Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 59

 

 

  2024     07        30                                             2024/ДШМ/59

 

 

*******, ******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Хосбаяр, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Б.Ганзориг шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Х.Алтангүл, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нарыг оролцуулан,

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 27ы өдрийн 2024/ШЦТ/134 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2436000000096 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 24ий өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1979 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мужаан хийдэг, ам бүл-3, хоёр хүүхдийн хамт амьдардаг, Ховд аймгийн ******* ******* ******* ******* ******* *******од суух, урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 1997 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 146 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6-р зүйлийн 3-д заасныг баримтлан 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, 2 жилээр ял хойшлуулсныг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 1 жилийн хорих ялаар, Ховд аймгийн сум дундын нэгдүгээр шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 91 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 262 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 8 сар, 124 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-д зааснаар хөнгөн ялыг хүндэд нь ааж нийт 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Ховд аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2/03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99. 1, 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар, Ховд аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 7 жилийн хорих ялаар, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1005 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700,000 төгрөгөөр торгох ялаар, Ховд аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, Боржигон Дандий-Ядамын Баатардорж,

2. Монгол Улсын иргэн, 1970 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Ховд аймгийн ******* ******* *******хайран суух, урьд 2004 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, 2011 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 45/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жил 6 сарын хорих ялаар, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 85 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, Эрдэнэцогт,

2. Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн ******* ******* ******* "Захын " гэх газарт бэлчээрт байсан гийн өмчлөлийн сартай хүрэн зүсмийн 10 настай азарга, сартай хүрэн гүү 5 настай, сартай зурвас халзан буюу хамар цагаан 6 настай хүрэн гүү, бор хээр охин даага зэрэг 4 тооны адуу буюу олон тооны бод малыг 2023 оны 12 дугаар сарын 17-18-ны өдрийн орчимд нууц далд аргаар, хууль бусаар авч д 5,300,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн ******* ******* ******* т байх " " гэх газарт бэлчээрт байсан иргэн ын өмчлөлийн 2 тооны эм үхрийг нууц далд аргаар, хууль бусаар авч, тухайн газарт нь нядлан мах, түүхий эдийг улсын дугаартай, цагаан өнгийн Карина загварын суудлын тээврийн хэрэгслээр тээвэрлэн Ховд аймгийн ******* ******* дэвсгэрт авч ирж бусдад зарж борлуулан ад 2,400,000 төгрөгийн хохирол учруулсан,

-Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 12 дугаар сарын 18-ны өдрийн орчимд *******ийн хууль бусаар хулгайлан авч ирж нядалсан гийн өмчлөлийн адууны махыг хууль бусаар олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүний гарал, хүсэл эх үүсвэрийг халхавчлах, нуун далдалж,эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хууль ёсны болгох, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн *******ид хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор Р.Соёлмаад 800.000 төгрөгөөр худалдан борлуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ

3.Ховд аймгийн прокурорын газраас *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар, *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1 Шүүгдэгч Боржигон Дандий-Ядамын Баатардоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан машин механизм ашиглаж, бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, Шүүгдэгч Эрдэнэцогтыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүнийг авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

4.2 Шүүгдэгч Боржигон Дандий-Ядамын Баатардоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 03(гурав) жилийн хугацаагаар, шүүгдэгч Эрдэнэцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01(нэг) жилийн хугацаагаар тус тус хорих ялаар шийтгэж,

4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 03 (гурав) жилийн хорих ял, шүүгдэгч *******од оногдуулсан 01 (нэг) жилийн хорих ялыг нээлттэй хорих байллагад эдлүүлсүгэй.

4.4 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар 510.1-д зааснаар шүүгдэгч *******оос 2,400,000 төгрөг гарлж хохирогч ад олгож,

4.5 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 800,000 (найман зуун мянган) төгрөгийг, шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 тооны морины үнэ (1,500,000 төгрөг), Toyoto carina (1,425,938 төгрөг) маркийн тээврийн хэрэгслийн үнийг тус тус гарлж улсын төсөвт шилжүүлж,

4.6 Эрүүгийн 2436001250093 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч *******ид буцаан олгож, цагаан өнгийн олсны тасархай, тээврийн хэрэгслийн шаврын хаалтны тасархай зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

4.7 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 6 дугаартай, 2024 оны 04 дүгээр сарын 09- ний өдрийн 8 дугаартай "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" тогтоолуудыг төлбөр төлөгдөх хүртэл хэвээр үлдээж,

4.8 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

4.9 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            5.Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Х.Алтангүл нар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1 Анхан шатны шүүх нь *******ийн хувийн байдлыг тал бүрээс бүрэн бодиттой тогтоогоогүй, 2 хүүхдийн асран хамгааллын асуудлыг шийдвэрлэхгүйгээр эцэг *******ид 3 жилийн хорих ял оногдуулсан байна. Тус анхан шатны шүүхийн шийдвэр нь хүүхдийг эрхийг ноцтой зөрчсөн байна гэж үзэж байна. Цаашид тус 2 охин нь гэмт хэргийн хохирогч болохыг ч үгүйсгэхгүй юм.

Шүүгдэгч ******* нь ам бүл гурав, 2 хүүхдийн хамт Ховд аймгийн ******* ******* ******* суудаг. Том охин нь Б.Мөнх-Ертөнц 11 настай, 2 дахь охин Энх-Ертөнц 9 настай, эхнэрээсээ салснаас хойш 2 охиноо ******* нь өөрөө асарч, тэжээн тэтгэж байсан. Хоёр хүүхдийн ээж болох Я.Отгонцэцэг нь 2020 оноос эхлэн холбоо бариагүй, хаана байгаа нь тодорхойгүй байдаг. Гэтэл анхан шатны шүүх нь шүүгдэгчийн биеийн байцаалтаар 2 хүүхэдтэй гэдгийг тодруулдаг боловч, түүний хоёр охины асран хамгааллын асуудлыг эрх бүхий байллагад уламжилж, шийдвэрлэх арга хэмжээ авахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна. Одоогоор шүүгдэгч *******ийн 2 охин нь аавыхаа найз Батчулууны Ганчимэг гэх айлд түр байгаа бөгөөд асран хамгаалах төрөл садан байхгүй нөхцөл байдалтай байна.

5.2 Анхан шатны шүүх нь *******ийн 2 хүүхдийн хувийн байдлыг анхаарч үзээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Прокурор нь "...... ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох" үүрэгтэй билээ. Иймээс *******ийн хувийн байдал болон хүүхдүүдэд асран хамгаалал тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/134 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

6. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Б.Ганзориг  нар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

6.1  Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/134 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас иргэн Гомбосүрэнд учруулсан хохиролд 1 тооны морь болон 4 сая төгрөг өгч бүрэн төлж барагдуулсан, хохирогчтой эвлэрсэн, хохирогчийн зүгээс ямар нэгэн гомдол санал нэмж нэхэмжлэх зүйл гараагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаагүй байхад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн доорхи хуулийн заалтуудыг хэрэглэлгүйгээр, холбогдох зүйл хэсэгт заасан хамгийн хүнд ялыг оногдуулсанд гомдолтой байна.

6.2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно. Энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялын хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх, Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт " хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно" гэж тус тус хуульчилсан.

6.3 Шүүгдэгчийн хувьд хэдийгээр урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл эдэлж байсан хувийн байдал тогтоогдсон ч гэсэн 2015 онд хорих ял эдэлж суллагдсанаасаа хойш дахин гэмт хэрэг зөрчилд холбогдоогүй, өөрийн болон гэр бүлийн гишүүний хамтаар хүнсний ногоо тариалж түүнийхээ үр ашгаар амьдарч зөв засрал хүмүүжил олж нийгэмшиж байгаа юм. Мөн шүүгдэгч ******* нь ам бүл-3 эхнэр П.Оролмаа болон хүүхдийн хамт амьдардаг, амьжиргааны баталгаажих түвшингээс доор орлоготой, ядуу өрхөд хамаардаг, тогтмол орлогогүй, гэр бүлийн гишүүний хамт 2023, 2024 онуудад төрийн банкнаас нийт 17 орчим сая төгрөгийн зээл авч хүнсний ногоо тариалж эргэн төлөлт болон ахуйн хэрэгцээгээ хангаж амьдарч байгаа юм. Мөн биеийн эрүүл мэндийн хувьд зүүн талын хөлийн шөрмөсний тасралттай, өвдөгний зөөлөн эдийн урагдалттай, зүүн нүд нь төрөлхийн хараагүй тахир дутуу бөгөөд түүний эхнэр П.Оролмаа нь бамбай булчирхайн хавдартай, улаан хоолойн шархлаа, элэгний С вирусийн архаг үрэвсэл зэрэг хууч өвчин эмгэгтэй юм.

Цаашид шүүгдэгч нь хорих ял эдлээд явахад өөрийнх нь болон түүний гэр бүлийн гишүүний ахуй амьдрал, эрүүл мэндийн ноцтой хохирол учрах нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх үзэлгүйгээр, дээрхи хуулийн заалтуудыг хэрэглэлгүйгээр 1 жилий хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэр ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчилж шүүгдэгч *******од тэнсэх, эсвэл зорчих эрхийг хязгаарлах ял өгнө үү гэв.

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

7.1 Мөрдөн байцаалтын явцад цуглуулсан нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуралдаанд шинжлэн судалж гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн.

Шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан зорилт, зарчимтай нийцсэн бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан. 2 хүүхдийн хувьд асран хамгаалалт хэнд байгааг асуухад “манай найзын гэрт байгаа, тэнд байх боломжтой” гэдэг байдлаар тайлбар хэлж байсан. Шүүхээс асран хамгаалалтыг тогтоох асуудлын хувьд боломжтой гэж үзэж байна гэв.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:      

 

1. Давж заалдах шатны шүүх  шүүгдэгч  Д. Баатардож, ******* нарт холбогдох эрүүгийн 2436001250093 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Х.Алтангүл, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарын гомдолд  дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  бүхэлд нь хяналаа.

2. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон байна.

3.Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхэд мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

4.Ховд аймгийн Прокурорын газраас  шүүгдэгч ******* нь Ховд аймгийн ******* ******* ******* “Захын ” гэх газарт бэлчээрт байсан гийн өмчлөлийн сартай хүрэн зүсмийн 10 настай азарга, сартай хүрэн гүү 5 настай, сартай зурвас халзан буюу хамар цагаан 6 настай хүрэн гүү, бор хээр охин даага зэрэг 4 тооны адуу буюу олон тооны бод малыг 2023 оны 12 дугаар сарын 17-18-ны өдрийн орчимд нууц далд аргаар, хууль бусаар авч д 5,300,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн ******* ******* ******* т байх “ ” гэх газарт бэлчээрт байсан иргэн ын өмчлөлийн 2 тооны эм үхрийг нууц далд аргаар, хууль бусаар авч, тухайн газарт нь нядлан мах, түүхий эдийг улсын дугаартай, цагаан өнгийн Карина загварын суудлын тээврийн хэрэгслээр тээвэрлэн Ховд аймгийн ******* ******* дэвсгэрт авч ирж бусдад зарж борлуулан ад  2.400.000  төгрөгийн хохирол учруулсан нь  нотлогдсон" гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн,

Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 12 дугаар сарын 18-ны өдрийн орчимд *******ийн хууль бусаар хулгайлан авч ирж нядалсан гийн өмчлөлийн адууны махыг хууль бусаар олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүний гарал, үүсэл эх үүсвэрийг халхавчлах, нуун далдалж, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хууль ёсны болгох, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн *******ид хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор Р.Соёлмаад 800,000 төгрөгөөр худалдан борлуулсан нь нотлогдсон гэж дүгнэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус  яллах дүгнэлт үйлдэж  хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 5.Анхан шатны шүүх шүүгдэгч *******ийг  машин механизм ашиглаж, бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.4-т зааснаар  түүнийг З (гурав) жилийн хугацаагаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  *******ыг  мөнгө угаах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож, 1(нэг) жилийн хугацаагаар тус тус хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.

6.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Х.Алтангүл нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:”... *******ийн хувийн байдал болон хүүхдүүдэд асран хамгаалал тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.”гэх,

Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Б.Ганзориг нар давж заалдсан гомдолдоо: “...шүүгдэгч нь хорих ял эдлээд явахад өөрийнх нь болон түүний гэр бүлийн гишүүний ахуй амьдрал, эрүүл мэндийн байдал зэрэгт ноцтой хохирол учрах нөхцөл байдлуудыг анхан шатны шүүхээс харгалзан үзэлгүйгээр, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх заалтуудыг хэрэглэлгүйгээр 1 жилийн хугацаатай хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шүүгдэгч *******од тэнсэх, эсвэл зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү.” гэх гомдлуудыг тус тус гаргажээ.

