| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Байгалмаа |
| Хэргийн индекс | 191/2025/01091/И |
| Дугаар | 191/ШШ2025/02236 |
| Огноо | 2025-03-19 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 191/ШШ2025/02236
| 2025 03 19 | 191/ШШ2025/02236 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******, *******,******* оршин байрлах, К******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Г.М*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч К******* ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
К******* нь иргэн Г.М*******д холбогдуулан 2016.04.29-ний өдрийн 3003-14/31А тоот орон сууцны зээлийн гэрээний нэмэлт гэрээг хугацаанаас нь өмнө шүүхээр цуцлуулах, 41 456 678.4 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч Г.М*******ын иргэний үнэмлэхэд заагдсан болон зээлийн нэмэлт гэрээнд заагдсан хоёр хаягаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024.11.20-ны өдөр нэхэмжлэл гаргаж, 2024.11.27-ны өдөр тус шүүхийн шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүссэн.
Улмаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.М******* нь *******, *******, *******, болон , , хаягуудад оршин суудаггүй болох нь тогтоогдож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.01.17-ны өдрийн дугаар 192/Ш32025/03550 захирамжаар хариуцагч Г.М*******ын хаяг тодорхойгүй үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч Г.М*******ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие нь К******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд тус байгууллагын нэхэмжлэлтэй хариуцагч Г.М*******ыг эрэн сурвалжлах тухай шүүх хуралд оролцох боломжгүй шүүх хурал давхцаж байгаа тул нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.01.17-ны өдрийн 192/ШЗ2025/03550 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, К******* ХК болон Г.М******* нарын хооронд байгуулагдсан 2014.03.07-ны өдрийн 3003-14/31 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ, 2014.03.07-ны өдрийн 3003-14/31 дугаар Зээлийн барьцааны гэрээ, 2016.04.29-ний өдрийн 3003-14/31А дугаар 3003-14/31 тоот орон сууцны зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, мөн өдрийн Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, Барьцаалбар 11-674050, 2016.05.16-ны өдрийн 3003-14/31Б дугаар Орон сууцны зээлийн барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, зээлийн дансны хуулга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл зэргийг шүүхэд ирүүлсэн.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч К******* ХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн Г.М*******ыг эрэн сурвалжуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч К******* ХК нь *******, *******, өөрийн байранд байрлан уг хаягт үйл ажиллагаа явуулдаг болох нь тус байгууллагын ******* регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Г.М*******ын оршин суух хаяг тодорхойгүйн улмаас зээлийн гэрээний үүрэгт 41 456 678.4 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, түүнийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.
Хэрэгт авагдсан дээрх К******* ХК болон Г.М******* нарын хооронд байгуулагдсан 2014.03.07-ны өдрийн 3003-14/31 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ, 2014.03.07-ны өдрийн 3003-14/31 дугаар Зээлийн барьцааны гэрээ, 2016.04.29-ний өдрийн 3003-14/31А дугаар 3003-14/31 тоот орон сууцны зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, мөн өдрийн Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2016.05.16-ны өдрийн 3003-14/31Б дугаар Орон сууцны зээлийн барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, зээлийн дансны хуулга болон нэхэмжлэгчийн тайлбараар Г.М******* нь хүсэлт гаргагч К******* ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон байна.
3.Зээл авах үедээ К******* ХК болон Г.М******* нарын хооронд байгуулагдсан 2014.03.07-ны өдрийн 3003-14/31 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ, 3003-14/31 дугаартай Зээлийн барьцааны гэрээ, 2016.04.29-ний өдрийн 3003-14/31А дугаартай 3003-14/31 тоот Орон сууцны зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, мөн өдрийн Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2016.05.16-ны өдрийн 3003-14/31Б дугаар Орон сууцны зээлийн барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ зэрэг баримтуудад тус тус тусгагдсан Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, *******, Дилав хутагт Дамдинбазарын гудамж, 37а байр, 3-1 давхрын 04 тоот хаяг болон Баянгол дүүрэг, 16 дугаар хороо , хаягт Г.М******* оршин суудаггүй болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.01.17-ны өдрийн 192/ШЗ2025/03550 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж баримтаар тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, Г.М*******ын оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан Г-ын М******* /РД:/-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар Г.М*******ыг эрэн сурвалжлах, түүний байрлах газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргасан К******* ХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч /-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА