| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2024/08474/И |
| Дугаар | 191/ШШ2025/06332 |
| Огноо | 2025-07-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 191/ШШ2025/06332
2025 07 28 191/ШШ2025/06332
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан овогт ******* ******* /Регистрийн дугаар *******/, ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар *******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2013 оны 02 сарын 20-ны өдөр төрсөн хүү овогт *******ын /Регистрийн дугаар *******/-ийг төрсөн эх овогт ******* ******* /Регистрийн дугаар *******/-ын асрамжид, 2009 оны 03 сарын 15-ны өдөр төрсөн хүү овогт *******ын /Регистрийн дугаар *******/-ыг төрсөн эцэг ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар *******/-ын асрамжид тус тус үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан
- нэхэмжлэгч О.******* нь хүү Г.ийн, хариуцагч Д.******* нь хүү Г.ын тэтгэлгийг тус тус хариуцах,
- хариуцагч Д.******* нь хүү Г., хүү Г. нарын 18 нас хүрсэн хойно их дээд сургуулийн төлбөрийг бүрэн хариуцаж төлөх,
- хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч О.*******д гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох орон сууцны ногдох хэсэгт 20,000,000 төгрөгийг гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 7 хоногийн дотор төлөх, 20,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаанд улирал бүр 2,500,000 төгрөг улирал бүрийн сүүлийн сар өдөр болох /3.30, 6:30, 9.30, 12.30/-нд төлөх, тохирсон хугацаанд төлөхгүй бол өдрийн 0,1 хувиар алданги төлөх,
- хариуцагч Д.******* нь 0685 УНХ улсын дугаартай, Toyota Harrier маркийн, /арлын дугаар MHU382075392/ тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч О.*******ын нэр дээр гэрээ байгуулагдсанаас хойш 5 хоногийн дотор шилжүүлж өгөхөөр тус тус харилцан тохиролцсон эвлэрлийг баталсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн 2024 оны 10 сарын 15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,526 төгрөг, 31,234 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас тус тус буцаан гаргуулж нэхэмжлэгч О.*******д олгож, хариуцагч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.*******д олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн болон бүртгэлийн байгууллагад тус тус хүргүүлсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 120 дугаар зүйлийн 120.2.-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР