Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 58

 

 

  2024     07        30                                             2024/ДШМ/58

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Хосбаяр, нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 28ы өдрийн 2024/ШЗ/262 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн *******д холбогдох эрүүгийн 2336000000262 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 25ы өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Мон******* улсын иргэн, ******* ******* ******* *******ын Бат-Эрдэнэ, 1990 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Ховд аймгийн зэрэг суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эх дүүгийн хамт амьдардаг, Ховд ******* ******* ******* ******* т оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,урьд Ховд аймаг дахь сум  дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялаас чөлөөлсөн, тус шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан.

2. Яллагдагч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант ******* Бичигт ийн 1-80 тоотод 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө хохирогч тэй "өөр хүнтэй суухаар болсон" гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, хатуу мохоо зүйлээр болон гараараа цохих, өшиглөх зэргээр халдаж, түүний биед баруун нүдний доод зовхи, хүзүүний баруун хэсэгт, баруун дал, зүүн мөр, баруун зүүн бугалга, шуу, хэвлийн баруун хэсэгт, баруун зүүн шилбэний урд болон хажуу хэсэгт цус хуралт, хэвлийн урд, баруун шилбэний урд, зүүн өвдөгт зулгаралт, зулайн хуйханд шарх, үс халзралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

3.Ховд аймгийн прокурорын газраас Д.Бат-Эрдэний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1 Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд ******* ******* ******* *******ын Бат-Эрдэнэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2336000000262 дугаартай хэргийг Ховд аймгийн прокурорын газарт буцааж,

4.2. Яллагдагч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очих хүртэл үргэлжлүүлж,

4.3 Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн модон сандлын хагархай хэсгүүдийг хэргийн хамт буцааж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж,

4.4 Энэхүү захирамжийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ажлын 5 өдөрт таан Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            5. Прокурор эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүгч нь Прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд заагаагүй үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан яллагдагчийн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг зөрчсөн, хуулиар тусгайлан тодорхойлсон оролцогчийн эрхийг зөрчсөн ноцтой зөрчил гэж үзнэ гэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Хавтаст хэргийн 102-104 дүгээр хуудсанд яллагдагч Д.Бат-Эрдэнийг 2023 оны 08 дугаар сарын 14-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бөгөөд яллагдагч нь прокурорын уг тогтоолтой танилцаж, яллагдагчаар мэдүүлэг өгч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан байдаг.

Мөрдөгч нь уг хэрэгт анхан шатны шүүхийн шүүгчийн хэргийг прокурорт "үлснийг буцаах тухай захирамжид дурдагдсан мөрдөн шалгах ажиллагааг явуулж 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргаж ирүүлснийг хүлээн авч хянаад хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсугай гэж өөрчлөлт оруулан прокурорын уг тогтоолыг яллагдагчид танилцуулан мэдүүлэг авч, хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана." гэж хуульчилсан байх бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдаагүй үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх" зарчмыг алдагдуулсан, ноцтой зөрчил болно гэж дүгнэсэн. Яллагдагч нь хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдал, буруутгагдаж байгаа үйл баримтыг прокурорын яллах дүгнэлтээс тодорхой мэдэх бүрэн боломжтой юм.

Яллагдагчид прокурорын яллах дүгнэлтийн хувийг 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу гардуулсан өгсөн. Яллагдагчид уг хуулийн зүйл хэсэгт зааснаар яллах дүгнэлтийн хувийг гардуулан өгч буй процессын ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан яллагдагчийн эрхийг хангаж байгаа үйл ажиллагааны нэг хэлбэр бөгөөд прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд тусгагдсанаас өөр байдлаар буюу яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг яллах дүгнэлтэд өөр байдлаар зүйлчлэхээр тусгаагүй тул яллагдагчийн эрхийг зөрчсөн гэж дүгнэх нь өрөөсгөл бөгөөд хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна. Иймд Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2023/Ш3/262 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх яллагдагч *******д холбогдох эрүүгийн 2336000000262  дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  бүхэлд нь хяналаа.

2. Ховд аймгийн Прокурорын газраас яллагдагч Д. Бат-Эрдэнийг “Ховд аймгийн Жаргалант ******* Бичигт ийн 1-80 тоотод 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч тэй “өөр хүнтэй суухаар болсон” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн" гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар;

“Ховд аймгийн Жаргалант ******* Бичигт ийн 1-80 тоотод 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө хохирогч гийн гэрийн цонхыг хагалж, улмаар хохирогч буюу оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд хүч хэрэглэн нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар;

“Хохирогч гийн Самсунг эс-8 загварын гар утсыг “цагдаа дуудна гэж хэлсэн” гэх шалтгаанаар булааж аван шидэж, уг гар утсыг устган 330’000 төгрөгийн, мөн хохирогчийн Ховд аймгийн Жаргалант ******* Бичигт ийн 1-80 тоотод байх хувийн сууцны 50x70 хэмжээтэй цонхны дан шилийг хагалж 14’000 төгрөгийн, шаргал өнгийн модон сандлыг эвдэлж 30’000 төгрөгийн буюу нийт 374’000 төгрөгийн хохирол учруулсан” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

3. Анхан шатны шүүх эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд заагаагүй үндэслэлээр “яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь яллагдагчийн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг зөрчсөн” гэх үндэслэлээр яллагдагч   Д. Бат-Эрдэнэд  холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

4.Прокурор эсэргүүцэлдээ:”...Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулах бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдаагүй үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах нь үндэслэлгүй.Яллагдагч нь хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдал, буруутгагдаж байгаа үйл баримтыг прокурорын яллах дүгнэлтээс тодорхой мэдэх бүрэн боломжтой тул захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив.” Гэжээ.

5. анхан шатны шүүх яллагдагч Д. Бат-Эрдэнэд  холбогдох хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр  шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд  түүнийг хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогчийн эрх, эрх чөлөө халдашгүй байдалд олон удаагийн үйлдлээр халдах явцдаа түүний эзэмшлийн шар өнгийн модон сандал, гар утас, байшингийнх нь цонхыг хагалж эд хөрөнгө өмчлөх эрхэд нь хохирол учруулсан,уг эд хөрөнгөд учирсан хохирлыг нэмж нэгтгэх замаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг бодитойгоор тогтоолгохоор хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Тодруулбал  шүүх яллагдагч  Д. Бат-Эрдэнэ нь  хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдах үйлдэл хийж байхдаа түүний  эзэмшлийн шар өнгийн  модон сандал, байшингийн   цонхыг хагалж эд хөрөнгөд хохирол учирсан, уг хохирлын үнэлгээг, шинжилгээний байгууллагаар үнэлгээ тогтоолгож хохирогчид учирсан, хохирлын  хэмжээг бодитой тогтоолгох болон мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр  хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

6.Прокурор нь хэргийг прокурорт буцаасан захирамжид заасан үндэслэлээр  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж яллагдагч *******д холбогдох  хэрэгт 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 109 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Түүнчлэн прокурор нь “яллагдагч *******д холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа явуулж, 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа явуулсантай холбоотой зохих өөрчлөлт оруулсан боловч  уг тогтоолд зарим өөрчлөлтийг тусгахгүйгээр   яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна. гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

  7.Тодруулбал “яллагдагч Д.Бат-Эрдэнийг хохирогчийн өмчлөлийн Сумсунг эс-8 загварын гар утсыг “цагдаа дуудна гэж хэлсэн" гэх шалтгаанаар булаан авч шидэж устгаж гэмтээж  330’000 төгрөгийн,  мөн Ховд аймгийн Жаргалант ******* Бичигт ийн 1-80 тоотод байх хувийн сууцны 50x70 хэмжээтэй цонхны дан шилийг хагалж 14'000 төгрөгийн, шаргал өнгийн модон сандлыг эвдэлж 30’000 төгрөгийн буюу нийт 374’000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  зүйлчлэн ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж”  хэргийг  шүүхэд шилжүүлэхдээ түүнд  холбогдуулан  эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд тусгаагүй үйлдэлд буруутгаж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолын тодорхойлох хэсэгт  ”тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлох баримтын жагсаалт,нотлох баримт тус бүрт тусгагдсан мэдээллийн хэр хэмжээг тогтоож тусгана.” гэж хуульчилжээ.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч гийн шаргал өнгийн модон сандал эвдэрч түүнд хохирол учирсан гэх үндэслэлээр нотлох баримт цуглуулсан байх бөгөөд  яллагдагч *******д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд уг нотлох баримтад холбогдох мэдээллийн хэр хэмжээг тусгаагүй атлаа яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй” гэх  заалтад нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл яллагдагч Д.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэхээс өмнө хохирогчийн  шаргал өнгийн модон сандал эвдсэн гэх үйл баримтын талаар  дээрх хуульд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд тусгаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг тогтоолыг яллагдагчид танилцуулах байжээ.

Хуульд зааснаар хохирогчийн  шаргал өнгийн модон сандал эвдэрсэн үйл баримтын талаар шинжээч томилж шинжилгээний байгууллагаар үнэлгээ тогтоолгож нотлох баримт бүрдүүлсэн атлаа уг нотлох баримтад  тусгагдсан мэдээллийн хэр хэмжээний талаар  эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд тусгаж зохих өөрчлөлт оруулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болно.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

9.Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд тусгаагүй үндэслэлийг яллах дүгнэлтэд дурдаж яллагдагч Д.Бат-Эрдэнийг “эд хөрөнгө устга,, гэмтэх” гэмт хэрэгт  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн нь яллагдагчийн  эрхийг ноцтой зөрчсөн байна.

10.Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар мөрдөгч, прокурор, шүүгчид үүрэг болгосон заалтыг биелүүлээгүй, мөн хуулиар тусгайлан тодорхойлсон оролцогчийн эрхийг зөрчсөн гэж дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

11.Иймд “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдаагүй үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлгүй, яллагдагч нь хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдал, буруутгагдаж байгаа үйл баримтыг прокурорын яллах дүгнэлтээс тодорхой мэдэх бүрэн боломжтой.” Гэх агуулгаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн  шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, эсэргүүцлийн хэрэгсэхгүй болгож,  шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 Яллагдагч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар  сарын 28-ны өдрийн 2024/ШЗ/262 дугаартай  шүүгчийн захирамжийг  хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэх хүртэл яллагдагч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэсүгэй.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойл*******т, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Мон******* Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ж.ОТГОНХИШИГ

 

                       ЕРӨНХИИЙ ШҮҮГЧ                                      Ш.БАТТОГТОХ

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.ТУЯА