| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 191/2025/04387/И |
| Дугаар | 191/ШШ2025/05055 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 191/ШШ2025/05055
| 2025 0 04 | *******9*******/ШШ2025/05055 |
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө *******9, өөрийн байранд байрлах ******* ******* ******* ХК /Регистрийн дугаар: *******/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч Ганхуягын Гансүх нь ******* ******* *******тай 20*******9 оны ************** дүгээр сарын 22-ны өдөр №ЦЗГ0209/*******9**************22 тоот Цалингийн зээлийн гэрээ байгуулан ,37*******,38,82 төгрөгийг сарын *******,9 хувийн хүүтэй, сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нь Цалингийн зээлийн гэрээ-ээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул ******* ******* ******* шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн No*******02/Ш32024/*******4794 дугаар шүүгчийн захирамжаар зээлдэгч нь зээл авахдаа оршин сууж байсан Баянгол дүүрэг, -р хороо, *******03-тоот хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******55 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар татагдвал зохих этгээд болох Ганхуягын Гансүх (РД:ЖЯ8808*******3)-г эрэн сурвалжлах шийдвэр гарган холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү.
*******ны ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй ******* эрэн сурвалжлуулах иргэний хэрэгт хариуцагч нь Баянзүрх дүүрэг, 4******* дүгээр хороо, хотхон, байр, тоотод оршин суудаг нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь өөрийн оршин суугаа хаягийг тодорхойлсон гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргах эрхтэй тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагаас бүхэлд нь татгалзсанаас үүсэх эрх зүйн үр дагаврыг бүрэн ойлгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч ******* ******* ******* ХК нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, *******23 дугаар зүйлийн *******23.******* дэх заалтыг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******. ******* ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 35,*******00 төгрөгийг Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Улсын тэмдэгтийн хураамжийн данснаас гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-д олгож, үлдэх хэсэг буюу 35,*******00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР