2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2025/03533

 

 

 

2025 04 25 191/ШШ2025/03533

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх,Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тойргийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: *** тоотод байрлах, Хэрэглээний лизинг ХХК РД:6515061  

Г*******ийн Э*******ийг /регистрийн дугаар:ПН*******/-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Э******* нь манай компанитай 2022 оны 05-р сарын 01-ны одор ******* барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,930,000 /нэг сая ссөн зуун гучин мянган тогрог/ төгрөгийг сарын 2.55%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар бараа худалдан авах зориулалтаар зээлж авсан. 

Зээлдэгч Г.Э******* нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу LG GC-B459SQUM BMF 341L загварын хөргөгчийг "Пи Си Молл" ХХК-аас худалдан авсан богоод барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь толох үүрэг хүлээсэн билээ. 

Зээлдэгч Г.Э******* нь ******* тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2025 оны 03-р сарын 19-ны байдлаар эргэн тололтийн хуваарийн дагуу 3,412,519.4 /гурван сая дорвон зуун арван хоёр мянга таван зуун арван ссон тогрог дорвон мөнгө/ тогрог төлөх байснаас 868,768 /найман зуун жаран найман мянга долоон зуун жаран найман мянга/ төгрог толж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу 2,543,751.40 /хоёр сая таван зуун дочин гурван мянга долоон зуун тавин нэгэн тогрог дочин монго/ тогрогийн төлбөрийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчин 828 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. 

Манай байгууллагаас харилцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн УБ, СХД 6-р хороо, тоосго 24 гудамж 17 тоот хаягаар Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягандаа амьдардаггүй нь тус дүүргийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/132024/22334 дугаартай шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. 

Г.Э*******-г бид оорсдийн боломжоороо эрэн хайх ажлыг хийсэн боловч, Г.Э******* нь зээл авч байх үед бүртгүүлсэн хаяган дээрээ оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байна. 

Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч Г.Э*******ийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Хэрэглээний лизинг ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Элбэгдорижийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.

Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан, Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШЗ2024/22334 дүгээр захирамж, Нотлох баримт гаргуулах тухай Баянзүрх, Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 191/ШЗ2025/18056 дугаар захирамж, төрийн мэдээлэл солилцооны хур системийн Г*******ийн Э*******ийн оршин суугаа хаягын лавлагаа зэрэг нотлох баримтуудаас үзэхэд, Г*******ийн Э******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэхээр байх бөгөөд түүний оршин суух хаяг тодорхойгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т зааснаар Г.Э******* эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Хүсэлт гаргагчийн тайлбараас үзэхэд, Г.Э******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэхээр байх бөгөөд түүний оршин суух хаяг тодорхойгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т зааснаар Г.Э*******ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан, Г*******ийн Э******* /регистрийн дугаар:ПН*******/-г эрэн сурвалжилсугай.

2.     Г*******ийн Э******* /регистрийн дугаар:ПН*******/-г эрэн сурвалжилж, оршин байрлах газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй .

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА