт тогтоогдсон байна.

10.Давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгчийн зүгээс хохирогч гийн эрүү байнгын мултрах дадал зуршилтай байсан байж болзошгүй, эрүүний байнгын сурмаг мултралтай байсан эсэх, мөн мөрдөгчийн илтгэх хуудсыг үндэслэл болгож хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж гомдол гаргасан боловч түүний гомдлын үндэслэл хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Хэрэгт авадсан нотлох баримтаар шүүгдэгч нь хохирогчийн нүүр хэсэгт нэг удаа гараараа цохисны улмаас түүний биед “эрүүний мултрал гэмтэл” учирсан, уг гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл гэж тогтоогдсон бөгөөд өмнө нь хохиогчийн  эрүү байнгын мултрах дадал зуршилтай, сурмаг мутардаг эсхүл мултардаггүй байсан нь гэмтлийн зэрэг болон хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

Иймээс шүүгдэгч Б.гийн хохирогчийг гараараа цохисон үйлдэл, хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байсан учраас шүүх прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин шинжээч нь Эрдэнэсүмбэрэл ой Доржсүрэнгийн нэрийг Эрдэнэсүмбэрэл ой Доржсүмбэрэл гэж бичиж техникийн алдаа гаргасан байх тул шинжээчийн дүгнэлтийг илт хууль бус дүгнэлт гэж үзэх боломжгүй байна.

11.Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 ******* зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг удирдлага болгож, 

ТОГТООХ нь:

 

1.Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 ******* сарын 10-ний өдрийн 154/ШЦТ/00018 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б. түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож

 

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 ******* зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

           

 

                                                           

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ж.ОТГОНХИШИГ

 

                       ЕРӨНХИИЙ ШҮҮГЧ                                      Ш.БАТТОГТОХ

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.ТУЯА