| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 191/2025/03479/И |
| Дугаар | 191/ШШ2025/03534 |
| Огноо | 2025-04-25 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 191/ШШ2025/03534
2025 04 25 191/ШШ2025/03534
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *** тоотод байрлах, М*******ын Т******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С******* овогт Г*******ын М******* /РД:*******/-ыг эрэн сурвалжл*******ах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь М*******ын Т******* нь Г.М*******тай 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 2022 оны 05 дугаар сар хүртэл хамтран амьдарч М*******ы Т******* УХ*******, М*******ы А УУ, М*******ы ХУХ нарыг төрүүлсэн. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлттэй байна. Хариуцагч Г.М******* нь *** тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй бөгөөд түүний оршин суух хаяг тодорхойгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч М.Т******* нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.М*******ыг эрэн сурвалжл*******ах тухай хүсэлтийг гаргажээ.
Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан, Сүхбаатар дүүргиийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, ӨЭМТ-ийн тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын 16 дугаар сург*******ийн тодорхойлолт, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 24 дүгээр цэцэрлэгийн тодорхойлолт, төрсний гэрчилгээний х*******бар, Хэрэгсэхгүй болгох тухай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШЗ2023/11837 дугаар захирамж, Нотлох баримт гарг*******ах тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 191/ШЗ2025/18051 дүгээр захирамж, төрийн мэдээлэл солилцооны хур системийн С******* овогт Г*******ын М******* /РД:*******/-ы оршин суугаа хаягын лавлагаа зэрэг нотлох баримтуудаас үзэхэд, С******* овогт Г*******ын М******* /РД:*******/ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэхээр байх бөгөөд түүний оршин суух хаяг тодорхойгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т зааснаар С******* овогт Г*******ын М******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байг*******лагаар гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан, С******* овогт Г*******ын М******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилсугай.
2. С******* овогт Г*******ын М******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилж, оршин суух газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 59 дугаар зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай х*******ийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй .
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилц*******ан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА