2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2025/04636

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 23 191/ШШ2025/04636

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүргийн ******* дугаар хороо, *******ын ******* дугаар гудамж, ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /*******/-ын хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Я.*******,

Гэрч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Я.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1988 онд МУИС-ийн математикч математикийн багш мэргэжлээр төгсөж, Говь-Алтай аймгийн боловсролын хэлтэст хуваарилагдаж, тэндээс тус хэлтсийн даргын тушаалаар Цогт суманд ерөнхий боловсролын сургуулийн математикийн багшаар томилогдож, 1988.07.01-ний өдрөөс 1990.09.01-ний өдөр хүртэл багшилж байгаад 1990.09.01-ний өдрөөс Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, залуу техникчдийн станцад багшаар ажиллаж байгаад тус станц нь Өсвөрийн зохион бүтээгчдийн дунд сургууль болон өргөжиж, тэр сургуульд 1991.09.01-ний өдрөөс 1995 оны эхэн хүртэл дэд захирлаар ажилласан. Улмаар 1995 оноос хувийн байгууллагад шилжин ажилласан. 1990-1995 оныг хүртэл ажилласан жилийг батлах тушаал, шийдвэрийг архивын байгууллагаас шүүлгээд олдохгүй байна. Тухайн үед би өөрийн хүсэлтээр ажлаас гарсан ба гарахдаа ямар ч баримт бичиг аваагүй, дараагийн захирал нь архивын материалыг бүгдийг нь устгалд оруулсан байсан. Тийм учир тухайн үед ажиллаж байсан хүмүүсийн бүгдийнх нь бичиг баримт байхгүй, олдохгүй байна. Иймд намайг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын залуу техникчдийн станцад 1990.09.01-ний өдрөөс 1991.09.01-ний өдрийг хүртэл нисэх загварын багш, Өсвөрийн зохион бүтээгчдийн дунд сургуульд 1991.09.01-ний өдрөөс 1994.07.01-ний өдрийг хүртэл хичээлийн эрхлэгч, дэд захирлаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

 

 

2.Хүсэлт гаргагч нотлох баримтаар,

Иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, диплом, Үндэсний төв архивын 2025.03.10-ны өдрийн тодорхойлолт, Говь-Алтай аймгийн ардын боловсролын хэлтсийн даргын 1988.07.05-ны өдрийн 44 дүгээр багш, хүмүүжүүлэгчдийн хуваарь батлах тухай тушаал, Говь-Алтай аймгийн Цогт сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1989.09.10-ны өдрийн 46 дугаар 1989-90 оны хичээлийн жилд ажиллах багш нарын секцийг байгуулж, ахлагчдыг томилох тухай тушаал, гэрч , нарын мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр, 1990-1993 оны хамт олны хамт авахуулсан гэрэл зураг зэргийг шүүхэд гарган өгсөн байна.

 

3.Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд,

Тус шүүхийн 2025.04.24-ний өдрийн 18156 дугаар шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.05.*******-ны өдрийн 9/6879 дугаар албан бичиг, БНМАУ-ын хүн амын регистрийн карт буюу ХААТР-1 маягт, гэрлэснийг бүртгэх анкет, төрснийг бүртгэх анкет, төрөгсдийг бүртгэх анкет, Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025.05.19-ний өдрийн 15/379 дугаар албан бичиг, БНМАУ-ын хүн амын регистрийн карт буюу ХААТР-1 маягт, Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025.05.21-ний өдрийн 50 дугаар албан бичиг, Говь-Алтай аймгийн боловсролын хэлтсийн даргын 1992.09.19-ний өдрийн 42 дугаар комисс байгуулах тухай тушаал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025.05.20-ны өдрийн 02/1254 дугаар албан бичиг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Я.******* нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын залуу техникчдийн станцад нисэх загварын багш, Өсвөрийн зохион бүтээгчдийн дунд сургуульд хичээлийн эрхлэгч, дэд захирлаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг гаргаж, уг хүсэлтийнхээ үндэслэлийг ...миний бие тэтгэвэрт гарах зорилготой, хөдөлмөрийн дэвтэрт ажилд томилсон, чөлөөлсөн талаарх бичилт хийгдсэн боловч тушаал, шийдвэр нь архивын байгууллагаас гарч ирэхгүй байна... гэж тайлбарлав.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, хүсэлт гаргагчийн гарган өгсөн болон шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Монгол улсын их сургуулийн улсын шалгалтын комиссын 1988.06.28-ны өдрийн шийдвэрээр хүсэлт гаргагч Я.Сэргэлтэнбатад математикийн багш мэргэшлийн цол, дипломыг олгосон байна. Улмаар 1988.06.15-ны өдөр Монгол улсын их сургуулиас түүнд хөдөлмөрийн дэвтэр нээн олгосон байх ба, уг дэвтэрт МУИС-ын ректорын 1983.10.20-ны өдрийн *******5 дугаар тушаалаар 1983.09.01-ний өдрөөс МУИС-ын математикийн 1 дүгээр ангид оюутнаар элсүүлсэн,

1988.06.28-ны өдрийн 595 дугаар тушаалаар математикийн анги төгссөн тул Ардын боловсролын яамны мэдэлд шилжүүлсэн, Ардын боловсролын яамны сайдын 1988.07.21-ний өдрийн 110 дугаар тушаалаар Говь-Алтай аймгийн Ардын боловсролын хэлтсийн мэдэлд шилжүүлсэн, Говь-Алтай аймгийн Цогт сумын дунд сургуулийн 1988.08.25-ны өдрийн 08 дугаар тушаалаар мөн өдрөөс эхлэн Цогт сумын дунд сургуульд математикийн багшаар авч ажиллуулсан, 1994.07.01-ний өдрийн 14 дүгээр тушаалаар мөн өдрөөс Алтай хотын 5 дугаар сургуульд шилжсэн учир Цогт сумын дунд сургуулийн математикийн багшийн үүрэгт ажлаас чөлөөлсөн талаар тус тус тэмдэглэжээ.

 

Түүнчлэн Говь-Алтай аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1988.07.05-ны өдрийн 44 дүгээр тушаалд их, дээд, тусгай мэргэжлийн дунд сургууль төгсч ирсэн багш, хүмүүжүүлэгчдийг ажиллах хуваарийг баталж, хавсралтад ...математик, физикийн багш гээд, *******гийн *******ыг Цогтод... гэж, Говь-Алтай аймгийн Цогт сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1989.09.13-ны өдрийн 46 дугаар тушаалаар 1989-1990 оны хичээлийн жилд ажиллах багш нарын секцийг байгуулж, математикийн секцийн ахлагчаар Я.******* гэж,

Говь-Алтай аймгийн боловсролын хэлтсийн даргын 1992.09.19-ний өдрийн 42 дугаар комисс байгуулах тухай тушаалаар Өсвөрийн зохион бүтээгчдийн дунд сургуулийн захирлаас чөлөөлөгдөж байгаа Ш.Очирбатын ажлыг хүлээлцүүлэх комиссыг томилж, Я.*******-Сургуулийн дэд захирал гэж тус тус тэмдэглэжээ.

Мөн 1987 оны БНМАУ-ын хүн амын регистрийн картад ...*******гийн *******, ажилладаг байгууллага Өсвөрийн зохион бүтээгчдийн дунд сургуулийн багш... гэж, 1987 оны гэрлэснийг бүртгэх анкетад ...*******гийн *******, ажилладаг байгууллага ЗТСтанцад багш..., хичээлийн эрхлэгч, дэд захирлаар ажилладаг... гэж бүртгэгджээ.

 

3.Энэ талаар шүүх хуралдаанд гэрчээр оролцсон нь ...Би Говь-Алтай аймгийн багшаар ажиллаж байхад 1990 онд Я.******* ирж, анх нисэх загварын багшаар ажилд орсон, 1991 онд манай сургууль Өсвөрийн зохион бүтээгчдийн дунд сургууль болж өргөжиж, Я.******* дэд захирлаар ажиллах болсон, бид 1990-1995 онд хамт ажиллаж байсан нь үнэн... гэх агуулга бүхий мэдүүлгийг,

Гэрч нь ...Миний бие 1991.09.01-ний өдрөөс 1994.08.22-ны өдрийг хүртэл Өсвөрийн зохион бүтээгчдийн дунд сургуульд багш, захирлаар ажиллаж байхад ******* овогтой ******* нь хичээлийн эрхлэгч, дэд захирлаар ажиллаж байсан нь үнэн... гэх агуулга бүхий тодорхойлолтыг тус тус шүүхэд өгчээ.