7. Шүүгдэгч ******* 2023 оны 12 дугаар сарын 17-18-ны өдрийн орчимд хохирогч гийн өмчлөлийн сартай хүрэн зүсмийн 10 настай азарга, сартай хүрэн гүү 5 настай, сартай зурвас халзан буюу хамар цагаан 6 настай хүрэн гүү, бор хээр охин даага зэрэг 4 тооны адуу буюу олон тооны бод малыг  нууц далд аргаар, хууль бусаар авч д 5,300,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хохирогч ын өмчлөлийн 2 тооны эм үхрийг нууц далд аргаар, хууль бусаар авч, тухайн газарт нь нядлан мах, түүхий эдийг улсын дугаартай, цагаан өнгийн Карина загварын суудлын тээврийн хэрэгслээр тээвэрлэн Ховд аймгийн ******* ******* дэвсгэрт авч ирж бусдад  худалдан  борлуулан ад  2.400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь  “адуу нядлагдсан гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл з үзүүлэлтүүд  /1хх-25-31х/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-35-36х/,хохирогч , нарын мэдүүлэг /1хх3,183х/, гэрч Г.Баттулга, Г.Бямбадорж, Н.Амарбаясгалан, Р.Соёлмаа, Д.Даариймаа нарын мэдүүлэг, Дамно хөрөнгийн үнэлгээний компаний үнэлгээчний  шинжээчийн дүгнэлт/1-хх 100-103, 20-2117х/, эд зүйл хураан авах тухай прокурорын тогтоол, /1хх-73х/, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл з аргаар бэхжүүлсэн нотлох баримтууд / 1хх 150х/, Карина загварын улсын дугаартай цагаан өнгийн тээврийн  хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-161-165х/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл з үзүүлэлтүүд,эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /1хх168, 171, 175х/, Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн криминалистикийн шинжээч Ц.Ононбатын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 59 дугаартай шинжээчийн  дүгнэлт, гэрэл з үзүүлэлтүүд /1хх-222-225х/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын да цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

8.Хуульд заасан үндэслэл журмын да цуглуулж бэхжүүлж авсан баримтаар шүүгдэгч ******* нь “шүүгдэгч *******ийг мал хулгайлсан гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж бусдад өөрийн малын махаа худалдаж байгаа мэтээр ойллан  хулгайн малын махыг Р.Соёлмаа худалдан борлуулсан үйлдэл нь мөнгө угаах гэмт хэргийн объектив болон субъектив талын шинжийг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Энэ талаар анхан шатны шүүх хуульзүйн үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн  байна.

9.Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар “шүүгдэгч ******* нь машин механизм ашиглаж, бусдын олон тооны бод мал хулгайлж” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******ийн авч ирсэн адууны махыг хууль бусаар олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж, бусдад худалдан борлуулж мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй байна.

10.Шүүгдэгч ******* нь хохирогч ад учирсан хохирлыг төлсөн нөхцөл байдал  хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч  Х.Алтангүл нарын ял шийтгэлийг хөнгөрүүлэхээр гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

  Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн”  гэх , мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэх үндэслэлээр шүүгдэгч *******ид анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх  үндэслэл тогтоогдохгүй байна.

11.Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ийг машин механизм ашиглаж, бусдын олон тооны мал хулгайлсан, шүүгдэгч *******ыг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэнд тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, тэдний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч тус бүрт тухайн зүйлд заасан  ял шийтгэл оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

12. Прокуророос шүүгдэгч *******ийг машин механизм ашиглаж, бусдын олон тооны мал хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч *******ын шүүгдэгч *******ийн авч ирсэн адууны махыг хулгайн малын мах гэдгийг мэдсээр байж, бусдад худалдан борлуулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөнгө угаах” гэмт хэрэг гэж зүйлчлэн тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******, ******* нарыг дээрх хуулийн зүйл хэсэгт зааснаар   гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 Харин шүүгдэгч ******* нь охин Б.Энх-Ертөнц, Б.Мөнх-Ертөнц нарын хамт ******* ******* Тахилт айлын хашаанд амьдардаг  болох  нь Тахилт ******* Засаг даргын тодорхойлолт, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах, Хүүхдийн эрхийн конвенцын 3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулах тул Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн насанд хүрээгүй охин Б.Энх-Ертөнц, Б.Мөнх-Ертөнц нарын асран хамгаалагч харгалзан дэмжигчийг тогтоолгох  асуудлыг ******* ******* Засаг даргад даалгаж шүүхийн шийдвэрт нэмэлт заалт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Х.Алтангүл нарын гомдлын зарим хэсгийг хангаж, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Х.Алтангүл нарын гомдлын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарын хорих ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарын тус бүр  цагдан хоригдсон  65 (жаран тав) хоногийг   тэдний  ял эдлэх хугацаанд оруулан тооцлоо.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож,  ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар  сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/134  дугаартай  шийтгэх  тогтоолын  Тогтоох хэсэгт “Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн насанд хүрээгүй охин Б.Энх-Ертөнц, Б.Мөнх-Ертөнц нарын асран хамгаалагч харгалзан дэмжигчийг тогтоолгох  асуудлыг  ******* ******* Засаг даргад даалгасугай” гэсэн заалт нэмж, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Х.Алтангүл нарын гомдлын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

 2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарын тус бүр  цагдан хоригдсон  65 (жаран тав)  хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4.Энэ магадлалыг Ховд аймгийн ******* ******* Засаг даргад хүргүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

           

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ж.ОТГОНХИШИГ

 

                       ЕРӨНХИИЙ ШҮҮГЧ                                      Ш.БАТТОГТОХ

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.ТУЯА