| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2024/06484/И |
| Дугаар | 102/ШШ2024/05287 |
| Огноо | 2024-11-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2024/05287
| 2024 оны 11 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2024/05287 | Улаанбаатар хот |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул би,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч************ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч*********************нарт холбогдох, 33 404 504 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч хариуцагч Д.Хишигням болон нэхэмжлэлийн шаардлагааас 3 404 504 төгрөгөөс татгалзаж, үлдэх 30 000 000 төгрөгийг хариуцагч************хүлээн зөвшөөрч, нийт 18 сарын хугацаанд буюу 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх 17 сарын хугацаанд 1 666 666 төгрөгөөр, үлдэх 1 сар буюу 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1 666 678 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлж дуусгахаар харилцан тохиролцож, хариуцагч төлбөр төлөх хуваарийг зөрчсөн тохиолдолд баталгаат ипотекийн гэрээний барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн ***************** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг 13 хороо, 3 хороолол, *****************тоот хаягт байршилтай 40м² талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 395 180 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 197 590 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