 

3.1.Гэрч ын хөдөлмөрийн дэвтэрт ...1988.01.25-ны өдрийн 01 дүгээр тушаалаар 1988.01.25-ны өдрөөс ЗТС-д электроникийн дугуйлангийн багшаар авч ажиллуулсан, 1991.09.30-ны өдрийн 12 тоот тушаалаар 1991.09.01-ний өдрөөс Залуу техникчдийн станц нь ӨЗБДС болсон тул үндсэн багшаар авч ажиллуулсан, 1994.06.25-ны өдрийн 14 дүгээр тушаалаар ӨЗБД нь өөр сургууль болон өөрчлөгдсөнтэй холбогдуулан орон тооны цомхотголоор ажлаас халсан ... гэж,

Гэрч ын хөдөлмөрийн дэвтэрт ...1991.07.05-ны өдрийн БХ-ын даргын 55 дугаар тушаалаар 1991.09.01-ний өдрөөс Алтай хот, Өсвөрийн зохион бүтээгчдийн дунд сургуульд түүх, нийгэм судлалын багшаар авч ажиллуулсан, 1993.01.02-ны өдрөөс өөр ажилд шилжих болсон тул багшийн ажлаас чөлөөлж, захирлаар томилсон... гэж,

Алтай хотын Засаг даргын 1993.02.02-ны өдрийн 07 дугаар тушаалаар 1993.01.02-ны өдрөөс эхлэн Алтай хотын Өсвөрийн зохион бүтээгчдийн дунд сургуулийн захирлаар үргэлжлүүлэн томилсон гэж,

Сумын Засаг даргын 1994.08.29-ний өдрийн 45 дугаар тушаалаар өөр ажилд шилжих болсон тул гүнзгийрүүлсэн сургалттай 5 дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн... талаар тус тус бичигдсэн байх ба, хүсэлт гаргагч , гэрч нар нь 1990 онд Залуу техникчдийн станцад ажиллаж байх үедээ ажлын хамт олныхоо хамт гэрэл зураг авахуулсан байна.

 

Өөрөөр хэлбэл, дээрх гэрчүүдийн мэдүүлэг, тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар хүсэлт гаргагч Я.******* нь гэрч , нарын хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын залуу техникчдийн станцад 1990.09.01-ний өдрөөс 1991.09.01-ний өдрийг хүртэл нисэх загварын багш, Өсвөрийн зохион бүтээгчдийн дунд сургуульд 1991.09.01-ний өдрөөс 1994.07.01-ний өдрийг хүртэл хичээлийн эрхлэгч, дэд захирлаар ажиллаж байсан байдал давхар нотлогдож байна.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135.2.6.-д хүний ажиллаж байсан байдал гэж, 135 дугаар зүйлийн 135.3.-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасан.

 

Хуулийн дээрх заалтаас үзвэл, Я.*******ын тэтгэвэрт гарах эрхийг үүсгэх, түүний Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын залуу техникчдийн станцад нисэх загварын багш, хичээлийн эрхлэгч, дэд захирлаар ажиллаж байсан үеийн ажилд орсон, гарсан тушаал шийдвэр Архивын байгууллагад байхгүй, хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Архивын ерөнхий газар, Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн тодорхойлолтоор тогтоогдсон бөгөөд түүний ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээх боломжгүй болжээ.

 

Иймд дээр дурдсан баримтуудыг үндэслэн хүсэлтийг хангаж, Я.*******ын Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын залуу техникчдийн станцад 1990.09.01-ний өдрөөс 1991.09.01-ний өдрийг хүртэл нисэх загварын багш, Өсвөрийн зохион бүтээгчдийн дунд сургуульд 1991.09.01-ний өдрөөс 1994.07.01-ний өдрийг хүртэл хичээлийн эрхлэгч, дэд захирлаар тус тус ажиллаж байсан байдлыг шүүхээс сэргээн тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

5.Хүсэлт гаргагч Я.*******ын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.1., 133 дугаар зүйлийн 133.1.1., 135 дугаар зүйлийн 135.2.-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д зааснаар *******гийн *******ын Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Залуу техникчдийн станцад 1990.09.01-ний өдрөөс 1991.09.01-ний өдрийг хүртэл нисэх загварын багш, Өсвөрийн зохион бүтээгчдийн дунд сургуульд 1991.09.01-ний өдрөөс 1994.07.01-ний өдрийг хүртэл хичээлийн эрхлэгч, дэд захирлаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хүсэлт гаргагч Я.*******ын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА